Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч А.Анхбаяр, хохирогч Л., шүүгдэгч Л.*******-*******, түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тогруутан овогт *******гийн *******-*******д холбогдох эрүүгийн 1836000000002 дугаартай 178/*******18/00*******/Э/ индекстэй хэргийг *******18 оны 02 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг Ховд Их сургуулийн оюутны нэгдүгээр дотуур байр 412-а тоотод түр оршин суух хаягтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Бүрэнтогтох суманд амьдардаг, “Сүлд” авто угаалгын газарт угаагчаар ажиллаж байсан, урьд нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******16 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, мөн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******16 оны 11 дүгээр сарын *******-ний 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, *******8 дугаар зүйлийн *******8.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:******* тоот регистртэй, ******* овгийн *******гийн *******-*******, хоч нэр........

Холбогдсон хэргийн талаар  /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Л.*******-******* нь *******17 оны 12 дугаар сарын *******-ний өдрөөс 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сүлд” авто угаалгын газраас тус угаалгын газарт угаагдаад хонож байсан иргэн Л.гийн эзэмшлийн *******-******* ХОҮ улсын дугаартай “Тоёота Рав-4” маркын автомашин, мөн иргэн Э.Батдэлгэрийн эзэмшлийн 31-69 ХОҮ улсын дугаартай “Тоёота Ист” маркын авто машинуудыг тус тус завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт  холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

            Үүнд:

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /ХХ-4-9 дүгээр хуудас/

          Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /XX-12-******* хуудас/

Хохирогч Э.Батдэлгэр нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Ист маркын 31-96 ХОҮ улсын дугаартай сувдан цагаан өнгийн машинаа “Сүлд” авто угаалгын газарт аваачиж тавихад Рав-4 маркын машин угаалгаж байсан тэгээд би харьсан юм. Тэгсэн маргааш өглөө 08 цагийн үед надруу Батмөнх яриад чи машинаа авсан уу гэж надаас асуусан тэгэхээр нь би унтаж байхад хэзээдээ машинаа авдаг юм бэ гэж хэлсэн чинь тэгвэл чиний машин алга болсон байна гэж хэлэхээр нь би цагдаагаа дуудаач гэж хэлчихээд машин тавьсан Сүлд угаалгын газар яваад очеон чинь Батмөнх эхнэртэйгээ зогсож байсан ба чиний машин болон чамайг ирэхэд угаалгаж байсан Рав-4 маркын машин бас алга болсон байна гэж хэлээд байж байтал цагдаагийн хүмүүс ирээд хүмүүсээс байцаалт мэдүүлэг аваад байж байтал алга болсон Рав-4 маркын машины сураг гараад цагдаа нар явахаар нь би араас Батмөнхийн машинтайхамт дагаад явсан чинь талын хашааны урд талын хашааны урд тавигдсан хар замын хажууруу тухайн Рав-4 маркын машиныг хажуу талаар нь унагаасан байсан тэгсэн намайг та хариж бай машины чинь сураг гаргачихаад яръя гэхээр нь би гэртээ хариад байж байтал орой 16 цагийн үед Батмөнх надруу утсаар залгаад машиныг чинь олчихлоо цагдаа дээр хүрээд ир гэхээр нь би яваад очсон чинь Нармандах гэдэг байцаагч машин чинь Манхан сумын хар үзүүр дээр байна та бензин аваад хамт очиж авч ирнэ гэж хэлэхээр нь би хамт яваад Манхан сумын хар үзүүр дээр очтол миний машины буруу талын урд талын дугуй хагарсан жалга руу орсон байдалтай урд талын кирлан хагарсан хойд талын гупер юм шүргэсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /XX-23-24 хуудас/

Хохирогч Л. нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Машинаа угаалгачихаад хаана тавих уу машин хөлдчих байх гээд хүүтэйгээ ярьж байтал машин угааж байсан залуу манайд хонуулчихаж болно 5000 төгрөгөөр хонуулдаг гэхээр нь би гэртээ ойрхон юм чинь хонуулчихъя гэж хэлээд машинаа цоожлоод үлдээх гэсэн чинь та түлхүүрээ үлдээчих өөр машин ирж хонодог болохоор хөдөлгөх шаардлага гардаг юм гэж хэлэхээр нь би түлхүүрээ үлдээгээд явсан. Тэгээд *******17 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг өнгөрч байтал замын цагдаагийн Жанчив надруу утсаар яриад чи машинаа хаана тавьсан юм машин чинь хулгайд алдагдсан байна гэхээр нь би үнэмшихгүй би угаалгын газар хонуулсан гэсэн чинь Жанчив миний машины номер асуугаад мөн байна гэж хэлээд утсаа тасалсан тэгээд байж байтал манай хүргэн Баясгалан утсаар яриад машиныг чинь талын хашааны урд унагаасан байна гэхээр нь би цагдаа дээр ирээд Баясгалангийн хамт тэр машин унасан газар очсон чинь талын хашааны урд талын засмал замын жалганд миний машиныг зүүн талаар нь хажуулдуулаад унагаасан байсан” гэх мэдүүлэг /ХХ-27-28 хуудас/

Гэрч Б.Батмөнх нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...*******17 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн үед Сүлд авто угаалгын газраа ирсэн чинь манай угаалгын дотор талын хаалга онгорхой гэрэлтэй байхаар нь угаалга руугаа ороод хартал урд өдөр буюу *******17 оны 12 дугаар сарын *******-ний өдөр тавьсан 31-69 ХОҮ дугаартай ист маркын машин мөн *******-******* ХОҮ улсын дугаартай Рав-4 маркын машинууд граж дотор байхгүй байхаар нь би манай ажилчид ирсэн юм болгоод *******-Эрдэнийг дуудсан чинь хүн байхгүй байхаар нь би машин гардаг гражныхаа том хаалган дээр иртэл хаалга хагас онгорхой байхаар нь эхнэрлүүгээ утасдаад угаалга дотор байсан хоёр машин алга байна хүмүүс нь ирээд авсан юм болов уу асуугаадах гэж хэлчихээд галаа түлээд байж байтал манай эхнэр Ист машины жолооч руу ярилаа машинаа аваагүй би дөнгөж босох гэж байна гэж хэлэхээр нь би эхнэрлүүгээ тэгвэл алга болчихож цагдаа дууд гэж хэлчихээд угаалгынхаа гадаа гараад зогсож байтал цагдаа нар ирээд шалгаад байж байтал тэнд байсан хүмүүс рүү нэг цагдаа утсаар яриад урд нэг Рав-4 маркын машин унасан байна гэж хэлэхээр нь би өөрийнхөө машинтай ист машины эзэн Батдэлгэр нарын хамт тухайн машин унасан газар буюу талын хашааны урдуур тавьсан хар замын гол хэсэгг очтол Рав-4 маркын машиныгжалга руу оруулаад унагаасан байсан” гэх мэдүүлэг /ХХ-30-31 хуудас/

Гэрч Б.Нямхандын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ....Л.*******-******* бид хоёр үерхээд 3 жил болж байгаа албан ёсоор гэрлээгүй хамт амьдарч байгаа. *******17 оны 12 сарын *******-ний өдөр 12 цагийн үед би ажил дээр нь очиж уулзсан. Намайг тамхи аваад ир гэхээр нь аваачиж өгсөн. *******оо машин барьж чаддаггүй жолооны үнэмлэх байхгүй гэх мэдүүлэг... /хх-ийн *******-р хуудас/,

Гэрч Ж.*******чимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манай хүү Л.*******-******* нь ******* оны 01 сарын 27-ны өдөр Хөвсгөл аймагт миний том хүү болж төрсөн. *******12 онд 9 дүгээр анги төгсөөд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сантехникчийн ангид орж суралцаад *******14 онд сургуулиа төгсөөд гэртээ тодорхой ажил төрөл хийгээгүй. Энэ жил эхнэртэйгээ хамт Ховдод байж байгаад шинэ жилийн өмнө хэрэг хийсэн байна. Өмнө нь Хөвсгөл аймагт нэг хүүхэдтэй хамт хулгайн хэрэгт холбогдож байсан гэх мэдүүлэг.../хх-ийн 32 дугаар хуудас/,

Гэрч Л.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би ахынхаа хувийн байдлын талаар сайн мэдэхгүй байна. Өмнө нь нэг хүүхэдтэй хамт хэрэгт холбогдоод явж байгаад яаж шийдэгдсэнийг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг... /хх-ийн 33 дпугаар хуудас/,

Гэрч Б.Амархүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...*******17 оны 12 сарын 30-ны өглөө 08 цагийн үед манай нөхөр “Сүлд” авто угаалгын газарт гал түлэхээр нь очиход дотор нь байсан 2 машин байхгүй байна гэж над руу ярьсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай “Сүлд” авто угаалгын газарт 31-69 Тоёота маркийн Ист, *******-******* Тоёота  RAV-4 маркийн 2 автомашин байсан. “Сүлд” авто угаалгын газрыг Бүрнээ гэх залуу ажиллуулдаг гэх мэдүүлэг... /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Гэрч Л.Тамирбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... *******-******* нь манай аавын эмэгтэй дүүгийн хүүхэд байгаа юм. *******17 оны 10 сараас эхлээд Ховд их сургуулийн оюутны байранд найз охин Нямхандын хамт амьдарч байгаа. *******17 оны 12 сарын 15-ны өдөр манай эхнэрийн шинэ жил болоод би дуудаж хүүхдээ харуулсан түүнээс хойш уулзалдаагүй. 12 сарын 28-ны үдээс хойш над руу найз охиныхоо утаснаас залгаад маргааш манай ажлынхан шинэ жилтэй та гутлаа өгч байгаарай гээд залгасан би өөрөө шинэ жилийн арга хэмжээтэй гээд утсаа салгасан түүнээс хойш уулзалдаагүй гэх мэдүүлэг.../хх-ийн 36-38 дугаар хуудас/,

Гэрч Л.*******эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би өөрийн хүү Батдэлгэрт 31-69 дугаартай машиныг зарсан. Тухайн машиныхаа шилжүүлгийг хийгээгүй миний нэр дээр байгаа гэх мэдүүлэг... /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Эд хөрөнгийн үнэлгээчний *******18 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан *******-******* ХОҮ улсын дугаартай Тоёота Рав-4 маркын автомашины эвдрэлд үнэлгээ хийсэн тайлангаар 1.990.000 төгрөгний хохирол учирсан гэх үнэлгээчний тайлан /XX-58-59 хуудас/   

Эд хөрөнгийн үнэлгээчний *******18 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан 31-69 ХОҮ улсын дугаартай Тоёота ист маркын автомашины эвдрэлд үнэлгээ хийсэн тайлангаар 825.000 төгрөгний хохирол учирсан гэх үнэлгээчний тайлан /XX-62 хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******-Эрдэнийн өгсөн...

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудын үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Л.*******-******* нь *******17 оны 12 дугаар сарын *******-ний өдрөөс 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сүлд” авто угаалгын газраас тус угаалгын газарт угаагдаад хонож байсан иргэн Л.гийн эзэмшлийн *******-******* ХОҮ улсын дугаартай “Тоёота Рав-4” маркын автомашин, мөн иргэн Э.Батдэлгэрийн эзэмшлийн 31-69 ХОҮ улсын дугаартай “Тоёота Ист” маркын авто машинуудыг тус тус завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь тогтоогдож байна.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.*******-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэстэй хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Л.*******-******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэргийн 64 дүгээр хуудас дахь” Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 11836000000002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1.Шүүгдэгч *******, Тогруутан овогт *******гийн *******-Эрдэнийг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, Тогруутан овогт *******гийн *******-Эрдэнийг 810 нэгж буюу 810000 төгрөгөөр торгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар урьдчилан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15000 төгрөгөөр тооцож торгох ялыг эдэлсэнд тооцсугай.

4. 1836000000002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.10-д зааснаар шүүгдэгч Л.*******-*******эс 3765000 /гурван сая долоон зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.д 2490000 /хоёр сая есөн зуун ерэн мянга/ төгрөг, Э.Батдэлгэрт 1275000 /нэг сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

6.Шүүгдэгч *******, Тогруутан овогт *******гийн *******-*******д урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг авсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  гомдлоо, улсын яллагч,  дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.ЦЭЦЭГМАА