2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/00833

 

 

 

 

 

 

 

 

       2025             02            18                                          192/ШЗ2025/09165                            

 

 

Хүсэлт шийдвэрлэх тухай

 

Баянгол, *******, Сонгинохайрхан ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,  

 

Нэхэмжлэгч: ,, нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* *******,*******,*******,*******, 8 тоот хаягт оршин суух ******* ******* холбогдох,  

 

12,008,646,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд нэхэмжлэлтэй, холбогдох иргэний хэрэгт Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т заасныг тус тус үндэслэн дараах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 01 сарын 27-ны өдөр регистрийн дугаартай "" ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэхийг "" ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, 2023 оны 02 сарын 16-ны өдөр 12,008,646,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж, цаг хугацаа хожиж байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэлээр шаардсан төлбөрийг төлөхөөс зайлсхийн олон сар жилээр хохироож байгаа бөгөөд цаашид төлөх эсэх эргэлзээтэй байна. Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-д заасны дагуу "" ХХК-ийн нэхэмжлэлийн үнийн дүн болох 12,008,646,000 төгрөгийн хэмжээнд зогсоож, хүрэлцэхгүй тохиолдолд эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжилж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  нь  хариуцагч холбогдуулан 12,008,646,000 төгрөг  гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авхуулах хүсэлтийг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараахь арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах арга хэмжээ авч болохоор заасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй: 69.1.3. “хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох” гэж заасан бөгөөд хариуцагч дансны зарлагын хөдөлгөөнийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 12,008,646,000 төгрөгийн хэмжээгээр зогсоохоор шийдвэрлэв.

 

Харин шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг  давхардуулан авах шаардлагагүй гэж үзэж, “хүрэлцэхгүй тохиолдолд эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжилж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч өгнө үү” гэх хүсэлтийг нь хангахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч нар нь мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч ын гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийн зарим хэсгийг хангасугай.

 

2.Хариуцагч дансны зарлагын хөдөлгөөнийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүн болох 12,008,646,000 төгрөгийн хэмжээгээр зогсоосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т зааснаар шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хариуцагч нар нь шаардах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлсүгэй.

5.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар захирамж гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор зохигчид тус шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                                              Ш.ОТГОНБАЯР