Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/03238

 

 

 

 

 

 

2025 03 26 197/ШШ2025/03238

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Гранд плаза цогцолбор, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Эмнэлэг ******* гудамж, ******* тоотод оршин суух, На******* Ху******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,096,840.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ******* ХХК нь Н.Ху*******тай 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр "Numur" зээлийн аппликэйшнаар дамжуу******* Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ"-г байгуулж, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 650,000 төгрөгийг сарын 6.9%-ийн хүүтэй 9 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн билээ. Н.Ху******* нь зээл авсанаас хойш зээлийн эргэн төлөлтөө 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэг л удаа хийгээд үүнээс хойш огт төлөөгүй бөгөөд манай компаниас холбогдоход өнөөдөр төлнө, одоо төллөө гэх мэтээр удаа дараа худал хэлж явсаар өдийг хүрээд байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дгээр зүйлийн 21.1-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно" гэж, 20 дугаар зүйлийн 20.3-д "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй" хэмээн тус тус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно. Иймд Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ"-г байгуулж, "Numur" зээлийн аппликэйшнаар дамжуу******* авсан зээлд үндсэн зээлийн үлдэгдэл 588,807.45 төгрөг, зээлийн хүү 466,396.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,636.24 төгрөг, зээл олголтын шимтгэл 13,000 төгрөг, нийт 1,096,840.17 төгрөгийг хариуцагч Н.Ху*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Ху******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжэлэлтэй, Н.Ху*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч миний бие 1,096,840.17 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь, Н.Ху*******д холбогдуу******* 1,096,840.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ху******* нь нэхэмжлэгч ******* ХХК 1,096,840.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруу******* тогтоож, 1,096,840.17 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30,875 төгрөгийн тал хувь болох 15,437.5 төгрөгийг хариуцагч Н.Ху*******гаас, тал хувь болох 15,437.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуу******* нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчи******* төлсөн 30,875 төгрөгөөс үлдэх 15,437.5 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 1,096,840.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Ху******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримт******* хариуцагч Н.Ху*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 15,437.5 төгрөг, улсын орлогоос 15,437.5 төгрөгийг тус тус гаргуу******* нэхэмжлэгч ******* ХХКолгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчи******* төлсөн 30,875 төгрөгөөс үлдэх 15,437.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Ху******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримт******* шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР