| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/04800/И |
| Дугаар | 192/ШШ2025/00729 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/00729
| 2025 01 28 | 192/ШШ2025/00729 |
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******, холбогдох,
81.10мкв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ 26- р байр нь ашиглалтын шаардлага хангахгүй болж дахин төлөвлөлтөд орохоор болсон тул Улсын бүртгэлийн тоот дугаартай, ,, орон сууцыг 386,860,000 /гурван зуун наян зургаан сая найман зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлж, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч "” ХХК-тай шинээр баригдах барилга ашиглалтад орсны дараа орон сууцны оронд түүний үнэлгээтэй дүйцэхүйц хэмжээний үнэ бүхий оффисын талбай авч, авсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний бие өөрийн нэр дээр гаргуулахаар харилцан тохиролцсон. Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч "” ХХК-тай 2017 оны 05 сарын 06-ны өдөр ОХ/016-4 дугаартай "Хамтран ажиллах хоёр талт гэрээ"-г байгуулсан ба гэрээний 1.1-т ...одоо байгаа арьс ширний 26-р байрны суурин дээр шинээр баригдах орон сууцны (В блок)-оос 16-р давхрын 84.10 м2 талбайг иргэн өгөхөөр харилцан тохиролцсон харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино... гээд 2.1-т ... "" ХХК- аас иргэн шилжүүлэн өгөх хөрөнгийн нийт үнэлгээ нь 386,860,000 төгрөг болно... гээд 2.2-т ...төлбөр тооцоо нь 100% төлөгдсөнөөр 2 тал тохиролцов гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан ОХ/16-4 дугаартай гэрээгээр дахин төлөвлөлтөд орсон орон сууцны нийт үнийг тодорхойлж, холбогдох тооцооны үлдэгдэлгүй болохыг баталгаажуулан, шинээр баригдах орон сууцны (В блок)-ийн 84.10 м.кв оффисын талбайг өмчлөх эрхийг надад үүсгэсэн. 2017 оны 05 сарын 06-ны өдөр ОХ/016-4 дугаартай гэрээнд холбогдох эрх, үүргийг дахин баталгаажуулан төсөл хэрэгжүүлэгч "” ХХК, орон сууц өмчлөгч намайг төлөөлөн "" ХХК, Нийслэлийн засаг дарга нарын хооронд "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ"-г 2019 оны 04 сарын 30-ны өдөр байгуулсан. Мөнхүү гэрээний 2.2-т ...шинэ орон сууц олгохдоо ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны талбайн хэмжээгээр (оффис) шинэ орон сууц олгоно... гээд 2.2-т ... Талууд (оффис) орон сууцны талбайн хэмжээг 58.1 м.2-аар нэмэгдүүлэн үнэ төлбөргүй олгохоор тохиролцов... гээд 4.2-т ... Сууц өмчлөгчийн эрх, үүрэг ... гээд 4.2.7-д ... орон сууцны гэрчилгээг ...Пүрэвдоржийн Алтаншагайн нэр дээр гаргуулах шаардах эрхтэй... гэж тус тус заасан. Дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлсэн 16 давхар орон сууц, оффисын барилгыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулсан боловч "" ХХК нь өнөөдрийг хүртэл 2017 оны 05 сарын 06-ны өдөр ОХ/016-4 дугаартай “Хамтран ажиллах хоёр талт гэрээ" болон 2019 оны 04 сарын 30-ны өдөр байгуулсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ"-ний үүргээ биелүүлж 16-р давхрын 84.10 м2 талбайг надад хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “...Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ...” гэж заасан. Өөрөөр хэлбэл, миний улсын бүртгэлийн тоот дугаартай, ,, орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулахаар харилцан тохиролцож 2017 оны 05 сарын 06-ны өдөр байгуулсан ОХ/016-4 дугаартай гэрээний дагуу төлбөрийг 100% төлсөн болохыг талууд баталгаажуулснаар "" ХХК-ийн хэрэгжүүлсэн дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдсан 16 давхар орон сууц, оффисын барилгын 16-р давхрын 84.10 м.кв оффисын талбайн өмчлөх эрх хуулийн дагуу надад үүссэн болно. Нэхэмжлэлийн шаардлага: намайг "” ХХК-ийн Арьс ширний 26-р байрны суурин дээр хэрэгжүүлсэн дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдсан 16 давхар орон сууц, оффисын барилгын 16-р давхрын 84.10 м2 талбайн оффисын талбайн өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулж өгөхийг "” ХХК-д даалгаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “ миний нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох Арьс ширний 26-р байрны суурин дээр хэрэгжүүлсэн дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдсан 16 давхар орон сууц, оффисын барилгын 16 давхрын 84.10 м2 талбайн оффисын талбайн өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулж өгөхийг ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Нэхэмжлэгч миний бие хуулиар олгогдсон хэргийн оролцогчийн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хуульд заасан нөхцөл журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-д холбогдуулан талбайн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулж өгөхийг даалгахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. гийн нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох талбайн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулж өгөхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,092,250 төгрөгийн 1,046,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 1,046,125 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР