2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/00119

 

 

 

 

 

 

 

 

2025 01 14

191/ШШ2025/00119

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.З******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаар,

Нэхэмжлэгч: Улбаатар хот, *** тоот хаягт байрлах Т******* к******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улбаатар хот, *** тоот хаягт оршин суух Б******* овогт Б*******ын А******* /РД:УХ*******/-д холбогдох,

13,056,297.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б*******баатар, хариуцагч Б.А*******, шүүх хуралды нарийн бичгийн дарга Ж.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдд гаргасан нэхэмжлэлдээ:

Т******* к******* ББСБ ХХК нь Б*******ын А*******тэй 2023 оны 03 сарын 24-ний өдөр зээлийн гэрээг байгуулж 12,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлүүлсэн байдаг. Зээлдэгч зээлээ авснаас хойш үндсэн зээл 2,624,058.98 төгрөг, зээлийн хүүд 916,941.02 төгрөгийг төлсөн, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй, нийтдээ 3,541,000 төгрөг төлсөн. 2023 оны 07 сарын 25-ны өдрөөс хойш зээлээ огт төлөөгүй. Зээлдэгчээс зээлээ төлөхийг шаардахад би аваагүй, танайх хүнтэй хуйвалдаж авсан гэдэг боловч ББСБ-аас зээлийг А*******ий өөрийнх нь дансанд шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байгаа. Зээлдэгч А*******ий хувьд зээлээ өөрийн дансандаа шилжүүлж авснаар ББСБ-ын зээлийн гэрээний үүрэг биелсэн. Тэр мөнгийг нь бид нар цаашаа шилжүүлэх боломжгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ А*******ээс биелүүлэхийг шаардах эрхтэй. 2024 оны 8 сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 9,375,941.02 төгрөг, зээлийн хүү 4,597,294.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү тооцоогүй, нийтдээ 13,056,294.25 төгрөгийн өр төлбөртэй байгаа. Тиймээс зээлдэгчээс нийтдээ 13,056,294.25 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна гэв.

 

2. Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдд гаргасан тайлбартаа: Анх эдний Б удирдах ажилтан, О хоёр төрсөн эгч дүү хоёр. Намайг гуйж гарын үсэг зуруулаад миний нэрийг ашиглаад гэрээ хийсэн. Миний данс руу шилжүүлсний дараа эгчийнхээ данс руу мөнгө шилжүүлүүлсэн. 6 сарын дараа ББСБ-аас зээлийн үлдэгдэл 6 сая төгрөг үлдсэн байна, хугацаа хэтэрсэн байна гэж залгасан. Тухайн үед Бд залгахад мөнгөний асуудалтай байна, уучлаарай, О эгч бид хоёр төлчихнө гэж байсан. Төлөхгүй 2-3 сар болохоор нь та нар төлөхгүй юм байна, дараа нь миний ажилд саад болно цагдаа шүүх гээд заваарсан юм болно, машины чинь мөнгийг нь төлөөд авчихъя, зээлээ төлөөд надаас аваарай гэхэд ББСБ нь машиныг гаргаж өгөөгүй. 6 сая байсан нь одоо 13 сая төгрөг болчихсон нь сонирхолтой. Бтэй харьцсан Viber чатууд байгаа. ББСБ-аас болон Бтэй ярихад санаа зовох шаардлагагүй гэж яриад, шүүхэд ирж өөр юм ярьдаг. Хэдэн машин зараад төлчихнө гэсэн гээд Б надад хэлсэн. Энийг *** дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өргөдөл өгсөн байгаа гэв.

Барьцаа хөрөнгөөр үүгийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагаас татгалзсан

Хариуцагч үр дагаврыг ойлгож байсан, эргээд б бус надаас нэхэмжлэнэ гэдгийг мэдэж байсан зүгээр тус болох гээд эн бүхнийг хийсэн

СД үзлэг хийлгэх хүсэлт өгөөгүй энэ тухай аливаа хүсэлтийг шүүхэд гаргаагүй

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт

3.1. Нэхэмжлэгч талаас, шүүхэд гаргасан нэхэмжлэл /ХХ-ийн 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /ХХ-ийн 12/, итгэмжлэл /ХХ-ийн 13/, Улсын бүртгэлийн гэрчилгээ наториатараар гэрчлүүлсэн /ХХ-ийн 3/,тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 4-6/, Зээлийн гэрээ /7-9/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 10,11/, зээл олгосон баримтын хуулга /хх 13/, Зээлийн тооцоолол /хх 14/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 15/, Зээлийн дансны хуулга /хх 16/, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх 17-20/

3.2. Хариуцагч талаас, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 26/, хариу тайлбар /хх 32-37/, 18 хуудас хэвлэсэн баримт /нотлох баримтын шаардлага хангаагүй/, 1 ширхэг CD тус тус баримтуудыг талууд шүүхэд ирүүлсэн.

 

Шүүх хуралдаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-иас хариуцагч Б.А*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,056,294.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Б.А*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,056,294.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. /хх 1 дүгээр тал/

2.1 Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлаа дараа үндэслэлээр тайлбарласан.Үүнд:

Т******* к******* ББСБ ХХК-ийн удирдах ажилтан Б, О хоёр төрсөн эгч дүү хоёр намайг гуйж гарын үсэг зуруулаад миний нэрийг ашиглаад гэрээ хийсэн. Миний данс руу шилжүүлсний дараа эгчийнхээ данс руу мөнгө шилжүүлж авсан.Би өмнө зээлийн үлдэгдэл 6 сая төгрөг үлдсэн гэж байхад тэрийг нь төлөөд барьцааг өөрийн нэр дээр шилжүүлээд авье гэсэн боловч надад өгөөгүй.

Анхнаасаа надад энэ зээлийг авах санаа зорилго байгаагүй миний нэрийг ашиглаж зээл авсан зээлийг буцаагаад Оийн данс руу шилжүүлсэн дансны хуудга байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 23-ний өдөр хариуцагч Б.А*******тэй тоот Зээлийн гэрээ-г байгуулж тэдгээрт 12,000,000.00 төгрөгийг, нэг жилийн сарын 33.6 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 7-9 дүгээр тал/.

Түүнчлэн талууд хариуцагч Б.А*******ий өмчлөлийн 24-71 ХОҮ улсын дугаартай HOWO маркын ачы авто машинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г /Фидуци/ байгуулжээ./хх 10,11 дүгээр тал/

Нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагы явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан болно./ хх 78 дугаар тал/

Шүүх хуралдаар хэлэлцүүлсэн баримтаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК-нд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль /2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болсон/-ийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Б бус санхүүгийн үйл ажиллагы тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус зааснаар б бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгожээ /х.х-ийн 4, 6 дугаар тал/.

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ... гэж, 189 дүгээр зүйлийн 189.2Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид төрийн эрх бүхий байгууллагаас б бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.

Зохигчид 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр өөрчлөгдөж Ассурер к******* ББСБ ХХК нь Т******* к******* ББСБ ХХК болсон үйл баримттай хэн аль нь маргаагүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1Б, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр б, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буц төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, Б, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагы тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно. гэж тус тус заажээ.

Ингээд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч буюу зээлдэгч Б.А*******тэй 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тоот Зээлийн гэрээ-гээр зээлдэгчийн Х б ХК-ийн тоот харилцах дансанд 12,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй /х.х-ийн 13 дугаар тал/.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан.

Тайлбарлавал, зарчмын хувьд үүргийн гүйцэтгэлийг гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөх бөгөөд тийнхүү өгөх боломжгүй бол түүний зөвшөөрсөн этгээдэд, аль эсхүл үүргийг өөр этгээдэд хүлээлгэн өгсөн боловч хожим энэ нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашигтай нөхцөл байдлыг бий болгосон тохи************** үүрэг гүйцэтгэгчийг үүргийг эрх бүхий этгээдийн өмнө гүйцэтгэсэн гэж үздэг.

Иймд, нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК болон хариуцагч Б.А******* нарын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

4. Хариуцагч Б.А******* нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа болон шүүх хуралдд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК-иас авсан 12,000,000.00 төгрөгийг тухайн үед нэхэмжлэгчийн удирдах ажилтан болох н.Б, н.О гэх төрсөн эгч дүү хоёр намайг гуйж гарын үсэг зуруулаад миний нэрийг ашиглаад гэрээ хийсэн. Миний данс руу шилжүүлсний дараа эгчийнхээ данс руу мөнгөө шилжүүлээд авсан, би тухайн үед зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барьцаа хөрөнгийг авах тухай нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК-д удаа дараа хэлж байсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй тул төлөх үндэслэлгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Иргэний нэрийг эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ. Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ. Гагцхүү хуульд заасан нөхцөл, журмын дагуу зохиомол нэр хэрэглэж болно. гэж заажээ

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаар хэлэлцүүлсэн баримт, зохигчдын тайлбараар хариуцагч нь Автотээврийн үндэсний газарт ХОҮ улсын дугаартай HOWO маркын ачы авто машиныг зээлийн гэрээ байгуулах зорилгоор өөрийн нэр дээр бүртгэж, улмаар нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн, мөн н.Б, н.О нарт туслах зорилгоор зээлийн гэрээг байгуулсан, уг зээлийг өөрөө хариуцан гүйцэтгэх үр дагаварыг мэдэж байсан гэх хариуцагчийн тайлбараас үзвэл Б.А******* нь зээлийн гэрээ байгуулах, түүний хууль зүйн үр дагаварыг ухамсарлан, хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй ба түүний хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргы үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ

Үүнээс үзвэл тухайн хэрэг маргы талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тоот Зээлийн гэрээ-ний үүргийг хариуцан арилгах үүрэггүй, н.Б, н.О нар төлөх хууль зүйн үндэслэлтэй гэх татгалзал, тайлбартай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбараа баримтаар нотлоогүй.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1Б, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр б, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буц төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Б.А*******ээс нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

5. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, мөн 453 дугаар зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацы хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. Тайлбарлавал, б, эрх бүхий этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд зээлийг хүүтэй, аль эсхүл хүүгүй олгож болох ба зээлдэгч нь зээлийг хугацдаа буц төлөөгүй тохи************** хэтэрсэн хугацы хүү, гэрээнд заасан болон нэмэгдүүлсэн хүү төлнө.

Ингээд зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, 2.1.4-т тус тус зааснаар хариуцагч Б.А******* нь 12,000,000.00 төгрөгийг авсан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 12 сарын хугацд буюу 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр, хүүгийн хамт тэнцүү төлж дуусгахаар харилцан тохиролцсон ба нэхэмжлэгч зээл олгосон өдөр болох 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тооцож үндсэн зээл, хүүг нэхэмжлэсэн нь Б, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагы тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буц төлснөөр дуусгавар болно гэж хуульд заасантай нийцнэ. /х.х-ийн 9 хуудас/.

Өөрөөр хэлбэл, зохигчид гэрээний ерөнхий хугацааг 12 сар, зээл төлөх тусгай хугацааг тухайн сарын 25-ны өдөр байхаар тохирч, зээлдэгч нар энэ хугацд үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохи************** үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацд дуусгавар болох ажээ. Түүнчлэн талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 2.1.4-д нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохирцолцоо нь хуульд нийцсэн байна.

 

6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буц төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохи************** түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

Гэтэл хариуцагч Б.А******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үндсэн зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлөх үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаар хэлэлцүүлсэн баримтаар өнгөрсөн хугацд хариуцагч нь үндсэн зээлээс 2,624,058.98 төгрөг, зээлийн хүүнээс 916,941.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөгийг тус тус төлсөн үйл баримтын талаар талууд хэн аль нь маргаагүй

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдд гаргасан тайлбар, шүүх хуралдаар хэлэлцүүлсэн зээлийн дансны хуулга, зээл болон зээлийн хүүгийн тооцооллоос үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 1,117,000.00 төгрөгөөс, үндсэн зээлд 839,509.59 төгрөгийг, 277,490 төгрөгийг зээлийн хүүнд, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 2,424,000.00 төгрөгөөс 1,784,549.39 төгрөгийг үндсэн зээлд, 639,450 төгрөгийг зээлийн хүүнд тус тус суутгасан байна.

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас үндсэн зээл 9,375,941.02 төгрөг, зээлийн хүү 3,680,352.86 төгрөг нийт 13,056,294,25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн марг хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохи************** хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохи************** хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохи************** нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,231.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 223,231.47 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.А*******ээс 13,056,294.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т******* к******* ББСБ ХХК-нд болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,231.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 223,231.47 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.З