Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

Улсын яллагч *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,

            Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******, ******* овогт ******* нарт холбогдох 1821000000022 дугаартай хэргийг 2018 оны 02 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ******* овогт *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд ..... оны .....сарын .....-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: *******../, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн ********************* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч ******* овогт *******, ******* аймгийн ******* суманд ..... оны .....сарын .....-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: *******../, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ОУ-ын Улаанбаатар Их сургуулийн **************..... 1-р дамжааны оюутан, ам бүл 4, эх, ах, эгч нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн ********************* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

            Шүүгдэгч *******, ******* нар нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны гадна нэг цаг хугацаанд нэг газарт гэмт хэрэг үйлдэхээр санаа зорилго нэгдэж бүлэглэн ..... УБО, ..... ДОА, ..... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн 4 ширхэг толийг хууль бусаар хугалж гэмтээж бусдад 510000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө нь цагдаагийн газар өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Энэ хэргийн талаар маргах зүйлгүй гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ ямар ч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм бурууг ойлгож байна. Надад мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 7 дугаар багийн нутагт байрлах 73 дугаар байранд оршин суудаг. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай хөрш Тансагаа хаалгыг минь тогшоод манай эхнэрт “Танай машины цонх хугарсан байна” гэж хэлсэн. Манай эхнэр надад хэлэхэд би ажил дээрээс ирээд харахад жолоочийн талын цонх хугарсан байсан...Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэжээ. /хх 15-16/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 7 дугаар багийн нутагт байрлах 73 дугаар байранд оршин суудаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн орчим тээврийн хэрэгслээс бичиг баримт авах санаатай гараад харсан чинь миний тээврийн хэрэгслийн жолооч талын толь хугарсан, гадна талын хүрээ нь байхгүй болсон байсан...Надад одоо гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэжээ. /хх 18-19/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 7 дугаар багийн нутагт байрлах 73 дугаар байранд оршин суудаг бөгөөд өөрийнхөө эзэмшлийн *******. ДОР улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ 2018 оны 01 дүгээр сарын 03-ны 08 цаг 45 минутын орчим харсан чинь жолооч талын толь унжсан байдалтай байсан...Надад одоо гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэжээ. /хх 21-22/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Мөрдөн шалгах ажиллагаанд Гэрч /хх 32-33/, /хх 30-31/ нарын, хохирогч нарын гэрчээр, шүүгдэгч *******, ******* нарын гэрч, яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /хх 23-24, 25-26, 47-48, 49-50/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/, Телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 13/, Биет баримтын байршлын схем, код /хх 9-10/, Эд зүйлийн үнэлгээ /хх 11/, Хохирогч нарын хохирлоо барагдуулж авсан талаарх тайлбар /хх 61-63/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /54, 59/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55,58/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч *******, ******* нар нь 2018 оны 01 сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг ..... дугаар байрны гадна байршиж байсан ..... УБО, ..... ДОА, ..... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн 4 ширхэг толийг өшиглөх, гараар цохих зэргээр хууль бусаар гэмтээж бусдад 510000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...С бид хоёр Т-ийн орц руу ороод удалгүй гарч ирээд тухайн орцны гадна байсан ******* УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын толийг С гараараа цохиж хугалаад, харин баруун талын толийг би хугалж орхиод,...өмнө нь С бид хоёрын шээсэн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толийг С гүйж очиж гараараа хугалж орхиод, бид хоёр зүүн тийш явж байхад ******* дугаар байрны зүүн урд талд ******* ДОА улсын дугаартай “Королла” маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь баруун толийг би өшиглөж хугалчихаад...очиж унтсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин архи дарс хэрэглэхгүй, дахин ийм асуудал гаргахгүй...” /хх 49-50/ гэх,

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...Шээж дуусаад ..... дугаар байрны хамгийн баруун талын орц руу эргэж ороод гарч ирээд орцны гадна байсан ******* УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын толийг би хугалаад, харин баруун талын толийг О хугалж орхиод, эргэж баруун талын орц руу ороод 06 цаг 02 минутад эргэж гараад өмнө нь О бид хоёрын шээсэн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толийг би гүйж очиж гараараа хугалж орхиод, мөн 73 дугаар байрны зүүн урд талд байсан ..... ДОА улсын дугаартай “Королла” маркийн тээврийн хэрэгслийн баруун талын толийг О өшиглөж хугалчихаад бид хоёр ууж байсан Бумбат хорооллын О-ын эгчийн гэрт очиж тэндээ унтсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин архи дарс хэрэглэхгүй, дахин ийм асуудал гаргахгүй...” /хх 47-48/ гэх мэдүүлгүүдийг давхар нотолсон,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутагт байрлах ..... байрны хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн куртиктэй залуу /*******/,...цагаан өнгийн куртиктэй, саарал өнгийн өмдтэй залуу /*******/ гэх...шээж дуусаад эргэж .... дугаар байрны хамгийн баруун талын орцны гадна тавиатай байсан цагаан өнгийн “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг цагаан өнгийн куртиктэй, саарал өнгийн өмдтэй залуу /*******/ гараараа цохиж хугалан, харин баруун талын толийг хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн куртиктэй залуу /*******/ нь гараараа цохиж хугалан... цагаан өнгийн куртиктэй, саарал өнгийн өмдтэй залуу /*******/..... дугаар байрны дунд байсан цагаан өнгийн “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл рүү гүйж очиж баруун талын толийг нь өшиглөж орхиод...зүүн зүг рүү явав...” /хх 12/ гэх, мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/,

Хохирогч “...Би ажил дээрээс ирээд харахад жолоочийн талын толь хугарсан байсан...” /хх 15-16/ гэх, хохирогч   “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн орчим тээврийн хэрэгслээс бичиг баримт авах санаатай гараад харсан чинь миний тээврийн хэрэгслийн жолооч талын толь хугарсан, гадна талын хүрээ нь байхгүй болсон байсан...” /хх 18-19/ гэх, хохирогч  “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны 08 цаг 45 минутын орчим харсан чинь жолоочийн талын толь унжсан байдалтай байсан...” /хх 21-22/ гэх мэдүүлгүүд болон машины толь хугарч алдагдсан талаар тухайн цаг хугацаанд Цагдаагийн байгууллагад хохирогч хандсан талаарх гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Эд зүйлийн үнэлгээ /хх 11/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч нар нь санаа зорилго нэгдэж, 2018 оны 01 сарын 03-ны 05 цаг 48 минутаас 06 цаг 02 минутын хооронд ******* дугаар байрны гадна байршилтай гурван автомашины 4 толийг нэг цаг хугацаанд, нэг газарт гэмтээсэн үйлдлийг нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэх үндэстэй байна.

Харин Прокурорын яллах дүгнэлтээр “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэснийг “гэмтээсэн” гэж өөрчлөх нь зүйтэй ба энэ нь хэргийн хуулийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байна.

Мөн шүүгдэгч *******, ******* нар нь бусдын эзэмшлийн машины толийг хугалж гэмтээсний улмаас хохирогч -т 240000 төгрөгийн, -т 150000 төгрөгийн, -т 120000 төгрөгийн, нийт 510000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь хэрэгт цугларсан Эд зүйлийн үнэлгээ /хх 11/-гээр тогтоогдсон байх ба уг хохирлыг шүүгдэгч нар нөхөн төлж барагдуулсан болох нь хохирогч нарын “хохирлоо бүрэн барагдуулж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар, хүсэлтүүд /хх 61-63/, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /хх 15-16, 18-19, 21-22/-ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 06 минут 43 секундын бичлэг бүхий Диск 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт ******* нарыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Б.Э нарт оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, ******* нарт анхааруулсугай.

5. Эрүүгийн 1821000000022 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 06 минут 43 секундын бичлэг бүхий Диск 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******-н **************.., шүүгдэгч *******-н **************.. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ