2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/01012

 

 

 

 

 

 

 

 

2025 02 04 191/ШШ2025/01012

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.З******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** тоот хаягт оршин суух Ж******* овогт Б*******гийн З******* /РД:СД*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, *** оршин байх, М******* д******* ХХК /РД:*******/-д холбох,

 

Д*******ын нөхөн төлбөр, алдангид 9,775,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч*******, нарийн бичгийн дарга Ж.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.З******* нь "М******* д*******" ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр "Тээврийн хэрэгслийн төрөлжсөн д*******ын гэрээ"-г байгуулж, уг гэрээний дагуу өөрийн өмчлөлийн Тоёота Ланд Круйзер маркийн УЛА улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулж, д*******ын тохиолдол үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгох талаар харилцан тохиролцсон байдаг. Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр УЛА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан байхыг олж мэдсэн ба д*******ын зүйлд учирсан гэмтлийг мэдсэн даруйд даатгагчийн шуурхай албаны утсанд мэдэгдсэн. Үүний дагуу даатгагчаас ажилтан ирж д*******ын зүйлд учирсан гэмтлийг тодорхойлохоор үзлэг хийж, фото зураг дарж, баталгаажуулж авсан байдаг. Дээрх д*******ын тохиолдол нь д*******ын гэрээний хугацаанд үүссэн болно. Улмаар УЛА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг олж мэдсэн даруй Т б ХХК-ийн засвар үйлчилгээнд хандан, машины урд салхины шилийс солиулж, сэлбэгийн үнэ болон засвар үйлчилгээний ажлын хөлс нийт 5,637,000 төгрөг, хуулганы үнэ 880,000 төгрөг нийт 6,517,000 төгрөгийн зардлыг гаргаж, хэвийн байдалд оруулсан. Ийнхүү "М******* д*******" ХХК-д нөхөн төлбөр олгож өгөх тухай өргөдөл гаргасан ба үүний хариул 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/12-790 дугаартай албан тоотоор нөхөн төлбөр олгох боломжгүй талаар мэдэгдсэн. Уг албан тоотод дурдсанаар гэрээний 9,2 дахь хэсэгт заасан Даатгуулагч д*******ын зүйл болон нөхөн төлбөрийн талаар худал мэдээллэсэн... 9.11 дахь хэсэгт заасан Хохирлын шалтгаан тодорхой бус гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь даатгуулагч нь д*******ын зүйл болон нөхөн төлбөрийн талаар худал мэдээллэсэн аливаа үйлдлийг гаргаагүй ба д*******ын зүйл нь гэрээнд заасан тээврийн хэрэгсэл, түүнд д*******ын тохиолдол үүсч нөхөн төлбөр авах эрх үүссэн болох нь даатгагчийн шуурхай албанд мэдэгдлийн дуудлага, дуудлагын дагуу ажилтны хийсэн үзлэг, д*******ын зүйлд засвар үйлчилгээ хийлгэсэн талаарх баримт зэргээр дээрх нөхцөл байдал тогтоох юм. Мөн "М******* д******* ХХК-тай байгуулсан Тээврийн хэрэгслийн төрөлжсөн д*******ын гэрээ"-ний дагуу тээврийн хэрэгслийн иж бүрэн д******* буюу төгөлдөр д*******ыг сонгон даатгуулсан ба д*******ын эрсдэлийг тодорхойлсон гэрээний 42 дугаар зүйлийн 4.2.16-д шилний эрсдэл шилний хохирол буюу зам тээврийн ослоос үл хамаарах шалтгаанаар үүссэн урд хойд салхи, хаалганы шилэнд учирсан хохиролд д*******ын нөхөн төлбөр олгох талаар тусгайлан тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осол гарсан эсэхээс үл хамааран бусад шалтгаанаар салхины шилэнд учирсан аливаа хохирлыг шил шинээр тавьсан зардлын хэмжээгээр тооцохоор гэрээний 8.6 дугаар зүйлд заасан тул даатгагчийн хохирлын шалтгаан тодорхой бус" гэх үндэслэл нь үгүйсгэгдэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь "М******* д*******" ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нөхөн толбор олгохгүй тухай хариуг эс зөвшөөрч С з хнд өргөдөл гаргасан ба үүнийг шийдвэрлэж, С з хны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай албан тоотоор нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн, даатгуулагчид учирсан нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэхийг мэдэгдсэн. Гэтэл "М******* д*******" ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/12- дугаартай албан тоотоор дээрх С з хны шийдвэрийг биелүүлэхгүй гэжээ. Д*******ын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 "Аливаа этгээд д*******ын үйл ажиллагаатай холбон гарсан маргааныг З хно тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин тоголдор болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно" гэж заасана ба "М******* д*******" ХХК нь С з хны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандан шийдвэрлүүлээгүй ба эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан. Улмаар даатгуулагчид учирсан нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэхийг мэдэгдсэн эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл даатгуулагчид учирсан хохирлыг барагдуулж, нөхөн төлбөр олгоогүй, хууль бус үндэслэлээр татгалзаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсын аш******* сонирхлыг хохироож байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.10-т "Тээврийн хэрэгслийн бааталын нохин толбөрийг даатгагч инхон төлбөр хүссэн өргөдөл, матернилые куххон авснаас хойш ажлын 5 хоногт багтаан олгоно", мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.12-т гэрээнд заасан хугацаанд нөхөн толбор одгонгуй тхоиолдолд хоног тутам душиритгээгүй үүрсийн үнийн дүнгийн 1.5 хүртэлх хувиар алданги тооцно" гэж заасан. Даатгагчид нөхөн төлбөр хүссэн өргөдлийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өгсөн ба шийдвэрлэх хугацаа өнгөрсөн буюу 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 156 хоног нөхөн төлбөр олгох хугацааг даатгагч хэтрүүлсэн байна. Иймд гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.12-т зааснаар нөхөн төлбөр олгох хугацааг хэтрүүлсэн алдангийн толборт 5,083,260 төгрөг буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 3,258,500 төгрөгийг шаардаж байна. Иймд хариуцагчаас "Тээврийн хэрэгслийн төрөлжсөн д*******ын гэрээ"-ний дагуу олгох нөхөн төлбөр 6,517,000 төгрөг, алданги 3,258,500 төгрөг нийт 9,775,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч компани С з хны шийдвэр нь урьдчилан шийдвэрлэх журам гэж хүлээн зөвшөөрсөн.

Осол болсны дагуу М******* д******* ХХК-ийг дуудаад, хэрэгт авсан баримт дээр урд шил цуурсан гэсэн үзлэгийн тэмдэглэл хийсэн байна. Засвар үйлчилгээний задаргаа дээр засвар үйлчилгээ 600,000 төгрөг гэж оруулсан байгаа, энэ нь материалын болон засвар үйлчилгээний үнийн санал байгаа.

Талуудын хооронд маргаан үүслээ гэхэд гэрээг харгалзан үзэх нь зүйтэй байх. Гэрээний 4.2.16 гэдэг заалт нь шилэнд үүссэн хохирлыг хариуцна гэж заасан, хариуцагч тайлбарлаад байгаа хохирлын шалтгаан тодорхой бус гэж байгаа ч гэрээ дээр шалтгаан ийм байх ёстой гэж нарийвчлан зохицуулаагүй. С з хны шийдвэр нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэж үзэж байна. Нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр чинь үндэслэлгүй байна гээд дүгнэлт гаргах эрхтэй. Хариуцагч тал бас хариу тайлбар дээрээ энэ бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж бичсэн байсан. Талуудын хооронд үүсч буй харилцааг гэрээний 11.5-д заасны дагуу урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр болсон гэж харж байгаа. Тээврийн хэрэгслийн төрөлжсөн д*******ын гэрээний 7.2.5-д зааснаар Даатгагч нь тухайн ослын газар дээр ирээд хохирлын хэмжээг нэг бүрчлэн тогтоох үүрэг байгаа. Даатгуулагч тэр болгоныг нотлох үүрэг хүлээхгүй, шил хагарсныг мэдэнгүүтээ шуурхай албанд мэдэгдэх үүргээ биелүүлсэн. Цуурал нь хагараад бусдын бие махбодид нөлөөлөх эрсдэл байгаа учраас М******* д******* ХХК-ийг хүлээхгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн. Ослын тэмдэглэл дээр салхины шил цуурсан байна гэдэг тэмдэглэл авагдсан, үүнийг үгүйсгэсэн баримтыг хариуцагчаас гаргаж өгсөнгүй. Шүүхэд гаргаж өгсөн хохирлын үнэлгээтэй холбоотой захиалагч нь М******* д******* ХХК байна, тээврийн хэрэгслийг бодитоор харж тогтоогоогүй, нотолгооны ач холболгүй баримт. Урд шил цуурсан гэдэг дээр мэдээлэл үнэн зөв бөглөсөн гэж гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Дараах тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж байгаа, үүнд д*******ын гэрээнд тусгагдаагүй эрсдэл үүссэн, хуурамж баримт бич******* бүрдүүлсэн, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлсэн гэдэг үндэслэлээр д*******ын нөхөн төлбөр олгохоор заасан, ийм үндэслэл бүрдээгүй байна гэж үзэж байгаа. Үнэхээр худал мэдээллэсэн бол салхины шил цуураагүй байх ёстой, өөрсдөө очоод цуурсан байна гэсэн дүгнэлт гаргачихсан байгаа учраас худал мэдээллэсэн гэдэг нь огт үндэслэлгүй  гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С з хны шийдвэр нь ИХШХШтХ-ийн 65.1-д заасны дагуу урьдчилан шийдвэрлэх журам. С з хны шийдвэрт хэзээ гомдол гаргадаг вэ гэхээр хны бүх гишүүд байхад хуралдсан шийдвэрт л д*******ын байгууллагаас тухайн асуудлыг захиргааны шүүхээр шийдвэрлүүлэх журамтай. Манайх хны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэсэн хууль зүйн үр дагавар байхгүй. Даатгуулагч 2 удаа дуудлага өгсөн байдаг, эхний дуудлага дээр арааас машин мөргөчихлөө гээд өглөө 8 цагийн үед ярьсан. Шуурхай албаныхан тухайн ослын газар руу явж байхад асуудлаа зохицуулчлаа гэж цуцалсан, энэ нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нотлдог, ярианы бичлэгт үзлэг хийсэн. 2 янзаар дуудлага өгөөд байдаг, 2 дахь дээр шил цуурсан гэсэн, үүний дагуу шуурхай албанаас хэзээ хаана ямар шалтгааны улмаас цуурал гарсан бэ гэхэд шалтгаанаа мэдэхгүй, би сая л мэдлээ гэсэн дуудлага мэдээлэл өгсөн, хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр энэ үйл баримт тогтодог. Шуурхай албаны ажилтан Т б ХХК-д очиж үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад салхины шил хагарсан, цуурсан гэсэн үйл баримт тогтооогүй, нүдэнд үл харагдах зураас үүссэн байна гэж дүгнэсэн. Таны хагарсан, цуурсан гэсэн мэдээлэлтэй энэ гэмтэл таарахгүй байна, Т б дээр очоод үзэхэд шил хагарсан, цуурсан нөхцөл байдал тогтосонгүй гээд зураг авч баталгаажуулсан байдаг. Энэ зурагны дагуу хариуцагчаас даатгуулагчаас үнийн санал зөв байна уу гэдэг дээр шинжээч томилсон. Шинжээчээс хуулга дээр зураас үүсэн байна гэсэн, шил хагарсан, цуурсан гэсэн үйл баримт тогтооогүй. Нэхэмжлэгчээс үнийн санал ирүүлсэн, үүнийг д*******ын байгууллага зөвшөөрөөгүй, шил цуурч хагарсан зүйл байхгүй учраас саналыг нь зөвшөөрөөгүй. Гэтэл нэхэмжлэгч би шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ шилээ солиулсан, хуулгаа наалгасан, засвар үйлчилгээ хийлгэсэн гэсэн боловч энэ засвар үйлчилгээний баримт хэрэгт байхгүй. Даатгагчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, очоод үзлэг хийсэн, шил нь хагарсан үйл баримт тогтооогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй

Ослын тэмдэглэл дээр даатгуулагчийн цуурсан гэж ярьсныг нь бичиж авсан. Шуурхай албаны ажилтан өөрийнхөө бичсэн дүгнэлт дээрээ нүдэнд үл харагдах жиж******* хэмжээний зураас байна гэж бичсэн. Цуурсан гэх мэдээлэл хэрэгт авагдсан баримтаас тогтоохгүй. Засвар үйлчилгээнд 600,000 төгрөг гэдэг нь үнийн санал, шил сольсон гэсэн үйл баримт тогтооогүй, зөвхөн үнийн саналууд байна. Нэхэмжлэгчийн зүгээс д*******ын гэрээ байгуулсан боловч д*******ын хураамж төлсөн үйл баримт баримтаар тогтоохгүй байна.

Даатгуулагч С з хнд гомдол гаргаад С з хноос нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэсэн албан бич******* ирүүлсэн, бид нар татгалзсан шийдвэрээ хэвээр үлдээлээ гэж хариу албан бичгээ илгээсэн. Дараа нь С з хны улсын байцаагч тухайн асуудал дээр зөрчлийн хэрэг нээгээд М******* д******* ХХК-ийг 5 сая төгрөгөөр торгосон. Тэгээд бид Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын байцаагч материаллаг харилцаанд оролцох, нөхөн төлбөр олгохыг үүрэг болгох, даатгагчийн өмчийн эрхэд хандах эрх байхгүй, энэ бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа учраас улсын байцаагч хууль бус акт гаргаж, эрх мэдлээ хэтрүүлсэн байна гэдэг шийдвэр гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа захиргааны шүүх дээр явж байгаа. Улсын дээд шүүхээр д*******тай холбоотой хэргүүд шийдсэн байдаг, С з хны эрх зүйн байдлын 8 дугаар зүйлд заасны дагуу нийт хурлын гишүүдээр баталгаажсан эрх бүхий этгээдийн шийдвэр дээр л гомдолдаатгагч эсвэл хувьцаа эзэмш*******ч нар ийм шийдвэр дээр л гомдол гаргах эрхтэй гэж байгаа. 2 удаа дуудлага өгсөн. Гуравдагч этгээд шилэнд хохирол учруулсан бол даатгагч нь Иргэний хуулийн 443.7, Д*******ын тухай хуулийн 8.5-д зааснаар буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх асуудал яр*******ддаг. Даатгуулагч өглөө нь араас мөргөчихлөө, миний д*******ын гэрээний хугацаа дууссан байна, тийм учраас цагдаагаар шийдүүлье гээд дараа нь тухайн өдрөө миний шил цоорчихжээ гэдэг. Даатгуулагчийн Т б ХХК руу шилжүүлсэн гэх 12 сая төгрөг болоод байгаа ИХШХШтХ-ийн 44.2, 44.5-д заасан шаардлагыг хангахгүй байна. Энэ мөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтосонгүй, даатгуулагч шилээ солиулсан бол засварын хуудас нь яасан бэ. Өглөө араасаа мөргүүлсэн хохирлоо бусдаар төлүүлчхээд цуурсан гэх хуурамч зүйл хэлээд д*******ын байгууллагаар дахин төлүүлэх гээд байна уу. Засвар хийх үнийн санал л байна. Хуулганд зураас үүссэн үйл баримт байна. Нэхэмжлэгч цуурсан учраас солих шаардлагатай байна гэсэн засварын газраас нэхэмжлэх өгөхдөө ийм засвар хийнэ гэх ёстой. А б ХХК нь мэргэжлийн оролцогч, д*******ын талаар хохирлын үнэлгээ гаргаж өгдөг. Бид нар өөрсдөө хандсан. Зураас гэдгийг хагарсан гэдгийг фото зураг бусад баримтаар нотлох ёстой. 2 дахь дуудлага дээр Т б ХХК дээр засвараа хийлгэчихээд манайхыг дуудсан. Мөнгө шилжүүлсэн баримт 12 сая, бүх нэхэмжлэхийг үзвэл 14 сая төгрөгийн баримт гараад байна. Хагарсан зургийг даатгуулагч гаргаж өгөөгүй, иймд нотлох баримтын шаардлага хангахгүй, мэдээлэл буруу тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хх-ийн 1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 5/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 6/, тээврийн хэрэгслийн төрөлжсөн д*******ын гэрээ /хх-ийн 7-12/, даатгуулсан тээврийн хэрэгслийн жагсаалт /хх-ийн 13/, нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан бич******* /хх-ийн 14/, д*******ын нөхөн төлбөрийн тухай С з хны ажлын албаны албан бич******* /хх-ийн 15/, хариу хүргүүлэх албан бич******* /хх-ийн 16/, Л р ХХК-ийн нэхэмжлэх /хх-ийн 17/, Т б ХХК-ийн нэхэмжлэх /хх-ийн 18/, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 19-20/, хаан банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 42/-43,

3.2. хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 22/, итгэмжлэл /хх-ийн 23/, хариу тайлбар /хх-ийн 28-29/, итгэмжлэл /хх-ийн 35/, итгэмжлэл /хх-ийн 44/, д*******ын тохиолдлын ослын тэмдэглэл /хх-ийн 51-52/, Д*******ын хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 72-73/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 74/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-75/,

3.3 шүүхээс бүрдүүлсэн: үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 64-68/,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.            Нэхэмжлэгч Б.З*******аас хариуцагч М******* д******* ХХК-нд холбуулан д*******ын нөхөн төлбөрт 9,775,500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2             Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Нэхэмжлэгч Б.З*******аас хариуцагч М******* д******* ХХК-нд холбуулан № тоот д*******ын гэрээний үүрэгт 6,517,000.00 төгрөг, уг гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.12-т заасныг үндэслэн алдангид 3,258,500.00 төгрөг нийт 9,775,500.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна./хх 1-3 дугаар тал/

2.1 Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлаа дараа үндэслэлээр тайлбарласан.Үүнд:

М******* д******* ХХК нь Б.З*******тай № тоот д*******ын гэрээг байгуулсан нэхэмжлэгчийн нөхөн төлбөр олгох асуудал нь д*******ын тохиолдол хэзээ хаана яаж бий болсон эсэх нь тодорхойгүй, мөн С з хны шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх журам, түүнээс заавал биелүүлэх үүрэг биш, мөн д*******ын гэрээний төлбөр төлсөн эсэх нь тодорхойгүй, салхины шилны хагарал бус хуулганы зураас, мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ шилээ солиулсан, хуулгаа наалгасан, засвар үйлчилгээ хийлгэсэн гэсэн боловч энэ засвар үйлчилгээний баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна./хх 28, 29 дүгээр тал/

3.            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

Нэг талаас М д******* ХХК, нөгөө талаас Б.З******* нар 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр харилцан тохиролцож, УАА улсын дугаартай Тоёота ланд крузер 300 маркийн тээврийн хэрэгслийг байгалийн, галын зэрэг гэрээнд дурдсан д*******ын эрсдлээс нэг жилийн хугацаатай даатгуулж, д*******ын хураамжид тээвийн хэрэгсэлд 6,296,000.00 төгрөг, хамгаалалтын хуулганы д*******д 160,000.00 төгрөг нийт 6,456,000.00 төгрөг төлөх, Даатгагч нь д*******ын тохиолдол үүссэн нөхцөлд учирсан хохирлыг нөхөн төлөхөөр тус тус харилцан тохиролцож, № тоот Тээврийн хэрэгслийн төрөлжсөн д*******ын гэрээ-г байгуулжээ. /хх-ийн 7-13 дугаар тал/

УАА улсын дугаартай Тоёота ланд крузер 300 маркийн тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Б.З*******ын хууль ёсны өмч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоож байна./хх-ийн 6 дугаар тал/

Даатгуулагч 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08:15 цагт ослын дуудлага өгч холбох буруутай этгээд хохирлоо барагдуулсан үндэслэлээр дуудлагаа цуцалсан, мөн өдрийн 12:42 цагт дахин Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар х, Маршал гүүрний хойно машин мөргөснөөс салхны шил хагарсан тухай дуудлагыг хариуцагч М******* д******* ХХК-ийн шуурхай албанаас шалган ...Т б ХХК-ийн засварт ирээд дуудлага өгсөн, уг гэмтэл нь хэзээ, хаана яаж үүсэн нь тодорхойгүй, урд шил цуурсан ... гэж д*******ын тохиолдлын ослын тэмдэглэлд бүртгэжээ./хх-ийн 51,52 дугаар тал/

Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Т б ХХК-ийн үнийн санал /урд шил 4,542,000.00 төгрөг, салхины шилний хүрээ резин 59,000.00 төгрөг, салхины шилний хүрээ резин 95,000,00 төгрөг, салхины шил наах силикон 168,000.00 төгрөг, силиконы крунт 41,000.00 төгрөг, крунт түрхэх 4,000.00 төгрөг, салхины шилний босоо даруулгын түгжээ 128,000.00 төгрөг, ажлын хөлс 600,000.00 төгрөг, нийт 5,637,000.00 төгрөг/, Л р ХХК-ийн нэхэмжлэхээр /урд шилны хуудга 880,000.00 төгрөг/ тус тус тодорхойлсон.

Хариуцагч М******* д******* ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/12-790 тоот албан бичгээр д*******ын нөхөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн үйл баримттай талуудын хэн аль нь маргадгүй.

Нэхэмжлэгчийн С з хнд Д*******ын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар д*******ын үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдлыг тус хны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тоот албан бичгээр, хариуцагч М******* д******* ХХК-д С з хны эрх зүйн байдын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 82 дугаар зүйлийн 8 2.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон даатгуулагчийн учирсан хохирлыг шийдвэрлэж, 2024 оын 07 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрийн талаарх хариуг мэдэгдэхээр шийдвэрлэсэн байна./хх-ийн 15 дугаар тал/

Гэвч хариуцагч нь С з хны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тоотод заасан хохирол төлбөрийг олгохоос татгалзаж, нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрээ хэвээр үлдээсэн болохыг С з х, нэхэмжлэгчид мэдэгдсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Д*******ын гэрээгээр даатгагч нь д*******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон д*******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь д*******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 431.2-т Д*******ын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус аш******* сонирхол байна гэж, 431.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол д*******ын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

Түүнчлэн Д*******ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д д*******ын үйл ажиллагаа гэж д*******ын гэрээний дагуу даатгагч нь д*******ын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон д*******ын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг хэлнэ гэж, мөн 4.1.2-т даатгагч гэж энэ хуулийн дагуу д*******ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг хэлнэ гэж, 4.1.3-д даатгуулагч гэж өөрийн аш******* сонирхлын төлөө д*******ын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж заажээ.

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар хүчин төгөлдөр Д*******ын гэрээ байгуулагдаж, гэрээний үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

4.            Нөхөн төлбөр хүссэн нэхэмжлэгчийн материалыг хариуцагч 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр олгохоос татгалзсан үйл баримттэй хэн аль нь маргаагүй. Хариуцагч татгалзлын үндэслэлээ гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.11-т тус тус заасан нөхөн төлбөр олгохоос татгалзсан нөхцлүүд бүрдсэн гэж тайлбарлаж, зох*******чид үүнд маргаж байна.

Хэрэгт авагдсан талуудын хоорондох гэрээний 9 дүгээр зүйлд д*******ын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлийг нэрлэн заасан байх ба үүнд 9.2.3-т Даатгуулагч д*******ын зүйл болон нөхөн төлбөрийн талаар худал мэдээлсэн гэж, 9.1.11-д Хохирлын шалтгаан тодорхой бус гэж, 9.1.10-т тээврийн хэрэгслийг гол ус гатлах зэргээс учирсан хохирол гэж, 9.1.13-т хохирлын шалтгаан тодорхой бус, одоо шалтгааныг тогтоох боломжгүй нөхцөлд тус тус олгохоос татгалзахаар заажээ.

Хариуцагч гэрээний 9 дүгээр зүйлд д*******ын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлийг нэрлэн заасан байх ба үүнд 9.2.3-т Даатгуулагч д*******ын зүйл болон нөхөн төлбөрийн талаар худал мэдээлсэн гэж, 9.1.11-д Хохирлын шалтгаан тодорхой бус гэж, 9.1.10-т тээврийн хэрэгслийг гол ус гатлах зэргээс учирсан хохирол гэж, 9.1.13-т хохирлын шалтгаан тодорхой бус, одоо шалтгааныг тогтоох боломжгүй гэх үндэслэлээр даатгуулагчийн салхины шил хагараагүй зөвхөн хуулга зурагдсан гэж тайлбарлав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.

 

Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт аш*******тай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь шуурхай албаны ажилтан үзлэг хийх явцад салхины шил хагарсан, цуурсан гэсэн үйл баримт тогтооогүй, нүдэнд үл харагдах зураас үүссэн байна гэж дүгнэсэн ба Т б ХХК дээр очоод үзэхэд шил хагарсан, цуурсан нөхцөл байдал тогтосонгүй гээд зураг авч баталгаажуулсан.б

Энэ зурагны дагуу даатгуулагчаас үнийн санал зөв байна уу гэдэг дээр шинжээч томилсон. Шинжээчээс хуулга дээр зураас үүсэн байна гэсэн, шил хагарсан, цуурсан гэсэн үйл баримт тогтооогүй.Нэхэмжлэгчээс үнийн санал ирүүлсэн, үүнийг д*******ын байгууллага зөвшөөрөөгүй, шил цуурч хагарсан зүйл байхгүй учраас саналыг нь зөвшөөрөхгүй гэх татгалзал тайлбартай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбараа баримтаар нотлохгүй байна.

Хариуцагч 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А б ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн боловч уг тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т бодитой байх 8 дугаар зүйлийн 8.3.9-т хөрөнгийн үнэлгээ хийхэд аш*******ласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл гэж тус тус заасантай нийцсэн гэж үзэхгүй.

Учир нь осол болсон тухайн цаг хугаацаанд тээврийн хэрэгслийн хохирлыг шалган тогтоож үнэлсэн, мөн д*******ын тохиолдлын маргаан болсон салхины шилийг бодитоор шалгаж үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна./хх-ийн 72, 73 дугаар тал/

Мөн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн үзлэгээр ослын дуудлага, д*******ын тохиолдлыг бүртгэсэн боловч хариуцагчийн тээврийн хэрэгслийн салхины шил хагараагүй гэх татгалзал тайлбартай холбоотой үйл баримт тогтоодоогүй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр д*******ын зүйл болох тээврийн хэрэгслийн салхины шил хагарсан болохыг мэдсэн даруйдаа д*******ын шуурхай албанд мэдэгдсэн ба д*******ын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дугаар зүйлийн 4.2.16-т Шилний эрсдэл: шилний хохирол /зам тээврийн ослоос үл хамаарах шалтгаанаар үүссэн урд, хойд, хаалганы шилэнд учирсан хохирол/, мөн д*******ын зүйлд автомашины хуулгыг тус тус даатгахаар гэрээнд дурдсан байх тул шүүх энэ тохиолдлыг д*******ын тохиолдолд хамаарах боломжтой гэж үзлээ. /хх-ийн 7-13 дугаар тал/

Хариуцагч д*******ын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргах боловч үүнийг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй ба нэхэмжлэгчийн Т б ХХК-ийн үнийн санал /урд шил 4,542,000.00 төгрөг, салхины шилний хүрээ резин 59,000.00 төгрөг, салхины шилний хүрээ резин 95,000,00 төгрөг, салхины шил наах силикон 168,000.00 төгрөг, силиконы крунт 41,000.00 төгрөг, крунт түрхэх 4,000.00 төгрөг, салхины шилний босоо даруулгын түгжээ 128,000.00 төгрөг, ажлын хөлс 600,000.00 төгрөг, нийт 5,637,000.00 төгрөг/, Л р ХХК-ийн нэхэмжлэхээр /урд шилны хуудга 880,000.00 төгрөг/ нэхэмжлэлийн үнийг тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд шүүх д*******ын зүйлд учирсан хохирлын нөхөн төлбөрт 6,517,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

5.            Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн № тоот д*******ын гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.12-т заасан алдангид 3,258,500.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Зох*******чдын хооронд байгуудагдсан 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн № тоот д*******ын гэрээний 8 дугаар зүйлийн 8.10-т нөхөн төлбөр хүссэн өргөдөл, материал хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан д*******ын нөхөн төлбөрийг олгохоор даатгагч үүрэг хүлээсэн байна.

Гэвч уг гэрээний 8 дугаар зүйлийн 8.11-т даатгуулагчийн өргөдөл, материал нотох баримтын шаардлага хангахгүй, эсвэл эрх бүхий байгууллагаар дүгнэлт тодорхойлолт гаргуулах шаардлагатай болсон, эсхүл эрх бүхий байгууллага хянаж шалгаж шийдвэр гаргаагүй бол 8.10-т заасан хугацаа үйлчлэхгүй гэж заажээ.

Нэхэмжлэгч нь Д*******ын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар С з хнд гаргасан гомдлыг тус хны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тоот албан бичгээр хянан шийдвэрлэсэн байна./хх-ийн 15 дугаар тал/

Үүнээс үзвэл С з х хариуцагчид 2024 оны 07 дугаар сарын 30-ны дотор нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн ба 2024 оны 07 дугаар сарын 30-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд 39 хоног * 32,585 төгрөг= 1,270,815.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй

Дээрхийг нэгтгээд дүгнээд хариуцагчаас Д*******ын гэрээний үүрэгт 6,517,000 төгрөг, алдангид 1,270,815.00 төгрөг, нийт 7,787,815.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,987,685.00 төгрөгт холбох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбуулан зох*******чид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,000.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 139,555.04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар М д******* ХХК-иас 7,787,815.00 төгрөг гаргуулж, Б.З*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,987,685.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

1.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,000.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 139,555.04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зох*******ч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зох*******ч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.З