Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/29

 

*******д холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор *******
Яллагдагчийн өмгөөлөгч ******* /цахим/
Яллагдагч ******* /цахим/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******, *******
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/
Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/301 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2122001490055 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 
Яллагдагч: ******* овогт *******ын , Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 13-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, , “” ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн сумын  дугаар баг, хотхоны тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Регистрийн дугаар: .
Яллагдагч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн сумын  дугаар багийн нутаг гэх газарт 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өндөр хүчдэлийн 131-132 дугаар шонгийн утасны 35-750 кв-ын хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд тавигдах “MNS 652252015” стандартад заасны дагуу 6 метр байх ёстой хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас иргэн гийн жолоодож явсан 76-34 ДУА улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл зөөврийн сууц чирч явах үед тухайн сууцны шонгийн антен өндөр хүчдэлийн утсанд хүрч иргэн шатаж нас барсан гэх хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: Яллагдагч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2122001490055 дугаартай хэргийг прокурорт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч *******д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. 
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ... хяналтын прокурор Ч.Отгонбаатар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 52а дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн сумын  дугаар багийн нутаг гэх газар 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өндөр хүчдэлийн 131-132 дугаар шонгийн утасны 35-750 кВ-ын хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд тавигдах шаардлага MNS 652252015 стандартад заасны дагуу 6 метр байх ёстой хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйн улмаас иргэн гийн жолоодож явсан 76-34 ДУА улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл, зөөврийн сууц чирч явах үед тухайн сууцны шонгийн антен өндөр хүчдэлийн утсанд хүрч иргэн шатаж нас барьж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 301 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Шүүхээс 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч *******гаас 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэсэн огноотой хэд хэдэн ажиллагаа хийж гүйцэтгүүлэх талаарх 3 хуудас хүсэлт 1 дүгээр хавтаст хэргийн 236-238 дугаар талд авагдсан байна. Гэтэл дээрх хүсэлтийг мөрдөгч, цагдаагийн дэслэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хэсэгчлэн хангасан гэх тогтоолыг мөн хавтаст хэргийн 239-240 дүгээр талд хавсаргажээ. Гэвч уг хүсэлтийн 4, 5, 6, 7 дугаарт дурдагдсан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх холбогдох ажиллагаануудын баримт хэрэгт байхгүй, түүнчлэн уг өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг мөрдөгч хүлээн авч хэрэгт хавсаргасан боловч дардас дарагдаагүй тул хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах нь зүйтэй байна.
2.Хэрэг үйл явдал болох үед амь хохирогч Хюндай портер маркийн ачааны зориулалттай 76-34 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон, уг тээврийн хэрэгслээр үүрэн холбооны антен суулгасан чингэлэг чирч явсан буюу замын хөдөлгөөнд оролцож явжээ. Амь хохирогч гийн цогцост хийсэн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 34 дугаартай дүгнэлтийн 2 дахь хэсэгт “...Талийгаачийн цусанд 0.6 промилль спиртийн агууламж илэрсэн...” гэж дурдагджээ. Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд тухайн хэрэг үйл явдал болсон газар нь автозам мөн эсэх, хэрэв автозам мөн бол орон нутгийн эсхүл улсын чанартай автозам аль болох, тухайн замд хөдөлгөөний ачаалал ямар байдаг болохыг тогтоох, амь хохирогч нь хэрэв замын хөдөлгөөнд оролцсон гэж үзвэл Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн эсэх, энэ нь тухайн хэрэг үйл явдалд хамааралтай, яллагдагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох шаардлагатай байна. Яллагдагч *******д холбогдох хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байх бөгөөд дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэлээ гэсэн захирамж гаргажээ.
Шүүгчийн захирамжийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Захирамжийн 1 дүгээр заалтын хувьд: Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 236-238 дугаар талд өмгөөлөгч *******н гаргасан хүсэлт, 239-240 дүгээр талд дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн мөрдөгч ын 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “хүсэлтийг хэсэгчлэн хангах” тухай мөрдөгчийн тогтоол тус тус авагдсан байна. Мөрдөгчөөс дээрх хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэсэгчлэн хангах тухай шийдвэр гаргасан, тухайн шийдвэрт оролцогчоос ямар нэгэн гомдол гаргаагүй үед оролцогчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн ойлгомжгүй байна. Мөн дардас дарагдаагүйгээс оролцогчийн ямар эрхийг зөрчсөн болох, дардас дарагдсанаар эрх хэрхэн сэргэх нь ойлгомжгүй байна.
Иймд мөрдөгч хүлээн авсан хүсэлтийн хариуг хэсэгчлэн хангах буюу зарим хэсэгт заагдсан заавал хийгдэх ажиллагааг хийж гүйцэтгэх, хавтаст хэрэгт хийгдсэн ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэн шийдвэрээ гаргасан нь оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Захирамжийн 2 дугаар заалтын хувьд: Дээрх заалтад амь хохирогч Хюндай портер маркийн ачааны зориулалттай 76-34 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад дээрх үйл баримт болсон нь өөр гэмт хэргийн шинжтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тогтоохоор заасан гэж ойлгогдохоор байна.
Зам тээврийн осол гэдэг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасан” зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.” гэж заасан бөгөөд энэхүү үйл баримтын хувьд хүчдэлийн шонгийн утас хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд тавигдах шаардлага MNS 652252015 стандартад нийцээгүйн улмаас доогуур нь зорчиж явсан иргэний тээврийн хэрэгсэл тухайн шонгийн утсанд хүрч хүн нас барсан шалтгаант холбоотой гэж дүгнэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зүйлчлэл хэргийн үйл баримттай тохирч байгаа бөгөөд шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийснээр хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх, нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал өөрчлөгдөх үндэслэл болохгүй юм.
Дээрх байдлаас дүгнэлт хийхэд хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Нотолбол зохих байдал”-т заасан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”-т заасны дагуу хэргийн шүүхээр шийдвэрлэх боломжтой байна.
Мөн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн холбогдох хэсгийг баримтлаагүй байгаа нь 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”-т заасан шаардлагыг хангахгүй байна.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
Яллагдагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй, өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв. 
Яллагдагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дугаартай захирамжийг бүрэн дэмжиж байна. Яллагдагч ******* нь  эс үйлдэхүйн улмаас энэ хэрэгт буруутгаад яваад байгаа. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөрдөгч т тодорхой ажиллагаа хийлгүүлэх 8 заалттай хүсэлтийг гаргасан. Хэргийг прокурорт буцаах тухай захирамж дээр 6, 7, 8 дахь заалтад байгаа ажиллагаануудыг хэрхэн хийсэн талаас асуудлыг дурдаагүй байна гэж шүүгч дурдсан байгаа. Шүүгчийн захирамжид дурдаагүй ч гэсэн нэгэнт мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дүгээр зүйлд заасан хүсэлтийг хангачхаад нэг мөр шийдвэрлэхгүйгээр 16.2 дугаар зүйлд зааснаар бүрэн гүйцэт тогтоохгүйгээр  хэргийг шүүхэд шилжүүлсэн прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан. Шүүгчийн захирамжид заагдсан тодорхой ажиллагаануудыг зайлшгүй хийх ёстой үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүүгийн амь хохирсон хэрэг гараад мөрдөн байцаах шатны үйл ажиллагаа явагдаад нотлох баримтууд хангалттай нотлогдсон гэж үзэж байгаа юм. Хэрэг гарснаас хойш 2 жил 3 сарын хугацаа болж байна. Энэ хүртэлх хугацаанд хэргийг шийдвэрлэж өгөхгүй ингээд дахин дахин буцаагаад байгаа нь надад их ойлгомжгүй байна. Миний бодлоор энэ нотлох баримт хангалттай байгаа учраас энэ хэргийг буцаах үндэслэл байхгүй. Хурдан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв. 
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд хангалттай нотлогдож тогтоогдож байгаа гэсэн байр суурьтай өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэгт орсон. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 301 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байгаа. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлогдвол зохих байдлууд нотлогдсон. Анхан шатны шүүх захирамжийнхаа 2 дугаар үндэслэлээр тухайн замын нөхцөл байдал өөрөөр хэлбэл сая прокурорын ярьснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байна уу гэдэг үндэслэлээр буцаасан. Энэ нь хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор шийдвэрлэнэ гэсэн энэ нөхцөл байдлыг зөрчсөн гэж үзэж байна. Хоёрдугаарт хавтаст хэргийн материалд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургууд авагдаад ерөнхий хэргийн нөхцөл байдал тогтоогдчихсон байдаг. Талийгаачийн цогцост задлан хийсэн шинжилгээгээр талийгаач 99,%-ийн түлэгдэлттэйгээр өөрөөр хэлбэл угаардалт түлэгдэлтийн улмаас болж нас барсан. Түлэгдсэн нь өөрөө тухайн Портер маркийн машин мөргөлдөж онхолдох ч юм уу,  авто тээврийн ослын улмаас энэ түлэгдэлт бий болоогүй гэдэг нь Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт нотолчихсон. Дундговь аймгийн Гал түймрийн хяналтын улсын байцаагчаас тухайн гал гарсан шалтгааныг портер машины кабинаас гарсан байна. Гал дамжих процесс нь кабинд ирдэг. Талийгаач яг нас барсан нөхцөл байдлын хувьд кабинаас гал гарснаар тогонд цохигдох нөхцөл байдал кабин дотор бий болсон. Энэ нь  тээврийн хэрэгслээс шалтгаалаагүй. Ийм учраас үхлийн шалтгаан өөрөө гал түймэртэй холбоотой байхад энэ нөхцөл байдлыг тогтоолгохоор шүүгчээс буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийг зөрчиж байна гэж үзэж байна. Ер нь бол яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, гал түймрийн улсын байцаагчийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын Золжаргалын дүгнэлт, Газрын харилцаа Барилга, хот байгуулалтын газрын Элбэгзаяагийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдсан нотлох баримт хэргийн материалд бэхжигдээд ирчихсэн. Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийснээр хэргийн нөхцөл байдалд өөрчлөлт орохгүй. Хэрэгт авагдсан бичгийн баримтын хүрээнд энэ хэргийг шийдвэрлэх боломжтой. Хохирогч нарын хувьд хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх байр суурин дээр зогссоор ирсэн. Энэ хэрэг өөрөө болгоомжгүй гэмт хэрэг. Мэдээж эс үйлдэхүйн асуудал ярина. Мэргэжлийн хяналтын шинжээч Золжаргал гэдэг хүн энэ 35 квт-ын-ын цахилгаан дамжуулах агаарын утас өөрөө хүн оршин суудаггүй тал хээрийн бүсэд 6 метрээс дээш өндөрт л байх ёстой гэдэг шинжээчийн дүгнэлт гарчихсан. Говьсүмбэрийн ЦТС ТӨХК-ийн ерөнхий инженер Болдбаатар гэдэг хүн энэ хэрэгт гэрчээр мэдүүлэхдээ стандарт нь 6 метр байх талаар мэдүүлсэн. сумын нутагт болоод байгаа энэ газар өөрөө координатын хувьд тал хээр хүн оршин суудаггүй бүс нутагт хамаараад энд 35 квт-ын утас 6 метрээс доош огт унжиж болохгүй ээ гэдэг стандарт байгаа юм. Энэ стандарт алдагдсан. Энэ шонгуудыг Говьсүмбэр аймаг төсөв төлөвлөгөөндөө оруулаад тодорхой үе шаттайгаар солиод явж байсан. Яг энэ солигдохын өмнө энэ осол гарчихжээ гэдэг байдлаар хавтаст хэргийн материалд тайлбар мэдүүлгүүд авагдсан байгаа. Тэгэхээр хийх ёстой стандарт норм, дүрэм журамдаа байгаагүй учраас энэ осол гарах шалтгаан болсон. Бусдаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм журам зөрчсөнөөс энэ осол гараагүй. Тийм учраас осол гарсан шалтгаан нөхцөл тогтоогдчихсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хүлээж авч анхан шатны шүүхийн 301 дүгээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Иргэний хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* өмгөөлөгчийн тайлбартай санал нэг байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* тайлбар, дүгнэлтдээ: ... хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн 1 дүгээр үндэслэлийн тухайд 1 дүгээр хавтаст хэргийн 236-238 дугаар талд өмгөөлөгч *******гаас гаргасан хүсэлт, 239-240 дүгээр талд дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн мөрдөгч ын хувьд 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай мөрдөгчийн тогтоол тус тус авагдсан. Мөрдөгчөөс дээрх хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэсэгчлэн хангах тухай шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрт оролцогчоос ямар нэгэн гомдол гаргаагүй үед оролцогчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн дардас дарагдаагүйгээс ямар эрх зөрчигдсөн болох, дардас дарагдсан бол эрх нь хэрхэн сэргэх нь ойлгомжгүй гэдэг нөхцөл байдлыг дурдсан. Энэхүү хэсэгчлэн хангасан шийдвэр дээр мөрдөгч хийгдвэл зохих ажиллагаануудыг хүсэлтийн дагуу хийх гэдэг нь зүйтэй юм байна гэсэн ажиллагаануудаа хийж, үлдсэн ажиллагаануудыг хийхгүй буюу хүсэлтийг татгалзаж байгаа ийм нөхцөл байдал байгаа. Тэгэхээр шүүгчийн энэ 4,5,6,7 дугаар дурдагдсан хүсэлтийг заавал шийдвэрлэж, материалжуулж хавтаст хэрэгт дурдах нь зүйтэй гэсэн ийм нөхцөл байдлыг үүсгээд байгаа нь өөрөө ойлгомжгүй буюу энэ хүсэлтийг хэсэгчлэн хангаж байгаа тогтоолоороо энэ зүйлсийг тодорхой дурдчихаж байгаа нөхцөл байдал байгаа. Захирамжийн 2 дахь асуудлын тухайд ...зам тээврийн осол гэдэг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 6-д заасан зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан бөгөөд энэ хэргийн нөхцөл байдал, үйл баримтын хувьд хүчдэлийн шонгийн утас хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамд тавигдах шаардлага, MNS652252015 стандартад нийцээгүйн улмаас доогуур нь зорчиж явсан иргэний тээврийн хэрэгсэл тухайн шонгийн утсанд хүрч, хүн нас барсан шалтгаант холбоотой гэж дүгнэж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татан яллах дүгнэлтийг үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Зүйлчлэл хэргийн үйл баримттай тохирч байгаа бөгөөд шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа хийснээр хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх нотлох баримтаар нь нотлогдон тогтоогдсон нөхцөл байдал өөрчлөгдөх үндэслэл болохгүй гэдэг энэ эсэргүүцлийн агуулгыг гаргаж ирсэн байгаа. Дээрх үйл баримтыг тодруулах юм бол тухайн амь хохирогчийн унаж явсан тээврийн хэрэгслээс чирэгдэж явсан вагончиг гэж нэрлэгдэх зүйлийн антен цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамыг шүргэснээр цахилгаан гүйдэлтэй холбоотойгоор шатах үйл явц болж амь хохирогч амь хохирсон нөхцөл байдал байгаа. Зам тээврийн ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож байгаа боловч жолоочийн болгоомжгүй үйлдлийн улмаас энэ хохирол хор уршиг учраад байгаа нөхцөл байдал байхгүй. Хүчдэлийн шугам стандартад нийцээгүй байсан учраас өнөөдөр энэ үйл баримт гарсан. Ийм дүгнэлтийг хийж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэгдсэн. Тэгэхээр энэ замын нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийснээр энэ үйл баримтад ямар нэгэн байдлаар өөрчлөлт орохгүй. Мөн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн холбогдох хэсгийг баримтлаагүй, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” гэж заасан шаардлагыг хангахгүй байна гэж прокурорын зүгээс үзэж байх тул Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ. 
           Шүүгдэгч *******д холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.
Дундговь аймгийн прокурорын газраас *******ыг Дундговь аймгийн сумын  дугаар багийн нутаг гэх газарт 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өндөр хүчдэлийн 131-132 дугаар шонгийн утасны 35-750 кв-ын хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд тавигдах “MNS 652252015” стандартад заасны дагуу 6 метр байх ёстой хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас иргэн гийн жолоодож явсан 76-34 ДУА улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл зөөврийн сууц чирч явах үед тухайн сууцны шонгийн антен өндөр хүчдэлийн утсанд хүрч иргэн шатаж нас барсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч *******гаас 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэсэн огноотой хэд хэдэн ажиллагаа хийж гүйцэтгүүлэх талаарх 3 хуудас хүсэлт 1 дүгээр хавтаст хэргийн 236- 238 дугаар талд авагдсан байна. Гэтэл дээрх хүсэлтийг мөрдөгч, цагдаагийн дэслэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хэсэгчлэн хангасан гэх тогтоолыг мөн хавтаст хэргийн 239-240 дүгээр талд хавсарсан байна. Яллагдагчийн өмгөөлөгч *******н гаргасан хүсэлтийн 4, 5, 6, 7 дугаарт дурдагдсан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх холбогдох ажиллагаануудын баримт хэрэгт байхгүй, түүнчлэн уг өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг мөрдөгч хүлээн авч хэрэгт хавсаргасан боловч дардас дарагдаагүй тул хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ” гэх заалтыг зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах нь зүйтэй...” гэх дүгнэлт үндэслэл зааж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна.
 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тэмдэглэх хэсэгт, 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх ”-ийг тогтоох хэсэгт тусгана гэж заасан ба “...яллах дүгнэлтэд шүүгдэгчийн ямар үйлдэл, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар, ямар стандартыг зөрчсөн талаар тодорхой заах нь *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэх үндэслэл болно. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг онцлог зарчимд хэргийн оролцогчийн хүсэлтийг тухай бүр нь шийдвэрлэх, хариу өгөх ажиллагаа ордог. 
Дээр дурдсан хуулийн энэхүү заалт шаардлагад нийцүүлэн ажиллагаа хийгээгүй байдал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно. 
Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалгахгүйгээр прокуророос шилжүүлсэн яллах дүгнэлтээр хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай болохыг дурдах нь зүйтэй байна. 
Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/301 дугаартай шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт заасан хэргийн нотолбол зохих байдлууд бүрэн хэмжээнд нотлогдоогүй гэх дүгнэлтийн зарим хэсгүүд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээхээр тогтов. 
Харин шүүгчийн захирамжинд “...тухайн хэрэг үйл явдал болсон газар нь автозам мөн эсэх, хэрэв автозам мөн бол орон нутгийн эсхүл улсын чанартай автозам аль болох, тухайн замд хөдөлгөөний ачаалал ямар байдаг болохыг тогтоох, амь хохирогч нь хэрэв замын хөдөлгөөнд оролцсон гэж үзвэл Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн эсэх, энэ нь тухайн хэрэг үйл явдалд хамааралтай, яллагдагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох шаардлагатай гэсэн нь ойлгомжгүй бөгөөд прокурорын гаргасан эсэргүүцлийн энэ хэсэг нь үндэслэлтэй байна. 
Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн заримд  дээрх байдлаар залруулах нь хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт өөрчлөлт орох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй юм.  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Прокурор Ч.Бямбажаргалын бичсэн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/301 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй. 
2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй


ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ 

       ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР 

                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ