Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/919

 

 

 

         2023           9            13                                    2023/ДШМ/919

 

Ө.Д, Л.Б, Х.С, Х.Н,

Л.Б, Б.Б, Л.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хонгорзул, Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч Т.Г, Б.Б, Т.Н, Т.Н, Н.М, Л.Б, Э.О, Э.Б, Х.Э, С.О, Ш.Н, А.Э,  П.Б,  С.Б, Х.Ч,

шүүгдэгч Ө.Д, түүний өмгөөлөгч Г.Отгонтөгс, Ц.Дэлгэрням

шүүгдэгч Л.Бийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Х.Сгийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,

шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг,

шүүгдэгч Х.Н, Л.Б нарын өмгөөлөгч А.Бүдханд,

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

шүүгдэгч Л.Бгийн өмгөөлөгч Ц.Цэрмаа,

нарийн бичгийн дарга  Б.Зэнээмэдрээ  нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/399 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч А.Бүдханд, шүүгдэгч Ө.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ө.Д, Л.Б, Х.С, Х.Н, Л.Б, Б.Б, Л.Б нарт холбогдох эрүүгийн 2105001510663 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржугин овгийн Ө.Д, 1976 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжны 28а тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ХН76020207/,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар ногдох эд хөрөнгөөс 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

 

2. Эзэн овгийн Л.Б, 1976 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувиараа гоо сайханч хийдэг гэх, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 10а байрны 38 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХЙ76102721/;

 

3. Магсар овгийн Х.Н, 1981 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ХААИС-д багш ажилтай, ам бүл 5, эх, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 дүгээр байрны 17 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХН81082769/;

 

4. Чонос овгийн Х.С, 1975 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, “Булган цагаан нуур” ХХК-д нярав ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-1 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 6А-50 тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:АЮ75022867/;

 

5. Эзэн овгийн Л.Б, 1974 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Хилчин 110 дугаар гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХЙ74062002/;

 

6. Бумба овгийн Б.Б, 1988 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 15 дугаар гудамжны 621 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧО88040971/;

 

7. Авгад овгийн Л.Б, 1964 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, “Цэнэн” ХХК-д худалдагч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүү, ач нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 19 дүгээр гудамжны 272 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:Х364091407/;

 

Ө.Д ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд “Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан:

1. Б.А 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад Б.Зын Хаан банкны 5007853944 тоот данс руу 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан

2. Э.Хаас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 226 байрны 9 тоот хаягт байхдаа 4.000.000 төгрөгийг Б.Зын Хаан банкны 5007853944 тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

3. Д.Оээс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Хүчит шонхор” худалдааны төвд байрлах АТМ-ээс 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. Б.Гончигсүрэнгээс 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороолол, 32-ын автобусны буудлын ард байрлах Хаан банкны салбарт 7.000.000 төгрөгийг Б.Зын Хаан банкны 5007853944 тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

5. Н.Мээс 2019 оны 4 дүгээр сарын 24, 29-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Өргөө кино театрын замын урд талд байрлах Хаан банкны салбараас 5.200.000 төгрөгийг Г.Нямсүрэнгийн Хаан банкны 5063395975 тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

6. Б.Бгаас 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын дээд сургуулийн хажууд мобайл банкаар 6.000.000 төгрөгийг Х.Оюунбилэгийн Хаан банкны 5032828996 тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

7. Б.Бгаас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Мөнгөн завьяа дэлгүүрийн хойно бэлнээр 4.500.000 төгрөгийг Б.Заар дамжуулан авч залилсан,

8. Л.Бээс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах Сансар 32 супермаркет дэлгүүр доторх АТМ-ээс 4.500.000 төгрөгийг Б.Зын Хаан банкны 5007853944 тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

9. Б.Цээс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД андууд” худалдааны төвийн орчим 4.500.000 төгрөгийг Б.Зын Хаан банкны 5007853944 тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

10. Ш.Нгээс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Мөнгөн завьяа” дэлгүүр дотор 9.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,

11. Д.Сгаас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хан- Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 4.500.000 төгрөгийг Б.Зын эзэмшлийн Хаан банкны 5007853944 тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

12. Э.Эаас 2019 оны 12 дугаар сарын 02-ны Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Б.Зын Хаан банкны 500785394 тоот данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

13. С.Бээс 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Орхон” худалдааны төв доторх Хаан банкны АТМ-аас нийт 4.800.000 төгрөгийг Б.Зын Хаан банкны 5007853944 тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

14. П.С 2019 оны 7 дугаар сард Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1054-34 тоотод интернэт банкаар нийт 4.800.000 төгрөгийг Б.Зын Хаан банкны 5007853944 тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

15. С.Бгийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Зын Хаан банкны 5007853944 тоот данс руу 4.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

16. Б.Бээс 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Хаан банкны Баруун 4 зам салбараас Б.Зын Хаан банкны 5007853944 тоот данс руу 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

17. Б.Маас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Орд” худалдааны төв доторх Хас банкны салбараас Б.Зын 5007853944 тоот данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

18. Б.Мгаас 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 8 дугаар байрны 444 тоот хаягт 2.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

19. Ө.Б 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Бийн Хаан банкны 5006575625 тоот данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

20. Б.Э 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадам центрийн АТМ-ээс Л.Бийн Хаан банкны 5006575625 тоот данс руу 3.200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

21. Э.Б-иас 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны тооцооны төвөөс Ц.Баярчимэгийн 1505125248 тоот данс руу 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

22. Б.П-аас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Содон хорооллын Хаан банкны АТМ-ээс 4.500.000 төгрөгийг Б.Зын эзэмшлийн Хаан банкны 5007853944 тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

23. Н.У-аас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг эвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс Б.Зын 5007853944 тоот Хаан банкны данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

24. Б.Ц-оос 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нийт 4.000.000 төгрөгийг 5032241681 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

25. Э.Э-оос 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 101 дүгээр байрны 197 тоотод Ц.Баярчимэгийн Голомт банкны 1505125248 тоот данс руу 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

26. Г.М-аас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны гадна интернэт банкаар Ц.Б-ийн Хаан банкны 5031360608 тоот данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

27. С.Мартаас 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг 10 дугаар хорооллын “Эфэс” худалдааны төвийн гадна интернэт банкаар, 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 99 дүгээр цэцэрлэг дээр байхдаа интернэт банкаар нийт 7.000.000 төгрөгийг Б.З-ын эзэмшлийн Хаан банкны 5007853944 тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

28. Н.Ө-аас 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 8 дугаар байрны үүдэнд Худалдаа хөгжлийн банкны 415030966 тоот данснаас С.Эрдэнэчимэгийн Хаан банкны 5030162368 тоот данс руу хоёр удаагийн гүйлгээгээр нийт 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

29. Б.А-оос 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, “Далайхүү” худалдааны төв дотор байрлах Хаан банкны салбараас 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

30. Ч.О-аас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс 2.500.000 төгрөгийг Б.Зын 5007853944 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

31. Т.Н-ээс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Л.Бийн Хаан банкны 5006575625 тоот данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

32. Ц.Э-гаас 2018 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завьяа” дэлгүүрт Б.Заас бэлнээр 2.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 500.000 төгрөгийг Б.Зын 5007853944 тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

33. С.Б-гаас 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас Б.Зын Хаан банкны 5007853944 тоот данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

34. Б.Ц-гээс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гандирс” төв дотор байрлах Худалдаа хөгжлийн банкаар Б.Зын 5007853944 тоот данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн авч залилсан,

35. Э.Огаас 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Б.Зын Хаан банкны 5007853944 тоот данс руу 5.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

36. А.Б-гээс 2020 оны 12 дугаар сарын 06-07-ны өдрийн хооронд нийт 4.200.000 шилжүүлэн авч залилсан,

37. Б.У-гээс 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан- Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити Н14-4-5 тоотод интернэт банкаар Б.Зын Хаан банкны 5007853944 тоот данс руу 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

38. Ш.Б-гээс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бэлнээр 2.000.000 төгрөг, дансаар 4.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

39. М.Д-гээс 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 4 дүгээр орцонд байрлах гутал засварын газарт 2.500.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

40. Ц.Б-гээс 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

41. М.Л-гээс 2020 оны 5 дугаар сарын 08-аас 11-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 801-148 тоотод интернэт банкаар Хаан банкны 5037127379 тоот данс руу 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

42. П.Б-гаас 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 7а-41 тоотод мобайл банкаар 4.000.000 төгрөгийг Л.Бийн Хаан банкны 5006575625 тоот данс руу, бэлнээр 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг авч залилсан,

43. Б.О-ээс 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны гудамжинд байрлах Хаан банкны АТМ-ээс Ц.Б-гийн Хаан банкны 5031360608 тоот данс руу 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

44. Д.Я-гаас 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12а-8 тоотод Г.Н-ийн Хаан банкны 5063395975 тоот данс руу 6.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

45. Ц.С-оос 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завьяа” худалдааны төв дотор Б.Зын Хаан банкны 5007853944 тоот данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

46. Т.С-гаас 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

47. М.Б-гаас 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Зын Хаан банкны 5007853944 тоот данс руу 2.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

48. Г.Т-өөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

49. Д.М-аас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороонд Г.Нямсүрэнгийн Хаан банкны 5063395975 тоот данс руу нийт 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

Ө.Д, Б.Т нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хооронд “Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

50. Х.О-ээс 2018 оны 10 дугаар сарын 01-ээс 11 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 7.250.000 төгрөгийг хаан банкны 5006748523 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

51. Л.Г-ээс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран туул” худалдааны төвд Л.Бийн Хаан банкны 5006575625 тоот дансаар 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

52. Ю.С-ээс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Зын Хаан банкны 5007853944 тоот дансаар 5.000.000 шилжүүлэн авч залилсан,

53. Н.Э-гээс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баялаг Ундраа" худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс Б.Зын Хаан банкны 5007353944 тоот дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

54. Т.Э-аас 2019 оны 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

55. Д.Б-гаас 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 14-14 тоотод интернэт банк ашигланБ.Зын эзэмшлийн 5007853944 тоот Хаан банкны дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

56. Д.Э-аас 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Спортын төв ордон”-оос мобайл банк ашиглан 6.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

57. Л.А-ээс 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын хооронд нийт 83.650.000 төгрөгийг авч залилсан,

58. Н.У-аас 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Ард кино театрын ойролцоо АТМ-аас 5.000.000 төгрөгийг Хаан банкны 5032241681 дансаар шилжүүлэн авч залилсан,

59. Б.М-аас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нарантуул" худалдааны төвөөс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хаан банкны 5032241681 тоот дансаар 4.000.000 төгрөгийг, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Л.Бийн Хаан банкны 5006575625 тоот дансаар 500.000 төгрөгийг, нийт 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

60. Б.Б-аас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр байрлах Мөнгөн завьяа дэлгүүрийн гадна, 1.000.000 төгрөгийг, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхонд байрлах ажлын байрнаасаа 1.500.000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөн ажлын байран дээр 2.500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг тус тус Б.Зын эзэмшлийн Хаан банкны 5007853944 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

61. Д.Э-аас 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороонд байрлах Хаан банкны салбараас Г.Нямсүрэнгийн Хаан банкны 5063395975 тоот дансаар 6.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

62. Л.Ч-гээс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ефес худалдааны төвийн АТМ-с Л.Бийн Хаан банкны 5006575625 тоот дансаар 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

63. Х.А-аас 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр, Зүүн наран хорооллын 10-95а тоотод интернет банк ашиглан, 3 удаагийн үйлдлээр нийт 4.000.000 төгрөгийг Хаан банкны 5032241681 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

64. Б.З-аас Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Мөнгөн завьяа худалдааны төвөөс 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

65. Ч.З-гаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 буудлын автобусны буудлын АТМ-ээр 6.000.000 төгрөгийг 5007355031 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

66. Н.Б-гээс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр Содон хорооллын Хаан банкны АТМ-аас 4.500.000 төгрөгийг Б.Зын дансаар шилжүүлэн авч залилсан,

67. Б.Т-гаас 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын Төрийн банкны салбараас 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

68. Н.У-гээс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 8.000.000 төгрөгийг залилан авсан,

69. Н.М-наас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Содон хороололд байрлах Хаан банкны АТМ-ээс Б.Зын Хаан банкны 5007353944 тоот дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

70. Д.А-гээс 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завьяа дэлгүүр дотроос мобайл банкаар Б.Зын Хаан банкны 5007853944 тоот дансаар 4.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

71. Б.Л-аас 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Баянхошууны 34-9а тоот гэрт Б.Зын Хаан банкны 5007853944 тоот дансаар 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

72. Ц.Г-ээс Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар автобусны буудлын АТМ-ээс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

Ө.Д, Л.Б нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд “Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

73. Б.Г-аас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3.500.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1.500.000 төгрөгийг Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах КFС түрэн хоолны газрын Хаан банкны АТМ-ээс Л.Бийн Хаан банкны 5063007155 тоот дансаар нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

74. Д.Ц-ваас 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 14-315 тоот гэрт интернэт банкаар Р.Сгийн Хаан банкны 5022620751 тоот дансаар 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

75. Ё.Б-ээс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

76. П.Б-аас Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны салбараас 3.500.000 төгрөгийг төгрөгийг 5006575625 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

77. Д.Б-гээс 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 1.400.000 төгрөгийг, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөгийг, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 600.000 төгрөгийг, нийт 5.500.000 төгрөгийг ХААН банкны интернет банкаар шилжүүлэн авч залилсан,

 

Ө.Д, Л.Б нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд “Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

78. А.Т-аас 2019 оны 7 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо 14 байрны 5 тоотод Л.Бгийн Хаан банкны 5006748523 тоот дансаар 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

79. С.Т-гаас 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 5-2316 тоотод интернет банкаар нийт 5.500.000 төгрөгийг Л.Бгийн Хаан банкны 5006748523 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

80. Г.Н-ээс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-с Л.Бгийн Хаан банкны 5006748523 тоот дансаар 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

81. Н.Н-гаас 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын хаан банкны салбараас Л.Бгийн Хаан банкны 5943017722 тоот дансаар 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

82. Б.М-гээс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгын 18-836а тоотод интернэт банкаар нийт 4.500.000 төгрөгийг Л.Бгийн Хаан банкны 5006748523 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

83. Ж.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төвийн Хаан банкны салбараас Л.Бгийн Хаан банкны 5006748523 тоот дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

84. Х.Н-гээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” 33 дугаар байрны 132 тоотод Х.Нт 5.250.000 төгрөг бэлнээр өгснийг авч залилсан,

85. Х.Н-иас 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 33-132 тоотод Х.Нт бэлнээр 5.000.000 төгрөг өгснийг авч залилсан,

86. Ч.Ч-оос 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө 33 дугаар байрны 132 тоотод Л.Бгийн Хаан банкны 5029821452 дугаарын дансаар 4.900.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

87. С.Н-гээс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо хувьсгалчид в6 гудамжны 3886 тоотод интернет банкаар Л.Бгийн Хаан банкны 5006748523 тоот дансаар 3.250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

88. Д.У-гээс 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тохижилт үйлчилгээ” ХХК-д ажил дээрээ байхад нь Б.Мөнгөнцэцэгийн Хаан банкны дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, улмаар 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөгийг бэлнээр авч нийт 5.500.000 төгрөг залилан авсан,

89. Г.М-өөс нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Дэнж 11-4 тоотод 5.500.000 төгрөгийг Л.Бгийн Хаан банкны 5006748523 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

90. Ж.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хан- Уул дүүргийн 04 дүгээр хороо, Арцат 14-514 тоотод Л.Бгийн Хаан банкны 5006748523 тоот дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

91. М.Б нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Хаан банкны ойролцоо С.Наранцэцэгийн Хаан банкны дансаар 3.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

 

Ө.Д, Х.Н нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

              92. Б.Б-гээс 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө-33” дугаар байрны хажууд бэлнээр 4.200.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо “Туушин” зочид буудал дээр ажил дээрээ байхад 2.050.000 төгрөгийг Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлэн нийт 6.250.000 төгрөгийг залилсан,

              93. Э.О-ээс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төв Хаан банкнаас нийт 9.500.000 төгрөгийг Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

              94. Э.Ө-аас 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс Молл” худалдааны төв дотор байхдаа Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

              95. Л.Д-гээс 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дээд сургуулийн орчим машин дотор байхдаа Х.Нийн Төрийн банкны 102800515096 тоот дансаар 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

              96. Л.А-аас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.750.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

              97. Л.А-ээс 2 удаагийн гүйлгээгээр нийт 6.750.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

              98. Д.Э-аас 2018 оны 12 дугаар сарын 06-ны Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороонд байрлах Нийслэлийн цагдаагийн удирдах газарт интернет банкаар нийт 5.000.000 төгрөгийг Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

              99. М.Э-оос 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 24-45 тоотод Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 5.250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

              100. Ч.Э-аас 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Өргөө байрны гадна мобайл банкаар нийт 6.500.000 төгрөгийг Х.Нийн эзэмшлийн Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

              101. А.Т-гээс 2020 оны 3 дугаар сарын 11-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр явж байхдаа Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 5.500.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

              102. Ш.Ө-с 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Мишээл экспо" худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар болон бэлнээр нийт 8.500.000 төгрөг авч залилсан,

              103. Ч.Э-гаас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбарын теллерээр дамжуулан Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 5.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

              Ө.Д, Л.Б, Б.Т-нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

              104. Б.Б-оос 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Л.Бийн Хаан банкны 5006575625 тоот дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

              105. Ж.О-ээс 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт интернет банкаар нийт 4.500.000 төгрөгийг Л.Бийн Хаан банкны 5006575625 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

 

              Ө.Д, Б.Б нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13- ны өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

              106. Г.Н-гээс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан- Уул дүүргийн 19 дүгээр хорооны үйлчилгээний төвийн АТМ-аас 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

              107. Д.Г-гээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Нью Таун хотхоны 436 байрны 809 тоотод Э.Эрдэнэцэцэгийн Хаан банкны 5065065309 тоот дансаар 6.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

              108. Н.Д-гөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 хорооны Хаан банкны салбараас Э.Эрдэнэцэцэгийн Хаан банкны 5065065309 тоот дансаар 7.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

              109. Э.Э-гээс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 6-60 тоотод Д.Д-гийн Хаан банкны 5032241681 тоот дансаар 5.000.000 төгрөг, Б.Б-ын Хаан банкны 5009561802 тоот дансаар 1.115.000 төгрөг, нийт 6.115.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

              Ө.Д, Б.Т, Л.Б нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт- Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

              110. А.Д-гаас 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө 33 дугаар байрны 132 тоотод Л.Бгийн Хаан банкны 5029821452 дугаарын дансаар 5.250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

              111. Б.А-аас 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Өргөө 33-132 тоотод Л.Бгийн Хаан банкны 5006748523 дугаарын дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

              112. Ж.Б-ээс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 18-49А тоотод Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 4.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

              113. Г.Ж-ээс 2018 оны 12 дугаар сарын 03-аас 12-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа Х.Нийн Хаан банкны 5742035049 тоот дансаар 4.850.000 төгрөг шилжүүлснийг Ө.Д нь авч залилсан,

 

              Ө.Д, Х.Н, Х.С нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан,

              114. Ж.А-аас 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран хорооллын Хаан банкны АТМ-ээс Х.Сгийн Хаан банкны 5029181056 тоот дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

              115. Б.Г-ээс  2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс Х.Сгийн Хаан банкны 5029181056 тоот дансаар 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

              116. Х.А-оос 2019 оны 01 дүгээр сарын18-ны өдөр Орхон аймгийн Худалдаа хөгжлийн банкны тооцооны төвөөс Э.Аюуш-Эрдэнийн Хаан банкны 5015213473 тоот дансаар 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

              Ө.Д, Б.Т-Х.Н, Л.Б нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

              117. Б.Н-ээс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Өргөө-33" байрны гадна Х.Нт 8.000.000 төгрөг өгснийг авч залилсан,

              118. Ш.О-гээс 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 6.000.000 төгрөгийг Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

              119. Ж.Б-аас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ТБД" андууд төвийн Хаан банкны салбараас Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

              120. Я.У-аас 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Макс Мол" худалдааны төвийн урд Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

              121. Н.Н-гээс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн хажууд  Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

              122. П.Н-аас 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 6.000.000 төгрөгийг Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

              123. Д.Ө-аас 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан тариа” 1-2а тоотод интернет банкаар нийт 10.000.000 төгрөгийг Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

              124. Т.Н-аас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны АТМ-с нийт 6.500.000 төгрөгийг Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

              125. Ш.Б-өөс 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дүгээр хороо “Цайз зах”-ын Хаан банкны АТМ-ээс 4.500.000 төгрөгийг Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

              126. А.С-ээс 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө 33 байрны орчимд Х.Н-ийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

Ө.Д, Л.Б, Х.Н, Х.С нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

127. Б.С-аас 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ачлал их” дэлгүүрт 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

128. А.Ш-гээс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Баян суманд байхад Х.Сгийн Хаан банкны 5029181056 тоот дансаар 8.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

129. Д.Б-оос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэр Циркийн орчим Х.Сгийн Хаан банкны 50291181056 тоот дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

130. М.М-аас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 8.000.000 төгрөгийг Ө.Д өөрийн дансанд шилжүүлэн авч залилсан,

131. Б.М-ээс 2019 оны 01 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Номноо хотхонд байхад Х.Сгийн Хаан банкны 5029181056 тоот дансаар 8.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

132. Н.Г-гаас 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын Хаан банкнаас нийт 8.000.000 төгрөгийг Х.Сгийн Хаан банкны 5029181056 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

133. Ч.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас Э.Аюуш-Эрдэнийн Хаан банкны 5015213473 тоот дансаар 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

134. С.О-аас 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

135. Ц.Ц-ээс 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас Х.Сгийн Хаан банкны 5029181056 тоот дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

136. Б.П-гээс /нөхөр М.Хүрэлбат/ 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 5.200.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2.300.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болох ажил дээр нь Х.Сгийн Хаан банкны 5029181056 тоот дансаар 7.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

137. Г.Х-гаас 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүр дотор Х.Сгийн Хаан банкны 5029181056 тоот дансаар 8.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

138. Ч.Г-ээс 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахуйн үйлчилгээний төвийн орчим Х.Сгийн Хаан банкны 5029181056 тоот дансаар 9.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

Ө.Д, Л.Б, Х.Н, Х.С, яллагдагч Б.Т-нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

139. О.Э-аас 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сонгино-Хайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хуйгунг Улаанбаатар” ХХК-ийн байранд Хаан банкны интернет банк ашиглан 8.300.000 төгрөгийг Х.Сгийн Хаан банкны 5029181056 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

140. З.Ц-аас 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг худалдааны төвийн урд мобайл банкаар нийт 8.000.000 төгрөгийг Х.Сгийн Хаан банкны 5029181056 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

 

Ө.Д, Л.Б, Х.Н нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

141. Б.Б-ээс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хаан банкнаас нийт 5.000.000 төгрөгийг Х.Нийн Хаан банкны 5152040205 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

142. Ц.А-аас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Сонгино-Хайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 4-17а тоотод байхад нь интернет банк ашиглан 3.000.000 төгрөг, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин Их дэлгүүрт байрлах АТМ-ээс 3.500.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

143. Д.Б-гаас 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт урьдчилгаа гэж 6.000.000 төгрөг Хаан банкны 5029821452 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

144. Д.А-аас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө-33 дугаар байрны гадна интернет банкаар нийт 8.500.000 төгрөгийг Д.Отгоны Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан,

145. М.С-оос 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэг 21 дүгээр хороо Горькийн 18 дугаар байрны 544 тоот гэрээс интернэт банкаар нийт 6.500.000 төгрөгийг Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

146. А.Э-гаас 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө 33 байрны гадна нийт 10.000.000 төгрөгийг Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

147. Б.О-ээс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Максмолл худалдааны төвийн гадна нийт 6.500.000 төгрөгийг хоёр удаагийн үйлдлээр шилжүүлэн авч залилсан,

148. Б.С-аас 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороонд байрлах Хүүхдийн 100-н салбарын Хаан банкнаас нийт 6.500.000 төгрөгийг Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

149. Т.Э-гаас 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД андууд” худалдааны төвийн дотор 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

150. Л.О-нээс 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Яргайтын богино 1-68 тоотоос интернэт банкаар нийт 9.000.000 төгрөгийг Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

151. Э.А-ээс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Өргөө 33-132 тоотод байхад 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

152. А.Д-аас 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 13 дугаар хороололд байрлах миний захын АТМ-аас нийт 8.000.000 төгрөгийг Д.Отгоны Хаан банкны 5040165185 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

153. Б.А-аас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхад 4.750.000 төгрөгийг Х.Нийн дансаар шилжүүлэн авч залилсан,

154. О.Б-ээс 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмж архад” ХХК-ийн байранд интернет банкаар нийт 8.000.000 төгрөгийг Д.Отгоны Хаан банкны 5040165185 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

155. 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкнаас нийт 8.000.000 төгрөгийг Д.О-ы Хаан банкны 5040165485 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

156. Д.Т-аас 2019 оны 7 дугаар сарын 06, 08-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн АТМ-ээс У.Мажигсүрэнгийн Хаан банкны 5166328833 тоот дансаар 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

157. Б.Б-аас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Москва" их дэлгүүрийн орчимд Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

158. Л.Б-гаас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 02 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "ТБД" андууд төвийн Хаан банкны салбараас Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

159. З.Н-аас 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ХААН банкны интернэт банкаар 7.765.000 төгрөгийг шилжүүлэн авч, мөн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүрэг 24 хороонд байрлах “Өгөөмж архад” байкерид 235.000 төгрөгийг бэлнээр, нийт 8.000.000 төгрөг авч залилсан,

160. Г.А-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороололд байрлах Хаан банкны салбараас Хаан банкны 5029821452 тоот дансаар 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

161. Э.Ц-ээс 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100 Хаан банкны салбараас Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

162. С.О-гээс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны "32" тооцооны төвөөс Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 6.500.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны орчим байрлах Хаан банкны АТМ-ээс 6.500.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Циркийн орчим байхад 8.000.000 төгрөг, нийт 22.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

163. Н.С-оос 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Берлин" зоогийн газар болох ажил дээрээ байхад Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 4.980.000 төгрөг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкны АТМ-ээс 1.020.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

164. С.Н-ээс 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад Б.Баярсайханы 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

165. Г.Б-ээс 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс молл худалдааны төвд байхад Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 2.500.000 төгрөг, Баянгол дүүрэг 3 дугаар хороо Барс зах дээр явж байхад 2.500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

166. М.Б-гээс 2020 оны 02 дугаар сарын 18-ны орой 22:00 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө-1’ кинотеатрын орчим 6.000.000 төгрөгийг Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

167. Б.Ц-ийн эзэмшлийн 8.000.000 төгрөгийг түүний ах болох Б.Амгалан нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 54-42 тоотод байхад түүний эзэмшлийн Хаан банкны 5040165185 тоот дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

168. Б.Н-аас 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тээврийн дээд сургуулийн хажууд Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

169. Б.О-оос 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Барс" худалдааны төв дээрээс Х.Нийн Төрийн банкны 102800515096 тоот дансаар 4.869.000 төгрөг, Хаан банкны 5029821452 тоот дансаар 3.131.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

170. Н.Э-аас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмж архад” байкерид Д.Отгонд бэлнээр 8.000.000 төгрөг өгснийг авч залилсан,

171. Э.Б-оос 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар болон бэлнээр нийт 9.000.000 төгрөг  авч залилсан,

172. Д.У-аас 2019 оны 3 дугаар сард Хаан банкны 5029821452 тоот дансаар нийт 5.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

173. С.Б-наас Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкны салбараас 6.500.000 төгрөгийг 5029821452 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

174. Б.Б-аас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-аас Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

175. Ч.А-аас 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-аас 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

176. Б.Б-оос 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр хүртэлх хугацаанд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 3-12 тоот гэртээ байхад интернет банк ашиглан 5.050.000 төгрөгийг Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

177. Ц.Б-гээс 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол фүүд” ХХК-ийн байранд байхад Хаан банкны интернет банк ашиглан 6.000.000 төгрөгийг Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

178. Х.М-гаас 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвд дотор мобайл банкаар нийт 8.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

179. Б.Д-аас 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-с нийт 7.000.000 төгрөгийг Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

180. Я.Ю-оос 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-аас Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 3.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

181. О.Э-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороололд байрлах Хаан банкны салбараас Хаан банкны 5029821452 тоот дансаар 6.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

182. Т.Э-аас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төв дотор интернет банкаар нийт 9.000.000 төгрөгийг Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

183. Э.Б-гаас 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 буудлын Хаан банкны салбараас Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

184. Б.Б-аас 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага наран 18-43 тоотод гэртээ байхад Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 6.250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

185. Б.О-гээс 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100 Хаан банкны салбараас Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

186. П.А-аас 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 5-36 тоотод Б.Отгоны Хаан банкны 5103038691 дугаарын дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

187. Э.Б-ээс 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкнаас Хаан банкны 5029821452 тоот дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

188. Д.Х-аас 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан хийдийн орчим бэлнээр 1.500.000 төгрөг, Х.Нийн эзэмшлийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 6.500.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг залилан авсан,

 

Л.Б, Х.Н, Б.Т-нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

189. Э.М-аас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Өргөө" кино театрын ойролцоо Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

190. Н.Б-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Нисэхийн “Миний дэлгүүр” дотор байрлах Хаан банкны АТМ-аас нийт 9.800.000 төгрөгийг З.Оюунгэрэлийн Хаан банкны 5005205882 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

191. Г.Ц-аас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

192. Х.А-аас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 24 дүгээр байрны 44 тоот гэртээ байхад Х.Нийн Хаан банкны 5029821452 тоот дансаар 8.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

193. Т.М-оос 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Норжин” худалдааны төвд байхад 8.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

194. Г.О-аас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдаа Хөгжлийн банкны салбараас Х.Нийн Хаан банкны 500648523 тоот дансаар 4.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

Л.Б, Б.Т-нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Төрийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

195. Х.Э-аас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Макс малл худалдааны төвийн гадна 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

196. Э.Э-аас 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 08 дугаар хороо Сонсголонгийн 8 дугаар гудамж 353 тоотод байхад 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

197. Э.Ц-аас 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ачлал” их дэлгүүрийн АТМ-с нийт 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

198. Ш.Б-аас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу-Толгой дээрх ажлын байран дээрээ байхад нийт 5.000.000 төгрөгийг Л.Бийн Хаан банкны 5063007155 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

199. С.Ц-оос 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Булган суманд ажлаар явж байхад интернет банкаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 3.500.000 төгрөгийг Л.Бийн Хаан банкны 5063007155 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

200. Н.Т-аас 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн наран 9-13 тоот гэртээ байхад 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

201. Б.Н-гаас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт  40 дүгээр байрны 1-1 тоотод байхад интернет банкаар 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

202. Б.Х-гээс 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд худалдааны төвийн АТМ-аас Р.Сгийн Хаан банкны 5022620751 тоот дансаар 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

203. Б.Г-өөс 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-с нийт 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

204. Б.Э-аас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс Молл” худалдааны төвийн орчимд 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

205. С.О-аас 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар чуулга”-аас Хаан банкны интернет банк ашиглан 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

206. Б.Ө-с 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкны тооцооны төвөөс 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

207. Л.П-ээс 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байранд байхад 5022620751 дансаар дамжуулан 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, /хэзээ, хаана/

 

Л.Б, Л.Б, Б.Т-нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Төрийн орон сууц корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

208. Т.Б-аас 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Нарлаг дэнж” худалдааны төв дотор байрлах Хаан банкны АТМ-с нийт 6.000.000 төгрөгийг Л.Бийн эзэмшлийн Хаан банкны 5063007155 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

209. Т.Ё-аас 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо Сэлбэ 6-3 тоот гэртээ байхад интернет банкаар нийт 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

Л.Б, Б.Т-нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Төрийн орон сууц корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

210. Э.Э-аас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Драгон” центрийн нэг давхарт байрлах АТМ-с нийт 5.000.000 төгрөгийг Л.Бийн Хаан банкны 5006575625 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

211. Б.М-аас 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төв дотор байхад нийт 5.000.000 төгрөгийг Л.Бийн Хаан банкны 5006575625 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

212. Г.И-оос 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс нийт 3.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

213. Д.И-оос 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их дэлгүүрийн 1 давхарт Л.Бийн Хаан банкны 5006575625 тоот дансаар 3.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

214. П.Ц-ээс 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас Л.Бийн Хаан банкны 5006575625 тоот дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

215. Б.Т-аас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ВSВ худалдааны төвийн үүдэнд 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан тус тус гэмт хэрэгт ,

216. Б.Б нь Р.АлтанЗын 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Барс худалдааны төвд Б.Бын Хаан банкны 5009561802 тоот дансаар 1.037.500 төгрөг андуурч шилжүүлснийг авч төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт,

 

шүүгдэгч Ө.Д нь ганцаараа 49 удаа, бусадтай бүлэглэн 139 удаагийн, нийт 188 удаагийн үйлдлээр 2018 оны 09 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд “Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий 188 хохирогчийг хуурч, 1.227.615.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

шүүгдэгч Л.Б нь бусадтай бүлэглэн 96 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 09 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд “Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий 96 хохирогчийг хуурч, 676.950.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

шүүгдэгч Х.Н нь бусадтай бүлэглэн 93 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд “Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий 93 хохирогчийг хуурч, 680.450.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

шүүгдэгч Х.С нь бусадтай бүлэглэн 17 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд “Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий 17 хохирогчийг хуурч,  135.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

Л.Б нь бусадтай бүлэглэн 20 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд “Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий 20 хохирогчийг хуурч, 111.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

шүүгдэгч Л.Б нь бусадтай бүлэглэн 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд “Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр бүхий 10 хохирогчийг хуурч, 49.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

шүүгдэгч Б.Б нь хохирогч Р.А-ыг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Барс” худалдааны төв болох ажил дээр байхдаа Хаан банкны 5301595681 тоот өөрийнхөө данснаас Б.Бын Хаан банкны 5009561802 тоот дансанд 1.037.500 төгрөг андуурч шилжүүлснийг авч төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

мөн 2019 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт- Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий 4 хохирогчийг хуурч, 25.715.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ө.Д, Л.Б, Х.С, Х.Н, Л.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Л.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ө.Д, А овогт Л.Б, М овогт Х.Н, Ч овогт Х.С, Э овогт Л.Б нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Э овогт Л.Б, Б овогт Б.Б нарыг “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Б.Быг “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.Д-г 7 /долоо/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Х.Нийг 3 /гурав/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Л.Бг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Х.С, Л.Б нарыг тус бүр 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийг 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Б-ын нийт эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, шүүгдэгч Ө.Д, Х.Н нарын тус бүр цагдан хоригдсон 2 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ө.Д, Х.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 31 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт эдлэх ялыг 472 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Л.Бгийн цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, торгох ялын хэмжээг 19.970.000 төгрөгөөр, шүүгдэгч Х.С, Л.Б нарын цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, тэдэнд оногдуулсан торгох ялаас хасаж, торгох ялын хэмжээг тус бүр 9.970.000 төгрөгөөр, шүүгдэгч Л.Бийн цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, торгох ялын хэмжээг 6.970.000 төгрөгөөр тус тус тогтоож, шүүгдэгч Л.Б, Х.С, Л.Б, Л.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Л.Б, Х.С, Л.Б, Л.Б нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж,

хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн шүүгдэгч Л.Б, Х.С, Л.Б, Л.Б, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ө.Д, Х.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас хавсралт хүснэгтэд заасан үнийн дүнгээр хохирол гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгож, шүүгдэгч Х.Н, Х.С, Л.Б, Ө.Д нарын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл болон тэдний арилжааны банкнуудын дансанд байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээ, үүрэн телефоны гар утасны дугаарын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 93 дугаартай прокурорын зөвшөөрлийг хэвээр үргэлжлүүлж, хохирогч нарын хохирол төлбөрт зарцуулах холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, яллагдагч Б.Тт холбогдох эрүүгийн 2105000001970 дугаартай хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бичигдсэн нийт 93 хохирогчийн 627.500.000 төгрөгийн хохирол 680.450.000 төгрөг болж, 52.950.000 төгрөгийн зөрүүтэй гарсан.  Хариуцах хохирол дээр 193.475.000 төгрөг байхыг хохирлын тооцооны 87-д байгаа хохирогч Хүрэлчулууны хохирлыг Мөнх-Эрдэнэ гэж хүн хариуцсаныг миний тооцоон дээр нэмж гаргасны улмаас 194.975.000 болгож, 1.500.000 гэж зөрүүтэй гарсан. Төлөгдөх хохирол дээр 65.750.000 төгрөг төлснийг хохирлын тооцооны 29-д байгаа хохирогч Г.Амаржаргалын 1.500.000, 30-д байгаа хохирогч О.Энхзаяагийн 750.000 төгрөг төлөгдсөнийг /дансны хуулгаар нотлогдон/ оруулаагүйгээс 63.500.00 төгрөг болж 2.250.000 төгрөгийн зөрүүтэй тогтоосон. Үлдэгдэл хохирол 127.725.000 төгрөг байхыг 131.475.000 төгрөг болж 3.750.000 төгрөгийн зөрүүтэй тогтоосон. Мөн хохирогч Б.А, Г.Ж, А.Д, Х.Н, Ж.Б, Ч.Ч, Х.Н нарын нийт 35.150.000 төгрөгийг шүүгдэгч Л.Бгийн өмнөөс би 100 хувь төлж барагдуулсныг миний үлдэгдэл хохирлоос хасаж тооцоогүй. Надад Ө.Дтэй бүлэглэж үйлдсэн хэрэг байхгүй. Миний дансаар орсон мөнгийг би Л.Бгийн дансаар хийж байсан. Түүнээс Ө.Дд ямар нэг мөнгө шилжүүлээгүй. Анхнаасаа би Ө.Дтэй бүлэглэсэн хэрэг байхгүй гэдгийг хэлсээр байтал шалгаж өгөөгүй. Л.Бд шилжүүлсэн мөнгийг зөвхөн надад хариуцуулж гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Л.Бтэй холбоотой хэд хэдэн үйлдлийг шалгалгүй орхигдуулсан асуудлыг шалгуулмаар байна. Х.Саас 8.000.000 төгрөгийг Сүнжидмаагийн дансанд хийснээс миний данс руу Сүнжидмаагаас 5.750.000 төгрөг шилжүүлснээс би 1.000.000 төгрөг авч, 4.750.000 төгрөгийг Л.Бгийн дансанд шилжүүлсэн. Нийт 7.850.000 төгрөг болж байгаа. Үлдэгдэл 150.000 төгрөгийг хэн хариуцах нь тодорхойгүй. ТОСК-н ажилтан албан хаагчийг энэ хэрэгт холбогдуулан шалгаагүй. Миний хувьд өөрийн хүү болон ах, дүү нараа байртай болгох зорилгоор өөрийн 69-87 улсын дугаартай “Toyota prius 20” загварын саарал өнгийн машинаа зарж Л.Бд 100 хувь шилжүүлсэн. Анхан шатны шүүх хохирлын хэмжээг ихэсгэж буруу тогтоосон. Би зуучлалын хөлс гэж өөрт авч үлдэж байсан мөнгөө өөртөө байлгаж байгаад 30 хохирогчийн 135.550.000 төгрөгийг Л.Бгийн өмнөөс хохирогч нарт төлж барагдуулсныг миний хохирлоос хасалгүй Л.Бг ямар нэгэн хохирол, төлбөргүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Намайг зохиомол байдлыг зориудаар бий болгож үгсэн хуйвалдаж, хуурамч баримт бичиг үйлдсэн гэж ялласан. Гэтэл зохиомол байдлыг яг хэн үүсгэж, хэнтэй үгсэн хуйвалдсан нь тодорхой биш. Хуурамч бичиг баримт авчирч гэрээ хийсэн хүн нь хөгжмийн зохиолч, дуучин н.Чинбаяр гэдэг хүн. Энэ хүнийг шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа мөрдөгч, прокурорт гаргасан боловч огт шалгаагүй. Мөн Л.Б надаар дамжуулж захиалга өгсөн хүмүүсийн мөнгийг Дд шилжүүлэхдээ 4 хүн тутмаас 1 хүний мөнгийг урамшуулалд авна гэж тохиролцсон байсныг би Дгээс сүүлд мэдсэн. Гэтэл Л.Б үүнийгээ дансны замбараагүй гүйлгээгээрээ нуун дарагдуулсныг шалгалгүй орхигдуулсан. Би хохирогч нарт ТОСК-д ажилладаг учир ажлыг чинь бүтээж өгнө гэж огт хэлж байгаагүй. Зарим хохирогч нараас тэгж мэдүүлсэнд гомдолтой байгаа учир шалгаж, тодруулж өгөхийг хүсэж байна. Би нэг ч хохирогчоос бэлэн мөнгө авч байгаагүй бөгөөд хохирогч нарын мөнгийг бэлнээр Л.Бд өгч байгаагүй гэдэг маань нотлогддог. Тиймээс өөрийн данс болон Л.Бгийн дансанд шинжээч томилж шалгуулах хүсэлтэй байна. Би гэнэн зангаасаа болж өөрийн ах, дүү нар болон хүрээллийнхээ хүмүүсийг хохироосондоо маш их харамсаж байна. Өөрт хамаарах хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Х.Нийн өмгөөлөгч А.Бүдханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Н нь 93 удаагийн үйлдлээр 194.975.000 төгрөгийг өөртөө авч үлдсэнээс 63.500.000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан. Б.А, н.Э, Ж.Бг, Х.Н, А.Д, Ч.Ч, Х.Н нарын 7 хүнээс 35.150.000 төгрөгийг Х.Нийн дансанд шилжүүлснээс өөртөө авч үлдэлгүй Л.Бгийн данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг Х.Н Л.Б, Ө.Д, Б.Т-нарын өмнөөс дээрх 7 хүнд төлж барагдуулсан. Ингэж хохирол төлсөн байдал нь дансны хуулга шүүгдэгч Л.Бгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Тус хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож мэдүүлэг өгөөгүй 24 хүний 72.500.000 төгрөгийг Х.Н Л.Бгийн данс руу шилжүүлсэн байдаг ба уг мөнгийг түүний өмнөөс дээрх хохирогч нарт төлж барагдуулсан тул эдгээр хүмүүс цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Баатарсүрэн Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд Х.Нт холбогдуулан нэхэмжлэл гаргаж хариуцагчаас 4.750.000 төгрөг гаргуулахаар шийдвэр гарсан тул Х.Н мөн Л.Бгийн өмнөөс төлж байгаа. Ийм байдлаар миний үйлчлүүлэгч шүүгдэгч Л.Б, Ө.Д, Б.Т-нарын өмнөөс 104.800.000 төгрөгийг төлж барагдуулсан байдаг. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед Л.Б, Ө.Д нараас Х.Н өөрөөр нь дамжуулж захиалга өгсөн хүмүүсийг хэзээ байранд оруулах талаар асууж шаардлага тавиад эхлэхээр түүнийг гар утас, facebook хаягийг блоклож улмаар энэ гэмт хэрэг илэрсэн гэж шүүгдэгч нар мэдүүлдэг. Х.Нээр дамжуулан байр захиалсан 123 иргэн, хохирогч нарын бүх мөнгийг Л.Бгийн данс руу нэрийг нь тодорхой бичиж шилжүүлсэн. Л.Б өөрийн дансаар Н.Н-гээс гадна өөр бусад хүмүүсээс олон удаагийн үйлдлээр мөнгө авсан ба одоо ч бусдад төлөх төлбөрөө бүрэн төлөөгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдсоор байхад Л.Бд торгох ял оногдуулж, Х.Нт 3 жилийн хорих ял оногдуулсан нь эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Л.Б, Х.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдэж Л.Бгийн бусдад төлөх хохирлыг Х.Н өмнөөс нь төлсөн нь “эрүүгийн хариуцлагад нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байна. Х.Н 03-12 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй ба давхар хөдөлмөрлөж бизнес эрхэлдэг нь бусдад учруулсан, өөрт оногдох хохирлыг төлж барагдуулах бүрэн боломжтой. Х.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. Би давж заалдах гомдол бичсэнийхээ дараа үйлчлүүлэгчтэйгээ уулзахад “Л.Б нь хохирогч нараас авсан мөнгөнөөс буюу 4 хүн тутамд 1 хүнийх нь мөнгийг өөртөө авч үлдсэн мөнгийг Ө.Д лүү шилжүүлдэг байсан талаар мэдлээ” гэж хэлсэн. Иймд хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Д давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2013 онд бага хүүхдээ төрүүлэн 2015 оны 9 дүгээр сар хүртэл хүүхдээ асран хувиараа эсгий болон гар урлал, арьсан урлал, оёдлын ажил хийж байгаад Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт ажилд орон 2014 оны 9 дүгээр сараас Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхэд байрлалтай Хүслийн цэцэг цэцэрлэгт эрхлэгч багшаар 2020 оны 02 дугаар сар хүртэл ажилласан. Цар тахлын улмаас хөл хорионд орсноос хойш цэцэрлэг маань дахин ажиллаагүй. Түүнээс хойш гэрээр болон цагаар хувиараа 10 сартайгаас 5 нас хүртэлх хүүхдүүдийг СӨБ-н сургалтын хөтөлбөрийн дагуу өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээгээр 0-5 насны 8 хүүхдийг харж хандан сургадаг байсан.  Би цэцэрлэгийн насны 3 ач, сургуулийн насны 10 настай нэг охинтой. Энэ хэрэгт орооцолдон энэ олон хүмүүсийг хохироосондоо гэмшин гэм буруугаа хүлээн, Т руу дамжуулсан бэлэн мөнгийг нотлох баримтгүй, сайн лавшруулан тодруулахгүй өөрийн итгэмтгий зангаасаа болж гарын үсэг ч зуруулж аваагүйдээ гэмшин, бэлэн мөнгийг өөрийн хохирлын тооцоон дээр бодуулсан. Одоогийн байдлаар хөдөлмөрийн чадвартай, хууч өвчин сэдрээгүй байгаа, мөн хохирол төлбөрөө төлж барагдуулах хүсэлтэй байгаа зэргийг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүх гэмт этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай. Намайг 188 хохирогчид 710.195.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн ялласан боловч бодит байдал дээр хохирол төлбөрийн тооцоо зөрүүтэй, хэт хөөсрүүлэн өсгөж гаргасан, мөн 2017 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг /давтан гэмт хэрэг үйлдсэн гэж эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн/ шүүх ялгавартай хэрэглэснээс болж эрх зүйн байдал дордон шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрийн тооцоог хүн нэг бүрээр нэгтгэн гаргахдаа бодит байдлаас зөрүүтэйгээр тооцон надад холбогдох тооцоонд хэрэгт оролцогчийн мэдүүлгээр надад холбогдолгүй болох нь тодорхой гэрч, мөн өөрөө хүлээн зөвшөөрөөгүй байтал хасаж тооцолгүй, дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын 52 дугаар хуудас, хохирогч Алтангэрэлийн мэдүүлэг /хохирлын тооцооны 182/ дээр 20.000.000 төгрөгийг буцаан авсан гэсэн ба үүнийг хохирлын тооцооноос хасаж бодуулах. Шүүх хуралдаанд Б.З ирсэн боловч гэрчээр оролцуулаагүй нь надад ашиггүй байдлыг бий болгосон. Ийм ч учраас хохирлын тооцоо зөрүүтэй гарсан.

Өөрийгөө зөвтгөн цагаатгах үүднээс хохирогчдын өгсөн мэдүүлэг болон хохирлын тооцооноос харж харьцуулан үзэхэд өөрийгөө хэнд ч, хэзээ ч ТОСК-д ажилладаг, тэр байранд оруулах чадвар, нөлөө бүхий хүн гэж хэлж байгаагүй. Хэзээ ч аль нэг хохирогч руу болон зуучилж өгсөн хүмүүс рүү холбогдон байр байгаа, одоо оруулах боломжтой гэж хэлж ярьж санаа тавьж мөнгө болон бичиг баримт авч байгаагүй. /шийтгэх тогтоолын 107- М, 112-С, 113-С, 127-Б, 89- Ө, 92- Тр, 135- Х, 137- Э, 139- П, 93- Б, 96- П, 97- Х, 65- Б нарын мэдүүлэг/. Шуналын сэдлээр болон хуурч төөрөгдүүлэх замаар хурдан мөнгөө хийхгүй бол хоцорлоо, хаслаа гэж ярьж санаанаасаа зохиож элдэв яриа мэдээлэл өгч байгаагүй. Ганцаараа 49 гэсэн үйлдлээс мөн бэлэн мөнгөнүүдийг хохирлын тооцооноос хасуулах саналтай байна. Тт бэлнээр аваачиж өгсөн гэдгийг Б болон З нар гэрчилж, утсаар хүлээж авлаа гэж ярьсан байдаг учраас ганцаараа үйлдлээс хасуулж, авсан гэрчтэй учир Ттай үйлдэл дээр оруулж, мөнгө авсан, өгсөн дээрх хохирлын тооцоог хүлээн зөвшөөрөөгүй учир хохирлын тооцооноос хасуулах. Амаржаргал, Хурцбаяр, Отгончимэг, Гончигсүрэн, Байгальмаа, Буянцэцэг, Цэрэнчимэд, Нямсүрэн, Сарантуяа, Эрдэнэ-Ундрах, Батцэцэг, Сэлэнгэ, Бямбасүрэн, Бадамцэцэг, МөнхЗ, Мөнхзаяа, Бямбажаргал, Удвал, Март, Болорзаяа, Цэрэнцэцэг, Одонтуяа, Ууганцэцэг, Баярмаа, Солонго, Сувдаа, Баясгалан, Түвшинтөгс нарын бэлэн мөнгө өгсөн гэдэг гэрчтэй. Мөн Л.Б болон Х.Н нарын данс руу буцаалт гэсэн утгатай 10.000.000, 10.000.000 төгрөг /20 сая/ хийж байсныг хохирлын тооцооноос хасуулах /хуулгаар харагдана/. П.Баярмаа буюу хохирогч Золжаргал, Энхсайхан нарын төлбөрийг төлж барагдуулсанг Л.Б баримтыг нь гаргаж өгнө.  Шүүгдэгч Л.Бгийн шүүх хурлын өмнө хэдхэн хохирогчдод цөөн төгрөгийн хохирол төлж байгаа нэрийдлээр бужигнаан үүсгэж хохирогчдод тал зассан, мөн өмнө Ө.Д ял эдлэж байсныг мэдээгүй хэмээн хурлын явцад ямар ч холбогдолгүй зүйлийг ярьж, удаа дараа өөрөөс нь зугтаж алга болж байсан мэтээр хохирогчдод болон шүүхийн танхимд байсан хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлсөн, мөн Б нь 2013 оны үеэр хүүхэддээ хийлгэж байсан хагалгаагаа 2018 онд хийлгэж ирээд байж байх үед өрх толгойлсон, өвчтэй хүүхэдтэй найзыгаа хууран мэхэлсэн мэтээр шүүгч, хохирогч, өмгөөлөгч гээд хуралд оролцсон бүх хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Шүүх танхимд энэ мэт яриаг сонсоод Ттай эхнээсээ үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттай хийсэн гэх ойлголтыг төрүүлэхүйц байсан учраас ийм шийдэлд хүрсэн болов уу. 1990-ээд оноос хойш Б бид хоёр найз нөхдийн харилцаатай байсан. Нэг нь алдаж, онож, хэрэг төвөгт орооцолдон ял эдлээд ирсэн ч эх, эцгийг минь таньдаг хамт ажиллаж байсан гэх утгаараа ч бидний харилцаа хэвийн байсан. Тийг байранд оруулах боломжтой байна гэж санал тавихад Бийг нөхөр нь өөд болсон, өвчтэй хүүхэдтэй гэж тус болох үүднээс хэлэхдээ /Бурмаасүрэнд ч мөн адил/ найз нь урьд нь алдаж, онож явсан. Одоо нялх нярай хүүхэдтэй ч боллоо, дахин, дахин ийм мөнгө төгрөгтэй холбоотой юманд орооцолдмооргүй байгаа ч их боломжийн санал шиг санагдлаа. Чи өөрөө уулзаад танилцаад үз гэж уулзуулж танилцуулснаа мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр ярьж хэлж байсан. Л.Бд ч мөн адил хүүхдийнх нь багш гэгдэх Оюунбилэг гэх хүнтэй явж байхад нь хоёуланд нь хэлж би таныг ятгаагүй шүү гэдгээ эхнээс нь хэлж байсан. Хохирлын тооцооны зөрүүг мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрч хийгдсэн ч Л.Б нь шүүх хурлын явцад над руу шилжүүлж байсан мөнгөн дүнгээ замбараагүй шилжүүлж байсан болохоор тэр дүнгээс шалтгаалан зарим нэг хохирогч болон шүүгдэгч Х.Н, мөн би ихээхэн хэмжээний мөнгөн дүн дээр унаж байгаа учир хэргийг дахин эхнээс нь мөрдүүлж энэ замбараагүй мөнгөн дүнгийн ялгааг гарган, цагдаад хандаагүй болон хандахаас өмнө төлсөн хохирлын тооцоог бодит хохирлын тооцооноос хасаж өгнө үү. Мөн гэрээ хийсэн гэгддэг хүнээс гэрчийн мэдүүлэг авч өгнө үү хэмээн өмгөөлөгч Бүдханд болон шүүгдэгч Х.Н, миний бие болон өмгөөлөгчид аман болон бичгээр удаа дараа хүсэлт гаргасан боловч хангаагүй. Т-тай 23 үйлдлээс Соёл-Эрдэнэ 2.5, Н.Э 2, Д.Б 1.750, Д.Э 2.5, Б 2.5, З 1.5, Н.Б 2.250, Т 3.5, Н.Уг 2.4, Н.М 2.250, Д.А 1.550, Б.Л 3, Ц.Г 1.5 сая төгрөгийг З Т руу яриад дамжуулсан. Надад холбогдох төлбөр тооцоонд бэлнээр авсан, өгсөн мөнгөний асуудал хэрэгт оролцогчийн мэдүүлгээр надад холбогдолгүй болох нь тогтоогдсоор байтал мөнгөн дүнгээс хасаж тооцоогүй. Анхан шатны шүүх дээр хүлээн зөвшөөрөөгүй. Зын мэдүүлэг хавтас хэргийн 30-62,64, 35-44,46, 30-89, 30-96, 11-78, 14-145, 33-134, 37-229, 38-213, 29-108-110 хуудаст байгаа. Зын мэдүүлэг болон шүүх хуралдааны тэмдэглэлээс Бийн бэлэн мөнгө хүлээн авсан, өгүүлсэн гэдгийг Нийслэлийн шүүх дээр гаргуулах. өгсөн, авсан гэдгийг ярьж зөвшөөрч байсан хоёр гэрч байсаар байтал хохирол дээр нэмснийг хасуулах, мөн шийтгэх тогтоолын хохирлын тооцоон дээрх 114 Б 3.5, 136 Ө 2.5, 139 Б 3.0, 185 Б 5.0, 165 Ц 4.0, 104 Б 3.5, 183 Г 3.5 сая төгрөгийг хасуулах. Би мөрдөн байцаалтын шатанд эхнээсээ хүндрэл учруулж нуусан зүйл байхгүй, бүгдийг нь үнэн зөвөөр гаргаж, 398 хүний нэр бүхий зүйл болон -Ттай харьцаж байсан яриа, чат бүрийг, байгаа газрын хаягийг хийж байгаа стори, лайв бүрийг мөрдөгч, прокурорт гаргаж өгч байсан. Мөн цагдаад хандаагүй олон хүний хохирлыг барагдуулсан, хойшид ч өөрийн авсан мөнгөн дүнгээс хохирогчдод төлөх эрмэлзэлтэй байгаа зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Х.Нийн өмгөөлөгч Д.Наранцэцэг тус шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Х.Нийг анхан шатны шүүхээс бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхдээ баримт бичиг ашигласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 1 дүгээр хавтас хэргийн 49 дүгээр хуудаст н.С, З гэх хохирогчийн мэдүүлэг авагдсан. Энэ хүнээс н.Сүнжидмаа 2.100.000 төгрөг, н.Наранцэцэг 5.750.000 төгрөгийг тус тус авсан байдаг. Дээрх мөнгөн дүнг нэмж үзэхээр анхан шатны шүүхээс 150.000 төгрөгийг хэн төлөх нь тодорхойгүйгээр орхигдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахаар хуульчилсан. Яллах дүгнэлтэд “...93 хохирогчид 672.450.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан..." гэсэн бөгөөд 399 дүгээр шийтгэх тогтоолын дүгнэлт, мөн хавсралтаар 93 хохирогчид 680.450.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэж зөрүүтэй байдлаар хохирлын хэмжээг 8.000.000 төгрөгөөр илүү тогтоосон. Нөгөөтээгүүр 9 хүнд “Та сонгогдсон байна” гэсэн мессэж ирсэн баримт хэрэгт авагдсан. Тухайн мессэж нь хэний утаснаас хэзээ, хэн рүү явуулсан баримт гэдгийг анхан шатны шүүхээс дүгнэлгүй орхигдуулсан. Тухайн баримтад гэрээний үүргээ биелүүлсэн талаар харагдах бөгөөд хохирогч нарын нэрс ТОСК-д очиж хохирогч нарт мессэж ирсэн. Энэ ажиллагаа цааш хэрхэн үргэлжилсэн эсэхийг шалгах ажиллагаа огт хийгдээгүй. Мөн 1 дүгээр хавтас хэргийн 28, 56-60 дугаар хуудаст Л.Бгийн мэдүүлэг авагдсан бөгөөд тухайн мэдүүлэгт 30 хүнээс 138.550.000 төгрөг авах талаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эдгээр 30 хүнээс 7 хүн нь энэ гэмт хэргийн хохирогч. Л.Бгийн 2 удаагийн мэдүүлэгт “Би 38 хүний материалыг Х.Нээс авсан” гэж 1 дүгээр хавтас хэргийн 28 дугаар талд мэдүүлсэн хэрнээ 1 дүгээр хавтас хэргийн 56-60 дугаар талд “Би 121 хүний мөнгө, материалыг Х.Нээс авсан” гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Гэтэл анхан шатны шүүх 121 хүнийг хэрхэн хасаж тогтоосон нь тодорхойгүй. Миний үйлчлүүлэгч Х.Н “Би бүх мөнгөө Л.Бд шилжүүлсэн” гэж мэдүүлдэг. Л.Б нэг хүний 4.750.000 төгрөгийг үлдээгээд бусад мөнгийг Ө.Дд шилжүүлж байсан гэдгийг Л.Б, Х.Н, Ө.Д нар мэдүүлдэг. Энэ байдлаас үзэхэд Х.Н, Л.Б нарын хоорондоо мөнгө шилжүүлсэн асуудал нь баримтаас тодорхой харагдана. Гэтэл энэ асуудлыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Анхан шатны шүүх мөн энэ асуудлыг дүгнээгүй.  2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 213 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахад Х.Н нь Ө.Дтэй бүлэглэсэн 10 удаагийн үйлдэл байхгүй, ямар нэгэн мөнгөн гүйлгээг түүний эзэмшлийн дансанд шилжүүлж байгаагүй талаар гараар бичсэнийг шалгалгүй орхигдуулсан. Мөн уулзаж байгаагүй хохирогч биш этгээдийг хохирогчоор тогтоосон байна. 52 дугаар хавтасны 56 дугаар хуудаст хохирогч Батгэрэл 3.750.000 төгрөг, Б.Баяржаргал 3.250.000 төгрөгийн хохирол дутуу байгаа талаар мэдүүлсэн байгаа ба эдгээр иргэдийн хохирлыг хэн хариуцах талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Мөн шүүх Х.Нийг зарим шүүгдэгч нарын өмнөөс төлсөн төлбөрөө иргэний журмаар жич нэхэмжлэхийг заасан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай хамаатуулсан боловч энэ хуулийн зүйл заалт нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох асуудлыг шийдвэрлэхэд хамаарах бөгөөд Х.Н нарт холбогдох хэргийн буюу материаллаг бүрэлдэхүүнтэй гэм хэргээс учирсан хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэхэд хамаарахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дэх хэсгийн 5 дахь хэсгийн 5.4 дүгээр зүйлд зааснаар шүүх хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож шүүгдэгч нэг бүрээр ямар хэмжээгээр гаргуулахыг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Гэрч, хохирогч нарын болон шүүгдэгч нарын мэдүүлэг, дансны хуулгаар Х.Нт иргэдээс мөнгө шилжүүлэхэд тэрээр Л.Б, Ө.Д нарын дансанд шилжүүлж байсан баримт хавтас хэрэгт авагдсан байна. Үүнээс Ө.Д, Л.Б, Х.Н нарын хохирлын асуудал тодорхой болгох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны үед хийгээгүй. ТОСК-д хэрэглэгддэг гэрээний эх хувь хэргийн материалд авагдсан, мөн нэр бүхий хүмүүс ТОСК-д ажилладаг талаар мэдээлэл байхад шалгах ажиллагааг явуулаагүй. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэхээс өмнө Х.Н нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрүүгийн хэргийн хамтран оролцогч Л.Бд холбогдуулан 138.550.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл хэрэг хэлэлцэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь Х.Нийн эрх ашигт сөргөөр нөлөөлж, зарим эрүүгийн хэргийн оролцогч хариуцлага хүлээхгүй байх, бусдад учруулсан хохирлоос зайлсхийх нөхцөл байдлыг бий болгож байна. Хэргийн материалд авагдсан Х.Нийн ХААН банкин дах 5029821452 дансаар нийт 627.500.000 төгрөг байгаа ба Хүрэлчулуун, Мөнх- Эрдэнэ, Амаржаргал, Энхзаяа нартай холбоотой мөнгөн дүн зөрүүтэй, давхацсаныг анхан шатны шүүх зөвтгөж шийдвэрлээгүй байна. Иймд Х.Нт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ө.Дгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ө.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгчийг ганцаараа болон бусадтай бүлэглэн 188 удаагийн үйлдлээр бусдад 1.227.615.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн. Үүнээс 757.280.000 төгрөгийн хохирлыг миний үйлчлүүлэгчид хариуцуулан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Тухайлбал, анхан шатны шүүхээс гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн заалтыг зөрчиж эх сурвалжгүй мэдүүлгүүдийг үнэн зөв мэдүүлэг гэж хийсвэрээр дүгнэж хохирлын хэмжээг хэт нэмэгдүүлж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодит үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй. Олон хохирогч, холбогдогчтой хохирлын хэмжээ өндөр гэх байдлаас шалтгаалж хохирлын тооцоог үнэн зөв тогтоож чадаагүйд хохирогчид болон миний үйлчлүүлэгч гомдолтой байгаа. Мөн миний үйлчлүүлэгч зарим үйлдлүүдэд хамтран оролцсон нь эргэлзээтэй бөгөөд тухайн үйлдлийг нотолсон баримт хавтас хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч н.Тт холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэж болно” гэж заасан. Гэтэл зайлшгүй хамтад нь шийдвэрлэх шаардлагатай байсан хэргийг тусгаарласан. Н.Т гэх хүнийг интерполоор эрэн сурвалжилж хэргийг хамтад нь шийдвэрлэсэн бол хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх боломж бүрдэх байсан. Шүүгдэгч нарын үйлдлийг үнэн бодитойгоор тогтоож, хохирогч нарын хохирлыг тогтоох боломж бүрдэнэ. Миний үйлчлүүлэгч Ө.Д нь яллагдагч н.Ттай 28 удаагийн үйлдлээр холбогдсон. Гэтэл хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгаарласнаар Ө.Дгийн шалгагдаж, хохирол төлбөр тогтоогдсон гэх 69 үйлдлийн хохирлын тооцоог тогтоох боломжгүй байдал үүсэж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1.1-д  хохирогч Амаржаргал нь 7.000.000 төгрөгийг гэрч Б.З гэгчийн дансанд шилжүүлсэн. Үүнээс Б.З нь 1.250.000 төгрөгийг өөртөө захиран зарцуулж, 3.500.000 төгрөгийг миний үйлчлүүлэгч Ө.Д рүү шилжүүлж, 2.250.000 төгрөгийг бэлнээр өгч явуулсан гэсэн үндэслэлгүй мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Д 5.550.000 төгрөгийн хохирлыг хариуцах ёстой гэж шийдвэрлэсэн. Гэтэл Б.З гэх хүн бэлнээр 2.250.000 төгрөгийг миний үйлчлүүлэгчид өгсөн талаарх мэдүүлэгт эх сурвалж байдаггүй учир миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн хохирогч Амаржаргалтай харилцаж орон сууцанд оруулж өгнө гэх 7.000.000 төгрөгийн үнийн дүнг Б.З хохирогчтой харилцах үедээ бие даан хэлсэн үү, эсхүл миний үйлчлүүлэгчээс асууж хэлсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Б.Зын мөнгөний зарим хэсгийг өөрөө зарцуулсан байдал зэргээс үзэхэд Б.З гэдэг хүний бие даасан үйлдэл байсан нь харагддаг бөгөөд 2.250.000 төгрөгийг бэлнээр миний үйлчлүүлэгчид өгч байгаагүй нь баримтаар буюу Б.Зын дансны хуулганд үзлэг хийхэд миний үйлчлүүлэгчид өгөөгүй болох нь тогтоогдсон. Мөн миний үйлчлүүлэгч энэ мөнгийг аваагүй гэдгээ илэрхийлсээр байтал энэ мөнгийг миний үйлчлүүлэгчийн авсан мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд хохирлын хэмжээг 3.500.000 төгрөгөөр тооцож шийдвэрлэх ёстой байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1.2-т Хурцбаяр гэдэг хохирогчтой холбоотой асуудлыг дурдсан. Хохирогч Хурцбаяр нь Б.Зын данс руу 4.000.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр шилжүүлсэн байх бөгөөд Б.Зын мэдүүлгээс үзэхэд дээрх мөнгийг Байгалмаа гэх хүнд шилжүүлсэн талаараа мэдүүлдэг. 4 дүгээр хавтаст хэргийн 220-221 дүгээр талд хохирогч Алтангэрэл “85.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг Д надад төлсөн. Одоо нийт 65.000.000 төгрөгийн хохирол үлдсэн” гэж мэдүүлдэг. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн төлсөн гэх 20.000.000 төгрөгийн хохирлыг дахин төлүүлэхээр заасан нь үндэслэлгүй байх тул миний үйлчлүүлэгчийн Алтангэрэлд төлөх төлбөрийг 24.425.000 төгрөгийн нотлогдоогүй хохирлыг миний үйлчлүүлэгчид хариуцуулсан нь хууль бус шийдвэр гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Зын мэдүүлэг ямар ч эх сурвалжаар нотлогдохгүй байхад түүний мэдүүлгийг үнэн, зөв гэж үнэлж бүх хохирлыг миний үйлчлүүлэгчид хариуцуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ө.Д ганцаараа үйлдсэн гэх 49 үйлдэл, н.Ттай бүлэглэн үйлдсэн гэх 23 үйлдлийг шалгаж үзэхэд 60 гаруй үйлдэлд Б.З гэдэг этгээд хохирогч нартай бие даан харилцаж, залилсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Гэтэл Б.З гэдэг хүний үйлдлийг огт шалгалгүй орхигдуулсан нь бусдад ял завших боломж олгож байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөрдөн шалгах ажиллагаагаар Б.З гэдэг хүнээс миний үйлчлүүлэгч рүү хэдэн хүний, хэдэн төгрөгийг ямар цаг хугацаанд шилжүүлж байсан гэдгийг тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтооход, хохирогчдын зөрчигдсөн эрхийг сэргээхэд чухал ач холбогдолтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан их хэмжээний мөнгийг залилсан гэж үзээд байгаа нотлох баримтуудад үнэн зөв дүгнэлт өгөх, хохирлын хувьд маргаантай учир энэ хэрэгт эдийн засгийн шинжээч томилж хохирлыг үнэн зөвөөр тогтоох нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтооно” гэснийг тус тус зөрчсөн. Мөн миний үйлчлүүлэгчтэй 60 гаруй удаагийн үйлдлээр холбогдож, зарим хохирогч нарын хохирлыг өөрөө захиран зарцуулж байсан этгээдийг энэ хэрэгт хамааралгүй гэж үзсэн нь гэмт этгээдэд ял болон хууль бусаар олж авсан эд хөрөнгөө завших боломжийг олгосон хууль бус шийдвэр болсон. Миний үйлчлүүлэгч Ө.Д-г шүүгдэгч Бтэй бүлэглэн 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ганцацрал, Буянхишиг, Бүжинлхам, Цэрэндагва, Бадамцэцэг нарт нийт 25.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж Ганцацралд 3.500.000 төгрөг, Буянхишигт 3.500.000 төгрөг, Бүжинлхамд 3.000.000 төгрөг, Цэрэндагвад 4.000.000 төгрөг, Бадамцэцэгт 3.500.000 төгрөгийг тус тус төлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хавсралтад тусгасан. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ө.Д дээрх 5 үйлдэлд хамтран оролцсон талаарх баримт байхгүй. Хохирогч нар нь шүүгдэгч Б, Б нартай харилцаж шүүгдэгч Бийн Хаан банкны 5006575625 дугаарын данс руу, мөн Б, Нямдорж нарын данс руу тус тус шилжүүлсэн талаараа  мэдүүлсэн нь шийтгэх тогтоолын 63-65 дугаар талд тусгагдсан. Харин шүүгдэгч Б өөрийн холбогдсон үйлдэл холбогдлын талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Миний нэр дээр 20 хүн байгаа. Миний эгч Бээр дамжуулаад миний ах, дүү, хамаатнууд 2018 оны намар бүгдээрээ мөнгө өгсөн. Нийт 95.500.000 төгрөг С эгчийн данснаас орж ирсэнийг Бийн данс руу 68.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний өөрийн дансанд 27.500.000 төгрөг үлдсэн. Өөрт ноогдох 27.500.000 төгрөгийг С эгч рүү цувуулж өгдөг байсан” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Б мөн шүүхийн хэлэлцүүлэгт “Т над руу залгаад одоо тэдэн төгрөг шилжүүл гэж хэлдэг байсан. Тэгээд би орж ирсэн мөнгийг нь нэгтгээд шилжүүлж байсан. Би 280.000.000 төгрөгийг Сод-Эрдэнэ гэдэг хүний данс руу Тт өгөхөөр шилжүүлсэн” гэж маш тодорхой мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, дээрх нэр бүхий хохирогч нараас миний үйлчлүүлэгч Ө.Д мөнгө авсан үйлдэл тогтоогдоогүй байхад түүнийг авсан мэтээр гэм буруутайд тооцож, хохирогч нарт 17.500.000 төгрөгийн хохирол төлөхийг үүрэг болгосон нь үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдлийг үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нар тус хэрэгт холбогдсон хохирогч, яллагдагч нарын дансны хуулгыг үйлдэл тус бүрд нь холбогдуулж гаргуулаагүй нь хэргийн бодит үнэнийг тогтооход нөлөөлсөн. Иймд анхан шатны шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй учир хүчингүй болгож өгнө үү. Хэрэв шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзвэл миний үйлчлүүлэгчийн давж заалдах гомдолд үндэслэж хохирлын тооцоог зөвтгөж, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Дгийн өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ө.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгч нь н.Т гэдэг хүний хэлсний дагуу энэ гэмт хэргийг үйлдсэн байдаг. Тийм учраас н.Т гэдэг хүний үйлдэлтэй нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй. Учир нь, Дгээс Т руу 101.450.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан. Хэдийгээр миний үйлчлүүлэгч Ө.Д нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирлын тооцоог үнэн зөвөөр тогтоож чадаагүй. Ө.Дд холбогдуулж байгаа үйлдлийн хохирлын хэмжээний хэд нь н.Тын тооцоо, хэдэн төгрөг нь Ө.Дгийн төлөх ёстой төлбөр вэ гэдгийг ялгаж тогтоож чадаагүй. Үүнээс үүдэж н.Тийн төлөх ёстой хохирлын тооцоог Ө.Д төлөх ёстой мэтээр тогтоосон. Иймд хохирлын тооцоог зөвтгөж, мөн н.Т гэх хүнтэй холбоотой үйлдлийг Ө.Дгийн үйлдэлтэй нэгтгэн шалгуулах хүсэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Бийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Х.Сгийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргаагүй учир давж заалдах гомдол гаргаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Харин шүүгдэгч Х.Нтэй бүлэглэн С гэдэг хохирогчийн залилсан үйлдэл яригддаг. Үүнийг анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ дутуу тооцож шийдвэрлэсэн талаар ярьдаг боловч хохирогч С гомдол гаргаагүй. Хэрэв 150.000 төгрөгтэй холбоотой асуудал байгаа бол хохирогч өөрөө иргэний журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй. Хохирогч уг асуудалтай холбоотойгоор тайлбар, нэхэмжлэл гаргаагүй учир уг асуудалтай холбоотойгоор шүүгдэгч ямар нэгэн хүсэлт гаргах боломжгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар эдийн засгийн шинжээч томилж, хохирлын тооцоог гаргах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Гэтэл шүүгдэгч нар бэлнээр өгсөн, авсан асуудал ярьдаг учир шинжээч томилж уг асуудлыг тогтоолгох боломжгүй. Мөн энэ асуудалтай холбоотойгоор шүүгдэгч нар нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгч ирсэн. Иймд дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа учир давж заалдах гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Бгийн өмгөөлөгч Ц.Цэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Х.Нийн Л.Бгийн өмнөөс бусдад төлсөн гэж байгаа төлбөр нь энэ хэрэгт огт хамааралгүй. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй этгээдэд төлсөн учир хэргийн шийдвэрт хамааралгүй. Учир нь, миний үйлчлүүлэгч Л.Б нь шүүгдэгч Ө.Дгийн өмнөөс бусдад 60.500.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Мөн давж заалдах гомдол дурдагдаад байгаа асуудлуудтай холбоотойгоор шүүгдэгч нар тус тусдаа иргэний нэхэмжлэл гаргасныг иргэний шүүхээс эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн байгаа. Мөн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч, хохирогч нараас хохирлын талаар тухай бүрд нь асууж, тодруулж шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Миний үйлчлүүлэгч өөрт оногдох 90.425.000 төгрөгийн хохирлоос 49.250.000 төгрөгийг төлж барагдуулсан. Түүний цалин болон тэтгэврийн дансанд байгаа 13.000.000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн явцад хохиролд суутгах боломжтой. Харин үлдэгдэл хохирлыг төлж барагдуулахаар миний үйлчлүүлэгч ажил эрхэлж байгаа. Анхан шатны шүүхээс тогтоосон хохирлын хэмжээг шүүхийн хэлэлцүүлгийн явцад бүх шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн бөгөөд миний үйлчлүүлэгч нь хохирлын тооцооны талаар маргадаггүй. Мөн миний үйлчлүүлэгч энэ хэргийн улмаас огт ашиг орлого олж байгаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 4.500.000 төгрөгийг Б.З гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт Ө.Дгээс 4.500.000 төгрөгийг гаргуулж олгоно гэсэн боловч авсан зүйл байхгүй. Миний хувьд жирэмсэн байх үедээ өөрийн хашаа байшингаа зараад 4.500.000 төгрөг өгсөн боловч одоо хүртэл хохирлоо авч чадаагүй тул даруй гаргуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч Т.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирлоо даруй барагдуулж авах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч Т.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хохирлоосоо 100 төгрөг ч олж авч чадаагүй. Манай хүүхэд Энхзаяагийн өгсөн 5.000.000 төгрөгийг хэнээс гаргуулах нь огт тодорхойгүй байна. Би өөрийн хохирлын 3.500.000 төгрөг, хүүхдийнхээ 5.000.000 төгрөгийн хохирлыг даруй барагдуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч Н.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анхан шатны шүүх хуралдаанд 500.000 төгрөгийг авсан. Хохирлыг тооцооны талаар маргах зүйлгүй. Шүүгдэгч Ө.Д төлж барагдуулахаа илэрхийлсэн. ...” гэв.

Хохирогч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирлоо даруй барагдуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч Э.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирлоо даруй барагдуулж авмаар байна. Анхан шатны шүүхэд Ө.Д гэдэг хүн өөрөө төлнө гэж хэлсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй. ...” гэв.

Хохирогч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирлын тооцооны хувьд маргах зүйлгүй учир хохирлоо даруй гаргуулж авах хүсэлтэй байна. Шүүгдэгч Ө.Д хохирлоо барагдуулна гэж огт хэлдэггүй учир хохирлоо барагдуулна гэдэгт нь итгэхгүй байна. ...” гэв.

Хохирогч Х.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нийт 9.000.000 төгрөгийг З гэдэг хүнд өгсөн. Одоогоор нэг ч төгрөг  олж авч чадаагүй байна. Хохирлоо даруй барагдуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч Т.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрийн дүүгийн хамт 12.500.000 төгрөгийг залилуулсан. Үүнээс үлдэгдэл 8.000.000 төгрөгийг шүүгдэгч Ө.Дгээс авах ёстой. Шүүгдэгч нар нь оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгвөл ажил хийж хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна гэж байгаа боловч энэ нь боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ө.Д Т гэдэг хүнтэй хамааралтай учир хэргийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү гэж байна. Миний зүгээс Т гэдэг хүн нь гадаад улс руу явсан учир хэргийг нь нэгтгэн шалгах боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ш.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анх Б.З гэдэг хүнд 4.800.000 төгрөгийг шилжүүлж байсан. Харин Б.З гэдэг хүн нь Ө.Д гэдэг хүн рүү шилжүүлсэн байсан. Миний хувьд хохирлоо даруй барагдуулж авах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анх Б.З гэдэг хүнд 4.800.000 төгрөгийг шилжүүлж байсан. Харин Б.З гэдэг хүн нь Ө.Д гэдэг хүн рүү шилжүүлсэн байсан. Миний хувьд хохирлоо даруй барагдуулж авах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анх Х.Нт 5.750.000 төгрөг өгсөн. Өмнөх шүүх хуралдаанд Л.Бгийн хариуцсан 750.000 төгрөгийг авсан. Харин Х.Нээс огт хохирол төлбөр аваагүй. Шүүгдэгч Х.Нээс хохирлоо авмаар байна гэхэд “Чи өөр хүн олоод ирвэл чиний мөнгийг гаргаад өгнө” гэж хэлдэг байсан. Миний бие өмнө олон шүүх хуралдаанд суухад  Х.Н мөнгө төлнө гэсэн ямар эрмэлзэлгүй байгаа нь харагддаг. Миний хохирлын тооцооны хувьд ямар нэгэн зөрүү байдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогч Г.Батдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирлын талаар маргаан байхгүй. Хохирлоо даруй барагдуулж авах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Х.Нт 7.500.00 төгрөгийг, 2020 оны 5 дугаар сард 7.000.000, 8.000.000 төгрөгүүдийг тус тус өгсөн. Энэ хэргээс болж толгой өвдөж одоо байрандаа орох болов уу гэж өдөр бүр боддог болсон. Би залилуулсан гэдгээ мэдээд Х.Нийн гэрт очиход түүний хамтран амьдрагч Ганболд гэдэг хүн шууд намайг цохиж байсан. Хэрэв тухайн үед би Х.Нийн үйлдлийг илчлээгүй байсан бол дахин хэдэн хүнийг залилах байсныг мэдэхгүй.  Анхан шатны шүүх хуралдаан болсны дараа Х.Нийн хамтран амьдрагч нь намайг дахин зодох гэж дайрсан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгч хохирлын тооцоог тодруулж асуухад хүлээн зөвшөөрч байсан хэр нь одоо хохирол дээр маргаж байгаа нь ялаас зугтах гэсэн арга гэж үзэж байна. Миний хувьд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч Х.Чимэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... энэ хэрэгт анх Б.Т, Ө.Д, Л.Б, Х.Н, Л.Б, Л.Б, Б.Б, Х.С гэсэн 8 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс Б.Ттай холбоотой үйлдлийг тусгаарлаж шийдвэрлэхээр болсон. Учир нь, Т гэх хүн нь хил давж гадаад улс руу оргон гарсан. Үүнтэй холбоотойгоор түүнийг интерполоор эрэн сурвалжилж, ирсэн даруй цагдан хорих тухай шийдвэр гарсан. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас хохирлын тооцоог нарийвчлан тогтоох шаардлагатай талаар ярьж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарыг нэг бүрчлэн тогтоож холбогдох дансны хуулгаар хохирлын хэмжээг нарийвчлан тогтоосон. Үүнийг хохирогч, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаар мэдүүлсэн хохирогч нарын мэдүүлэг авагдсан. Харин шүүгдэгч Ө.Д мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн “Мөнгийг бэлнээр өгсөн” гэж хэлдэг. Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад “Танд мөнгө бэлнээр өгч байсан гэсэн нотлох баримт байна уу. Таныг мөнгө өгч байсныг гэрчлэх гэрч байна уу” гэж асуухад ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Хэрэгт авагдсан Б, Т нарын харилцаж байсан зурваст “Би Дгээс дансаар авсан мөнгөө хүлээн зөвшөөрнө. Харин бэлнээр мөнгө авч байгаагүй” гэдэг. Энэ хэрэгт Б.З гэдэг хүнийг яллагдагчаар татсан боловч мөнгө авсан үйлдэл тогтоогдоогүй учир түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Х.Нийн “Яллах дүгнэлтэд 672.500.000 төгрөгийн хохиролтой гэж бичсэн хэр нь шийтгэх тогтоолд 680.450.000 төгрөг болгож бичсэн” гэж байна. Шүүх нотлох баримтад үндэслэж хохирлын тооцоог гаргах  эрхтэй учир 680.450.000 төгрөгийн хохирол гэж үзсэн нь алдаагүй гэж үзэж байна. Хүдэрчулуун гэдэг хохирогчийн 1.500.000 төгрөгийн хохирлыг зөрүүтэй байдлаар бичсэн гэж байна. Тухайн хохирогч нь эгчийгээ байранд оруулах гэж өөрийнхөө мөнгийг Мөнх-Эрдэнэ гэдэг хүнээр дамжуулж Х.Нт өгсөн гэж мэдүүлдэг. Уг үйлдлийг шүүгдэгч Х.Н анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг хүртэл хүлээн зөвшөөрсөөр ирсэн боловч сүүлд Мөнх-Эрдэнэ авсан гэж мэдүүлдэг. Гэвч Мөнх-Эрдэнэ гэдэг хүн 1.500.000 төгрөгийг авсан гэсэн баримт байдаггүй учир хохирлоос хасаж тооцоогүй гэж бодож байна. Хохирогч Амаржаргалын 1.500.000 төгрөг, Энхзаяагийн 750.000 төгрөгийг хасаагүй гэж байна. Хэрэв үнэхээр энэ хохирлыг төлсөн талаарх баримт нь байгаа бол хасаж тооцох боломжтой. Шүүгдэгч Х.Н нь хохирогч Алтанбагана, Жүгдэр, Дэлгэрбуян, Наранчимэг, Бямбацэцэг, Чинзориг, Намуундарь нарын 7 хохирогчид төлсөн 35.150.000 төгрөгөө иргэний журмаар Л.Бгээс нэхэмжлэх боломжтой талаар шийтгэх тогтоолд тусгасан. Шүүгдэгч Х.Н нь “Би Л.Б гэдэг хүн рүү мөнгө явуулж байсан. Түүнээс Ө.Д гэдэг хүн рүү ямар нэгэн байдлаар мөнгө шилжүүлээгүй. Анхнаасаа энэ талаараа хэлсэн боловч шалгаж өгөөгүй” гэж байна. Шүүгдэгч Х.Н, Л.Б, Ө.Д нар нь үйлдлээрээ нэгддэг. Тухайн үед Х.Н нь мөнгийг Ө.Д рүү шилжүүлж байгаа гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Сын 8.000.000 төгрөгийг Сүнжидмаагийн дансанд хийснээс миний данс руу Сүнжидмаагаас 5.750.000 төгрөг шилжүүлж би 1.000.000 төгрөг авч 4.750.000 төгрөгийг Л.Бгийн данс руу шилжүүлсэн. Нийт 7.854.000 төгрөг болж байгаа. Үлдэгдэл 1.500.000 төгрөгийг хэн хариуцах нь тодорхойгүй” гэж байна. Энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 4.000.000 төгрөгийг Ө.Д, 750.000 төгрөгийг Л.Б хариуцна гэж бичсэн. Шүүгдэгч нар ТОСК-д ажилладаг эсэхийг тодруулсан баримт 1 дүгээр хавтас хэрэгт авагдсан. Шүүгдэгч Ө.Дгийн давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар хэлэхэд, хэдийгээр утсаар Ттай Б ярьж байсан боловч мөнгийг Ө.Д аваачиж өгч байсан талаар мэдүүлэг. Шүүгдэгч Б нь бодитоор Т гэдэг хүнд мөнгө өгч байсныг мэдүүлсэн гэрч байдаггүй. Харин Б.З нь “шүүгдэгч Ө.Дг Тт мөнгө өгөх эсэхийг шалгахаар араас нэг удаа дагасан боловч өгч байгааг нь хараагүй” гэж мэдүүлдэг. Мөн шүүгдэгч Ө.Д нь хохирогч нараас авсан мөнгөө Т гэдэг хүнд бэлнээр өгсөн гэдэг боловч ямар ч нотлох баримт байдаггүй. Харин дансаар Т руу шилжүүлсэн үнийн дүнг хохирогч тус бүрээр гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч болон шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.ХонгорЗ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Нандин-Эрдэнэ прокурорын дүгнэлтийг дэмжиж байгаа тул нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.

 

Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байх учиртай.

 

Прокуророос шүүгдэгч Ө.Д, Л.Б, Х.Н, Х.С, Л.Б нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан”,

шүүгдэгч Л.Б, Б.Б нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Ө.Д, Л.Б, Х.С, Х.Н, Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Л.Б, Б.Бяасгаланбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн дээрх хэргийн хүрээнд шүүгдэгч тус бүрийн гэмт үйлдэл, тэдний оролцоог хүн тус бүрээр Эрүүгийн хуульд заасан аль гэмт хэргийн шинжийг хэрхэн хангасан, хохирлыг хэн ямар хэмжээгээр хариуцан төлөх болсон үндэслэлийг тодорхой, нэг бүрчлэн дүгнэж тайлбарлалгүйгээр тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон хэмээн хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

 

1.Шүүгдэгч Ө.Дгийн ганцаараа болон бусадтай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд “Нийслэлийн орон сууцны корпорацын Буянт-Ухаа 2 хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий 188 хохирогчийг хуурч, 1.227.615.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

шүүгдэгч Л.Бгийн дээрх аргаар бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 09 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нэр бүхий 96 хохирогчийг хуурч, 676.950.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

шүүгдэгч Х.Нийн дээрх аргаар бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нэр бүхий 93 хохирогчийг хуурч, 680.450.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

шүүгдэгч Х.Сгийн дээрх аргаар бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нэр бүхий 17 хохирогчийг хуурч,  135.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

шүүгдэгч Л.Бийн дээрх аргаар бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нэр бүхий 20 хохирогчийг хуурч, 111.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

шүүгдэгч Л.Бийн дээрх аргаар бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд  нэр бүхий 10 хохирогчийг хуурч, 49.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

шүүгдэгч Б.Бын дээрх аргаар 2019 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 4 хохирогчийг хуурч, 25.715.000 төгрөгийг хохирол учруулж тус тус залилсан гэмт хэрэг үйлдсэн арга, үйлдлийн давтамж, үргэлжилсэн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө, орлогоо хэрхэн зарцуулсан, амьдралын эх үүсвэртээ хэрэглэсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуульд заасан тохирох зүйл, хэсгээр зүйлчлэх нь зүйтэй.  

 

2. Гэмт хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэрэгт холбогдсон нэр бүхий шүүгдэгч нарын үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, оролцоо, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс нь шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг бодитойгоор тодорхойлоогүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй гэж үзлээ.

 

Тодруулбал, шийтгэх тогтоолын хавсралтын хүснэгтээр нэр бүхий шүүгдэгч нараас хохирол гаргуулан хохирогч нарт олгохдоо энэ хэргийн “оролцогч” биш тухайлбал, Д.О, н.Б, Г.Н, Л.Б, Т.А, Р.С, С.Э, С.Н, З.О нараас хохирол гаргуулж /хохирлыг нөхөн төлсөн гэж үлдэх хохирлыг шүүгдэгч нараас хуваан гаргуулсан. 3 хүн бүлэглэн үйлдсэн гэсэн атлаа хохирлыг 4 хүнд хуваасан гэх мэт/ шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүйгээс гадна хохирогч нартай холбогдон өөрсдийн дансаар мөнгийг шижлүүлэн авч байсан Д.З, Д.О, Р.С нарын үйлдэл оролцоог шалгах шаардлагатай гэж үзлээ. / 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Д.Зыг 6 үйлдэлд яллагдагчаар татан шалгаж байгаад хэрэгсэхгүй болгосон.14хх-238-240 тал/

 

3.Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зарим шүүгдэгч нарын холбогдсон үйлдлийг хохирогчийн мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдож байна гэж хохирогч нарын мэдүүлгийн агуулгыг прокурорын яллах дүгнэлтээс хуулбарлаж бичсэн байх боловч тэдгээр нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн болон бусад баримтыг няцаан үгйүсгэсэн үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцүүлж дүгнэж бичээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.

 

Хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөгч, прокурорын шийдвэр нь хууль зүйн үр дагаврыг ямагт үүсгэж байдаг бөгөөд тухайн хэргийн талаар бусад баримт сэлт хүрэлцээгүй, хомс байсан ч түүнийг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгож болохгүй.

Нотлох ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нотлох баримтын чухал суурь болдог.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаардаг.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг чанд баримталж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцдэг.

 

 Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, хохирол төлөхөөр санаачлага гаргасан байдал зэргийг харгалзан. ...” гэж дүгнэн тухайн зүйлд зааснаар зарим шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, торгох ял оногдуулсан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, зарим шүүгдэгч нарын хохирлоо нөхөн төлөөгүй байдал зэргээс үзэхэд тэдгээрт оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Шүүгдэгч Ө.Д, Х.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Л.Б, Х.С, Л.Б, Л.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/399 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ө.Д, Х.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Л.Б, Х.С, Л.Б, Л.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

 

 

                                                ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

 

 

                                    ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН