Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 18

 

2016 оны 7 сарын 01 өдөр

Дугаар 123/ШШ2016/0018

Төв аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би Төв аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-026673 тоот дугаартай өргөлдөлд өгсөн 92 дугаартай саналыг бүхэлд нь хүчингүй болгуулж, NE-026673 өргөдөлд дэмжсэн санал өгөхийг Төв аймгийн Засаг даргад даалгах тухай Дэвших интернэшнл ХХК-нийнэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дэвших интернэшнл ХХК-ний захирал Ц.Нандинцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс дэмжин Дэвших интернэшнл ХХК-ний хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE0266173 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Архуст, Баяндэлгэр сумын нутагт Үнэгтийннэртэй хайгуулын өргөдлийн талбайд Төв аймгийн Засаг даргаас өгөх саналын хуудсанд Засаг дарга Д.Баярбат дэмжээгүй санал өгсөнөөр Дэвших интернэшнл ХХК нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Төв аймгийн Засаг даргыг хариуцагчаар татсан захиргааны хэрэг үүсэн, хянагдаж байгаа билээ. Дэвших интернэшнл ХХК нь нөхцөл байдлыг бодитоор судлан үзсэний үндсэн дээр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэлээ татан авч байгаа тул шүүхээс нэхэмжлэлээ татан авсан тухай шүүхийн захирамж гаргаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дэвших интернэшнл ХХК-ний захирал Ц.Нандинцэцэг 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ: Дэвших интернэшнл ХХК нь нөхцөл байдлыг бодитоор судлан үзсэний үндсэн дээр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэлээ татан авч байгаа тул шүүхээс нэхэмжлэлээ татан авсан тухай шүүхийн захирамж гаргаж өгнө үү гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ... гэж заасны дагуу нэхэмжлэгч Дэвших интернэшнл ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахьзаасныг баримтлан нэхэмжлэгч аймгийн Засаг даргын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-026673 тоот дугаартай өргөлдөлд өгсөн 92 дугаартай саналыг бүхэлд нь хүчингүй болгуулж, NE-026673 өргөдөлд дэмжсэн санал өгөхийг Төв аймгийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлээсээтатгалзсаныг баталж, Дэвших интернэшнл ХХК-ний нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдохзахиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгтзааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН