Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 141/ШШ2025/00061

 

 

 

 

 

 

 

    

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нарийн бичгийн даргаар Б.Батхүүг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх ............. багт оршин суугч Х овогт С.О нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Миний бие 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 45-р тушаалаар Баянтэс сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажилласан. Ажилд орсон тушаал хөдөлмөрийн дэвтэр дээр бичсэн боловч бусад тушаал шийдвэрийг архиваас лавлагаа авах гэсэн боловч лавлагаа гарч ирээгүй. Иймд намайг Завхан аймгийн Баянтэс сумын хүн эмнэлэгт сувилагчаар 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Миний бие өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.О нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 Нэхэмжлэгч С.О нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч С.О нь Завхан аймгийн Баянтэс сумын хүн эмнэлэгт сувилагчаар 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:

Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 08 дүгээр сарын 01-ны өдрийн 45 дугаартай: “...Эрүүлийг хамгаалах яамны сайдын Б/128 тоот тушаал аймгийн намын хорооны товчооны 216, 235-р тогтоолыг үндэслэн тушаах нь: Анагаах ухааны дээд дунд сургууль төгсөж тус аймагт хуваарилагдан ирсэн хүний их эмч, эм зүйч, эх баригч бага эмч, эм найруулагч, рентген техникч, лаборант, эрүүл ахуйн бага эмч, сувилагч нарыг 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дор дурдсан эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагуудад хуваарилан ажиллуулсугай. Үүнд

...17. Баянтэс сумын эмнэлэгт

б/. С овогт О сувилагчаар....” гэсэн Анагаах ухааны дээд, дунд сургууль төгсөгчид болон зарим эмч мэргэжилтнийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Баянтэс сумын хүн эмнэлгийн эрхлэгч их эмчийн 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай “...Сувилагч О тэтгэмжийн чөлөө 1995 оны 02 дугаар сарын 12-ноос 1995 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тэтгэмжтэй чөлөө олгосугай...” гэсэн Тэтгэмж чөлөө олгох тухай тушаалын хуулбар,

Сувилагчийн сургуулийн боловсон хүчингээс 1987 оны 06 дугаар сарын 27-ны өдөр С.О нээн олгож, ажлын тухай мэдээлэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сувилагчийн сургуулийг төгссөн тул Завхан аймгийн эрүүлийг хамгаалах газрын мэдэлд сувилагчаар шилжүүлэв, 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянтэс сумын эмнэлэгт сувилагчаар  ажиллуулав, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Нийгмийн халамжийн дэвтэрт шилжих болсон тул дэвтрийг хаав...” гэж тэмдэглэсэн 241415 дугаартай хөдөлмөрийн хуулбар дахь мэдээлэл,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...С.О, РД:, эмэгтэй,  оны дугаар сарын -нд төрсөн, Завхан аймгийн Баянтэс сумын Сумын хүний их эмчийн салбарт сувилагч ажилтай, эрхэлж эхэлсэн он 1987, 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: “...эхнэр С О,  Баянтэс сумын Сумын хүний их эмчийн салбарт сувилагч ажилтай, нөхөр Б Г, Баянтэс сумын ХАА-н Хувьцаат компанид тракторчин ажилтай, 1992 оны 04 дугаар сарын 20-ны өдөр гэрлэсэн, 1992 оны 04 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Г Б, 1990 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, ....эх С О, Баянтэс сумын Сумын хүний их эмчийн салбарт сувилагч ажилтай,..” гэсэн төрснийг бүртгэх ХААТР-11 маягтын хуулбар,

 Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Г.Д, 1994 оны 02 дугаар сарын 12-ний өдөр төрсөн, ....эх С.О, Баянтэс сумын Сумын хүний их эмчийн салбарт сувилагч ажилтай,..” гэсэн төрснийг бүртгэх ХААТР-11 маягтын хуулбараар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч С.Оын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х овогт С.О Завхан аймгийн Баянтэс сумын хүн эмнэлэгт сувилагчаар 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ