2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/00336

 

 

 

 

 

 

 

 

2025 01 20

191/ШШ2025/00336

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.З******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** тоот хаягт байрлах Т******* к******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух О******* овогт Б*******ын Б******* /РД:*******/-д холбогдох,

336,713,906.90 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Хүсэлт ирсэн боловч нотолж бйгаа баримт нь байхгүй байна .Шүүх хуралдаан 5 удаа орсон, 3-4 удаа дандаа эмнэлэгт хэвтэж байна, орон нутагт явж байна гэсэн шалтгаанаар хойшлуулсан. Өмгөөлөгчөөр оролцож байгаа гэсэн этгээд нь хэргийн материалтай ч танилцаагүй. Ажиллагааг удаашруулах зорилготой хүсэлт байгаа тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 7 сарын 30-ны өдөр Б*******д холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Т******* к******* ББСБ ХХК нь Б.Б*******тай 2023 оны 5 сарын 12-ны өдөр 300,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийж, жилийн 363.6 хувйн хүүтэй 4 сараар зээл олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээ-ний үүргийг хангах баталгаа болгон барьцааны гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо 13 дугаар хороолол намъяанжүгийн гудамж 10/3 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү- дугаартай 843 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг *** тоотод байрлах улсын бүртгэлийн Э- дугаартай 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч зээл авснаас хойш зээлийн хүүд 85,074,575.32 төгрөг төлсөн. Түүнээс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өдийг хүрсэн. Зээлдүүлэгчийн зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. 2024 оны 06 сарын 27-ны өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл 300,000,000 төгрөг, үндсэн хүү 36,713,906.90 төгрөг, нийтдээ 336,713,906.90 төгрөгийн өртэй байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан удаа дараа хойшлоод 5 сар болсон тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2024 оны 6 сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 сарын 30-ны өдөр хүртэл бодогдсон зээлийн хүү 34,796,718:7 төгрөгийг нэмж шаардсан. Нийтдээ үндсэн зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 71,510,617.97 төгрөг, нийтдээ 371,510,617.97 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргаж байгаа, мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргаж байна гэв.

 

2. Нэхэмжлэгч талаас, шүүхэд гаргасан нэхэмжлэл /ХХ-ийн 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /ХХ-ийн 25/, итгэмжлэл /ХХ-ийн 20/, Улсын бүртгэлийн гэрчилгээ наториатараар гэрчлүүлсэн /ХХ-ийн 2/,тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 3-5/, Зээлийн гэрээ /ХХ-ийн 6-8/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /ХХ-ийн 9-11/, зээл олгосон баримтын хуулга /ХХ-ийн 14/, Зээлийн тооцоолол /хх 16/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ наториатараар гэрчлүүлсэн /хх 17/, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ наториатараар гэрчлүүлсэн /хх 19/, Зээлийн дансны хуулга /хх 19/, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийг нотлох баримтаар ирүүлсэн. /хх 21-24/

Шүүхээс Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгийн хүсэлтээр 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Газар зохион байгуулалтын газрын 01-05/6960 дугаартай албан бичиг, хавсралт /хх 72-73/ баримтуудыг бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК-иас хариуцагч Б.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 371,510,617.97 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд з******* эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчдад холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т з******* хугацаанд  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй шалтгаанаар, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон нутагт зорчиж буй шалтгаанаар, хариуцагчийн өмгөөлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэргийн материалтай танилцах шалтгаанаар, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хариуцагчийн өмгөөлөгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тус тус хүсэлтийг хангаж шүүх хуралдаан хойшилсон.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3-т зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 336,713,906.90 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардалгаа 34,796,711.07 төгрөгөөр нэмэгдүүлсэн./хх 1, 99 дүгээр тал/

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Б*******тай 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ЗГ23134 тоот зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 300,000,000.00 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын нэг жилийн 33,60 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирсон ба талууд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б.Б*******ы өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байрлах Ү- дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай 843 м.кв талбай бүхий үл хөдлөх, Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байрлах №000073985 гэрчилгээний дугаартай, Э- дугаарт бүртгэгдсэн 180 м.кв талбай бүхий газрыг барьцаалахаар тоот барьцааны гэрээг тус тус байгуулсан байна /х.х-ийн 6-10 дугаар тал/.

Талууд 2023 оны 03 дүгээр сарын 14-ний өдрийн тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлөгдөх зээлийн гэрээний үүргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 8 сарын хугацаагаар сунгасан байна./ хх 11 дүгээр тал/

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1-д з******* үйлчилгээг хэлнэ гэж заажээ. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байна /х.х 3-5 дугаар тал/.

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8Хуулийн этгээд хуульд з******* зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ... гэж, 189 дүгээр зүйлийн 189.2.-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч талд төрийн эрх бүхий байгууллагаас банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрчээ.

2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр өөрчлөгдөж А к******* ББСБ ХХК нь Т******* к******* ББСБ ХХК болон өөрчлөгдсөн байна./хх 13 дугаар тал/

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээний зүйл болох 300,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч хүлээн авсан эсэх талаар маргаж тайлбар гаргаагүй ба шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн дансны хуулгаар нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Б.Б*******д 200,000,000.00 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000.00 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна /х.х 14, 15 дугаар тал/.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд з******* үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд з******* хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд з******* бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно. гэж тус тус заажээ.

Иймд, хариуцагч 300,000,000.00 төгрөгийг хүлээн авсан байх тул зохигчдын хооронд энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна.

4. Энэхүү зээлийн гэрээгээр хариуцагч буюу зээлдэгч Б.Б******* нь 300,000,000.00 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 05 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд ашиглаж, сар бүр хүү төлөх үүрэг хүлээжээ. Тодруулбал, хариуцагч нь зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд сар бүрийн 15-ны өдөр эргэн төлөлтийн хуваарьт з******* хэмжээгээр зөвхөн зээлийн хүүг төлж, хугацааны эцсийн өдөр 300,000,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.

Хариуцагч зээлийн гэрээний хариу төлбөрт 12 удаагын төлөлтөөр нийт 85,074,575.32 төгрөгийг төлсөн нь зээлийн хүүгийн тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна./хх 16 дугаар тал/

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн хүүгийн тооцоолол, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 9,113,424.54 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 276,575.35 төгрөг,2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 8,008,365.15.00 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 138,634.96 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 8,422,460.93 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000.00 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 8,814,900.00 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 6,531,088.32 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8,561,084.21 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16,000,000.00 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 9,407,111.66 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 8,300,000.00 төгрөг нийт 85,074,575.32 төгрөг төлснийг нэхэмжлэгч нь зээлийн хүүнд суутгасан байна.

Нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК-иас хариуцагч Б.Б*******д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 300,000,000.00 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нийт хүү 71,510,617.97 төгрөг, нийт 371,510,617.97 төгрөгийг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд з******* хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус з*******. Тодруулбал, хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг байна.

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 300,000,000.00 төгрөгийг, хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүрэг хүлээсэн боловч зээлийн хүүнд нийт 85,074,575.32 төгрөгийг төлж, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй байна.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3Зээлийг з******* хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд з******* бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж з*******. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа тийнхүү 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дууссан боловч хариуцагч нь зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөгдөхгүй

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагч нь зээлийн хүүнд нийт 156,585,193.29 төгрөгийг төлөх ёстойгоос 85,074,575.32 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 71,510,617.97 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 300,00,000.00 төгрөгийн хамт төлөх үүрэгтэй байна.

5. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж з*******.

Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана зааснаас гадна 166 дугаар зүйлийн 166.1-д Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ, Газрын тухай хууулийн 38 дугаар зүйлийн 38.5-т газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ. гэж тус тус заажээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тоот барьцааны гэрээг талууд улсын бүртгэл болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд бүртгүүлсэн байх тул уг гэрээ хүчин төгөлдөр юм.

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хугацаанд хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, түүнчлэн 41.2-т Энэ хуулийн 41.1-д з******* барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг үндэслэн хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээл 300,00,000.00 төгрөг, зээлийн хүү 71,510,617.97 төгрөг, нийт 371,510,617.97 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,085,702.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,085,702.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Б.Б*******аас 371,510,617.97 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Б******* шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байрлах 843 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Э- дугаарт бүргэгдсэн 180 м.кв талбай бүхий эзэмших эрхийн газрын хамт сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,085,702.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,085,702.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА