Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 141/ШШ2025/00062

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

            Нарийн бичгийн даргаар Б.Батхүүг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багт оршин суугч Т овогт М Ц нь “Д.Ттой хамтран амьдарч байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч М.Ц нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Миний бие Д.Ттой 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн. Тухайн үед бид гэрлэлтээ батлуулж гэрчилгээ авдаг гэж мэддэггүй байсан. Биднийг хамт амьдрах хугацаанд 1983 онд хүү Б, 1985 онд охин Б, 1986 онд охин Б, 1988 онд хүү Б, 1991 онд охин Батчимэг, 1993 онд охин Туяа, 1996 онд хүү Б, 1999 онд хүү Б т нар төрсөн. Хүүхдүүд маань эцэг Тгоор овоглодог. Нөхөр Д.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Иймд намайг 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл П т овогт ДТтой хамтран амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү. Миний бие өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч  М.Ц нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч М.Ц нь 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл П т овогт ДТтой хамтран амьдарч байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

3. Нэхэмжлэгч М.Ц нь П овогт ДТтой 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь:

Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 118 дугаартай: “...Тус багийн харьяат иргэн Д.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барсан болно. Эхнэр М  Цтай Тус багийн үндсэн иргэн ДТтой 1984-2024 он хүртэл хамт амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн албан тоот,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэлтсийн “...П овогт Тгийн Б, эмэгтэй, 1985 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эцэг П овогт ДТ, эх Т овогт М Ц...” гэсэн,

“...П овогт Тгийн Б, эмэгтэй, 1986 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эцэг П овогт ДТ, эх Т овогт М Ц...” гэсэн,

“...Повогт Тгийн Б, эрэгтэй, 1988 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр төрсөн, эцэг Пэрэнлэй тайж овогт ДТ, эх Т овогт М Ц...” гэсэн,

“...П овогт Тгийн Б, эмэгтэй, 1991 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эцэг П овогт ДТ, эх Т овогт М Ц...” гэсэн,

“...П Т овогт Тгийн Т, эмэгтэй, 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эцэг П овогт ДТ, эх Т овогт М Ц...” гэсэн,

“...П овогт Тгийн Б, эрэгтэй, 1996 оны 03 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, эцэг П овогт ДТ, эх Тайж овогт М Ц...” гэсэн,

“...П овогт Тгийн Б, эрэгтэй, 1999 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эх Тайж овогт М Ц...” гэсэн,

“...Пэрэнлэй овогт Тгийн Т, эрэгтэй, 2002 оны 06 дугаар 08-ны өдөр төрсөн, эцэг Пэрэнлэй тайж овогт ДТ, эх Тайж овогт М Ц...” гэсэн,

“...Пэрэнлэй Тайж овогт Тгийн С, эмэгтэй, 2006 оны 05 сарын 16-ны өдөр төрсөн, эцэг П овогт ДТ, эх Тайж овогт М Ц...” гэсэн төрсний бүртгэлийн лавлагаанууд, 

П овогт Тгийн Б, П Т овогт Тгийн Б, Пэ Т овогт Тгийн Б, П Т овогт Тгийн Б, П Т овогт Тгийн Туяа, П Т овогт Тгийн Б, Пэ Т овогт Тгийн Т, П Т овогт Тгийн С, П Т овогт Тгийн Б, П Т овогт Тгийн Б нарын иргэний үнэмлэхийн лавлагаа болон хуулбар,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...М Ц, 1962 оны 07 дүгээр сарын 12-ний өдөр төрсөн, нөхөр ДТ, охин Тгийн Б, охин, Тгийн Б, хүү, Тгийн Б, охин, Тгийн Туяа, хүү, Тгийн Б,  2007 оны 07 дугаар сарын 12-ны өдөр бүртгэсэн...” гэсэн иргэний үнэмлэх авах өргөдлийн маягтын хуулбар,

Гэрч Ш.Г “...Би ДТтой хамт 1976-1979 онд цэрэгт хамт байсан учраас Д.Тгийн талаар мэднэ. Би тухайн үед оройтож цэрэгт татагдсан учраас Ттой нэг онд цэрэгт татагдсан. Бид хоёр цэрэгт хамт явсан цагаас гэр бүлийн найзууд болж бие биеийнхээ гэр орноор очиж уулздаг мөн идэш хоолоо авах зэргээр Д.Тгийнхоор их очдог байсан. Д.Т нь 1983 онд М.Цтай гэр бүл болж байсан. Тэр хоёр дундаасаа 10 хүүхэд төрүүлж өгсөн тогтвор суурьшилтай Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багт ажиллаж амьдарч байсан малчин өрх байгаа юм...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг, нэхэмжлэгч М.Ц нь Д.Ттой хамт амьдарч байх хугацаанд авхуулсан гэх гэрэл зургууд зэргээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

4. Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Иргэн ДТ, М Ц нарын гэрлэлтийн бүртгэл Нөмрөг сумын 1980-1985 оны бүртгэлийн дэвтэрт гэрлэлт бүртгэлгүй, гэрлэлтээ батлуулаагүй болно...” гэсэн албан тоотоор нэхэмжлэгч М.Ц, Д.Т нар нь гэрлэлтийг бүртгэлгүй болох нь тогтоогдож байна.

5. П овогт Т нь 2024 оны 04 дугаар сарын 17-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбар, Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 118 дугаартай: “...Тус багийн харьяат иргэн Д.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барсан болно...” гэсэн албан тоот болон нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

6. Иймд нэхэмжлэгч М.Цын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т овогт М Цыг Пэрэнлэй тайж овогт ДТтой 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Цын улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ