2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/01467

 

 

 

 

 

 

 

 

 

2025               02              19                                            192/ШШ2025/01467

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдээ өөрийн асрамжинд авах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай  нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Бид 2021 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлахаар орсон бөгөөд хоёулаа эвлэрэхгүй гэсэн бодолтой байсан тул эвлэрүүлэх ажиллагаа дуусгавар болсон. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эвлэрүүлэх ажиллагаа дуусгавар болсноос хойш одоог хүртэл эвлэрээгүй нэг гэрт амьдарч байгаа боловч хоорондын эрүүл сайхан харилцаа, эхнэр нөхрийн дотно харилцаа байхгүй, хоорондоо харилцаж ярьдаггүй, хамааралгүй, одоог хүртэл амьдарч байгаа нь сэтгэл зүйн дарамт, гэр бүлийн орчин, уур амьсгал таагүй байдал өдөр ирэх тусам даамжирч байгаа бөгөөд үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхэд нөлөөлж байна. ******* миний бие *******тай 2014 онд танилцаж, 2015 оноос хамтран амьдарч 2015.10.09-ний өдөр ( тоот бүртгэлтэй гэрчилгээ) албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэрлэлтээс хойш хамтын амьдралд хадам ээж оролцож, олон удаа хэрүүл маргаан байнга гарч байсан ч хэрүүл маргаангүй амьдрал гэж байхгүй гэж өнгөрөөж, тэвчиж байсан бөгөөд одоог хүртэл даамжирч байнга хоёулаа харааж зүхэж үр хүүхдүүдэд минь хүртэл ээж чинь үхэж далд ороосой гэх мэтээр хүүхдүүдэд сэтгэл зүйн дарамт үзүүлэх болсон. Цаашид ийм байдлаар амьдрах нь утга учиргүй санагдаж удаан бодсоны эцэст шүүхэд хандах ******* миний бие шүүхэд хандах шийдвэр гарган нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг минь хүлээн авч шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү. *******тай цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. , 2 хүүг миний асрамжид үлдээж, эцэг *******аас хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Бидний хамтын амьдрал 2014 оноос эхэлсэн бөгөөд энэ цаг хугацаанд гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө өөрт байгаа бүхий л боломжоо гаргаж хичээж ирсэн билээ. 2014 оноос гэр бүлийн харилцаа эхэлснээс хойш анхны хүү минь 2015 онд, Удаах хүү маань 2017 онд төрж хэмжээлшгүй их жаргалыг бэлэглэсэн. Энэ цаг хугацаанаас эхлэн эцэг хүн, аав хүний үүргийг чанд ухамсарлан гэр бүлээ, үр хүүхдээ асран хамгаалж, бүхий л хайраа гэр бүлдээ зориулсаар ирсэн. Эхнэр нөхөр болсон бидний хувьд жижиг ахуйн чанартай хөнгөн маргалдаан байсныг нуухгүй ч, энэ бүх цаг хугацаанд би гэр бүлээ хүчирхийлэх, гар хүрэх болон гэр бүлээс ч гадуурх харилцаанд орж байгаагүй гэдгээ онцлон хэлмээр байна. Учир нь гэр бүлдээ, үр хүүхдүүдээ амьдралынхаа хамгийн аз жаргалтай, эрхэм нандин зүйл гэж үздэг тул эрхэмлэн дээдэлсээр ирсэн. Тийм ч учраас хэдийгээр гэр бүлийн, үр хүүхдүүдийн хүрээний бүхий л зардлыг дангаар хариуцаж, үүнийгээ ч зүй ёсны хэмээн бодож явдаг. Харамсалтай нь амьдрал санаснаар бололгүй өнөөдрийг хүрч эхнэр минь надаас болон гэр бүлээсээ нэгэнт хөндийрсөн тул уг нэхэмжлэлд хариу тайлбар бичих өдөр ирсэн нь энэ ажээ. Шүүхэд гэхээс илүү одоог хүртэл хайртай эхнэртээ ийнхүү бичиж байгаадаа миний бие үнэхээрийн харамсч сэтгэл минь хоосрох мэдрэмжийг авч байна. Учир нь бидний хамтын амьдралын хугацаанд гэр бүлээ бусдын адил аз жаргалтай, баяр хөөртэй, хүүхдүүдээ элэг бүтэн байлгах үүднээс эвийг бодож хичээж байсан боловч хайрт эхнэр ******* минь өөрийн зүгээс ямар ч оролдлого гаргалгүй салахаар нэгэнт шийджээ. Анх 2021 оны 12 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж эвлэрүүлэн зуучлалын үүдийг татахад би гэр бүлээ салгахгүй хамтдаа сайхан амьдарна  гэж хичээж нэхэмжлэлийг татгалзсаны улмаас өнөөдрийг хүртэл хамт байсан боловч дахин уг нэхэмжлэлийг өгөх хүртэл намайг эр нөхрөө гэж огт бодолгүй гэр доторх өөр нэг ертөнцийг үүсгэж бараг харилцахгүй, хүн байгааг ч тоолгүй өнөөдрийг хүрсэн байна. Нэгэнт холдсон сэтгэл, хүсэхгүй харилцааг хүчээр барьж хайртай хүнээ аз жаргалгүй байлгах нь хамгийн хэцүү зүйл гэдгийг би сүүлийн 2 жилд мэдэрч хэцүү бүхнийг туулсан учир хайрт ханийнхаа хүслийг гүйцээж гэр бүлээ цуцлахыг эцсийн мөчид хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй байдалд хүрлээ. Гагцхүү би өөрийн хоёр хүүгээ өөрийн асран хамгаалалтад үлдээх хүсэлтэй байна” гэжээ.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “...******* нь гэр бүлдээ огт цаг гаргалгүй гэр бүлтэйгээ огт санал солилцолгүйгээр хаашаа ч хамаагүй удаан хугацаагаар яваад өгдөг. Миний эхнэр ******* нь надтай ханилан суухдаа 1999 онд төрсөн 1 охинтойгоо нийлсэн бөгөөд 2005 онд БНСУ-руу яваад 2011 онд ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 6 настай охиноо хаяад 6 жилийн дараа ирж байсан. Энэ байдал цаашид ч үргэлжилж 2020-01-02-нд гэр бүлээрээ БНСУ уруу явсан ч ямар • шалтгаангүйгээр ганцаараа үлдэж ахин 2 жил 3 сарын дараа буюу 2022.03.25-ний Монголд ирж байсан. Энэ үед том хүү маань 4 нас 10 сартай, бага хүү маань 2 нас 9 сартай байсан ба тэд маань ээж нь яасныг мэдэхгүй 2 жил 3 сар болсон юм. Ирснээсээ хойш буюу 2022 оны 04 сараас ажилдаа орж тогтмол өглөө эрт гарч орой 22 цагаас хойш ирдэг буюу гэр бүлдээ ямар ч анхаарал халамжгүй болсон. Улмаар гэртээ, гэр бүлтэйгээ байх сонирхолгүй болж 2024 оны эхний 7 сарын байдлаар 3 удаа 7-14 хоног БНСУ уруу ямар ч шалтгаангүйгээр явсан байна. Явах бүртээ ямар ч хэл үггүй, өглөө ажилдаа явж байгаа юм шиг гараад БНСУ-д очсон хойноо энд ирсэн хүүхдүүдээ хараарай гэх агуулгаар мэдээ өгөөд өөр огт холбогддоггүй. Ийм байдал цаашид ч гарах төлөвтэй байдаг ба гэр бүлээ салгаад хүүхдүүдийг аваад БНСУ-д амьдарна гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, миний эцэг байх боломжийг үүрд хязгаарлах нөхцөл байдал ч үүсэхээр байна. Хоёр. Хүүхдэд хайр халамж үзүүлдэггүй, хамгаалдаггүй. Миний бие энэ бүх цаг хугацаанд үр хүүхдээ өөрөө болон төрсөн ээжийнхээ хамт хамгаалж, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, сургалт, дугуйланд хамруулж түүнээс үүдэлтэй бүхий л төлбөрүүдийг төлж ирсэн. Цэцэрлэгт хүргэж өгөх, авах, сургуульд ороход бага ангийн эхний өдөр, үсэглэлийн баяр, бага анги төгсөлт, дунд ангид орох, намар өвлийн ханиад томууны цагт эмнэлэгт хэвтэхэд харж хэвтэх гээд өнөөдрийг хүртэл бүхий л байдлаар зөвхөн би болон миний ээж бид хоёр үр хүүхдүүдийг асран хамгаалж, халамжилж ирсээр өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд хоёр хүү маань сургууль, цэцэрлэгийнхээ хажуугаар шатар, хөгжим, усан бассейн, сорабон санпин, дугуй унах гээд нас насанд тохирсон олон дугуйлан секцэд хамруулж өнөөдрийг хүрсэн. Ажлын өдрүүд болох 1-5 дахь ажлын өдрүүдэд ээж бид 2 ээлжлэн зөөж хүүхдийг асран хамгаалж, бүхий л ажлаа дуусгаад буюу ээж минь ач нараа харах цэцэрлэгт хүргэж гэр цэвэрлэх усанд оруулах гэх мэт бүхий л ажлыг хийж байгаад 5 дахь өдрийн орой өөрийн гэрлүүгээ 85 настай ээж дээрээ очдог ийм л хүн. Гэтэл хадам ээжийнхээ Энэ их халамж, анхаарлыг үгүйсгэж гэр бүл салгасан, хадам ээжээс л болж амьдрал дуусгавар болсон мэтээр тайлбарлаж нэхэмжлэл гаргасанд үнэхээр харамсаж байна. Үнэндээ энэ олон жил гэр бүлээ хөсөр хаясан үед миний ээж л энэ гэр бүлийг авч явдаг байсан билээ. Энэ нэхэмжлэлийн хариу тайлбарыг өгч байх хугацаанд ч тэр хоёр хүүхдийг гэрээс нь авч яван хаана байгааг нь хэлэхгүй 14 хонож байна. Хүүхдүүдтэйгээ ярих гэхээр утсыг нь хурааж авч, зөвхөн мессеж бичүүлж цөөн тоогоор харилцуулж байгааг анхаарах хэрэгтэй байна. Иймээс гэр бүлийн байдалд дассан нөхцөл байдал, цаашид асран хамгаалах боломж бололцоо, аливаа байдлаар ёс суртахууны зөв хандлагыг баримтлах, эрүүл аюулгүй орчинд өсөн торних бүхий л нөхцөлийг харгалзан хүү , хүү нарыг эцэг ******* миний асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* нь нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:  “...Миний бие хүүхдүүдээ олсон цаг, тээх явцаас төрүүлэх, өсгөж хүмүүжүүлэхдээ өөрийн хайр халамж, хийж чадах бүхнээ дайчилж, эх хүний үүрэг хариуцлагаа сайн биелүүлж, хамтран амьдарсан 9 жилийн хугацаанд 35-37 насандаа амь насанд аюултай эрсдэл өндөр байсан ч хийсвэр хагалгаагаар 2 хүү төрүүлсэн бөгөөд ядрах, өвдөхийг умартан үр хүүхдүүдээ өөрийн биеэр үхэхээс бусдыг нь үзэж өсгөж, хүмүүжүүлсэн гэдгийг бардам хэлмээр байна. 2015 онд Нөхөр ******* нь ******* миний бие том хүүгээ тээж 7 сартай жирэмсэн байх үеэс хайр халамж дутааж хадам ээж нь учир шалтгаангүй утсаар загнах гэх зэргээр хямрааж, сэтгэл санаа тайван байх боломжгүй, дагавар хүүхэдтэй хүнтэй суулаа гэдэг байсан бөгөөд хүүхэд тээх явцад нөлөөлж төрөн төртлөө тонус их байсан ч ажил төрлөө хийж өдрийн цагаар эмнэлэгт булчин суллах тариа хийлгэж хүүгээ эсэн мэнд төрүүлэх гэж их хичээж байсан. Гомдохдоо бүр хүүгээ төрүүлэхгүй байх уу гэх бодол төртөл хямрааж байсан ч хэвлийдээ тонгочих байгаа үрээ бодон надад ирсэн бэлэг хэмээн бодож эх хүн үрээ хэвлийдээ байхаас нь хайрлаж эрүүл саруул төрүүлэх үүрэгтэй гэж өөртөө зориг нэмж байсан. Хүүгээ төрөхөөс өмнө гэрлэлтийн баталгаагаа аваад нөхөр ээждээ хэлтэл хэн чамайг зөвшөөрөлгүй батлуул гэсэн бэ гэх зэргээр дахин хямраахад нь би нөхөрт тэгээд баталгаагүй хүүгээ би өөрөөрөө овоглох байсан юм байна гэж сэтгэл хямарч байсан үе бий. 2018 оны цагаан сараар бага хүү 10 сартай байсан бөгөөд цөс өвдөж хүүгээ хараад өгөөч би шөнөжин өвдөөд тамир алга гэж хэлсний төлөө намайг чи зүгээр байж байснаа жүжиглээд унах юм би чамайг өвтгөсөн юм уу гэх мэтээр хэлж хэрүүл хийгээд ээжтэйгээ ээжийнхээ ах дүү нарынхаараа зочлохоор ах ийг аваад явсан. Цаашид гэр бүлийн таагүй уур амьсгал бий болж эхнэр нөхрийн харьцаа ч үгүй болсон тусдаа өрөөнд унтаж, амьдраад, чимээгүйхэн хүүхдүүдээ бодоод чимээгүй амьдрах гэж үзлээ бас хайр халамжгүй авгай гэх мэтээр хэлж сэтгэл санаа тайван байх боломжгүй удаж байна. Үүнээс хойш хадам ээж өөрийн ээж дээрээ амьдрах болсон. Удалгүй цагаан сар болж бас хүн чанар зулгааж, үр хүүхдүүдээ бодоод очиж золгосны дараа өөрөө гэрээр орж гараад дахин ирж амьдар байсан би ч аль болох чимээгүй байж тэвчиж байлаа их сонин ааш авир гаргаж зүгээр байгаа бага хүүг минь нүцгэн гүйлээ гээд алгадаад авч байх жишээний эрэгтэй хүүхдүүд хөдөлгөөнтэй ч миний 2 хүү ухаантай бас балчир хүүхдүүд шүү дээ. Ингээд хүүхдүүд загнаж муухай харьцаад байх болсон. Эцэг ******* ч адилхан хүүхдүүдээ загнаж байгаа үед нь хажуунаас нь хүмүүжилгүй хүүхдүүд гэж хачир нэмж байгаа нь сэтгэл их өвтгөдөг байсан. 2024 оны 01 сард БНСУ-руу хувийн ажлаар явах шаардлага гарч өглөө нисэх явахаас өмнө ачаагаа бэлдээд өрөөндөө байх үед хадам ээж нь дөнгөж орноосоо босоод хөргөгчөөс чимхсэн бууз банш гаргаад хүүг уутал чи гэж зандрангуй хэлж байгаа сонсогдсон хүү хөлдүү бууз тавцангаас салгаж, ууталж байгаад газарт 2, 3-ийг унгах шиг болсон хадам ээж хүүг минь тэнэг, мангар, юм хийж чадахгүй гэж загнаад явж дүүгээ сэрээ гээд явуулсан. Хүү дүүгээ сэрээрэй гээд орж ирээд ээж байгаа юм уу? гэхэд дүү нь унтаж байна гэж хариулсанд хүү эмээ ээж байна гээд гүйгээд явсан тэр байдлыг ажиглахад хүүхдүүдтэй их муухай харьцдаг нь харагдсан. Түүнчлэн БНСУ-с ирсэн өдөр бага хүү ээжээ таныг байхгүй байхад эмээ намайг зодоод гар хөх, улаан, ягаан болсон гэхээр нь тодруулж ахаас нь асуусан эмээ дүүг загнаад цохсон аав ажлаасаа ирээд хүүхэд ийм болтол цохиж байгаа юм бэ? гэхэд ээж нь уурлаад чи хүүхдүүдээ хүмүүжүүлж чаддаг юм уу? гээд хэрүүл болж би явлаа гээд 3-4 хоног гэрээс явсан гэж хүүхдүүд хэлсэн. Дээрх байдлаас харахад л хүүхдүүдийг минь хэн хүчирхийлдэг нь харагдаж байна. Сүүлийн жилүүдэд илт муухай ааш авир гаргаж намайг ажилтай эзгүй байхад ээж чинь энэ гэр оронд юу ч авдаггүй, аав чинь авдаг, ээж чинь залхуу утсаа маажаад хэвтдэг, жүжигчин, худалч, та нарт хайргүй, та нарыг өсгөөгүй, 00 өрөөнд байхдаа таныг үхээсэй гэж хэлсэн, эгч нь эгч чинь биш гэх мэтээр байнга элдэвлэж хэлдэг байсныг 2 хүү ээждээ хэлэхийн зэрэг аав таныг бас байхгүйд машиндаа бас үхээсэй муу новш гэдэг гэж юу ч мэдэхгүй 2 нялх хүүгийнхээ амнаас сонсоход сэтгэл хүртэл хөндүүрлэж байсан. Мөн нөхөр ******* нь гэртээ намайг эзгүйд миний хоол ундаа хийж байх үедээ эгч дүү нартайгаа ярихад хэрэг болдог утас тогтоогч суурийг харааж байгаад хог руу хаясныг бага хүү хэлсэн. Байнгын ийм сэтгэл зүйн дарамттай байдалд стресс авч, зүрхний хэм алдагдах болсон бөгөөд стрессээс үүдэлтэйг зүрхний эмчид үзүүлж мэдсэн харин тэсвэр тэвчээртэй тулдаа өдийг хүрч байна. Нөхөр ******* нь өдөр бүр орон гэртээ архи, пиво ил-далд, нууж уудаг байсан бөгөөд гадуур ууж идээд ирэхдээ ухаангүй болтол согтуу ирж байсан нь цөөнгүй өөрөө ч мэдэж байгаа үр хүүхдүүд нь ч хэлэх байх. Жишээлбэл: Ухаангүй шал согтуу өмд нь өвдөг хүртлээ шувтарсан өмд лүгээ шээсэн байдалтай, хөл дээрээ тогтож чадахгүй орж ирсэн би үүдээ нээж өгөөд хүүхдүүдээ унтуулж байсан тул өрөөндөө орсон унтуулаад босоод очиход хаалга нээлтэй гадаа үүдэнд унтаж байсан өргөж дийлээгүй чирээд гэрт оруулаад үлдээсэн өөрөө шөнө босож ямар байдалтай байснаа мэдсэн байх, мөн гэх найзтайгаа уусан бололтой ухаангүй болтлоо согтсон байсан найз нь залхсан шинжтэй одоо гэртээ оролдоо гэж загнаж хүргэж ирж байсан удаа ч бий. Хадам ээж нь бөө ламаар явж ******* миний том эгч , нартай хамт хараал хийлгэснийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүүхдүүдийн шүүгээтэй хувцас цэгцэлж байтал хажуу торноос базаад хийсэн цаас унаж ирсэн тэр өдөр өглөө хадам ээж Англи улс руу явж таарсан. 2024.12.28-ны өдөр өглөө ирсэн бөгөөд намайг ажилдаа явах үед үүдэнд зөрж таарсан тэр мөчөөс сэтгэл өвдөж цээж давчдаад ирснийг хэлмээр байна. Хадам ээж сүүлийн 2 жил муухай аашаа гаргаж зочид буудалд амьдарч байгаа юм шиг амьдарсаар л ирсэн бөгөөд одоог хүртэл Англи Улс, Монгол Улс хоёрын хооронд хэдэн удаа хэдэн сараар ирж очиж байгаа байх үедээ хүүхдүүд харсан нэртэй эрт гэрээс гарч цоожлоод явдаг байж бүгдийг хийдэг мэтээр хэтрүүлж бичсэн байна. Жич: Хүүхдүүд цоожилчхоод өглөө эрт гарсны дараа би хүүхдүүдээ авч эмнэлэгт үзүүлээд Тэнгис кино театрын KFC-д хүүхдүүдээ хооллож байх үед яг тэр хавьд явж л байсан, 2 хүү хараад эмээ явж байна хэлсэн үүгээр юу хэлэхийг хүсэж бичиж байна вэ гэвэл өөрөө өөрсдөө цоожилж гардаг гэдгийн нотлох гэж ******* миний хувьд ажил амьдралаа зохицуулах гэж арга үгүй байдалд хүрч хүүхдүүдээ цоожлоод утас, камераар хянаад ажиллаа хийж яваа эх хүн гэдгээ бичих нь зүйтэй болов уу” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс  *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, -ний өдрийн дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ыг төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******, ******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар, *******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, 2021.12.14-ний өдрийн 442 дугаар  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн  эвлэрлүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэл, , нарын Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд сурдаг нь үнэн талаарх тодорхойлолт, , нарын эрүүл бойжиж байгаа талаарх  “Мэндсаруул өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, *******ны засаг даргын тодорхойлолт, *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримт, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар, фото зурагууд, *******ийн эмнэлэгт үзүүлсэн талаарх баримтууд,  худалдан авалт хийсэн талаарх НӨАТ-ын баримтууд, өдөр өнжүүлэх төвийн -ний өдрийн сургалтын гэрээ, *******ийн нийгмийн  даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хаан банк ХК дахь *******ийн дансны хуулга зэргийг ирүүлжээ.

 

Хариуцагчаас: 2024.07.09-ны өдрийн итгэмжлэл, Фото зурагууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, болон ******* нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ зэргийг ирүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.07.23-ний өдрийн 183/ШЗ2024/16178 дугаартай захирамжийн дагуу Хил хамгаалах ерөнхий газрын Монгол улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолт, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024.09.03-ны өдрийн 01/521 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024.10.31-ны өдрийн 01/552 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 2024.10.28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.11.29-ний өдрийн 183/ШЗ2024/26351 дугаар захирамжийн дагуу , нарын саналыг асуусан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг гэрлэлт цуцлуулах шаардлагыг хариуцагч зөвшөөрч, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг эс зөвшөөрч, хүүхдээ өөрийн асрамжинд авах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар гэр бүл болсныг -ны өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.(хавтаст хэргийн 5, 8 дахь тал)

 

3.2. Гэрлэгчдийн дундаас -ны өдөр хүү , -ний өдөр хүү нар төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.(хавтаст хэргийн 6-7 дахь тал)

 

3.3. Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон.(хавтаст хэргийн 10 дахь тал)

 

3.4. нь цаашид ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. (хавтаст хэргийн 238 - 239 дэх тал)

 

3.5. нь цаашид ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. (хавтаст хэргийн 240 - 241 дэх тал)

 

3.6. Хан-Уул дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “Хүү ийг аав *******ы асран хамгаалалд үлдээх, хүү ыг ээж *******ийн асран хамгаалалд үлдээх... саналтай” гэжээ.(хавтаст хэргийн 153 дахь тал)

 

3.7. Зохигчид *******,*******, 7 давхар 45 тоот хаягт хүү , хүү нарын хамт амьдарч байгаа ба талууд гэр бүлийн дундын эд хөрөнгийн хувьд маргаангүй. Гэрлэлт цуцлуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн.

 

Харин хүүхдийн асрамжийн хувьд маргаантай.

 

4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай зан харилцааны таарамжгүй байдлаас болж таарч тохирохгүй, гэрт амьдарч байгаа боловч хоорондын эрүүл сайхан харилцаа, эхнэр нөхрийн дотно харилцаа байхгүй, хоорондоо харилцаж ярьдаггүй, хамааралгүй болсон гэж тайлбарлаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* болон ******* нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

6. Зохигчдын тайлбар, Хан-Уул дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, , нарын саналыг харгалзан, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр  зүйлийг 14.6, 14.7 дэх хэсэгт заасныг баримтлан, хүү , нарыг эх *******ийн асрамжид үлдээхээр  шийдвэрлэв.

 

Иймд хариуцагч *******ы хүүхдээ өөрийн асрамжинд авах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эцэг ******* нь хүү , нартай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх  *******д даалгах нь зүйтэй.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан, хүү , нарыг тус бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас) болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******аар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

9. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдээ өөрийн асрамжинд авах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, болон нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг баримтлан, -ны өдөр төрсөн хүү , -ний өдөр төрсөн хүү нарыг эх *******ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан, зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан, эцэг ******* нь хүү , нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх *******д даалгасугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хүү , нарыг тус бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

7. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР