| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00056/И |
| Дугаар | 318/ШШ2025/00116 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 318/ШШ2025/00116
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: М ТӨХХК-ний,
Хариуцагч: Б.А ХХК-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 116,699,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөө аж ахуйг дэмжих сан нь 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг М ТӨХХК хариуцах болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. М ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжийг урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. Б.А ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байна. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 77,799,627.00 төгрөг байна. Үүнд: 1. 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ш/2021/УВС/2Б дугаартай Улаан буудайн үр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үлдэгдэл 77,799,627.00 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50 хувиар тооцоход 38,899,813 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 77,799,627 төгрөг, нийт 116,699,440 төгрөг гаргуулахаар байна. Иймд Б.А ХХК-иас үндсэн төлбөр 77,799,627 төгрөг, анз 38,899,813 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 116,699,440 /нэг зуун арван зургаан сая зургаан зуун ерэн есөн мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Төлбөр төлөгч Ш/2021/УВС/2Б дугаартай Улаан буудайн үр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөгчид төлөх ёстой нийт 116,699,440 төгрөгөөс алданги болох 38,899,813 төгрөг болон үндсэн төлбөрөөс 10,330,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 67,449,627 төгрөгийн төлбөрийг үлдэх 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 449,628 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр 13,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 9,110,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 11,886,999 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 33,000,000 төгрөг нийт 67,449,627 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, гэрээ нь байгуулагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр байх бөгөөд төлбөр төлөгч нь төлбөрийг 2025 оны 12-р сарын 31-ний өдөр бүрэн төлж дууссанаар дуусгавар болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ТӨХХК нь хариуцагч Б.А ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 116,699,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, төлбөр төлөгч Ш/2021/УВС/2Б дугаартай Улаан буудайн үр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрөөс 116,699,440 төгрөгөөс алданги 38,899,813 төгрөг болон хэрэг хянан шийдвэрлэ ажиллагааны явцад төлсөн 10,330,000 төгрөгөөр хасаж үлдэх 67,449,627 төгрөгийн төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 449,628 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр 13,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 9,110,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 11,886,999 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 33,000,000 төгрөг, нийт 67,449,627 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн байх ба дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч М ТӨХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, зохигчид эвлэрсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хувааж хариуцуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасан тул зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 116,699,440 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 741,447 төгрөгийн тал хувь 370,723.5 төгрөгийг хариуцагч Б.А ХХК-аас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 116,699,440 төгрөгөөс алданги 38,899,813 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 10,330,000 төгрөгийг хасаж, үлдэх 67,449,627 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 449,628 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 28-ний өдөр 13,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 9,110,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 11,886,999 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 33,000,000 төгрөг, нийт 67,449,627 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч М ТӨХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Баруун туруун ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 370,723.5 төгрөг гаргуулын Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ