| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2025/00026/И |
| Дугаар | 301/ШШ2025/00113 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 301/ШШ2025/00113
| 2025 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 301/ШШ2025/00113 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б овогт Т.Т-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Т/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.Тнь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Т.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т.Т миний бие 1965 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. Одоо өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тасалдалгүй ажиллаж нийгмийн даатгал төлж байсан хөдөлмөрийн дэвтэртэй болно. Мөн дунд нь ажиллаж байгаад 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Хилийн 0129 дүгээр ангид 3 жилийн цэргийн алба хааж цэргээс халагдаж ирээд шууд ажилдаа орж байсан болно. Аймгийн архиваас ажиллаж байсан хугацааны тухай лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Миний хувьд ажилласан жилээ тооцоод 1995-2000, 2021-2023 оныг дуустал 9 жилийн нийгмийн даатгал улсаас болон хувиараа төлж байсан болно. Тэтгэврээ тогтоолгох баримттай нийгмийн даатгалын газарт хүргүүлсэн боловч ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Миний хувьд 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Т аймгийн Б техник мэргэжлийн сургуулийн тракторч комбайнчийн ангид сурагчаар элсэж 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төгссөн. Энэ хугацаанд суралцаж ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл А аймгийн Х сумын Ц нэгдэлд тракторчнаар ажиллаж байсныг, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цэргийн алба хааж байсныг, 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Х сумын Ц нэгдэлд тракторчноор ажиллаж байсныг, 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Х сумын Худалдаа бэлтгэлийн тасгийн авто мухлагийн жолоочоор ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
- Хүсэлт гаргагч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ... Миний хувьд 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Т аймгийн Б техник мэргэжлийн сургуулийн тракторч комбайнчийн ангид сурагчаар элсэж 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төгссөн. Энэ хугацаанд суралцаж ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл А аймгийн Х сумын Ц нэгдэлд тракторчнаар ажиллаж байсныг, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цэргийн алба хааж байсныг, 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Х сумын Ц нэгдэлд тракторчнаар ажиллаж байсныг, 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл А аймгийн Х сумын Х бэлтгэлийн ангид, 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл А аймгийн Х сумын Т хоршоонд, 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл А аймгийн Х сумын И хоршоонд авто мухлагийн жолоочоор ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ажилласан жилээ шүүхээр тогтоолгож өндөр насны тэтгэвэрт орох гэж байгаа юм. Манай Х бэлтгэлийн ангийн архив шатсан гээд хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн тушаалууд гарч ирэхгүй байгаа. Хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн тушаалууд архиваас гарахгүй, ажиллаж байсныг нотлох баримт байхгүй болчхоод байгаа юм. А аймгийн Нийгмийн даатгалын газраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэж хэлсэн. Би 1981 онд А аймгийн Х сумын дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. 1981 оноос 1983 оныг хүртэл Т аймгийн Б суманд техник мэргэжлийн сургуульд тракторч комбайнчийн мэргэжлээр суралцсан. 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Энэ хугацааг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч Тагнуулын ерөнхий газрын архиваас цэргийн алба хаасан талаарх лавлагаа гарсан тул тогтоолгох шаардлагагүй болсон. Сургуулиа төгсөөд 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл А аймгийн Х сумын Ц нэгдэлд тракторчнаар ажиллаж байсныг, 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Х сумын Ц нэгдэлд тракторчнаар ажиллаж байсныг, 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Х сумын Х бэлтгэлийн Тасгийн авто мухлагийн жолоочоор ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 960 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Худалдаа бэлтгэлийн удирдах газрын 1989 он, Х сумын Ц нэгдлийн 1985-1989 онуудын баримтыг тус тус шүүн үзэхэд Т.Т-т холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- А аймгийн Х сумын Ц нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Зарим хүмүүсийг шагнах тухай” 36 тоот тогтоолд ... 2. Тракторын жолооч Д.Н, Б нарын 6 хүнийг тус бүр баярын бичиг 100 төгрөгөөр, тогтоолын хавсралтад нэрсийн жагсаалтын 10-т Т гэсэн,
- А аймгийн Х сумын Ц нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 112 тоот тушаалд 1. Ц нэгдлийн МТЗ-50 тракторын жолооч Т, ... нарын 1984 оны ээлжийн амралтыг 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн үндсэн 15, албан тушаалын 11, бүгд ажлын 26 хоногоор бодож олгосугай ... гэсэн,
- Т.Т-ийн 005046 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт
- Т.Т-гийн цэргийн батлах,
- Т.Т-т 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдөр олгосон 810536 дугаартай мэргэжлийн үнэмлэх,
- Т.Т-т 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгосон 24885 дугаартай Тракторч машинчийн үнэмлэх,
2.2. Хүсэлт гаргагч Т.Т-гийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Я.П-ын шүүхэд өгсөн “Би 1988 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Х сумын Х бэлтгэлийн ангид бэлтгэлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Т.Т нь 1989 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Х сумын Х бэлтгэлийн ангид авто мухлагийн жолоочоор ажиллаж байсан. Т.Тнь цэрэгт явсан, яг хэдэн онд явсныг нь мэдэхгүй байна. Т.Тнь А аймгийн Х сумын Х бэлтгэлийн ангийн ГАЗ-53 маркийн машин барьдаг байсан. А аймгийн Х сумын Х бэлтгэлийн анги 1990 оноос 1992 онд Т хоршоо, 1992 оноос 1995 оныг хүртэл И хоршоо болж нэршлийн хувьд өөрчлөгдсөн. А аймгийн Х сумын Х бэлтгэлийн ангийн даргаар н.Д гэдэг хүн ажиллаж байсан. Т.Т нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Х сумын Х бэлтгэлийн ангиас өөр тийшээ шилжиж байгаагүй. Би Т.Т-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
- Гэрч М.Д-гийн шүүхэд өгсөн “Би 1971 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Х сумын Х бэлтгэлийн ангид эдийн засагчаар ажиллаж байсан. Т.Т нь 1989 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Х сумын Х бэлтгэлийн ангид авто мухлагийн жолоочоор ажиллаж байсан. Т.Тнь цэргийн алба хаагаад ирлээ гэж дуулдаж байсан. Т.Тнь А аймгийн Х сумын Х бэлтгэлийн ангид ажилд орохоосоо өмнө А аймгийн Х сумын Ц нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Т.Тнь А аймгийн Х сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ГАЗ-53 маркийн машин барьдаг байсан. А аймгийн Х сумын Худалдаа бэлтгэлийн анги 1990 оноос 1992 онд Т хоршоо, 1992 оноос 1995 оныг хүртэл И хоршоо болж нэршлийн хувьд өөрчлөгдсөн. А аймгийн Х сумын Х бэлтгэлийн ангийн даргаар н.Х, н.Д нар ажиллаж байсан. Т.Тнь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Х сумын Х бэлтгэлийн ангиас өөр тийшээ шилжиж байгаагүй. Би Т.Т-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Ж.Т-ийн “Би 1987 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Х сумын Х бэлтгэлийн ангид, 1991 оноос 1993 оныг хүртэл А аймгийн Х сумын Т хоршоонд, 1993 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Х сумын И хоршоонд тус тус худалдагчаар ажилалж байсан. Т.Тнь 1981 онд 8 дугаар анги төгссөн. Т.Тбид хоёр нэг оны төгсөлт. Т.Тнь 8 дугаар ангиа төгсөөд тракторч-комбайнчаар суралцахаар сургуульд явж байсан. Би 1983 онд 10 дугаар анги төгсөж байсан. Т.Т нь 1983 онд сургуулиа төгсөж ирээд А аймгийн Х сумын Ц нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Т.Т нь 1983 оноос 1984 оныг хүртэл А аймгийн Х сумын Ц нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. 1984 оноос 1987 оныг хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн албанаас 1987 онд халагдаж ирээд А аймгийн Х сумын Ц нэгдэлд тракторын жолоочоор ажилласан. 1989 оныг хүртэл нэгдэлд ажиллаж байгаад А аймгийн Х сумын Х бэлтгэлийн ангид авто мухлагийн жолоочоор ажилласан. Т.Т нь 1989 оноос 1991 оныг хүртэл А аймгийн Х сумын Х бэлтгэлийн ангийн авто мухлагийн жолоочоор ажилласан. Т.Т ГАЗ-53 маркийн машин барьдаг байсан. А аймгийн Х сумын Х бэлтгэлийн анги 1991 оноос 1993 онд Т хоршоо, 1993 оноос 1995 оныг хүртэл И хоршоо болж нэршлийн хувьд өөрчлөгдсөн. Т.Т нь 1991 оноос 1993 оныг хүртэл Х сумын Т хоршоонд, 1993 оноос 1995 оныг хүртэл Х сумын И хоршоонд тус тус авто мухлагийн жолоочоор ажиллаж байсан. Т.Т нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Х сумаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Би Т.Т-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/33 тоот тодорхойлолтод: Тус газрын архивт Т.Т нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй болно гэсэн,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03-01/382 тоот лавлагаанд: А аймгийн Х сумын Х багт оршин суух, Т.Т, тэргүүлэгч өөрөө, 23 настай, эрэгтэй .. гэсэн,
- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Х сумын Х багт оршин суух, Т.Т, тэргүүлэгч өөрөө, 23 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-слесарч... гэсэн,
- Т.Т-гийн хаягийн хуудсанд “одоо хаана ямар ажилтай- 10 жилд сурагч-1981.1.17” гэсэн,
- Т.Т-гийн анх регистрийн дугаар олгосон ХААТР маягтад “ажилладаг байгууллага-авто граш, ажилд орсон он-1983, эрхэлдэг ажил-тракторын жолооч, эрхэлж эхэлсэн он-1988, оршдог сум-Х-1988.11.15” гэсэн,
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Х сумын Ц нэгдлийн 1983-1992 онуудын баримтыг шүүн үзэхэд Т.Т-т холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна. Х сумын Х бэлтгэлийн ангийн баримт шилжиж ирээгүй гэсэн,
- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0801/464 дугаартай лавлагаанд “Т.Т нь А аймгаас НАХЯ-ны сайдын 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0129 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн б/325 дугаар тушаалаар 06 дугаар сарын 22-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ” гэсэн,
- Т.Ж-гийн төрсний ХААТР-11 маягтад “1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, эцгийн нэр Т.Т, ажилладаг байгууллага-Т хоршоонд, эрхэлдэг ажил-жолооч” гэсэн,
- Т.Д-гийн төрсний ХААТР-11 маягтад “1989 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эцгийн нэр Т.Т, ажилладаг байгууллага-ХБАнгид, эрхэлдэг ажил-жолооч” гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.Т-гийн А аймгийн Х сумын Ц нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг тракторын жолоочоор, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл тракторын жолооч, слесариар, А аймгийн Х сумын Х бэлтгэлийн ангид 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл авто мухлагийн жолоочоор, А аймгийн Х сумын Т хоршоонд 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, А аймгийн Х сумын И хоршоонд 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 960 тоот тодорхойлолт,
- А аймгийн Х сумын Ц нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Зарим хүмүүсийг шагнах тухай” 36 тоот тогтоол,
- А аймгийн Х сумын Ц нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 112 тоот тушаал,
- Т.Т-гийн 005046 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
- Т.Т-гийн цэргийн батлах,
- Т.Т-т 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдөр олгосон 810536 дугаартай мэргэжлийн үнэмлэх,
- Т.Т-т 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгосон 24885 дугаартай Тракторч машинчийн үнэмлэх,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/33 тоот тодорхойлолт,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03-01/382 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Т.Т-гийн хаягийн хуудас,
- Т.Т-гийн анх регистрийн дугаар олгосон ХААТР маягт,
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13 тоот тодорхойлолт,
- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0801/464 дугаартай лавлагаа,
- Т.Ж-гийн төрсний ХААТР-11 маягт,
- Т.Д-гийн төрсний ХААТР-11 маягт
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Я.П, М.Д, Ж.Т нарыг мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Т.Т-гийн А аймгийн Х сумын Ц нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг тракторын жолоочоор, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл тракторын жолооч, слесариар, А аймгийн Х сумын Х бэлтгэлийн ангид 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл авто мухлагийн жолоочоор, А аймгийн Х сумын Т хоршоонд 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, А аймгийн Х сумын И хоршоонд 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлт гаргагч Т.Т нь 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан байдлаа тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
3. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Т.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Т.Т-гийн А аймгийн Х сумын Ц нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг тракторын жолоочоор, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл тракторын жолооч, слесариар, А аймгийн Х сумын Х бэлтгэлийн ангид 1989 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл авто мухлагийн жолоочоор, А аймгийн Х сумын Т хоршоонд 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, А аймгийн Х сумын И хоршоонд 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Т.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН