| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 120/2023/0033/З |
| Дугаар | 120/ШШ2023/0032 |
| Огноо | 2023-10-07 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 120/ШШ2023/0032
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг хариуцагч Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн Улсын байцаагч Ө.******* хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар дагуу хэргийн оролцогчид энэхүү Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА