| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00115/И |
| Дугаар | 310/ШШ2025/00158 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 310/ШШ2025/00158
| 2025 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 310/ШШ2025/00158 |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар 2015 оны 12 сарын 07-нд төрсөн хүү ******* овогт******* //, 2021 оны 12 сарын 10-нд төрсөн хүү ******* овогт******* // нарыг эх*******гийн асрамжид, 2020 оны 06 сарын 11-нд төрсөн хүү ******* овогт******* //-ыг эцэгийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 12 сарын 07-нд төрсөн хүү ******* овогт******* //-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоож эцэг ******* овогт //-ээс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. Нэхэмжлэгч*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нарт тэтгэлэг тогтоолгох тухай хэсгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хүүийг өөрийн асрамжид авах, 9 тооны адуу гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4.Гэр бүлийн тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахд даалгасугай.
5.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261150 /хоёр зуун жаран нэгэн мянга нэг зуун тавин/ төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч*******гээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, хариуцагчээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******д тус тус олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ