| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/00037/И |
| Дугаар | 149/ШШ2025/00069 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 149/ШШ2025/00069
*******0*******5 оны 0******* сарын 11-ний өдөр 149/ШШ*******0*******5/00069 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын Баян ******* дугаар баг *******-р хэсэг *******-******* тоотод оршин суух, /*******, Утас:90*******01155/ Өөлд овогт ******* *******хүсэлттэй
Сартуул овогт Махдаваагийн Бүрнээг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Ичинхорлоо, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Ичинхорлоо шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь *******016 онд М.Бүрнээтэй танилцаж улмаар 5 жил хамт амьдарсан. Бидний дундаас *******0*******0 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүү Баасандорж төрсөн. Хүү маань ааваараа овоглодог. Бидний харилцаа *******0*******0 оны 10 дугаар сараас хойш хөндийрч эхэлсэн. Түүнээс хойш М.Бүрнээ нь хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох гэтэл М.Бүрнээ нь олдохгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож энэ хүнийг олж өгч тусална уу гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Ичинхорлоо нь Сартуул овогт Махдаваагийн Бүрнээгийн оршин суух хаягийг нь тогтоолгохоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
Иргэн М.Бүрнээ нь Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд мөн байх тул иргэн М.Бүрнээгийн оршин суух хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах тухай О.Ичинхорлоогийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч О.Ичинхорлоогоос гаргасан хүсэлтийн дагуу иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Бүрнээгийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хүсэлт гаргагчийн зүгээс М.Бүрнээгийн оршин суугаа газрыг Өмнөговь аймгийн Цогтцэций сум гэх гэдгээс өөрөөр мэдэх боломжгүй нөхцөл байдал бий болсон. Мөн хаана ажиллаж, амьдарч байгаа нь тодорхойгүй байх тул М.Бүрнээг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******00 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.9 дэх хэсэгт заасныг тус, тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.9, 155 дугаар зүйлийн 155.******* дахь хэсэг, 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч /ИС8*******1**************01*******/ Сартуул овогт Махдаваагийн Бүрнээг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч О.*******Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******00 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.******* дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.