| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0081/Э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2018-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-т холбогдох эрүүгийн 1710 0118 20074 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Блюпин ресторанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ стакан шидэж иргэн Т.Д хурууг гэмтээж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууД хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Н нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх уг эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
1. Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би тухайн өдөр найзуудтайгаа хамт хоол идэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би согтуурсан үедээ шал руу шүлсээ хаяхад тухайн газрын үйлчлэгч эмэгтэй ирж намайг хэл амаар доромжилсон. Тэгээд гарандаа байсан стаканаа хойшоо шидсэн. Би хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 /таван зуун мянган/ төгрөг төлсөн. Хохирогчийн биед учруулсан гэмтлийн талаар маргах зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин архи согтууруулах ундаа хэрэглэж зүй бус авир араншин гаргахгүй, анхаарал болгоомЖ байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1710011820074 дугаартай хэргээс:
1. Хохирогч Т.Д хэрэг бүртгэх ажиллагааны явцад өгсөн:
“...Би 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 20:00 цаг өнгөрч байхад ажлаа хийгээд ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Блюпин суши баар” ресторанд байж байхад миний зүүн гарын долоовор хурууны дээд үен дээр ундааны стакан онож хагарсан, тэр үед миний хуруу эсгэгдэж цус их хэмжээгээр гарсан. Тэгээд хэн хаанаас стакан шидсэнийг шалгахад ресторанд №4 дүгээр ширээн дээр үйлчлүүлж байсан махлаг биетэй залуу нилээн согтсон байдалтай сууж байсан. Тэр залуу манай ресторанд анх орж ирэхдээ халамцуу байдалтай байсан ба ер нь орилж чарлаад байгаа нь анзаарагдаж байсан л даа.
Намайг гараа эсгүүлчихээд зогсож байхад манай рестораны менежер Заяа /бүтэн нэрийн мэдэхгүй байна/ очиж болиулах гэхэд тэр залуу үгийг нь хүлээн авахгүй ширээн дээр байсан стаканаас дахиад нэгийг миний зүг рүү шидсэн боловч дээшээ гэрлийн шил онож хагалсан. Тэрнээс хойш манай ажилчид ойртоогүй цагдаад дуудлага өгсөн боловч цагдаа ирэхээс өмнө нөгөө залуу гараад явчихсан. Харин хамт байсан залуучууд нь үлдсэн болохоор цагдаа нар ирээд тэр залуучуудыг дагуулаад гарсан. Миний хувьд ажил дээрээсээ шууд гэмтлийн эмнэлэг рүү очиж 6 оёдол тавиулчихаад ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирж өргөдөл гаргасан. Одоо миний гарт учирсан гэмтэл эдгэрч байгаа ч гараа бүтэн атгаж болохгүй ажил хийхэд төвөгтэй байна. Миний хувьд намайг гэмтээсэн залуугаас 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Яагаад вэ гэвэл шинэ жилийн баярын хүлээн авалтуудад 3 удаагийн захиалгатай байсан ч гарны гэмтлээс болж цуцлагдсан. Иймд энэ ажлын хөлсийг нэхэмжилж байна. Би тэр залууг өмнө нь огт танихгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,
2. Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хамт ажилдаг Н.Н /99103363/, Ц.Ж /99117376/ нарын хамт 17:00 цагийн үед ажлаасаа гараад, тус дүүргийн Кёкюшүзан сангийн нэг давхарт байрлах ресторанд ирж суусан, бид хэд архи, пиво ууж хоорондоо юм яриад суусан юм. Тэгээд хамт сууж байсан Н.Н нь сууж байгаад шүлсээ хаяад байхаар нь үйлчлэгч нар нь “та яагаад олон нийтийн газар ийм асуудал гаргаж байгаа юм бэ” гэсэн чинь Н.Н “чи цэвэрлэх ёстой юм биш үү” гэж хэлээд тэрнээсээ болж муудалцсан. Тэгтэл Н.Н ширээн дээр байсан стаканийг аваад текний тааз руу шидсэн чинь тэр нь тогоочийн гарыг зүссэн байсан.
Н.Н нь дахиад шидэх гэж байх үед барьж авсан. Н.Н ресторанаас гараад “рестораны эзнийг танидаг хүн байгаа, маргааш ирж асуудлаа зохицуулна аа” найз нь гээд цагаан өнгийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад яваад өгсөн. Н.Н гэрийн мэдэхгүй, манайд менежер хийдэг залуу. Тухайн үед Н.Н нь нилээн согтуу байсан. Эрүүлдээ тийм зан гаргах залуу биш. Тэрнээс өөр асуудал болоогүй. Би Н.Н машинд суулгаж өгчихөөд эргээд ороод иртэл цагдаа нар ирсэн. НаранБ нь манайд 2017 оны 05 дугаар сараас хойш ажиллаж байгаа, хувьдаа өөрийн гэсэн тээврийн хэрэгсэлгүй, гэрийг нь мэдэхгүй, эхнэр хүүхэдтэй гэж ярьж байсан. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х/,
3. Гэрч П.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр намайг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Кёкюшүзан сангийн байрны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Сүши баар”-нд ажиллаж байхад 15:30 цагийн үед санагдаж байна гаднаас гурван залуу орж ирээд Vip өрөөнд үйлчлүүлсэн. Тухайн үед тэр гурван залуу гаднаас 1 шил 1 литрийн савалгаатай Грэйгүс нэртэй архи оруулж ирээд уусан.
Тэгээд Vip өрөөнөөсөө гарч үйлчилгээний зааланд суугаад архи граммаар болон пиво авсан. Тэр хүмүүс өрөөнөөс гарахдаа нилээд согтолттой байсан ба гаднаас 2 залуу нэмэгдэж ирээд удаагүй байтал тэнд сууж байсан нэг махлагдуу биетэй, сахалтай ах зүгээр сууж байснаа ширээн дээр байсан стакан аваад тек буюу тогоочийн зогсож байсан газар луу хоёрыг дараалуулан шидэх үед эхний стакан нь манай ахлах тогооч Д зүүн гарын долоовор хурууны үен дээр онож зүсэж гэмтээсэн. Тэр үед манай зохион байгуулагч очиж “боль” гэсэн шаардлага тавихад дахиад стакан шидсэн. Тэгэхээр нь цагдаа руу залгаж дуудлага өгсөн боловч стакан шидсэн ахыг хамт байсан хүмүүс нь аваад явчихсан байсан.
Д гарыг гэмтээсэн хүн нилээн согтсон байдалтай байсан. Тэр залуу ямар ч шалтгаангүйгээр стакан авч шидсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 249 тоот дүгнэлтэд:
1. Т.Д биед зүүн сарвуунд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломЖ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломЖ байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 21х/,
5. Шүүгдэгч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Би 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 16:00 цагийн үед хамт ажилладаг Ж, М нарын хамт ХУД-ийн 15-р хороонд байрлах “Блюпин сүши баар” ресторанд орж суугаад хоол идэнгээ 1 шил 1 литрийн савалгаатай Грэйгүс нэртэй архи авч гуравуулаа хувааж уусан. Тэгээд архиа дуусах үед манай найз Б ирсэн ба Ж, Б, бид гурав 100 граммаар тус бүр 3 удаа цагаан архи авч уугаад нилээн согтоод ширээний хажуу тал руу шүлсээ хаячихсан чинь рестораны үйлчлэгч нь хүрч ирээд, уурлаад “шүлсээ хаялаа” гээд байхаар нь ширээн дээр байсан стаканыг авч хойш нь үйлчлэгчийн явсан чиглэл рүү авч шидсэн. Намайг нилээн согтуу байдалтай байна гээд манай найз тэр үед ирсэн байсан Хуягаа дагуулж гараад гэрт хүргэж өгсөн байгаа.
Тухайн үед нилээн согтчихсон байсан болохоор стакан шидсэнээс болж ресторанд тогоочоор ажиллаж байсан Т.Д хурууг гэмтээсэн гэдгээ мэдээгүй. Шөнө гэртээ унтаж байтал 02:00 цагийн үед цагдаагаас ярьж байна, утсаа ав гэсэн мессеж ирчихсэн байхаар нь өглөө нь Ж утсаар ярьж, миний шидсэн стакан тогоочийн гарыг онож гэмтээсэн гэдгийг мэдээд цагдаа руу өөрөө залгасан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хөнгөн шидвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 42х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 35х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн №249 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч Т.Д, гэрч Ц.М, П.У нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй, хэргийн талаар нотолвол зохих байдлууд шалгагдаж тогтоогдсон гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудыг шүүх хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэн, шүүгдэгч Н.Н-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломЖ гэж дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
1.1. Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Блюпин” ресторанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан согтуурхаж, стакан шидсэнээс уг стаканы хагархай шил хохирогч Т.Дыг онож, түүний биед “зүүн сарвуунд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:
- хохирогч Т.Д: “...Би 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 20:00 цаг өнгөрч байхад ажлаа хийгээд ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Блюпин суши баар” ресторанд байж байхад миний зүүн гарын долоовор хурууны дээд үен дээр ундааны стакан онож хагарсан, тэр үед миний хуруу эсгэгдэж цус их хэмжээгээр гарсан. Тэгээд хэн хаанаас стакан шидсэнийг шалгахад ресторанд №4 дүгээр ширээн дээр үйлчлүүлж байхад махлаг биетэй залуу нилээн согтсон байдалтай сууж байсан. ...Миний хувьд ажил дээрээсээ шууд гэмтлийн эмнэлэг рүү очиж 6 оёдол тавиулчихаад ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирж өргөдөл гаргасан.” гэсэн мэдүүлэг,
- гэрч Ц.М: “..,2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хамт ажилдаг Н.Н /99103363/, Ц.Ж /99117376/ нарын хамт 17:00 цагийн үед ажлаасаа гараад, тус дүүргийн Кёкюшүзан сангийн нэг давхарт байрлах ресторанд ирж суусан, бид хэд архи, пиво ууж хоорондоо юм яриад суусан юм. Тэгээд хамт сууж байсан Н.Н нь сууж байгаад шүлсээ хаяад байхаар нь үйлчлэгч нар нь “та яагаад олон нийтийн газар ийм асуудал гаргаж байгаа юм бэ” гэсэн чинь Н.Н “чи цэвэрлэх ёстой юм биш үү” гэж хэлээд тэрнээсээ болж муудалцсан. Тэгтэл Н.Н ширээн дээр байсан стаканийг аваад текний тааз руу шидсэн чинь тэр нь тогоочийн гарыг зүссэн байсан.” гэсэн мэдүүлэг,
- гэрч П.У “...2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр намайг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Кёкюшүзан сангийн байрны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Сүши баар”-нд ажиллаж байхад 15:30 цагийн үед санагдаж байна гаднаас гурван залуу орж ирээд Vip өрөөнд үйлчлүүлсэн. Тухайн үед тэр гурван залуу гаднаас 1 шил 1 литрийн савалгаатай Грэйгүс нэртэй архи оруулж ирээд уусан. Тэгээд Vip өрөөнөөсөө гарч үйлчилгээний зааланд суугаад архи граммаар болон пиво авсан.
Тэр хүмүүс өрөөнөөс гарахдаа нилээд согтолттой байсан ба гаднаас 2 залуу нэмэгдэж ирээд удаагүй байтал тэнд сууж байсан нэг махлагдуу биетэй, сахалтай ах зүгээр сууж байснаа ширээн дээр байсан стакан аваад тек буюу тогоочийн зогсож байсан газар луу хоёрыг дараалуулан шидэх үед эхний стакан нь манай ахлах тогооч Д зүүн гарын долоовор хурууны үен дээр онож зүсэж гэмтээсэн. ...Д гарыг гэмтээсэн хүн нилээн согтсон байдалтай байсан. Тэр залуу ямар ч шалтгаангүйгээр стакан авч шидсэн.” гэсэн мэдүүлэг,
- “Т.Д биед зүүн сарвуунд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломЖ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломЖ байна.” гэсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 249 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Н.Н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжигдсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Н станкан шидсэнээс уг стакан хохирогч Т.Дыг онож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна.
Мөн шүүгдэгч Н.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохоо мөрдөн байцаалтын явцад /хэргийн 42х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлснийг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйгээр болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Т.Д биед учирсан “зүүн сарвуунд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Н.Н түүн рүү стакан шидсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь гэм буруугийн холимог хэлбэрээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч Н.Н Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Т.Д эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол нь гэмт хэргийн шууд хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусД амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Хэргийн шүүгдэгч Н.Н нь хохирогч Т.Д эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Т.Д нь эмчилгээний зардалд шүүгдэгч Н.Н 500.000 төгрөг нөхөн төлснийг хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” хэмээн өөрийн гарын үсгийн үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлэн хэрэгт бичгээр гаргасан баримттай /хэргийн 47-48х/ байх тул шүүгдэгч Н.Н хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.
1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:
Шүүгдэгч Н.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтаар тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 35х/ байгаа нь тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.
Шүүх, шүүгдэгч Н.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлж гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Т.Д нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ хэрэгт Н.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч Т.Д нь гомдол саналгүй гэснийг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Н.Н-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Н 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Н нь гэм хорын хохиролд хохирогч Т.Д-д 500.000 /таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.
5. Энэ хэрэгт Н.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD нэг ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Н.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД