Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 304/ШШ2025/00125

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Хүсэлт гаргагч: Булган аймгийн ******* сум, 2 дугаар баг, *******д оршин суух ******* овогт *******ийн *******-*******гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.*******-******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...1986 оны 9 дүгээр сарын 1-нээс 1988 оны 09 дүгээр сарыг дуустал ******* сумын ******* 2 дугаар багийн бага сургуульд галчаар ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж 2 жил алба хаасан. Тухайн үед сургуульд галчаар ажиллаж байсан ч тэр үед хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул Булган аймгийн архиваас сургуульд ажиллаж байсан цалингийн цэс бүрдүүллээ. Иймд дээрх баримтыг үндэслэн 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарыг дуустал ******* сумын ******* 2 дугаар багийн бага сургуульд галчаар ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.*******-******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Гэтэл Нийгмийн даатгалын газраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагагүй гэсэн тул хүсэлтээсээ татгалзаж байна. Хүсэлтийг хүлээн авна уу. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.*******-******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Д.*******-******* нь хүсэлтийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч Д.*******-*******д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.*******-*******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ хүсэлт гаргагч Д.*******-******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч Д.*******-*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА