Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2025/00247

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2025/00247

Улаанбаатар хот

 

 

 



2025 03 26 103/ШШ2025/00247

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: .... оны ..2 дугаар сарын ..-ны өдөр төрсөн, ..настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг .. дугаар хороо, ******* ******* ******* *******-ийн ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие овогтой нь 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Багануур районы ХЗЭ-ийн хорооны харьяа Дулааны станцын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар, 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Багануур районы ХЗЭ-ийн хорооны Дотоод ажил хариуцсан зохион байгуулагчаар, 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Багануур районы Залуучуудын холбооны Тэргүүлэгчээр (дарга) тус тус ажиллаж байсан болно. Одоо тэтгэвэрт гарах болоход 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээгдсэн 233960 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт дарагдсан тамга, тэмдэг тод байна гэсэн шалтгаанаар ажилласан жил тогтоогдох боломжгүй болоод байна. Иймд намайг 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Багануур районы Дулааны станцын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, Багануур районы ХЗЭ-ийн хорооны дотоод ажил хариуцсан зохион байгуулагч, Багануур районы Залуучуудын холбооны Тэргүүлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: нь 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дулааны станцын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад гишүүдийн тоо хүрэхгүй гээд хороо нь татан буугдсан. Дараа нь Багануур районы ХЗЭ-ийн хорооны дотоод ажил хариуцсан зохион байгуулагчаар томилогдон ажиллаж байгаад Залуучуудын холбооны даргаар дэвшин ажилласан. Би тухайн үед хамт ажиллаж байсан, эвлэлийн гишүүн байсан учраас ыг сайн мэднэ. Нийгмийн дааталын байгууллага хөдөлмөрийн дэвтэр дээр тамга тод дарагдсан гээд шүүхээр тогтоолгож ир гээд байгааг чирэгдэл учруулж байна гэж бодож байгаа. Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

3.Хүсэлт гаргагч нь шүүхэд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 0162 дугаартай итгэмжлэл, Архивын газрын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Багануур районы ХЗЭ-ийн хорооны товчооны хурлын 07, 06 дугаартай тогтоолууд, Монголын Залуучуудын холбооны гүйцэтгэх хорооны тэргүүлэгчийн гишүүдийн хурлын 75 дугаартай тогтоол, танилцуулах хуудас, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харъяа төвийн эрчим хүчний системийн Багануурын дулааны станцын 14 дугаартай тушаал, Улаанбаатар хотын Багануурын районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны орон сууцны мэдэгдэл, албан томилолтын хуудас, МХЗЭ-ийн үнэмлэхийн хуулбар, МХЗЭ-ийн төв хорооны үнэмлэхийн хуулбар, Батлан хамгаалах яамны төв архивын лавлагаа, урилга, захиргаа ажилчдын 1989 оны 6 сарын үр дүнгийн шагнал олгох товчооны хуудас зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

4.Шүүхээс Б.******* хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авсан, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-1 маягтыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх ын шүүхэд хандаж гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1. нь 1964 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 61 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч ын хөдөлмөрийн дэвтэрт түүний улсад ажиллаж байсан үйл баримтын талаар тэмдэглэгдсэн байгаа боловч, тамга тэмдэг тод дарагдсан эргэлзээтэй үндэслэлээр дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх т үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ

4. нь 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Багануурын Дулааны станцад ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар, 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл дотоод ажил хариуцсан зохион байгуулагчаар, 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Багануурын районы Залуучуудын холбооны тэргүүлэгчээр ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

а/.233960 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ******* , 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай тушаалаар Багануурын районы Дулааны станцын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар томилсон, 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн, 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай тушаалаар Багануурын районы ХЗЭ-ийн хорооны дотоод ажил хариуцсан ахлах зохион байгуулагчаар томилсон, 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03 тоот тушаалаар Багануур районы ХЗЭ-ийн хорооны анхдугаар бүх хурлаар тэргүүлэгчээр дэвшүүлсэн томилсон, 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 75 дугаартай тушаалаар зохион байгуулагчийн ажлаас чөлөөлсөн, 1991 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаартай тушаалаар архивын эрлэгч номын санчаар томилсон талаарх бичилтүүд хийгджээ. /хх-ийн 6-8 дугаар тал/

б/.Архивын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолтод: Тус архивт Багануур районы Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны баримт хадгалагдаагүй тул ******* т лавлагаа олгох боломжгүй байна гэжээ. / хх-ийн 9 дүгээр тал/

в./Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101 дугаартай тодорхойлолтод: Үндэсний төв архивын сан хөмрөгт Багануурын районы Хувьсгалт залуучуудын эвлэл байгууллагын 1989 оноос хойшхи оны баримт шилжиж ирээгүй тул овогтой т холбогдох баримтыг шүүж үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ. /хх-ийн 10 дугаар тал/

г./Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/265 дугаартай лавлагаанд: Их, дээд сургуулиудын цэргийн тэнхимийн сургалтын программыг бүрэн хангаж, улсын шалгалтаа амжилттай өгсөн оюутнуудад дээд мэргэжил, боловсрол эзэмшин улсын ардын аж ахуйн салбарт ажиллахаар гарч байгааг тохиолдуулан БХЯ-ны сайдын 1987.06.16-ны өдрийн н/246 дугаар тушаалаар Хөдөө аж ахуйн дээд сургуулийн агро факультет төгссөн учир ******* т бэлтгэл бага дэслэгч цол олгогдсон байна. /хх-ийн 29 дүгээр тал/

д/.Багануурын районы ХЗЭ-ийн хорооны товчооны 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай хурлын ажилд авах тогтоолоор ыг 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж дотоод ажил хариуцсан зохион байгуулагчаар томилсон байна. /хх-ийн 11 дүгээр тал/

е/.Багануурын районы ХЗЭ-ийн хорооны товчооны 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор нь 400 төгрөгөөр шагнуулсан байна. /хх-ийн 12-13 дугаар тал/

ё/.Монголын Залуучуудын холбооны гүйцэтгэх хорооны тэргүүлэгч гишүүдийн хурлын 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 75 дугаартай тэргүүлэгчдийг үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолоор Багануур дүүргийн тэргүүлэгч ыг 3 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 14-15 дугаар тал/

ж./1989,1990 онуудад ажиллаж байх үеийн албан томилолт, ХЗЭ-ийн хорооны зохион байгуулагчийн үнэмлэх, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гүйцэтгэх хорооны гишүүний үнэмлэх, МХЗЭвлэлийн төв хорооны тэргүүлэгчийн үнэмлэх, Районы ХЗЭ-ийн хорооны бүгд хурлын урилга, Анхны илгээлтийн эзэд уулзалтад оролцох урилга, Районы ХЗЭ-ийн хорооны хүлээн авалтанд урьсан урилга. /хх-ийн 21-24,30 дугаар тал

з./Захиргааны зөвлөл, ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчдийн 1989.07.05-ны өдрийн хамтарсан хурлаар баталсан 1989 оны 05, 06 дугаар сарын үр дүнгийн шагнал олгох товчоогоор ХЗЭ-ийн дарга т 30 хувийн үр дүнгийн урамшуулал олгогдсон байна. /хх-ийн 31-32 дугаар тал/

и/.Гэрч Б.Тунгалагийн шүүхэд өгсөн: Миний бие 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Багануур дүүргийн /районы/ Дулааны станцад зуухны машинист, түүхий эдийн няраваар тус тус ажиллаж байсан. нь 1989-1990 он хүртэл Багануур Дулааны станцын МХЗЭвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан. Миний бие 1990 оны 3 сард хүүхэд төрүүлэхээр жирэмсний амралт авсан. ыг хэдэн сар хүртэл ажиллаж байсныг мэдэхгүй байна. Хүүхдээ төрүүлээд ажилдаа ороход Багануур дүүргийн Залуучуудын холбоонд очсон байсан. Яг ямар ажил хийж байсаныг мэдэхгүй байна. 1989 оны эхэнд л байх. Яг тодорхой сарыг санахгүй байна. нь эвлэлийн хорооны даргаар ажиллаж байхдаа амралтын өдрөөр уралдаан тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулж, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог байсан. Миний бие тухайн үед 1 дүгээр ээлжийн эвлэлийн үүрийн ахлагчаар ажиллаж байсан учраас той ойр ажлын уялдаатай, тэмцээн удирдах чиглэл авдаг байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/

5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч ******* овгийн ******* ыг 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Багануурын Дулааны станцад ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар, 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл дотоод ажил хариуцсан зохион байгуулагчаар, 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Багануурын районы Залуучуудын холбооны даргаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж, ******* овгийн ******* ыг 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Багануурын Дулааны станцад ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар, 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Багануурын районы ХЗЭ-ийн хорооны дотоод ажил хариуцсан зохион байгуулагчаар, 1990 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Багануурын районы Залуучуудын холбооны тэргүүлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ