Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 149/ШШ2025/00044

 

2025 оны 01 дугаар сарын 27-ны өдөр 149/ШШ2025/00044 Мандал сум

 Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1989 онд төрсөн, 3 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Баян-Арцат №0 тоотод оршин суух, /МЗ890158, Утас:, / Халх овогт *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1983 онд төрсөн, ******* настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг *******гийн №******* тоотод оршин суух, /*******, Утас:*******/ ******* овогт *******н *******д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, Хариуцагч Н.*******, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь Н.*******тай 200 онд анх танилцсан. Бидний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Хүлэгбаяр, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү Хосбаяр, 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр охин Хулан нар мэндэлсэн. Гэрлэлтээ албан ёсоор 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр батлуулсан. Амьдралын эхний жилүүдэд бусдын л адил амьдарч байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд Н.******* нь архи уух нь ихсэж байнга агсан согтуу тавьдаг болсон. 2019 оны 10 дугаар сард Самарт явна гэж гараад одоог болтол ирээгүй. Түүнээс хойш тусдаа амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Анх бид хоёр 2007 онд танилцаад 2008 онд гэрлэлтээ батлуулсан. 2009 онд том хүү минь төрсөн. 2010, 2011 онд хамт амьдарч байгаад 20******* онд манай эхнэр миний багын найзтай танилцаад дотносон би хот явж бид хоёр салж 07 жил болсон. Хотод байхдаа 07 жил би Төмөр замд ажилладаг байсан. Тэгээд хоёулаа хүүхдээ бодъё гээд буцаад нийлсэн. Нийлчхээд 2017 онд бага хүү минь мэндэлсэн. Бид хоёр 2, 3 жил л хамт амьдарсан. Тийм олон жил амьдраагүй. Би архи уух нь уудаг гэхдээ зоддоггүй байсан.Байнга архи уудаггүй.Одоо би хүүхдүүддээ хойд эцгийн гар харуулмааргүй байна.Миний хүүг хойд эцэг нь зоддог гэдгийг би сонссон гэрлэлтээ цуцлуулна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.*******, Хариуцагч Н.*******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.*******, Хариуцагч Н.******* нар нь200 онд гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Б.Хүлэгбаяр, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү Б.Хосбаяр, 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр охин Б.Хулан нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа /ХХ-н 10-******* дугаар тал/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /ХХ-н 9-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас нөхөр архи уудаг, гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэг үл биелүүлдэг зэрэг шалтгааны улмаас 2019 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа,энэ хугацаанд эхнэр нь өөр хүнтэй хамт амьдарч дундаасаа хүүхэд төрүүлсэн нь гэрлэлтийг цааш үргэлжлүүлэх боломжгүй ба хариуцагч гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн өсөж хүмүүжих орчин, эцэг, эхийн халамж зэргийг харгалзан 2009 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн хүү Б.Хүлэгбаяр, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Б. Хосбаяр, 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Хулан нарыг төрсөн эх Г.*******гийн асрамжид үлдээж эцэг Н.*******аар сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагч Н.*******аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр тэтгэмж, тэтгэлэг төлөх хэмжээг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож 53024 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн дансанд оруулах, зохигч нар нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж, Нэхэмжлэгчийг улсын Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөсөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргаж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11, 118, 132 дугаар зүйлийн 132. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Халх овогт *******, ******* овогт *******н ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.-д заасныг баримтлан 2009 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн хүү Б.Хүлэгбаяр, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.Хосбаяр, 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Хулан нарыг төрсөн эх Г.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн хүү Б.Хүлэгбаярыг 11-1 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.Хосбаяр, 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Хулан нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.Хосбаяр, 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Хулан нарыг 11-1 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Н.*******аар сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурдсугай.

5. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хурмааж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасныг баримтлан хариуцагч Н.*******аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 53024 төгрөгийг,гэрлэлт цуцалсны улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг тус тус гаргуулж төрийн сангийн орлогод буюу төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.