| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/00005/И |
| Дугаар | 149/ШШ2025/00054 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 149/ШШ2025/00054
2025 оны 0******* сарын 30-ны өдөр *******49/ШШ2025/00054 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******983 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дүгээр баг ******* гэх газар оршин суух, /РД:ОС83*******2*******3*******2, Утас:8590**************00, 9490**************00/ Зургаадай овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******983 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг ******* №*******-******* тоотод оршин суух, /МЗ8308*******2*******6, Утас:88702*******68, 806*******2*******68/ Боржигон овогт д холбогдох
8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батбаатар, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд, Хариуцагч С., Хариуцагчийн өмгөөлөгч С.Баатар, Гэрч Б.Баттунгалаг, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь 20*******9 онд С.д *******,000,000 төгрөгийн хонь зарсан юм. Тухайн үед 20,000,000 төгрөгөө бэлнээр нь өгөөд 8,000,000 төгрөгөө удаахгүй өгнө гэсээр өдийг хүрлээ. 2024 оны эхээр банкин дээр таараад машины граш өгнө гэсэн боловч худлаа байсан. Утсаа ярихаа ч больсон. 2024 оны *******2 дугаар сарын эхээр утсаар нь залгасан чинь бид мөнгийг чинь өгч чадахгүй. Та нар цагдаа, шүүхээрээ яв гээд ална хядна гэж хэл амаар доромжилж хараасан. Уг нь бид Цагдаа, Шүүх гээд яах вэ үг хэлээ ойлголцоод тохиролцъё гээд 6 жил хүлээлээ. Одоо ч аргагүй байдал хүндэрч мөнгөний хэрэгцээ ч чухал болоод сэтгэл алдарлаа. Энэ асуудлыг даруй шийдэж өгч туслахыг Ардын шүүхээсээ хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Батбаатар шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... 20*******8 оны намар 08 дугаар сард маханд ажиллаж байсан. Тухайн үед би хонио борлуулах гэж байсан. Тэгээд мах судалсан. Энэ хүнтэй уулзсан. Энэ хүн үзэж харъя авъя гэсэн, тохирсон. Бид хоёр авахаар болсон. 304 тооны мал шууд тохироод тоолсон. Шууд 304 мал ангилал хийгээгүй тохирсон. Тэгээд 29,350,000 төгрөг хоёр хувааж төлөхөөр болсон. Тэгээд тухайн үедээ хэлсэн хугацаандаа өгч амжаагүй. Дараа нь эхнэр Үүрцайхын хамт хөдөө гэрт ирж 20 сая төгрөг бэлэн өгсөн. Тэгээд 9,350,000 үлдэж байгаа. Тэгээд тэрийгээ хэзээ өгөх вэ гэсэн. ************** дүгээр сарын 0*******-ний дотор өгнө гэсэн. Өөрийн гарын үсэг нь ч хавсаргаатай байгаа. Тэгээд тэрнээс хойш он гараад 20*******9 он болсон. 20*******9 онд би бас үе үе утсаар яриад байдаг юм энэ хүнтэй. Тэгэхэд эндээ ажиллаж байсан. Эргэн дурсахуйг энэ хүн авч тэнд засвар үйлчилгээ хийж байсан. Тухайн үед би уулздаг байсан. Тэгээд өгнө, өгнө гэсээр байгаад 20*******9 оны 02 дугаар сарын *******-нд надад ******* сая төгрөг өгсөн байдаг юм. Би бас нэхсэн байдаг юм. Чи надад мөнгөний хэрэг болоод байна чи өгөөрэй чи гэхэд 20*******9 оны 02 дугаар сарын *******-нд тооллого нь гарсан байна лээ. Тэгээд тэрнээс хойш утсаар ярьсан. Ганц нэг яриад байдаг байсан. Энэ хүн утсаа салгасан. Утас нь холбогдохоо байсан. Сураггүй 5, 6 жил болсон. Тэгээд сураг байхгүй. Энд манай нэг хуурай эгч саяын эгч байдаг. Би хөдөөгөөс эгчид захидаг. Таньдаг мэддэг хүн байна уу. Та нар хамт ойрхон суудаг. Наад хүн чинь наагуур чинь махаараа байна уу. Байхгүй гэсэн. Байхгүй. Бүүр сураггүй болсон байна. Үзэгдэхгүй байна. Тэгээд манай эгч нэг таньдаг Цагдаадаа хэлсэн байсан. Тэр таньдаг Цагдаа нь энэ хүнийг нэг дуудаж уулзсан юм шиг байна лээ. Тэгээд эгч тэр хүнд хэлсэн. Тэр чинь 20*******9, 2020 оны үед байх. Тэгээд л сураггүй болсон энэ хүн. Тэгээд сураг тасраад Сургуулийн *******-0******* дээр хаяг нь байсан. Доод талын 4 давхар ногоон байранд байсан. Тэгээд гэр орноо хаягаа өөрчлөөд солиод утсаа солиод олдохгүй байсан. Тэгээд 2020 он билүү 202******* онд надтай хөдөө таарсан. Энэ чулуу ачаад явж байсан. Хамт хоёр хүнтэй бонго-3 машин нь хий эргээд яг манай гэрийн доод талд явсан. Тэгээд үлдсэн 8,350,000 төгрөг үлдсэн байсан. Сая төгрөгөө аяндаа 20*******9 онд хийчихсэн байгаа шүү дээ. Тэгээд хоёрын хооронд чи нэг 350,000 хан мянган цаас өгөөд тэгшилчихье хоёулаа гэхээр нь эр хүний хувьд би тэгшилсэн. Тэн дээр машин нь хий эргээд зогсож байсан. Тэгээгүй бол наадах чинь 8,350,000 төгрөгийг би нэхэмжлэх байсан. ... Үлдсэн мөнгөө чи өгөөч гэхээр өгнө боломж болохгүй байна гэдэг юм. ... 2024 оны ************** дүгээр сард бид хоёр утсаар ярьсан. Чи мөнгөө өгөөч гээд дахиад тэгсэн. Чи машин авах уу гэж хэлсэн. Ачааны машин гэд Япон тэрэг *******998 оны. Чи тэрийг ав гэж надад хэлсэн. Тэгээд би дараа нь чиний тэр чинь яадаг ч машин бэ бүрэн бүтэн яадаг юм бэ гэсэн. Тэгсэн өөрөө хэлсэн надад. Кундактороор асдаггүй юм. Аптеркаар нэг юм эвийг нь олж асаадаг юм. Тоормосны труп нь тасарчихсан. Бөгсний гэрлүүдийг нь ямаа идчихсэн гэсэн. Тэгэнгүүт авгай цаанаа сонсож байгаад би ч бас тэгээд юу ч хийчихдэг юм. Олон жил болсон юм тухайн үедээ бодож байсан юм. Тэгээд манай эхнэр дэмий юм биш үү түлхүүрээр ч асахгүй тоормос ч үгүй хойд гэрэл гэгээ ч үгүй наадхаар чинь чи яадаг юм бэ гэсэн. Тэгээд би энүүнд буцаагаад энэ 2*******-гээс аваад ирье гэж хэлсэн юм. 2*******-ээс аваад ир үзье гэж бид хоёр уг нь тохирсон юм. Тэгээд би энүүнд эргүүлж хэлээд машиныг чинь авахаа болилоо хөгшин больё больё машин чинь тэгээд ч түлхүүрээр ч асдаггүй юм байна, гэрэл гэгээ юу ч байхгүй юм байна, больё больё гээд тэрийгээ болингуут бид хоёр утсаар яриад надад би тэгсэн юм. Чи одоо машин тэрэг авахгүй юм чинь чи мах мах шөл ингээд зараад байна. Илүү дутуу юунаасаа өгөөч гэсэн. Тэгсэн чинь надтай тохиръё гэсэн. Долоо хоног бүрийн 5 дахь өдөр 500,000 төгрөг хийж байя гэж бид хоёр тохирсон. Тэгээд эхний 500,000 төгрөгөө хийгээд тэгээд би шүүхэд өгсөн. Шүүхэд өгөөд эхний 500,000 төгрөгөө хийгээд мөн удаагүй байж байтал эргүүлээд энэ тайлбар хийсэн байна гээд шүүхээс намайг дуудсан. Би ирж үзсэн. Тэгсэн чинь тухайн үед 20 сая төгрөг эхнэртэйгээ аваачиж өгөхөд надад чамаас авсан мал туранхай байсан тухай гэж юу ч яриагүй сая шүүхэд ирсний дараа нэхэмжлэл гаргаж чиний мал туранхай байсан. Тухайн үед би чамд хэлж байсан. Би чамд авгайтайгаа очиж хэлж байсан. Зөндөө хэлж байсан гэж эргүүлж миний урдаас ийм сөрөг тайлбар хийж байна лээ. Надад 20 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ хүн болохоор ингэж худлаа яриад байгаа юм. Сая 2024 оны ************** дүгээр сард 500,000 төгрөг хийсэн. Угаасаа машин аваад би бас нэг машиныг нь авчихдаг юм билүү гэж бодож байсан юм. Одоо 8,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Бид хоёр тааралдаад тохироогүй 8,350,000 байх ёстой байсан юм. 350,000 төгрөгийг тохирсноороо хасна гэв.
Хариуцагч С. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 20*******8 оны 08 дугаар сарын 26-нд өмнө нь тохирсноор *******д очиж /Эхнэр нь байсан/ эм хонь, төлөг нийлсэн 304 тооны хонийг авч явж 29,350,000 төгрөг төлөх бичиг хийж өгсөн. Мандал суманд ирээд *******0-аад хонийг нь нядалж үзтэл ******* хэлж байсан шиг ******* хонь нь 20-25 кг хүрээгүй. *******5-20 килограммтай байсан тул буцаж очоод наймаа буцъя гэхэд Батбаатар ярилцаж тохиролцъё гэснээр үнээ бууруулж ******* хонийг 80,000 төгрөг орчим төгрөгт тооцож би нийт 24,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Тухайн үед хонины махны жижиглэнгийн үнэ 4500 төгрөг орчим, бөөний үнэ 4000 төгрөг орчим үнэтэй байсан. Би 20*******8 оны ************** дүгээр сарын сүүлээр /данснаас мөнгөө авсан тул дансны хуулгаа авч огноог тодорхой болгоно./ ******* гэрт нь өөрийн эхнэр Ц.Үүрцайхын хамт очиж 24,000,000 төгрөг бэлнээр Батбаатарт өөрт нь өгсөн. ******* хэлж байсан шиг ихэнх нь эм хонь байгаагүй. Харин 70 орчим хувь нь төлөг байсан учир наймаанаас би ашиг олоогүй, алдагдал хүлээсэн. Батбаатар намайг хуурсан байсан. Энэ байдлаа хаа хаана аа ойлгож байсан болохоор тухайн үед би 500,000 төгрөгийг хасаж 24,000,000 төгрөгийг аваачиж өгөхөд Батбаатар 500,000 төгрөг нэхээгүй. Түүнээс хойш 06 жилийн хугацаанд дээрх 500,000 төгрөгөө огт нэхээгүй. Утсаар ч яриагүй. Таг чиг байж байгаад 2024 оны 09 дүгээр сард таараад үлдэгдэл мөнгөө өгөөч ээ гэхээр нь би 2024 оны ************** дүгээр сарын 30-нд 500,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл Батбаатар утсаар залгаад 500,000 төгрөг шилжүүлсэн байна. 8,000,000 төгрөг шилжүүл гэсэн. Би юу яриад байгаа юм бэ, үлдэгдэл 500,000 төгрөг байгаа шүү, тэрийгээ өгсөн гэсэн. Ингээд бид хоёр утсаар маргасан. Миний хувьд Батбаатараас авсан 304 тооны хонины үнийг бүрэн төлж барагдуулсан. Хэрвээ надаас 8,000,000 төгрөгийн авлагатай байсан бол бүтэн 6 жилийн хугацаанд огт нэхэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Батбаатар нь надаас 8,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч С. шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Би 20*******8 оны 08 дугаар сарын 24-нд ажил дээрээ Ану захын тэнд махны лангуун дээрээ байж байтал Батбаатар гэдэг хүн орж ирсэн. Хонь авах уу гэж байсан. Тэгье хонио авъя гээд 26-нд нь очиж авахаар тохиролцоод ярилцахад ерөөсөө эм хонь, эр шүдлэн хонинууд байгаа. Төлөг маш цөөхөн байгаа гэж хэлсэн. Тэгээд хонь малыг нь тэр өдрөө очиж үзээд хальт орой бүрэнхий болж байхад харсан юм. Мал яг хотолж байсан үед. Би яг нөгөөдөр туух хоёр хүн авчраад аваад явъя. Үнэ ханш ярьчихсан юм шиг байна. Тэгээд 29,350,000 төгрөгөөр тохиролцоод 304 хонийг, ******* хонь 96,000 хавьцаа бодогдож байгаа юм л даа. Тэгээд 26-нд нь би очиход Батбаатар өөрөө гэртээ байхгүй байсан. Эхнэр нь байсан. Яг тохирчихсон өдөр бол байгаагүй. 26-нд нь би тэр хоёр хүнтэй хонийг нь шүдлэх барих ямар ч боломж байхгүй. Их халуун өдөр байсан. Тэгээд эхнэрт нь би тэр бичгийг хийж өгсөн. Шүүх дээр ирчихсэн байгаа бичиг. 29,350,000 төгрөг өгнө гэсэн бичгийг би хийж өгөөд хоёр хүнээр 304 хонийг нь тоолж наашаа туугаад Зүүнхараад авчирсан. Тэгээд би 27 байна уу *******-нд нь *******0 хонь нядлаад үзтэл *******5-20 жинтэй хонь байсан. Тэгэхээр нь тэр үед хонины махны үнэ 4500 байсан шүү дээ. 20 килограмм мах нь 90,000 төгрөг болж байгаа юм. Бойны хөлс нэг хонь бойндоо 7800 төгрөг тушаадаг. Нядлагч нь 5000 төгрөг авдаг. Нийтдээ **************00 төгрөг бойнд өгдөг. Тэгээд би тэр хониноосоо ерөөсөө ашиг олохгүй юм байна. Өөрөө шатах юм байна гээд би Батбаатарт буцаж очсон. Тухайн үедээ бол би утсаар ер нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би гэрт нь аваад очоод Батбаатартай уулзаад хонийг чинь буцаая. Эс үгүй бол үнэ ханшийг нь ярилцъя гэсэн. Тэгээд нэг хониноосоо *******6000 төгрөг хасъя гээд 80,000 төгрөг тохиролцоод, 80,000 төгрөгтөө тохиролцохоор *******6,000 төгрөг хасахаар 304 хонь чинь 24,864,000 төгрөг болж байсан юм. ... Тэгээд би тэр хонинуудыг өөрөө 22******* дээр айлд тавьж байгаад ************** сард нядалсан. Тэр үед ямар ч ашиг олохгүй байсан. Хонио жоохон таргалуулъя даа гэж бодоод. Тэгээд ************** сард нядалчхаад мах шөл юм гарчхаад *******2 сарын 06-нд нь би банкнаас эхнэртэйгээ 30 сая төгрөг аваад эднийд очоод орой 26-нд оройдоо очсон юм. Тэгээд 24 сая төгрөгийг эднийд тоолж өгчхөөд ирсэн. Би эхнэртэйгээ цуг очиж өгсөн юм. Батбаатарт өөрт нь өгсөн. 20*******8 оны *******2 дугаар сарын 06-нд 24,000,000 төгрөг өгсөн. Тэгээд 20*******9 оны 02 дугаар сард Батбаатар над руу залгасан. ... Надад ******* сая төгрөгийг өгчих гэсэн тэр үед би ******* өөрийнх нь данс руу сая төгрөг хийсэн. Түүнээс хойш ерөөсөө уулзалдаагүй. Би зүгээр хийсэн юмаа хийгээд явж л байсан. Тэрнээс хойш ерөөсөө бид хоёр ерөөсөө уулзалдаагүй тааралдаагүй байж байгаад сая 2024 оны 09 дүгээр сард би банкин дотор зогсож байсан чинь би гарааш зарах гээд зогсож байсан. Нэг хүнд нэрийг нь шилжүүлэх гээд киоск машин дээр зогсож байхад Батбаатартай тааралдсан. Тэгээд надаас чи нөгөө мөнгө төгрөг өгөхгүй юм уу барихгүй юм уу гэхээр нь би өгье өгье. Тэгээд би 500,000 төгрөг л одоо ярьж байгаа биз дээ гээд тэгж бодоод л би сая ************** дүгээр сарын 30-нд 500,000 төгрөг хийсэн юм. Тэгсэн тэр яг оройдоо над руу залгаад чи дутуу хийсэн гээд тэгээд би юу хуцаад байгаа юм бэ энэ тэр гээд бид хоёр тухайн үед хэрэлдсэн. Өглөг байхгүй гэж хэлсэн. Тэгээд хэрүүл болсон. Тэр машин тэрэг өгнө барина гэсэн дээр би нэг машин зарчхаад тэр 500,000 төгрөгөө өгье гэж би тэгж байсан. Тэгээд яг ямархуу машин байгаа юм. Би сонирхъё барья гээд тэгсэн. Тэгээд стартераараа асдаггүй машин байгаа юм гээд тэгж ярьж байсан. Тэр машин тэрэг юунд нь өгье төлбөрт нь өгье барья гэсэн юм байхгүй. Энэ машиныг нь зарчхаад 500,000 төгрөгөө өгье өө л гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Төлөх төлбөр байхгүй. Нэхэмжлэл үндэслэлгүй гэв.
Гэрч Б.Баттунгалаг шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: ... Би 2024 оны намар 09 сарын үед санаж байна. Энэ хоёр Батбаатар, Отгонтуяа хоёр уулзъя гээд яваад байна шүү. Би чамтай уулзъя намайг ингээд хэл өгөлцөөд өгөөч өөрсдөө хөдөө гадаа болохоор бараг хэл үг авалцаж чадахгүй байна гэхээр нь би намар ороод мах авах гэж орсон. Тэгэнгүүтээ миний дүү чамайг нэг уулзъя гээд тэгээд байна лээ шүү. Юм хум авна ч гэнэ үү тэгээд яриад байсан шүү гээд хэлсэн чинь за би эгчээ утсыг нь өгчих би өөрөө утсаар ярина л гэсэн тэгээд л өөр юм байхгүй. Тэгээд л гарч ирсэн. ... ас бид нар 8,000,000 төгрөг авах гээд байгаа юм. Та төвд ойрхон байгаа юм чинь холбоо сүлбээ бариад өгөөч гээд ингээд асуугаад өгөөч бид нар ерөөсөө холбоо сүлбээ барьж чадахгүй чадахгүй утасных нь дугаарыг нь олоод өгөөч холбоо сүлбээ аваад өгөөч гээд л надад хэлсэн юм гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батбаатар нь хариуцагч С.д холбогдуулж 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С. нь Д.Батбаатарт хонины үнийг нь төлсөн тул төлөх төлбөр байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигч талууд 304 тооны хонийг Зээлээр худалдах-худалдан авахаар тохиролцсон байх ба энэ талаар хэн аль нь маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.*******-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
Харин дээрх хонины тоо толгойны талаар үл маргана. Үнийн дүнд хариуцагч маргана.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.*******-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч Д.Батбаатар нь хариуцагч С.ас хонины үнийг шаардах эрхтэй байна.
Зохигчдын хооронд 20*******8 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 304 тооны хонийг зээлээр худалдах худалдан авах гэрээг хийхдээ хуульд зааснаар бичгээр хийх хуулийн шаардлага хангаагүй хэдий ч гэрээ хийсэн гэрээний гол нөхцөл болох гэрээний үнэ, төлбөр төлөх хугацааны талаар тохиролцсон нь /ХХ-05/ баримт болон гэрч, зохигчдын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн *******96 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулсанд тооцно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Батбаатар нь 304 тооны хонийг тэргүүн ээлжинд хариуцагч С.Баттулгын эзэмшилд шилжүүлэх үүргээ гүйцэтгэжээ.
Худалдан авагч тал болох хариуцагч С.Баттулгын гэрээгээр тохиролцсон үнэ хүлээн зөвшөөрөхгүй ... хонь туранхай, малын мах бага хэмжээтэй гарсан, ашиг олоогүй алдагдалд орсон гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд Зохигчид анх 304 тооны хонь гэж тоо толгойгоор үнийг тооцсон бөгөөд дунджаар нэг хонийг 96500 төгрөгөөр тооцсон ба Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.*******.******* дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хүлээн авах үедээ уг доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол Худалдан авагч С. нь шаардлага гаргах эрхээ алдсан ба гэрээнээс татгалзах эрхээ эдлээгүй байна.
Хариуцагч С. нь хонины үнэ 29,350,000 төгрөгийг 20*******8 оны *******0 дугаар сарын 0*******-нд *******4,350,000 төгрөг, 20*******8 оны ************** дүгээр сарын 0*******-нд *******5,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон болох нь ХХ-ийн 05 талд хариуцагчийн гараар бичсэн баримтаар үнэ, төлбөр төлөх хугацаа тогтоогдож гэж үзнэ.
Хариуцагч С. нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн *******-д заасныг зөрчиж, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй, үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлж 20*******8 оны *******2 дугаар сарын 06-нд 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн гэрт нь очиж өгсөн байна.
20*******8 оны *******2 дугаар сарын 06-нд 20,000,000 төгрөг биш 24,000,000 төгрөг өгсөн гэж хариуцагч маргаж банкны гүйлгээний хуулгыг баримтаар гарган өгч тухайн өдөр 30,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж авсан гэх боловч 20*******8-*******2-06-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр /ХХ-25/ 20,000,000 төгрөгийг гаргасан баримт хэрэгт авагджээ.
Хариуцагч С. нь өөрийн эхнэр Ц.Үүрцайхыг гэрчээр тодорхойлж, тайлбарыг нотариатчаар батлуулан шүүхэд ирүүлсэн баримт нь ... 304 тооны хонь авсан, *******0 хонийг төхөөрөхөд жиндээ хүрэхгүй үнээ дарахгүй байсан. ... Батбаатартай уулзаж үнээ буулгая эсхүл буцаая гээд явсан. С. уулзсан үнээ 24,500,000 төгрөгөөр тохирсон гээд 2 үхэр аваад ирсэн. Үхэр авсан мөнгийг 20*******8.*******0.04-нд ******* дансанд 2,500,000 төгрөг хийсэн.
Д.******* гэрт 24,000,000 төгрөг бэлнээр өгсөн.. ... Түүнээс хойш Батбаатартай тааралдаагүй байж байтал 2024 оны 09 дүгээр сард таараад мөнгөө нэхсэн 2024.**************.30-нд 500,000 төгрөгийг ******* 500*******5*******0855 тоотод дансанд хийсэн гэжээ.
Гэрчийн мэдүүлгээр 304 тооны хонь авсан махлан зарахад алдагдалтай байсныг нотолжээ.
Зохигч нар хонь худалдан авсны дараа 2 тооны үхэр худалдан авсан хэлцэл хийгдсэн талаар мэдүүлдэг энэ талаар маргаагүй болно.
24,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэх нь эргэлзээтэй. ... Гэрч нь гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, гэрчийн мэдүүлэг нь давхар нотлогдох баримтгүй тул гэрчийн мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгох саналыг шүүх хүлээж авах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.******* дэх хэсэгт зааснаар ... Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор , шударгаар гүйцэтгэх хуулийн шударга зарчим үйлчилнэ.
Хариуцагч С. нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж нэхэмжлэгчийг шаардаж гомдлын шаардлага гаргах бүрд шаардлагыг хүлээн авч төлбөр төлж байсан байна.
20*******9 оны ************** дүгээр сард хөдөө таарч үлдэгдэл төлбөр 9,350,000 төгрөгийг тэгшлээд 350,000 төгрөгийг хасуулж 9,000,000 төгрөгийн үлдэгдлээс 20*******9 оны 02 дугаар сарын *******-ны өдөр *******,000,000 төгрөгийг дансаар хийсэн, мөн гэрч Баттунгалагын шаардсанаар 2024 оны ************** дүгээр сарын 30-нд 500,000 төгрөгийг дансаар төлсөн зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн авч гэрээний үүргээ гүйцэтгэх үүрэгтэйгээ мэдэж, үүрэг гүйцэтгэхээс татгалзаагүй байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон бөгөөд бүртгэлтэй хаяг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багт /ХХ-29/ талд авагдсан Facebook хаягт тавигдсан зараар зар оруулсан иргэнтэй холбогдож хариуцагчтай холбогдох утасны 88702*******68 дугаарыг олж, нэхэмжлэл дээрх хаяг нь ХААН банкны өөдөөс харсан махны дэлгүүр гэж үйл ажиллагаа явуулдаг газрын байршлаар шүүхэд хандах хаягийг тодорхойлсон гэх тайлбар үндэслэл бүхий байна.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754******* дэх хэсэгт зааснаар албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаар хийх хуулийн зохицуулалтай шүүх дээрх ажиллагааг явуулаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа 2024 оны ************** дүгээр сарын 30-нд 500,000 төгрөгийг дансаар төлснийг хасаж тооцон Хариуцагч С.ас хонины үнэ үлдэгдэл төлбөр 7,500,000 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Д.Батбаатарт олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.2, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.*******-д зааснаар хариуцагч С.ас 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Батбаатарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.*******-д зааснаар нэхэмжлэгч Д.******* Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******42,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.ас *******34,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Батбаатарт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75************** дугаар зүйлийн 75**************.*******-т Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.