Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/03263

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-д холбогдох

 

4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрээний үүрэг 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч буй үндэслэлээ нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, хадам ээжийн зээлсэн мөнгийг өөрийн дансаараа хүлээн авч өгсөн гэж тайлбарлажээ.

3. Нэхэмжлэгчийн ... ******* өөрөө надтай холбогдож мөнгө зээлэх хүсэлт гаргасан, хадам ээжтэй тусдаа зээлийн гэрээ байгуулсан, энэ зээлийн харилцаанд хамаагүй ... , хариуцагчийн ... нэхэмжлэгчээс миний дансанд 4 сая төгрөг шилжүүлсэн ... гэх тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банк дахь нэхэмжлэгч Ж.*******ийн тоот, хариуцагч Б.*******гийн тоот дансны хуулгаар нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчид шилжүүлэхдээ гүйлгээний утгад 10 хувийн хүүтэй, 1 сар зээлүүлэв гэж тэмдэглэсэн байдал зэргээс үзэхэд нэхэмжлэгчээс хариуцагчид 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч тухайн мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна.

4. Хэлцлийн агуулга буюу мөнгө хөрөнгө шилжүүлж, хариуцагч уг мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээсэн байдлаас талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

5. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид бодитойгоор шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

6Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэжээ.

7. Зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг хариуцагч өөрийн дансаар хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул тухайн мөнгийг ямар зориулалтаар хэрхэн захиран зарцуулсан нь түүнийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Хаан банк дахь дансны хуулга, Ш.гийн шүүхэд гаргасан тодорхойлолт зэрэг баримтаар нэхэмжлэгч болон хариуцагчийн хадам эх гэх Ш. нарын хооронд мөнгөн зээлийн харилцаа үүсэж байсныг үгүйсгэхгүй боловч нэхэмжлэлийн зүйл болох 4 сая төгрөгийг хариуцагч бус Ш. зээлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

8. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******гаас 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 78,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН