| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/08216/И |
| Дугаар | 191/ШШ2025/00729 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/00729
| 2025 01 28 | 191/ШШ2025/00729 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чинг*******эй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.З******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***, А******* х******* к******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжл*******эй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ***, Д******* ф******* ХХК /РД:*******/-д холбогдох,
35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжл*******эй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
А******* ХХК нь А******* и ХХК, А******* х******* к******* ХХК гэсэн хоёр охин компанитай. Эхлээд А******* и ХХК-тай гэрээ байгуулаад эд нар авчхаад, А******* и ХХК,-ийн тусгай зөвшөөрөл дуусангуут А******* х******* к******* ХХК-иар барааг өгсөн. А******* х******* к******* ХХК дээр 20,000,000 төгрөг байгаа тул энэ хоёрыг төлөөлөөд нэхэмжлэлээ гаргасан. 2021 он хүртэл А******* и ХХК яваад 2022 оноос А******* х******* к******* ХХК явсан, эмийн компаниудын тусгай зөвшөөрөл дуусангуут үйл ажиллагаа нь зогсдог учраас 2022 оноос А******* и ХХК-ийн үйл ажиллагаа дууссан.
Манай компани Д******* ф******* ХХК-иас А******* и ХХК 13,822,170 төгрөгийн, А******* х******* к******* ХХК 20,067,555 төгрөгний авлагатай, нийт 31,886,725 төгрөгийн авлагатай, энэ хоёр авлагыг хоёр компанийн нягтлан баталгаажуулсан, энэ төлбөрийг барагдуулж өгнө үү гэж байгаа гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А******* х******* к******* ХХК нь манайхтай ямар нэгэн эм тан нийлүүлэх, худалдан авах гэрээ байгулаагүй, бараа худалдаад тооцоо нийлсэн актаар тооцоо нийлээд энэ дүн гарсан. А******* и ХХК-тай 2021 оны 11 сарын 18-ны өдөр тавилгын шингэн нийлүүлэх гэрээ байгуулаад хамтран ажиллаад явж байгаа. Нэхэмжлэгчээс 2024 оны 11 сарын 20-ны өдөр тайлбар хүргүүлсэн байна. Энэ дээр А******* ХХК нь А******* и ХХК, А******* х******* к******* ХХК гэсэн охин компанитай гэж байгаа боловч нэхэмжлэгч зөвхөн А******* х******* к******* ХХК гэдэг компаниар нэхэмжлэлээ гаргасан. А******* и ХХК-ийн өр төлбөрийг нэхэмжилж байгаа боловч үүнтэй холбогдуулж ямар нэгэн төлөөллийн болон компанийн нотлох баримт гаргаж өгөөгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин нэхэмжлэгчийн гаргасан 20,067,555 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэл /хх-ийн 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 3/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 4/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 5/, авлагын баримт /хх-ийн 6/, тавилгын шингэн нийлүүлэх гэрээ /хх-ийн 9-13/, А******* и ХХК-ийн тарилгын шингэн полипропилен савлагаатай ампулын худалдааны үнэ /хх-ийн 14-15/, итгэмжлэл /хх-ийн 16/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 17/, иргэний хэрэг үүсгэх захирамж /хх-ийн 18/, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамж /хх-ийн 19/, итгэмжлэл /хх-ийн 21/, хариуцагчийн хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 22/, хариуцагчийн хариу тайлбар /хх-ийн 35-36/, нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн итгэмжлэл, хэргийн материал нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт, хэргийн материал танилцуулсан баримт, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг бүхэлд нь нэг бүрчлэн шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А******* х******* к ХХК-иас хариуцагч Д******* ф******* ХХК-нд холбогдуулан 35,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Нэхэмжлэгч А******* х******* к ХХК нь хариуцагч Д******* ф******* ХХК-нд холбогдуулан 2022 оноос хойш нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрт 35,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна./хх 1 дүгээр тал/
2.1 Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлаа дараа үндэслэлээр тайлбарласан.Үүнд:
А******* х******* к ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өөрийн Тарилгын шингэн нийлүүлэх гэрээ-гээр А******* и ХХК-иас бүтээгдэхүүн худалдан авсан, уг гэрээний хугацаанд нэхэмжлэгч А******* х******* к ХХК мөн манайд бараа материал нийлүүлж бид уг 2 хуулийн этгээдтэй тус тусдаа тооцоо нийлж санхүүгийн бүртгэл үүсгэсэн нэхэмжлэлд А******* х******* к ХХК нь А******* и ХХК-ийг төлөөлөх эрх эдлэхгүй тул А******* и ХХК-ийн төлбөр тооцоог нэхэмжлэгч хэрэгжүүлж байгаа хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна./хх 35, 36 дугаар тал/
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгн*******ийг дараах байдлаар хийлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар А******* и ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өөрийн Тарилгын шингэн нийлүүлэх гэрээ-г хариуцагч Д******* ф******* ХХК-тай байгуулж 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тарилгын шингэн б*******гэн нийлүүлэх, хариуцагч үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна./хх 9-13 дугаар тал/.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч А******* х******* к ХХК нь Тарилгын шингэн нийлүүлэх гэрээ-ний нийлүүлэгч биш боловч уг гэрээнд заасан тарилгын шингэнийг хариуцагчид б*******гэн нийлүүлж, үүнтэй холбоотой төлбөр тооцоог харилцан тохиролцож тооцоо нийлсэн үйл баримттай зохигчдын хэн аль нь маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа б*******гэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Тайлбарлавал, худалдагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч А******* х******* к ХХК нь тарилгын шингэнийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчид б*******гэн нийлүүлсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн талуудын тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар баримттай маргаагүй.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.2-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар гэж тус тус зааснаар худалдан авагчид гэрээний зүйлийн өмчлөх эрх шилжсэн гэж үзнэ.
Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
4. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, мөн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заажээ.
Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээндээ худалдаж байгаа зүйлийн чанарын талаар тухайлан тохиролцсон бол уг тохиролцоогоор, хэрэв тохиролцоогүй тохиолдолд гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах боломжтой бол доголдолгүй гэж ойлгоно.
Гэхдээ талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа худалдах, худалдан авах гэрээний зүйлийг доголдолтой байсан гэж маргаагүй бөгөөд гагцхүү хариуцагч буюу худалдан авагчийг үнийг төлөөгүй гэж мэтгэлцсэн. Тус хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлнө.
Гэтэл хариуцагч Д******* ф******* ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны худалдах, худалдан авах гэрээний үнэ 20,064,555.00 төгрөгийг төлөөгүй ба энэ талаар зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагч хариуцагч Д******* ф******* ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээгээр төлбөл зохих төлбөр нь 20,064,555.00 төгрөг гэж шүүх дүгнэв.
5. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ тус тус заасан.
Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өөрийн Тарилгын шингэн нийлүүлэх гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан 0,5 хувийн алдангид 3,113,275.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн боловч, уг тохиролцоо нь А******* и ХХК болон Д******* ф******* ХХК нарын хооронд хэрэгжих гэрээний хариуцлага ба зохигчид Иргэний хууулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар анз тохиролцсонг гэж үзэх үндэслэлгүй тул алдангид нэхэмжилсэн 3,113,275.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
6. Нэхэмжлэгч А******* х******* к ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Тарилгын шингэн нийлүүлэх гэрээ-гээр А******* и ХХК-ийн нийлүүлсэн 11,822,170.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ба үндэслэлээ нэхэмжлэгчийн охин компани тул нэхэмжлэх хууль зүйн үндэсл*******эй гэж тайлбарлах бөгөөд хариуцагч 2 өөр хуулийн этгээд тул тус тусдаа нэхэмжлэх ёстой гэж маргаж байна.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-т Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. мөн хуулийн 26.1-т Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2-т Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно. гэж тус тус заажээ.
Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн А******* и ХХК татан буугдах гэж байгаа тул А******* и ХХК-ийн эрх, үүргийг нь нэхэмжлэгч хэрэгжүүлнэ гэх үндэслэл, шаардлагатай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбараа баримтаар нотлоогүй тул 11,822,170.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэв.
Мөн А******* и ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Тарилгын шингэн нийлүүлэх гэрээ-ний үүргийг хариуцагч Д******* ф******* ХХК-иас нэхэмжлэхэд уг шийдвэр саад болохгүй болохыг дурьдав.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,064,555.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,935,445.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 258,272.78 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Д******* ф******* ХХК-иас 20,064,555.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А******* х******* к ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,935,445.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 258,272.78 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА