Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 313/ШШ2025/00102

 

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 313/ШШ2025/00102

 

 

Өмнөговь аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн би

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1 975 343.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Ш******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 556 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ш*******гаас улсын тэмдэгтийн хураамж 23 278 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 23 278 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ   Б.ОТГОНСҮРЭН