Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/03235

 

 

 

 

 

 

2025 03 26 *******7/ШШ2025/03235

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, ******* тоотод байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15-р хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух, Га******* Мө******* /РД:*******/-д холбогдох,

 

3,877,407.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Га******* Мө******* нь *******тай 20******* оны 10 дугаар сарын 31-ний өдөр 13Г/ВСС*******1031021-1 тоот "Кредит карт эзэмших гэрээ" байгуулан 2,000,000 төгрөгийн зээлийг худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Талуудын хооронд байгуулагдсан №ЗГ/ВСС*******1031021-1 тоот "Кредит карт эзэмших гэрээ"-г дагуу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 3,877,407.83 (гурван сая найман зуун далан долоон мянга дөрвөн зуун долоон төгрөг наян гурван мөнгө) төгрөгийг гаргуулж, *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Галчулуун овогтой Мө******* миний бие *******ны нэхэмжилсэн 3,877,407.83 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 04 сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 05 сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 сарын 16-ны өдөр 820,000 төгрөг, 2025 оны 07 сарын 16-ны өдөр 820,000 төгрөг, 2025 оны 08 сарын 16-ны өдөр 820,000 төгрөг, 2025 оны 9 сарын 25-ны өдөр 817,407.83 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.Мө*******д холбогдуулан 3,877,407.83 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Г.Мө******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,877,407.83 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 05 сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 сарын 16-ны өдөр 820,000 төгрөг, 2025 оны 07 сарын 16-ны өдөр 820,000 төгрөг, 2025 оны 08 сарын 16-ны өдөр 820,000 төгрөг, 2025 оны 9 сарын 25-ны өдөр 817,407.83 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Г.Мө******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,877,407.83 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 05 сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 сарын 16-ны өдөр 820,000 төгрөг, 2025 оны 07 сарын 16-ны өдөр 820,000 төгрөг, 2025 оны 08 сарын 16-ны өдөр 820,000 төгрөг, 2025 оны 9 сарын 25-ны өдөр 817,407.83 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,988.53 төгрөгөөс 38,494.265 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 38,494.265 төгрөг, улсын төсвийн данснаас 38,494.265 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Мө******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР