Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 149/ШШ2025/00031

 

2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 149/ШШ2025/000*******1 Мандал сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1987 онд төрсөн, *******8 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******-р хэсэг *******-р байрны №40******* тоотод оршин суух, /РД:*******, Утас:990*******1449/ ******* овогт ******* *******

Хариуцагч: 197******* онд төрсөн, 52 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******-р хэсэг *******-р байрны №50******* тоотод оршин суух, /РД:МА7*******080714, Утас:/ ******* овогт нарт холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл 1*******,*******04,*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Баярмаа /Цахим/, Хариуцагч С.*******, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Баярмаа нь 2020 оны ******* дугаар сарын 28-ны өдөр өдрийн Б/27 тоот Засаг дарга С.*******ын захирамжаар ажлаас чөлөөлөгдөж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 0******* дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд тухайн үеийн Засаг дарга Р.шүүх хуралдаанд хариуцагчаар оролцсон ба 114 тоот шийдвэрээр 2022 оны ******* дугаар сарын 06-ны өдөр намайг Эрүүл мэндийн төвийн даргаар эргүүлэн томилсон. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №*******79 дугаартай Шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл болох 1*******,*******04,*******0 төгрөгийг Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвөөс олгосон. Захиргааны Ерөнхий хуулийн ************** дугаар зүйлийн **************.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ гэсэн заалтын дагуу учирсан хохирлыг төлүүлж Эрүүл мэндийн төвийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Баярмаа шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Би байгууллагаа хохиролгүй болгох зорилгоор шүүх хуралд орж байна. Сэлэнгэ аймгийн Аудитын газрын шаардлагын дагуу байгууллагыг хуулийн дагуу хохиролгүй болгож өгнө үү. Хоёр удаа мөнгөн дүн нь данс руу орохдоо зөрж гүйсэн юм байна лээ. Яг ирсэн нь 11,000,000 төгрөг байсан. Баатархүү овогтой Баярмаагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон цалинг төлүүлсэн, түүнийг буцаж хэн буруутай этгээдээр нь төлүүлэх, байгууллагыг хохиролгүй болгох шаардлага бичсэн байсан. Өнөөдрийн яг батлагдсан албан тушаал нь эрүүл мэндийн төвийн дарга гэж шүүхийн шийдвэр тавигдсан учраас өөрийгөө нэхэмжлэх энэ хэмжээний албан тушаалтай хүн мөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Р.шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Баярмаатай холбоотой шийдвэрийг тухайн үеийн Засаг дарга С.******* гаргасан тул Захиргааны Ерөнхий хуулийн ************** дугаар зүйлийн **************.1-д заасны шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Эрүүл мэндийн төвийн даргын ажлыг хийх боломжгүй болсон байна. Эрүүл мэндийн шалтгаантай болсон гэдэг өргөдлийг 2020 оны 7, 8 сард өөрөө өгөөд чөлөөлж өгөөч гээд, ер нь Баярмаагийн тухайн үеийн зорилго нь мэдээж 4 сард билүү эрүүл мэндээ үзүүлэхээр явсан. Түүнээс хойш ирээд ажлаа хийж байгаад дахиж үргэлжлүүлэх боломжгүй байна. Толгой тархи өвдөж ачаалал их байна ийм учраас түр чөлөөлж өгөөч гэдэг өргөдөл өгсөн. Тухайн үед Баярмаагийн хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллаж байсан хүнийг оронд нь томилсон. Баярмааг түр чөлөөлсөн. Гэтэл түр чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хууль зөрчсөн учраас энэ хүнийг түр чөлөөлж болохгүй. Хуульд нийцүүлээд бүр чөлөөл гэсэн албан бичгийг төрийн албаны зөвлөл албан бичиг ирж байсан. Дээрээс нь Эрүүл мэндийн төвийн ажилчдын өргөдөл хүсэлт байсан учраас Засаг даргын захирамж гаргаж ажлаас чөлөөлж байсан.Аудитын дүгнэлт бол би ойлгохдоо Эрүүл мэндийн төвийг хохироосон байна. Энэ хохироосон 1*******,000,000 төгрөгийг хохироосон хүнээс нэхэмжил гэдэг дүгнэлт гарсан юм шиг байна гэж ойлголоо. Эрүүл мэндийн төвийг тухайн 1*******,000,000 төгрөгийн гүйлгээ хийхэд Эрүүл мэндийн төвийн дарга нь Баярмаа, нягтлан бодогчоор Ууганмаа ажиллаж байсан. Одоо ч ажиллаж байгаа. Энэ хүмүүс ямар үндэслэлээр, ямар шаардлагаар Эрүүл мэндийн төвөөс энэ мөнгийг гаргасан юм бэ. Энийгээ та нар төл гэдэг шаардлага өгсөн болов уу гэж бодож байна. Хариуцагч нь Баярмаа өөрөө. Нягтлан бодогч Ууганмаа өөрөө байсан юм биш үү гэж бодож байна. Миний хувьд 2020 оны ******* дугаар сарын сүүлээр сонгууль дуусаад анхдугаар хуралдаанаар Засаг даргын ажлаас чөлөөлөгдөж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болсон учраас энийг хариуцах боломжгүй. Дээрээс нь өмнөх Баярмааг буцаан томилох болон энэ хүнд цалинг нь олго гэсэн шүүх шийдвэрүүд дээр би өөрөө байгаагүй учраас энэ төлбөр төлөх тал дээр би хариуцахгүй юм байна гэж бодож байгаа учраас нэхэмжлэлийг хүлээж авахгүй байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төв нь хариуцагч С.*******, Р.нараас Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл 1*******,*******04,*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 0******* дугаар сарын 11-ний өдрийн 114 дугаартай шийдвэрээр ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд Б.Баярмааг эргүүлэн томилсон, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12 -ны өдрийн *******79 дугаартай шийдвэрээр Б.Баярмаагийн ажилгүй байсан хугацааны цалин 11,942,640 төгрөгийг ******* сумын Засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч Б.Баярмаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Сэлэнгэ аймгийн Аудитын газрын 2024.02.2*******-ны өдрийн 165/А1860*******87 тоот Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын дагуу шаардлага гаргасан гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх Аудитор Ч.Энхтуяа, Ахлах Аудитор Б.Болор нарын 2024 оны 02 дугаар сарын 2*******-ны өдрийн №165/А1860*******87 дугаартай Зөрчил арилгах тухай Албан шаардлага-д /Хх-*******7-*******8/

1. Байгууллагын төсвөөс барагдуулсан 1*******,*******04.1 мөнгөн төгрөгийг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж, биелэлтийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор Сэлэнгэ аймаг дахь Төрийн Аудитын газарт ирүүлсүгэй.

2. Цаашид холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Баярмаа, нягтлан бодогч Д.Ууганмаа нарт даалгав гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 50.1 Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.

50.2.Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана.

Захиргааны ерөнхий хуулийн ************** дугаар зүйлийн **************.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ., **************.2 дахь хэсэгт Энэ хуулийн **************.1-т заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна., **************.******* дахь хэсэгт Энэ хуулийн **************.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна хэмээн тус тус заасан ба төрд учруулсан хохирлыг нэхэмжлэх үүрэг нь Төрийн албаны зөвлөл болон Аудитад байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан зохицуулалт нь гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг олгосон тусгайлсан хэм хэмжээ бөгөөд үүрэг бүхий этгээд гагцхүү илтэд болгоомжгүй болон шууд санаатай гэм буруутай тохиолдолд хариуцлага хүлээнэ. Тухайлбал Төрийн албан хаагч Б.Баярмааг ажлаас чөлөөлсөн эрх зүйн акт хууль бус болох нь тогтоогдсон хэдий ч шийдвэр гаргасан этгээдийн санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл тогтоогдсон нөхцөлд л гэм хорыг хариуцахаар хуулийн агуулга тодорхойлогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй.

Хэрэг авагдсан:

Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны ******* дугаар сарын 28-ны өдрийн №Б/27 дугаартай захирамжаар Б.Баярмааг Сэлэнгэ аймаг ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлж /ХХ-ийн *******1 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 202******* оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн №Б/*******0 дугаартай захирамжаар Б.Баярмааг Сэлэнгэ аймаг ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилж /ХХ-ийн 7 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 0******* дугаар сарын 11-ний өдрийн №114 дугаартай Шийдвэрээр ... Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баярмааг Сэлэнгэ аймаг ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Сэлэнгэ аймаг ******* сумын засаг даргад даалгаж /ХХ-ийн 18-22 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №*******79 дугаартай Шийдвэрээр ... Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс түүнтэй тэнцэх олговор 11942640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт Баатархүүгийн Баярмаад олгож /15-17 дугаар хуудас/ шийдвэрлэсэн баримтууд нь ажилд томилсон, ажилгүй байсан хугацааны цалин гаргасан үйл баримтад холбогдож байна.

Нэхэмжлэгч нь шийдвэр гаргасан албан тушаалтны хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйг нотлох үүрэгтэй үүнийг нотолж тогтоогдсон баримт хэрэг авагдаагүй байна.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Баярмаа нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д заасан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтанд багтдаг ангиллын албан хаагч байна.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Баярмаа Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.*******8-д зааснаар Төсвийн шууд захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд бөгөөд Аудитыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байна.

Иймд Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Баярмаагаас гаргасан хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын /Засаг дарга асан/ С.*******, Р.нараас Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл 1*******,*******04,*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.******* дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн ************** дугаар зүйлийн **************.******* дахь хэсэг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвөөс гаргасан хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын /Засаг дарга асан/ С.*******, Р.нараас Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл 1*******,*******04,*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,470 төгрөгийг Төрийн сангийн *******01*******0400941 тоот данснаас гаргуулж Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд буцаан олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.******* дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.