| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/00583/И |
| Дугаар | 149/ШШ2025/00014 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 149/ШШ2025/00014
05 оны 0 сарын 08-ны өдөр 49/ШШ05/0004 Мандал сум
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 985 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын *******-******* дүүргийн *******-р хороо ******* тауэр *******-******* тоотод оршин суух, /МЗ:85060568, Утас:*******/ ******* овогт нэхэмжлэлтэй
Хариуцагч: 987 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын дугаар баг Мандал хотхоны - тоотод оршин суух, /РД:, Утас:997645, 9999098/ ******* овогт холбогдох
Зээл, зээлийн хүү 36,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Гэрэлзул, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., Хариуцагч Н.Баярчимэг, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Гэрэлзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Миний бие нь 03 оны 0 дүгээр сард өөрийн үеэл дүүгийн эхнэр болох Н. модны бизнес эрхэлж байгаа бөгөөд яаралтай мөнгө хэрэгтэй байна надад мөнгө зээлүүлээч гэхээр нь надад мөнгө зээлүүлэх мөнгө байхгүй байна гэхэд тэгвэл хүүтэй мөнгө зээлэх хүн байвал зээлээд өгчих би удаахгүй өгчихнө гэж гуйгаад байсан тул өөрийн нөхрийн танил болох хүүтэй мөнгө зээлдэг хүнээс 03 оны 0 дүгээр сараас 03 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд хүүтэй мөнгө зээлээд шилжүүлсэн. Үүнд: 03 оны 0 дүгээр сарын 6-ны өдөр 30,000,000 төгрөгийг 0 сарын хугацаатай зээлсэн бөгөөд над руу мөнгө орж ирээд шууд Н.Баярчимэгийн Хаан банкны 5005799 тоот данс руу шилжүүлсэн. Ингээд 0 сарын хугацаа дуусаад 03 оны 03 дугаар сарын 6-ны өдөр төлөхийг шаардахад хугацаа сунгаад өгөөч та нөгөө хүнээсээ дахиад 50,000,000 төгрөг зээлээд өгчих. Өмнөх зээлсэн 0,000,000 төгрөг болон 30,000,000 төгрөгийн хүүг суутгаж аваад үлдэгдэл мөнгийг нь надад шилжүүлчих гэж хэлсний дагуу 03 оны 03 дугаар сарын 6-ны өдөр өмнөх мөнгө зээлдүүлсэн хүнээсээ 50,000,000 төгрөг зээлэхээр болоод тухайн дүнгээс өмнөх зээлдүүлсэн 30,000,000 төгрөгийн хүүг хасаад 34,50,000 төгрөгийг Н.Баярчимэгийн Хаан банкны 5005799 тоот данс руу шилжүүлсэн. Ингээд дахин 0 сарын хугацаа өнгөрсөн боловч хугацаа түр хойшлуулаад өгөөч ээ улирлын чанартай ажил зогссон байгаа учраас одоо төлөх боломжгүй байна гэж хэлсэн. 03 оны 07 дугаар сарын *******-ны өдөр мөнгө зээлсэн хүн маань хүүгээ нэхсэн бөгөөд тэр даруй Баярчимэгээс мөнгөө төлөхийг шаардахад одоо яг удаахгүй өгнө, дахин мөнгө хэрэг болоод байна нөгөө хүнээсээ дахин 50,000,000 төгрөг зээлээд 03 оны 03 дугаар сарын 6-ны өдрөөс 07 дугаар сарын 6-ны өдөр хүртэл 04 сарын хүүг суутган аваад үлдэгдэл мөнгийг нь над руу шилжүүлчих. Одоо яг ажил эхэлж байгаа учраас үйл ажиллагаа явуулахад хэрэг болоод байна. Би хүү болон үндсэн зээлийг удаахгүй бүгдийг нь бүрэн төлж барагдуулна гээд 03 оны 07 дугаар сарын *******-ны өдөр дахин 50,000,000 төгрөг зээлээд хэлснийх нь дагуу өмнөх 04 сарын хүү 6,000,000 төгрөгийг нь суутгаад 4,000,000 төгрөгийг над руу шилжүүлэхэд би цааш нь Н.Баярчимэг рүү шилжүүлсэн. Ингээд 0 сар өнгөрсөн боловч Н.Баярчимэг нь огт зээлээ төлөхгүй байсан тул бид мөнгө зээлсэн хүндээ хүүгийн төлбөрт унасан. Мөнгө зээлсэн хүн маань мөнгөө нэхээд байсан тул би өөрөө 0 дугаар сарын 6-ны өдөр 6,50,000 төгрөг, 0 дугаар сарын -ний өдөр нийт удаагийн гүйлгээгээр 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Н.Баярчимэг нь үндсэн төлбөр болон хүүг огт төлөөгүй учир 04 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр Н.эй өөрийн биеэр очиж уулзаж мөнгөө авах талаар хэлэхэд яг одоо бөөнд нь өгөх боломж алга. Хуваагаад найдвартай өгнө. Баталгаа гаргаад өгнө гэж хэлээд бид хоёр тооцоо нийлсэн. Ингээд нийт 04 оны 09 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар үндсэн зээл болон нийт 36,000,000 төгрөг болж бид тооцоо нийлсэн. Ийнхүү бид хэлцэл хийн харилцан тохиролцоод Н.Баярчимэг нь хүлээн зөвшөөрч 04 оны 0 дугаар сарын 05-ны өдөр, дүгээр сарын 05-ны өдөр дугаар сарын 05-ны өдөр 3 хуваан төлөхөөр илэрхийлж гарын үсэг зурсан. Гэтэл харилцан тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч зөвшилцөлд хүрч чадаагүй дуусгавар болсон. Иймд Н.Баярчимэг нь одоог болтол уг мөнгөө төлж барагдуулаагүй бөгөөд надад мөнгө зээлүүлсэн хүн нь мөнгөө байнга нэхэж хүү нь тооцогдсоор байгаа тул 36,000,000 төгрөгийг Н.Баярчимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Гэрэлзул шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... 03 оны 0 дүгээр сарын 6-нд 30,000,000 төгрөг сарын хугацаатай 8 хувиар бодож зээлийн гэрээ байгуулна гээд би тухайн үед нь хэлж байсан. Зээлийн гэрээ байхгүй болохоор өгөхгүй гээд Баярчимэг тухайн үед нь би одоо очих боломжгүй юм чинь хоёулаа гэрээгээр яах вэ. Ингээд авчихъя гээд би тухайн хүндээ манай нөхөр гэрээ хийгээд надад аваад өгчихсөн. Тэгээд миний данс руу шууд ороод таван минутын зайтай би Баярчимэг рүү буцаагаад шилжүүлсэн. Тэгээд энэ нь явж байгаад 0 дугаар сарын 6, 03 дугаар сарын 6-ны хүү бодогдоод 03 дугаар сарын 6 болоход Баярчимэг мөнгөө өгөх боломжгүй болоод, энэ дунд бид хоёр хамтарч ажилласан гээд надад Баярчимэг 8,000,000 төгрөг өгөх байсан юм. Энэ хүүтэй мөнгөнөөс гадна. Тэрний надад 8,000,000 төгрөгийг нь өгөөд 0,000,000 төгрөгийг нь дутуу өгсөн байсан юм. Тэгээд нөгөө хүнээсээ 50,000,000 төгрөг зээлээд өгчих, та өөртөө авах 0,000,000 төгрөгөөр суутгаж аваад, нөгөө хүнийхээ хүүг суутгаад нөгөө хүнээсээ үндсэн мөнгийг нь аваад надаа өгчихсөн. Тэгээд би тэр хүнээс 50 саяыг авангуутаа өөрийнхөө 50 саяыг авахдаа тэр хүн, хүү нь болохоор 9 хувьтай болоод, 07 дугаар сарын 6-нд 50 сая төгрөг хоёр сарын хугацаатай, 30 сая, 50 сая, тэгээд 07 дугаар сарын 6. Ингээд 50 сая гээд нийт 30 саяар бодоод нэг нь 8 хувьтай, нэг нь 0 хувьтай байсан болохоор ямар ч байсан хүү нь дундажлаад сарын сая болж байсан юм. Хүүг нь 30 саяын саяын хүүтэй болж байсан. Ес арваны хэдээр бодож нийт мөнгөнөөсөө бодсон. 30 саяас Баярчимэг 04 дүгээр сарын 6-нд сая төгрөг надад өгсөн. Тэгээд 8 дугаар сарын эхээр байх 50 сая төгрөг миний Худалдаа хөгжлийн данс руу шилжүүлээд Баярчимэгээс орж ирсэн мөнгө нийт 6 сая болж байгаа юм. Энэ хүнтэй бид хоёр өөрсдөө цаанаа гэрээ хийгээд авчихсан болохоор. Нөхөр Амгаланбаатар гэрээ байгуулж би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Баагий ах гээд л танилцаад л хүүтэй мөнгө зээлсэн. Тэр хүнээс танд өгсөн материал дээр орж ирсэн дансны хуулга, орж ирэнгүүт нь 5-0 минутын дотор Баярчимэг рүү шилжүүлээд байсан. Хуулгаараа байгаа. Баярчимэг мэдэж байгаа. Хүүтэй мөнгө зээлдгийг. Өөрөө надаас эхлээд та мөнгө байгаа бол зээлээч гэсэн. Би надад ямар ч мөнгө байхгүй. Мөнгө зээлэх боломжгүй гэдгээ хэлсэн. Өөрөө удаа дараа утасдаад та хүүтэй мөнгө ч хамаагүй олоод өг. Би таныг ямар нэгэн ийм асуудалд оруулахгүй. Тэгээд энэ асуудал нь би Баярчимэг хүүгээ өгөхгүй байгаад байсан бол энэ бүүр жил дамнаад явахгүй шүү дээ. Өөрөө тухайн чатууд нь байгаа. Та ямар ч асуудалгүй. Би таныг ямар ч хохиролгүй, ямар нэгэн юунд унагаахгүй гээд итгээд ийм олон сар явж байгаа. Тэгээд би хэлсэн. Энэ чинь өндөр хүүтэй байна. Би өмнөөс чинь яс хавталзаад байна. Энэ чинь аймаар их өсөөд байна гэнгүүт та тэрэнд санаа зовох асуудал байхгүй. Би төлнө. Төлнө л гэж авсан юм чинь төлнө гээд мессежнүүд нь байгаа. Тэгээд намайг 08 дугаар сарын дундуур эхээр ирэхэд чинь 50 сая төгрөг өгөнгүүтээ, би үлдэгдлийг нь 08 сардаа багтаагаад өгнө гэсэн. Тэгэхээр нь би итгээд явсан. Эвлэрүүлэхээр ороод гарлаа эвлэрсэнгүй. Эвлэрүүлэхээс бид хоёр гарч ирээд дахиад л ярилцаж байгаа юм. Баярчимэгээ би чиний өмнөөс өөрийнхөө хүүхдийнхээ хадгаламжийг хүртэл аваад энэ хүнд чинь өгөөд яваад байдаг. Би өөрөө банк төлдөг хүн гэсэн. Би сард өчнөөн банк төлдөг. Чи ядаж тэрийг төл л дөө. Надад нэг төгрөг ч гэсэн өг л дөө гэсэн чинь за тэгье та банканд хэдэн төгрөг төлдөг юм бэ гэсэн. Тэгээд би 4 сая гаран төгрөг төлдөг гэхэд окэй та над руу мессежээр явуулчих. Би энэ сараас авхуулаад танд төлөөд явъя гэсэн. Тэгээд хэд байлаа тэр чинь. Арван сард байл уу Эвлэрүүлэхээс гараад тэгж тохиролцлоо. Би хэлсэн хугацаандаа Баярчимэгээ миний банкны төлөх өдөр болчихлоо гэсэн чинь надаа мессеж байна. Маргааш гэхэд хийчихнэ. Маргааш нь боллоо, нөгөөдөр хийчихнэ, нөгөөдөр нь боллоо. Тэгсэн чинь аяар хийчихнэ гээд над руу мессеж бичээд тэрнээс хойш дахиад утсаа авахаа байчхаж байгаа. Би ерөөсөө энэ хүнд мөнгө өглөө, нөгөө хүн нь надаас мөнгөө нэхнэ шүү дээ. Энэ хүн огт утсаа авдаггүй. Тэгээд л утсаа авахгүй. Би өөрөө аргаа бараад Зүүнхараа руу ирнэ. Тэгээд би өөрийнхөө данснаас нөгөө хүн маань бид хоёр чинь авахдаа би цааш дамжуулж хүнд өгнө гэж авч өгөөгүй. Өөрсдөө авч байгаа юм шиг л авчихсан. ээ итгээд. Тэгээд энэ хүнд удаан хугацаагаар зээлэхгүй гэж байгаа хүн шүү дээ. Тэгээд нэг хоёр сар болоод мөнгөө нэхнэ. Тэгээд нөгөө хүн маань өөрт нь ар гэрийн асуудал гараад эхнэр нь эмчилгээнд явах болоод надаас мөнгөө нэхээд би энийг сүүлдээ өөрийнхөө данснаас шилжүүлж байгаа юм. 0 дугаар сарын 0-нд 6,50,000 шилжүүлээд мөн 03 оны 0 дугаар сарын -нд 0,000,000, ,500,000-аар удаа гүйлгээ хийж нийтдээ 3,500,000 төгрөг шилжүүлсэн. Үүний нийт хүүд нь 57,750,000 төгрөг шилжүүлсэн. Энд баримт нь байхгүй байна. Би сая дугаар сарын -нд энэ хүнд өөрөөсөө тус бүр 5 сая төгрөг 6 удаагийн гүйлгээгээр 30 сая төгрөг дахиад өгчихсөн байгаа. Ингээд нийт 87,750,000 төгрөгийг Баярчимэгийн өмнөөс би өөрөөсөө өгсөн. Одоо энэ хүн төлөхгүй байгаа учраас уул нь Баярчимэг төлнө гэсэн ч төлөхгүй байсан учраас би нөгөө хүндээ итгэл алдахгүйн тулд шаардсан цагт нь мөнгийг нь шилжүүлсэн. Би байсан мөнгөө бүгдийг нь өгсөн. Баярчимэг бид хоёр 04 оны 08 дугаар сард ирсэн юм. Өөртэй нь уулзаад хоёулаа ярилцаад энэ бичиж өгснөөр бид хоёр тооцоо нийлээд Баярчимэг нь тийм байна гээд хоёулаа энэ дээрээ бичүүлж аваад өөрөө над руу дэвтрийн цаасан дээр бичээд фэйсбүүк чатаараа явуулсан байсан юм. Би тэрийг нь шивээд гарын үсгээ зурчих гээд би гарын үсгээ зураад бид хоёр өөрсдөө ярьж байгаад би ирж уулзаад тооцоо нийлсэн. 03 оны 07 дугаар сараас 04 оны 0 дугаар сарын *******-ны хүртэл тэгээд энэ хүнээс авсан хүү нь жил гаран 68 сая болж байгаа энэ хүндээ өгөх хүү нь. 30 сая дээр 68 саяын хүү бодогдсон юм. Тэгээд 98 саяаас Баярчимэг 6 саяыг нь өөрөөсөө өгсөн. Тэгээд тооцоогоороо 36,000,000 төгрөг гараад энийгээ нэхэмжилж байна. 36 саяас би өөрөөсөө 87,750,000 төгрөгийг би өөрөөсөө төлчихсөн байгаа. Баярчимэг Эвлэрүүлэнд 3,000,000 төгрөг өгье гэсэн. Би нөгөө хүндээ 40,000,000 төгрөгийн өглөгтэй нөгөө хүндээ ч мөнгөө өгч чадахгүй өөрөө ч дунд нь хохирч байна. Би одоо Баярчимэгийг өгнө гэж бодоод өөрөө сүүлдээ мөнгө төлөөд банкны дансны хуулгаар гарч ирнэ л дээ. Яг л тухайн хүний данс руу би хийгээд яваад байгаа. Надад би өөрийнхөө хэрэглээнд хүнээс мөнгө зээлэх шаардлагагүй гэв.
Хариуцагч Н.Баярчимэг шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... 03 оны 0 дүгээр сарын 6-нд 500*******37 тоот данснаас 0,000,000 төгрөг, 0,000, 000 төгрөгийг тухайн үед мөнгө хэрэг болоод Гэрэлзул эгчээс зээлж авсан. 03 оны 03 дугаар сарын 6-нд дахин мөнгө хэрэг болоод өмнөх мөнгөний хүүг өгөх боломжгүй байсан тул нэмж 50,000,000 төгрөгийг зээлээд үүнээс 03 оны 0 дүгээр 6-нд авсан 0,000,000 төгрөгийг мөн дээрх мөнгөний хүүг болох 5,750,000 төгрөгийг хасаад 500*******37 тоот данснаас 34,50,000 төгрөг орж ирсэн. 03 оны 03 дугаар сарын 6-ны өдөр орж ирсэн 34,50,000 төгрөг нь 50,000,000 төгрөг болж тооцогдсон. 03 оны 07 дугаар сарын *******-ны өдөр хүртэл буюу 4,5,6,7 саруудын нийт авсан мөнгө нь 0,000,000 төгрөг, 50,000,0000 төгрөгөөр нийт 70,000,0000 төгрөгийн хүү 0 хувиар бодогдоод 0 сарын 7,000,000 сая төгрөгийг 4 сард үржүүлээд 8,000,000 төгрөгийн хүүг авч над руу 03 оны 07 дугаар сарын *******-ны өдөр 500*******37 тоот данснаас ,000,000 төгрөг орж ирсэн уг ,000,000 төгрөгийг 50,000,000 төгрөг болгон тооцсон. 03 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн 0,000,000 төгрөг, 03 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн 50,000,000 төгрөг, 03 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 50,000,000 төгрөг нийт Гэрэлзул эгчээс 0,000,000 төгрөгийн тооцоо гарсан. Нийт Гэрэлзулаас 5005799 тоот дансанд нийт 86,50,000 төгрөг орсон. 03 оны 0 дүгээр сарын 6-наас 03 оны 07 дугаар сарын *******-ны өдрийг хүртэл 33,750,000 төгрөгийн хүүг тооцсон. Нийт 0,000,000 төгрөгийн өртэй үлдэж, 04 оны хавар 500*******37 тоот данс руу ,000,000 сая төгрөгийн хүү өгсөн. Нийт Гэрэлзулд 45,750,000 төгрөгийн хүү өгсөн. Мөн 04 оны 08 дугаар сард өөрийнх аав болох Дамдинсүрэн хамт орж Худалдаа хөгжлийн тоот данс 45504876 тоот дансанд 50,000,000 төгрөгийг хийсэн. Дээрх хугацаанд Гэрэлзулаас 86,50,000 төгрөг орж ирсэн. 03 оны 07 дугаар сарын 6-ны хүртэл 33,750,000 төгрөгийн хүү бодогдож нийт 0,000,000 төгрөгийг бол хүлээн зөвшөөрнө. Үүнээс хойш ,000,000 төгрөгийн хүү өгсөн нийт 45,750,000 төгрөгийг хүүнд өгсөн. Нийт 0,000,000 төгрөгөөс шилжүүлсэн 04 оны 08 дугаар сард шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг хасаад 70,000,000 төгрөгийг Гэрэлзулд төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нийтдээ Гэрэлзулд бэлэн мөнгө болох 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн өөрөөс нь миний тоот данс руу нийт шилжүүлсэн мөнгө 86,50,000 төгрөг орж ирсэн. Уг мөнгөний хүүг төлөх ёстой учраас 0,000,000 болгож бодоод үүнээс 50,000,000 төгрөгийг хасаад 70,000,000 төгрөгийг Гэрэлзулд төлөхийг хүлээн зөвшөөрнө. 04 оны 09 дүгээр сард аав нь ирж энд гарын үсгээ зурчих гэсэн тухайн үед би нийт төлбөр тооцоог чинь барагдуулна. Одоо боломжгүй байна гэж хэлээд гарын үсэг зурсан. 04 оны намар Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаад өгсөн. Эвлэрүүлэх дээр бид хоёр тохиролцоогүй гараад нийт мөнгөндөө мод авъя гэж хэлээд тохирсон. Өмнө бол зөндөө л хүүтэй мөнгө зээлээд аваад өгч байсан гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д. Гэрэлзул хариуцагч Н. холбогдуулан 03 оны 07 дугаар сарын *******-наас 04 оны 0 дугаар сарын *******-ны өдөр хүртэл зээлийн хүү 68,000,000 төгрөг, зээл 30,000,000 төгрөг бүгд 98,000,000 төгрөгөөс Н.Баярчимэгийн төлсөн 6,000,000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 36,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардана.
Зохигчдын хооронд хүүтэй мөнгө зээлэх тухай аман хэлцэл хийгдэж, нэхэмжлэгч зээлийн хүүг 8-9.5 %-иар тооцон бусдаас зээлж хариуцагч Н. шилжүүлж байсан гэх тайлбар өгдөг.
Нэхэмжлэгч Д.Гэрэлзулаас 03 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн удаагийн гүйлгээгээр 0,000,000 төгрөг, 0,000,000 төгрөг, 03 оны 03 дугаар сарын 6-ны өдөр 50,000,000 төгрөг, үүнээс хүүг тооцон суутган 34,50,000 төгрөг, 03 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 50,000,000 төгрөг, үүнээс хүү тооцон суутган ,000,000 төгрөг бүгд хариуцагч Н.Баярчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5005799 тоот дансанд 86,50,000 төгрөг шилжүүлсэн /ХХ-4,6,7 тал/ авагдсан дансны хуулгаар тогтоогдог энэ тооцоо дээр талууд үл маргана.
03 оны 0 дүгээр сарын 6-ны өдрийн 0,000,000 төгрөгийг хоорондын дундын тооцоо байсан үүнийг 03 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн 50,000,000 төгрөгийн зээл, түүний хүү + 0,000,000 төгрөгийг дээр нэмж 34,50,000 төгрөг суутган авсан үүнийг хариуцагч зөвшөөрнө.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.-д Нэг удаагийн шинжтэй,эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Мөн хуулийн 8.-д Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. 8.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Гэрэлзул нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул зээлийн хүү шаардах эрхгүй байна.
Зохигчдын хооронд зээл, зээлийн хүүгийн талаар хуульд заасан шаардлагыг хангаагүй хоорондоо амаар хэлцэл хийж хүүг тооцсон ба энэ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болохоор хэдий ч Зээлдэгч Н.Баярчимэг нь зээлийн хүүд 33750.000төгрөг+.000.000 төгрөг бүгд 45,750,000 төгрөгийг төлсөн үүнийг хасаж тооцох болон багасгах хүсэлт гаргаагүй, үндсэн зээл 0,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д. ХХБ-ны 45504876 тоот дансанд 04 оны 08 дугаар сарын 0-ны өдөр төлсөн.
Үлдэгдэл 70,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган 66,000,000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Гэрэлзул нь хуульд заасан шаардлагыг зөрчин нэг удаагийн бус дахин давтагдах байдлаар хэт өндөр хүү тооцон ашиг олох байдлаар хэлцэл хийсэн байна.
Уг маргаан 04 оны дүгээр сарын -ны өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар орж хариуцагч тал 36,000,000 төгрөгийг өгч авалцаад дуусгах саналтай үүнээс илүү үнийн дүн дээр эвлэрэн хэлэлцэх боломжгүй үндэслэлээр эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл /ХХ-0-/ авагджээ.
ХХ-ийн дугаар талд авагдсан: 04 оны 09 дүгээр сарын 8-ны өдрийн Баталгаа гэх баримтыг ... хариуцагч Н.Баярчимэг үндэслэл тооцоог нь би мэдэхгүй Д.Гэрэлзул эгч хийгээд аав Дамдинсүрэн нь араас хөөцөлдөж ирээд зуруулсан.
Зурсан гарын үсэг нь минийх мөн бид ах дүүгийн холбоотой манай нөхөртэй үеэлүүд 7 сард нөхрөө алдаад 4 хүүхдээ тэжээгээд хүнд үеийг туулж яваа ... Ах, дүүс хүмүүс, нөхөр байхгүй болохоор хамааралгүй болдоггүй л байх хүлээцтэй хандаад өгөөч гэж гуйсан. ... Миний хүсэлтийг тоогоогүй, бизнесийн нэр хүнд унагаад ... хуулийн байгууллагад хандсан болохоор одоо хуулиар нь шийдүүлнэ гэх тайлбарыг гаргасан.
Иймд хариуцагч Н.Баярчимэгээс зээл 70,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гэрэлзулд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 66,000,000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., 6, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
. Иргэний хуулийн 8 дүгээр зүйлийн 8., 8 дугаар зүйлийн 8., 83 дугаар зүйл 83.3-т зааснаар хариуцагч ******* овогт Баярчимэгээс зээл 70,000,000 /Далан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт Гэрэлзулд олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5..-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 66,000,000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Гэрэлзулаас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,337,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Баярчимэгээс Улсын тэмдэгтийн хураамжид 507,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гэрэлзулд буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.