| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/00012/И |
| Дугаар | 149/ШШ2025/00049 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 149/ШШ2025/00049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 1970 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын Баян ******* дугаар баг *******-******* тоотод оршин суух, /*******, Утас:99*******0*******530/ Боржигон овогт ******* ******* гаргасан
Ажиллаж байсан байдал тогтоолгох болон Хөдөлмөрийн, Нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Базаррагчаа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Базаррагчаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний бие нь Говь-Алтай дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирээд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн Сангийн аж ахуйн Ногоо бригадад Ногоочноор ажилд орсон. Улмаар уг байгууллагад 1990 оны 06 дугаар сарын *******9-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд үргэлжлүүлэн Сэлэнгэ аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд 1989 оны 06 дугаар сарын *******9-ны өдөр Үйлчлэгчээр ажилд орж 199******* оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилласан. Одоо ажилд томилогдсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн зарим нэг тушаал олдохгүйн улмаас ажилласан жилээ бүрэн гүйцэд тогтоолгож чадахгүй хохирох болчхоод байна. Иймд намайг Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн Сангийн аж ахуйн Ногоо бригадад 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын *******9-ны өдөр хүртэл Ногоочноор, Сэлэнгэ аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд 1989 оны 06 дугаар сарын *******9-ны өдрөөс 199******* оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Мөн тухайн үед миний овгийг Даариймаа гэж буруу бичсэн байх тул 1988 оны 06 дугаар сарын 07-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, *******003 оны 1******* дугаар сарын 01-ний өдөр олгосон №030933 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигч Дариймаа овогтой Базаррагчаа мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Д.Базаррагчаагийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч Д.Базаррагчаа нь Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн Сангийн аж ахуйн Ногоо бригадад 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын *******9-ны өдөр хүртэл Ногоочноор, Сэлэнгэ аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд 1989 оны 06 дугаар сарын *******9-ны өдрөөс 199******* оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Үйлчлэгчээр ажиллаж байсан нь Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн Сангийн аж ахуйн даргын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №1*******1 дугаартай Ажилд томилж тэтгэмж олгох тухай тушаал /ХХ-ийн13 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн Сангийн аж ахуйн даргын 1991 оны 0******* дугаар сарын *******0-ны өдрийн №05 дугаартай Ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаал /ХХ-ийн1******* дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 199******* оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №************** дугаартай тушаал /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/, Гэрч А.Чимгээ, Б.Лхагвасүрэн, Ш.Мөнгөнцэцэг нарын тодорхойлолт, мэдүүлэг мөн 1988 оны 06 дугаар сарын 07-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, *******003 оны 1******* дугаар сарын 01-ний өдөр олгосон №030933 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн Сангийн аж ахуйн даргын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №1*******1 дугаартай Ажилд томилж тэтгэмж олгох тухай тушаал /ХХ-ийн13 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн Сангийн аж ахуйн даргын 1991 оны 0******* дугаар сарын *******0-ны өдрийн №05 дугаартай Ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаал /ХХ-ийн1******* дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 199******* оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №************** дугаартай тушаал /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөн тухайн үед 1988 оны 06 дугаар сарын 07-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, *******003 оны 1******* дугаар сарын 01-ний өдөр олгосон №030933 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрүүдэд хүсэлт гаргагчийн овог Дариймааг Даариймаа гэж ташаа бичигдсэн болох нь тогтоогдож байх тул дээрх дэвтрүүдийн зэргийн жинхэнэ эзэмшигч Дариймаа овогтой Базаррагчаа мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Иймд хавтаст хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримт, нотолгоог тал бүрээс нь бүрэн дүүрэн сайтар нягталсны үндсэнд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.6-д заасныг баримтлан Боржигон овогт ******* Базаррагчаа нь Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн Сангийн аж ахуйн Ногоо бригадад 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын *******9-ны өдөр хүртэл Ногоочноор, Сэлэнгэ аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуульд 1989 оны 06 дугаар сарын *******9-ны өдрөөс 199******* оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.1******* дэх хэсэгт зааснаар Хүсэлт гаргагч /*******/ Боржигон овогт ******* Базаррагчаа нь 1988 оны 06 дугаар сарын 07-ны өдөр олгосон №*******53955 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, *******003 оны 1******* дугаар сарын 01-ний өдөр олгосон №030933 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.******* Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******00 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.******* дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.