Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 318/ШШ2025/00115

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

, аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч:            аймгийн            сумын 12 дугаар багт оршин суух, регистрийн дугаар             , Салдаг долоо ургийн овогт Ц.Н,

Хариуцагч: , аймгийн      сумын 3 дугаар багт оршин суух, регистрийн дугаар,               ургийн овогт С.Ц холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ц.Нд портер2 загварын 24-19, улсын дугаартай тээврийн хэрэгслийг 13,000,000 төгрөгөөр үнэлж худалдсан. Үүнээс 6,700,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр миний Хаан банкны дансанд хийсэн. Үлдэгдэл 6,300,000 төгрөгийг элдэв шалтаг тоочиж өдий хүртэл төлөхгүй байна. Иймд Ц.Нгээс машины үнийн үлдэгдэл 6,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Цд төлөх ёстой 6,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг 6,300,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Н шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Ц.Нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Цгийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6,300,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаа хариуцагч Ц.Н илэрхийлсэн ба тухайн хугацааг нэхэмжлэгч С.Ц хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч Ц.Н нь нэхэмжлэгч С.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Ц.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,750 төгрөгийн тал хувь болох 57,875 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 57,875 төгрөг, хариуцагч Ц.Нгээс 57,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Цд олгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Цгийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6,300,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч Ц.Н хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 57,875 төгрөг, хариуцагч Ц.Нгээс 57,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Цд олгож, 57,875 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ