2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/00782

 

 

 

 

 

 

 

 

 

  2025               01              29                                            192/ШШ2025/00782

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох,

 

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бичүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин 71,575,812 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонжаргал, хариуцагчийн төлөөлөгч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч   ТӨХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бичүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “******* миний бие 2005 онд яамны дэргэдэх тариалан эрхлэлтийг дэмжих санд нягтлан бодогчийн ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй боловч 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/68 тоот ажлын албаны захирлын тушаал гарсан. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-г баримталж тооцооны нягтлан бодогч нь санхүүгийн тооцоог будилаантуулсан, санхүүгийн баримт бичиг хуурамчаар үйлдсэн зэрэг зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ талаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж улмаар 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 183/Ш32020/09234 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Гэтэл сан нь ******* намайг АТГ-т өгч улмаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Улмаар бидний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч шүүгч эрүүгийн хэргийг шийдвэрлэж дууссны дараа иргэний хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/17593 дугаартай захирамж гарган хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн журмаар шалгагдаж байсан хэрэг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ЦТ/35 дугаартай цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 2024/ДШМ/370 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 423 дугаартай тогтоолоор тус тус *******ыг цагаатгасан. Эрүүгийн журмаар тус асуудлыг шийдвэрлэж дууссан тул хөдөлмөрийн маргаанаа шийдвэрлүүлхээр шүүхэд хандаж байна. Иймд ******* намайг ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бичүүлж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* нь нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ: Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/168 тоот ажлын албаны захирлын тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Энэ талаар 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр анх шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Улмаар тус хэрэг маргааныг эрүүгийн журмаар шалгаж байсан учир хэргийг хэрэгсэхгүй болгож байсан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дахин шүүхэд хандаж  нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нэхэмжлэгч нь ажлаас халагдсан өдрөөс хойш нийт 4 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байна. ******* нь сүүлийн гурван сарын дунджаар тооцож үзэхэд нэг ажлын өдрийн цалин 60,249 төгрөг байна. Ажлаас халагдсан өдрөөс хойш нийж ажлын 1,188 хоног өнгөрсөн байна. Энэ тооцооллоор ажилгүй байсан хугацааны цалин 71,575,812 төгрөг болж байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин 71,575,812 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч  нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар бичгээр ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  ТӨХХК-д хувьд 2021 оны Засгийн газрын 394 дүгээр тогтоолоор бүтэц орон тоо болон ажиллах хөдөөн нэгжийн корпорацын дүрэм гэж батлагдсан. Дүрмээрээ чиг үүрэг хэрэгжүүлээд аваад явна гэдэг чиглэл байсан хэдий ч хүний нөөцийн хувьд  шууд шилжүүлэн ажиллуулах гэсэн засгийн газрын тогтоол байхгүй, тогтоолд хүний нөөцийн тулд шууд хөдөөг дэмжих сангийн ажилчдыг шилжүүлэн ажиллуулах гэсэн зүйл байхгүй, хөдөөн дэмжих сангийн эрхүүдийг  хүлээж авсан байгууллага биш тусдаа өөр байгууллага  юм. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан ч биелэгдэх боломжгүй. сайдын 2023 оны  дугаар сарын 20-ны өдрийн А553 дугаар тушаалаар санг татан буулгахтай холбогдуулан авлага өр төлбөрийг балансаас баланст шилжүүлэх тушаал гараад өр төлбөрийн татварыг шилжүүлсэн хэдий ч хүний нөөцийн шилжүүлэх тушаал шийдвэр тогтоол огт байхгүй. Ер нь ахуйн корпорац ажилчдаа  сонгон шалгаруулалтаар бүрдүүлж оруулсан байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага биелэгдэхгүй боломжгүй гэх тайлбарыг гаргаж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, , ажлын албаны захирлын 2020.05.13-ны өдрийн Б/68 тоот тушаал, 2020.03.06-ны өдрийн 20/44 тоот хөдөлмөрийн гэрээ, *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00928 дугаартай шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2022/17593 дугаартай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ЦТ/35 дугаартай Цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ДШМ/370 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 423 дугаартай тогтоол, Монгол улсын засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоол зэргийг ирүүлжээ.

 

Хариуцагчаас 2024.09.27-ны өдрийн 01/906 дугаартай итгэмжлэл ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч , холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бичүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин 71,575,812 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сан нь 2023 оны 7 дугаар сарын 05-нд татан буугдсан тул ажилд эгүүлэн томилох боломжгүй, , нь нэхэмжлэгчийг ажлаас халаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

            3.1. ******* нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ,, санд холбогдуулан ажилгүй байсан хугацааны  цалинтай тэнцэх олговорт 12,801,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00928 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аж, сангаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,801,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 19-21 дэх тал)

 

3.2. Нэхэмжлэгч ******* нь , гүйцэтгэх захирал Э.Батбаяртай  2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд 20/44 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. (хавтаст хэргийн 5-11 дэх тал)

 

3.3. ******* нь 2004 оны 7 сараас 2020 оны 1 сар хүртэл тариалан эрхлэлтийг дэмжих сангаас, 2020 оны 2 сараас 2020 оны 5 сар дуустал ажлын албанаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. ( хавтаст хэргийн 12-18 дахь тал)

 

3.4. ажлын албаны захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. (хавтаст хэргийн 4 дэх тал)

 

3.5. ******* нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр , ажлын албанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2022/17593 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. (хавтаст хэргийн 22-25 дахь тал)

 

3.6. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ЦТ/35 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч *******, , , , нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 26-42 дахь тал)

 

3.7. 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 269 дугаартай “ ажлын албыг татан буулгах тухай” тогтоол гарсан байна. (хавтаст хэргийн 58 дахь тал)

 

3.8. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ДШМ/370 дугаартай магадлалаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ЦТ/35 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 43-56 дахь тал)

 

3.9. Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 423 дугаар хуралдааны тогтоолоор хяналтын гомдол хэлэлцүүлэхээс татгалзсан байна. (хавтаст хэргийн 57 дахь тал)

 

4. Хууль бусаар ажлаас чөлөөлсөн эсэхэд маргаантай. , нь нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, сан нь татан буугдсан тул ажилд эгүүлэн томилох боломжгүй гэж маргадаг.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.4. “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан.

 

*******ыг ажлаас чөлөөлсөн, ажлын албаны захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/68 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.8.7, Хөдөлмөрийн гэрээний 8.1.8-д заасныг үндэслэсэн байна.

 

"Ноцтой зөрчил" гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байх ба ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх ёстой.

 

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.1-д хөдөлмөрийн ноцтой зөрчлийн тохиолдолд бүрийг тоочин тусгасан байх ба гэрээний 8.1.8-д “Ажилтан өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан, үйл ажиллагаанд саад болох, эсрэг үйл ажиллагаа явуулсан, зохион байгуулсан, хохирол учруулсан бол “ноцтой зөрчилд тооцно” гэж заасан байна.

 

*******ыг ажлаас чөлөөлсөн ажлын албаны захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/68 дугаар тушаалд “Санхүүгийн тооцоог будлиантуулсан, санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зөрчил гаргасан гэж дурдсан боловч санхүүгийн тооцоог будлиантуулсан, санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн болох нь, хөдөлмөрийн гэрээний 8.1.8-д заасан зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20/44 тоот хөдөлмөрийн гэрээг зөрчсөн, 2020 оны хаврын тариалалтад иргэн, нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь хэсгийг зөрчсөн гэх *******ын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ЦТ/35 дугаар цагаатгах тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаснаас үзэхэд ажлын албаны захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/68 дугаар тушаал нь үндэслэлгүй байна.

 

Иймд ажлын албаны захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн байх тул нэхэмжлэгч *******ыг тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэв.

 

6. Монгол Улсын Засгийн газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дугаартай тогтоолоор ажлын албыг татан буулгаж, тус сангийн хөрөнгө, өр төлбөр, авлагыг ТӨХХК-д бүрэн шилжүүлэхээр заасан тул хариуцагч “” ТӨХХК нь ажлын албаны захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/68 дугаар тушаалын үр дагаврыг хариуцах ёстой буюу нэхэмжлэгч *******ыг тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд томилох үүрэгтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлт -ийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин  буюу 2020 оны 5 сарын 13-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааний цалин 71,575,812 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т заасны дагуу ажилгүй байсан хугацааны олговрийн хэмжээг нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийсэн 2020 оны 3, 4, 5 дугаар сарын бичилтийг үндэслэн тооцвол, нэг өдрийн дундаж цалин хөлсний хэмжээ 60,249 төгрөг байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан ажлын 1188 хоногоор үржүүлбэл, /1188 хоног*60,249 төгрөг/=71,575,812 төгрөгийг хариуцагч ТӨХХК-аас гаргуулан нэхэмжлэгч *******д олгох үндэслэлтэй байна.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй”, 43.2.7 дахь хэсэгт “Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж тус тус заасны дагуу  нэхэмжлэгч *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ТӨХХКдаалгах нь зүйтэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, *******ыг тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 71,575,812 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгож, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч ТӨХХК-д даалгаж шийдвэрлэв.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжид 586,030 /515,830+70,200/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулах нь хууль нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******ыг тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 71,575,812 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр дээрх олговроос тооцон татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч ТӨХХК-д даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 586,030 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОТГОНБАЯР