| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00061/И |
| Дугаар | 304/ШШ2025/00126 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 304/ШШ2025/00126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******ы ******* дүгээр байр, ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн /иргэний бүртгэлийн дугаар: /-ийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч А.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч А., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нар нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-А. нь 1993 оноос 1998 онд гамшигтай тэмцэх газарт аврагч, шүхэрчин, гал сөнөөгчөөр ажиллаж байсан. А. нь хувь тэнцүүлэхээр тэтгэвэрт орох гэсэн боловч ажилласан жилээс нь 2-оос 3 жил дутуу байгаа гэж хэлсэн. Тэгээд шүүхэд хандсан. Иймд А.ийг гамшигтай тэмцэх газрын Булган аймаг дахь салбарт 1993 оны 03 дугаар сараас 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл аврагч, шүхэрчин, гал сөнөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
Д.ийн Булган аймаг дахь гамшигтай тэмцэх газарт А.тэй хамт 1993-1998 оныг дуустал гал сөнөөгчөөр ажиллаж байсан ба миний бие Д. нь Булган аймаг дахь гамшигтай тэмцэх газарт хамт ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлж байна гэх тодорхойлолт нотариатаар гэрчлүүлсэн,
Т.ийн *******ийн тэй 1993 оноос 1998 онд миний бие нь Булган аймаг дахь гамшигтай тэмцэх газарт шүхэрчин гал сөнөөгчөөр ажиллаж байсан гэх тодорхойлолт нотариатаар гэрчлүүлсэн,
*******ийн ийн овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа,
А.өд 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гамшигтай тэмцэх албаны Булган аймаг дахь салбараас олгосон Сайшаалын үнэмлэх,
гамшигтай тэмцэх албаны Булган аймаг дахь салбараас 1994 онд А.өд 1994 оны салбарын аварга шалгаруулах цэргийн гурван төрөлтийн тэмцээнд 1 дүгээр байр эзэлсэн тул диплом, үнэ бүхий зүйлээр шагнав гэх диплом нотариатаар гэрчлүүлсэн,
Булган аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
гамшигтай тэмцэх албаны Булган аймаг дахь салбарын даргын 1995 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Тус салбарт ...Х. нар улс тунхагласны 71 жилийн ойг тохиолдуулан эрх зүйн сургалтыг эрчимтэй болгох ажиллагсдын хууль эрхийн мэдлэгийг өргөжүүлэхэд чиглэгдсэн АСТ-ын тэмцээнд амжилттай оролцсонд тушаалаар баяр хүргэж сайшаасугай гэх 87 дугаар Сайшаах тухай тушаал,
гамшигтай тэмцэх албаны Булган аймаг дахь салбарын даргын 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Тус салбарт ...Мото буудлагын мэргэжлийн тусгай баталионд орох элсэлтийн шалгалтанд тэнцэж элсэх болсон тул дэд ахлагч А.ийг 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс тасалбар болгох аврагч шүхэрчин гал сөнөөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж Зэвсэгт хүчний 150 дугаар ангид шилжүүлсүгэй... гэх 56 дугаар Шилжүүлэх тухай тушаал,
гамшигтай тэмцэх албаны Булган аймаг дахь салбарын даргын 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 56 дугаар Цалингийн нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралтын хамт /Тушаалын хавсралтын 21 дүгээрт: Овог нэр: Н., Албан тушаал: Шүхэрчин гал сөнөөгч, Сарын үндсэн цалин: 12150=00/,
зэрэг баримтууд,
3.Хүсэлт гаргагч А.ийн хүсэлтээр Т., Д. нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/61 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч А.ийн гамшигтай тэмцэх албаны Булган аймаг дахь салбарт 1993 оны 03 дугаар сараас 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл аврагч, шүхэрчин, гал сөнөөгчөөр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч А. нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор гамшигтай тэмцэх албаны Булган аймаг дахь салбарт 1993 оны 03 дугаар сараас 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл аврагч, шүхэрчин, гал сөнөөгчөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
Д.ийн Булган аймаг дахь гамшигтай тэмцэх газарт А.тэй хамт 1993-1998 оныг дуустал гал сөнөөгчөөр ажиллаж байсан ба миний бие Д. нь Булган аймаг дахь гамшигтай тэмцэх газарт хамт ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлж байна гэх тодорхойлолт нотариатаар гэрчлүүлсэн,
Т.ийн *******ийн тэй 1993 оноос 1998 онд миний бие нь Булган аймаг дахь гамшигтай тэмцэх газарт шүхэрчин гал сөнөөгчөөр ажиллаж байсан гэх тодорхойлолт нотариатаар гэрчлүүлсэн,
*******ийн ийн овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа,
А.өд 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гамшигтай тэмцэх албаны Булган аймаг дахь салбараас олгосон Сайшаалын үнэмлэх,
гамшигтай тэмцэх албаны Булган аймаг дахь салбараас 1994 онд А.өд 1994 оны салбарын аварга шалгаруулах цэргийн гурван төрөлтийн тэмцээнд 1 дүгээр байр эзэлсэн тул диплом, үнэ бүхий зүйлээр шагнав гэх диплом нотариатаар гэрчлүүлсэн,
Булган аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
гамшигтай тэмцэх албаны Булган аймаг дахь салбарын даргын 1995 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Тус салбарт ...Х. нар улс тунхагласны 71 жилийн ойг тохиолдуулан эрх зүйн сургалтыг эрчимтэй болгох ажиллагсдын хууль эрхийн мэдлэгийг өргөжүүлэхэд чиглэгдсэн АСТ-ын тэмцээнд амжилттай оролцсонд тушаалаар баяр хүргэж сайшаасугай гэх 87 дугаар Сайшаах тухай тушаал,
гамшигтай тэмцэх албаны Булган аймаг дахь салбарын даргын 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Тус салбарт ...Мото буудлагын мэргэжлийн тусгай баталионд орох элсэлтийн шалгалтанд тэнцэж элсэх болсон тул дэд ахлагч А.ийг 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс тасалбар болгох аврагч шүхэрчин гал сөнөөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж Зэвсэгт хүчний 150 дугаар ангид шилжүүлсүгэй... гэх 56 дугаар Шилжүүлэх тухай тушаал,
гамшигтай тэмцэх албаны Булган аймаг дахь салбарын даргын 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 56 дугаар Цалингийн нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралтын хамт /Тушаалын хавсралтын 21 дүгээрт: Овог нэр: Н., Албан тушаал: Шүхэрчин гал сөнөөгч, Сарын үндсэн цалин: 12150=00/,
зэрэг баримтууд,
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/61 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
-Гэрч Д.ийн: Би 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албанд шүхэрчин, гал сөнөөгчөөр ажилд орж байсан. Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албаны нэр нь өөрчлөгдөж байгаад Улсын нөөцийн салбар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар гэсэн 3 байгууллага нэгдэж 2004 онд Онцгой байдлын газар үүсгэн байгуулагдсан. Би 1990 оноос 2014 оны 04 дүгээр сар хүртэл тасралтгүй ажиллаж байгаад хамгийн сүүлд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Улсын нөөцийн салбараас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. А. нь 1994 онд гамшигтай тэмцэх салбарт шүхэрчин, гал сөнөөгчөөр ажилд орж байсан. Одоогийн мал эмнэлэг байрлаж байгаа байранд гамшигтай тэмцэх салбар үйл ажиллагаа явуулж байхад буюу 1998 онд А. нь ******* хот руу Ардын армийн цэргийн анги руу шилжиж ажиллахаар явсан. Ой хээрийн түймэр бусад аж ахуйн ажлууд, хадланд явах зэрэгт хамтран ажиллаж байсан гэх,
-Гэрч Т.ийн: Би 1992 онд Булган аймгийн гамшигтай тэмцэх салбарт шүхэрчин, гал сөнөөгчөөр ажилд орж байсан. гамшигтай тэмцэх салбар нь 2004 онд Булган аймгийн Онцгой байдлын газар болон Улсын нөөцийн газартай нийлсэн. Би 1992 оноос 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Булган аймгийн гамшигтай тэмцэх салбарт шүхэрчин, гал сөнөөгчөөр тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. А. 1994 онд Булган аймгийн гамшигтай тэмцэх салбарт шүхэрчин, гал сөнөөгчөөр ажилд орж байсан. Хэзээ ажлаасаа гарсныг нь мэдэхгүй байна. Ямар ч гэсэн надтай хамт ажиллаж байсан гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн ийн гамшигтай тэмцэх албаны Булган аймаг дахь салбарт 1993 оны 03 дугаар сараас 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл аврагч, шүхэрчин, гал сөнөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА