| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00013/И |
| Дугаар | 313/ШШ2025/00099 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 313/ШШ2025/00099
2025 оны 03 сарын 11 өдөр Дугаар 313/ШШ2025/00099 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Э******* овогт Ц*******ийн А*******г 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Н*******,*******т Г******* суманд гэрэл зурагчнаар; 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Г******* сумын “С*******” нэгдлийн давсны цехэд нормчноор; 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Г******* сумын “Ч*******” ХК-ийн давсны цехэд нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Ц.А*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас “1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Н*******,*******т Г******* суманд гэрэл зурагчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Г******* сумын “С*******” нэгдлийн давсны цехэд нормчноор, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Г******* сумын “Ч*******” ХК-ийн давсны цехэд нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.А*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН