| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00086/И |
| Дугаар | 103/ШШ2025/00248 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2025/00248
| 2025 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 103/ШШ2025/00248 | Улаанбаатар хот |
2025 03 26 103/ШШ2025/00248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: .. оны 0... дүгээр сарын ...-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол ... дугаар байрны ... тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* ажиллаж байсан байдлаа болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтүүдийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь улсад ажиллаж байсан байдлаа болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтүүдийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* овогтой ******* миний бие нь 1963 оны 09 дүгээр сарын 16-нд төрсөн бөгөөд миний төрснийг гэрчлэх гэрчилгээний дугаар 40, овог *******, нэр ******* гэж 1963 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн байна. Миний бие нь 1979 онд 8-р анги төгсөж илгээлтээр ******* аймгийн ******* сумандаа ямаачнаар томилогдон ажиллахад надад 1979 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 00565 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нээхдээ \миний ээж\******* овоглож 1979, 1980 оны ажилласан өдөр, хөлсийг бичиж тэмдэглэсэн байна. 1980 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн дэвтэр нээхдээ миний аавын аав болох \миний өвөө\ овогтой гэж нээж 1981,1985, 1986, 1987,1988, 1989, 1990 оны ажилласан өдөр хөлсийг тэмдэглэсэн. Миний бие 1982 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж 502437 дугаартай цэргийн батлах авсан бөгөөд энэ бичиг баримтанд миний овог нэрийг ******* гэж бичсэн байгаа юм. Хүмүүс нутгийнхан намайг хүүхэд байхад гэж дууддаг байсан, том болоод ******* гэдэг болсон. Дээрх баримт бичгүүд дээр овог зөрүүтэй, ******* гэхийг гэж бичсэн зөрчилтэй байгаа учраас 00565 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн, 1980 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн, 1982 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 502437 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр ******* овогтой ******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн миний бие нь 1979 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сар хүртэл ******* аймгийн ******* суманд малчнаар ажиллаж байгаад 1982 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс цэргийн албанд татагдсан. Цэргийн албанаас 1985 оны 06 сард халагдаж ирээд 10 сараас 1993 оны 1 дүгээр сарын 30 хүртэл ******* аймгийн ******* сумын Туяа нэгдэлдээ үргэлжлүүлж ажилласан. Иймд намайг 1979 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртал ******* аймгийн ******* сумын Туяа нэгдэлд малчин, нярав, бригадын даргаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, 00565 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 502437 дугаартай цэргийн батлахын хуулбар, Үндэсний төв архивын тодорхойлолт, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, ******* аймгийн Даланжаргал сумын Туяа нэгдлийн даргын 1979 оны 06 дугаар сарын 44 дугаартай ажилд томилох тухай, 1985 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 71 дугаарай ажилд томилох тухай, 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаартай ажилд томилох тухай, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаартай ажилчин, албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай, ******* аймгийн ******* сумын Туяа хувьцаат компаний ерөнхий захирлын 1992 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 68 дугаартай зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай, 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаартай ажилд томилох тухай тушаалуудын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс В.******* хүсэлтээр Г.*******, нараас гэрчийн мэдүүлэг авсан, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-21, ХААТР-1 маягтуудыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх В.******* шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байсан байдлаа болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.******* нь 1963 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 62 нас хүрч байгаа, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2.Хүсэлт гаргагч В.******* ажиллаж байх үеийн болон цэргийн албан хаасан талаарх зарим баримтууд дээр түүний ******* гэх овогийг төрсөн ээж Дэлгэрцогт, өвөө нараар овоглож олгосон, түүнчлэн ******* гэхийг гэж зөрүүтэй бичсэнээс дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх *******од үүсэж байх ба тухайн үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.
3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн юм гэжээ.
4.1979 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 00565 дугаартай, 1980 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрүүдийн, 1982 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 502437 дугаартай цэргийн батлахын эзэмшигч нь ******* овогтой ******* мөн болох нь, ******* нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сар хүртэл малчнаар, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл няраваар, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бригадын даргаар тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
а./1979.06.23-ны өдөр нээлгэсэн 00565 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: овог Дэлгэрцогт нэр *******, ******* аймаг, Туяа нэгдэл, 1963 онд төрсөн, эрэгтэй, 8 дугаар анги, Нэгдлийн туслах үйлдвэрийн ажилчнаар 1979.07.01-нээс авч ажиллуулав, 1980 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт овог нэр , ******* аймаг, ******* сум, Туяа нэгдэл, эрэгтэй гэж тэмдэглэсэн, 1981,1985-1990 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт хийгдсэн байна./хх-ийн 8,9-10 дугаар тал/
б./ 1982 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон 502437 дугаартай цэргийн батлах: *******ын г НАХЯ-ны сайдын 1985.05.30-ны өдрийн 364 дугаартай тушаалаар хугацаа дуусч халагдсан учир ******* аймаг руу явуулав, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тангараг өргөсөн гэсэн бичилт хийгджээ. /хх-ийн 11 дүгээр тал/
в./Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаартай тодорхойлолтод: Үндэсний төв архивын сан хөмрөгт ******* аймгийн ******* сумын Туяа нэгдэл /Туяа ХК/ байгууллагын бүгд оны баримт шилжиж ирээгүй тул ******* овогтой *******од холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна. /хх-ийн 12 дугаар тал/
г/.Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/108 дугаартай лавлагаанд: Болоожийн ******* нь ******* аймгаас НАХЯ-ны сайдын 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0168 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 6 дугаар сарын 17-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан гэжээ. /хх-ийн 13 дугаар тал/
д/.******* аймгийн Даланжаргал сумын Туяа нэгдлийн даргын 1979 оны 06 дугаар сарын 44 дугаартай ажилд томилох тушаалаар Дэлгэрцогтын *******ыг 07 дугаар сарын 01-ний өдрөөс ямаачнаар томилсон, 1985 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 71 дугаартай ажилд томилох тухай тушаалаар Б.г 10 дугаар сарын 01-ний өдрөөс аж ахуйн няраваар томилсон, 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаартай ажил томилох тухай тушаалаар ******* овогтой г 10 дугаар сарын 01-ний өдрөөс бичигтийн бригадын даргаар томилсон, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаартай ажилчин, албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нэгдэл хувьцаат компанийн хэлбэрээр зохион байгуулагдах болсонтой холбоотойгоор 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ******* болон бусад ажилчдыг нэгдлийн гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлж, Туяа компанийн мэдэлд шилжүүлсэн байна. /хх-ийн 14-17 дугаар тал/
е./Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1А, ХААТР-21/А/ маягтад: овог *******, нэр *******, төрсөн газар: ******* аймаг, *******, төрсөн он сар өдөр: 1963.09.16, регистрийн дугаар: ЕВ63091611, ажилладаг байгуулга: ******* Туяа нэгдэл, ажилд орсон: 1985 он, эрхэлдэг ажил: аж ахуйн нярав гэж бүртгэгджээ. /хх-ийн 34-35 дугаар тал/
ё/. 40 дугаартай төрсний гэрчилгээнд: овог *******, нэр *******, 1963 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, төрүүлсэн эцэг ын *******, эх Цагаан-Өвгөний Дэлгэрцогт гэжээ. /хх-ийн 7 дугаар тал/
ж/. Гэрч Г.******* шүүхэд өгсөн: ******* нь миний том хүү, ******* гэж хүнээр овоглох ёстой, гэтэл түүний ээж*******, миний эцэг болох аар бас овоглоод яваад байсан байна лээ. гэдэг хүн бол миний эцэг, Дэлгэрцогт нь ******* төрсөн ээж бөгөөд миний хань юм. Хөдөлмөрийн дэвтэрт яагаад******* овоглосоныг мэдэхгүй. Хөдөлмөрийн дэвтэр солигдох үед овгийг нь мэдэхгүй болохоор бие биенээсээ асуугаад л солиод бичсэн байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр тал/
з/.Гэрч ын шүүхэд өгсөн: ******* нь1979 онд ******* аймгийн ******* сумын 8 дугаар ангийг төгсөж, сургуулиа төгсөөд илгээлтээр шууд мал дээр гарсан. Ямаачин, адуучнаар 2 жил ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэрэгт явж ирээд ******* аймгийн ******* сумын Туяа нэгдэлд нэгдлийн няраваар ажиллаж байсан. Дараа нь багийн даргаар ажиллаж байсан. Би ажиллаж байсан хугацааг нь сайн мэдэхгүй. Би ******* аймгийн ******* сумын Туяа нэгдэлд 1978 оноос 1990 он хүртэл тракторчиноор ажиллаж байсан. Би 1991 онд Туяа нэгдлийн ажлаас гарч ******* аймгийн Сайншанд суманд ирсэн. Намайг ажлаас чөлөөлөгдөхөд ******* нь ******* сумын Туяа нэгдлийн Бичигт бригадад багийн даргын ажил хийж байсан. ******* аав нь ******* гэдэг. Одоо ******* аймгийн ******* сумын Бичигт бригадад амьдарч байгаа. Ээж нь Дэлгэрцогт гэж хүн байсан. ******* өвөөгийн талаар сайн мэдэхгүй.*******ыг ******* ******* л гэдгийг мэднэ гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42-44 дүгээр тал/
и/.Монгол улсын Иргэний үнэмлэхийн хуулбарт: ******* овгийн ******* *******, 1963.09.16 нд төрсөн эрэгтэй, регистрийн дугаар: ............1 гэж бүртгэгджээ. /хх-ийн 5 дугаар тал/
5/.Хүсэлт гаргагч ******* *******той холбоотой дээрх бичгийн нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд: *******ыг түүний өвөг эцэг , эх Дэлгэрцогт нараар овоглож зарим бичиг баримтыг олгосон, *******ыг өөрсдийн дуудлагаар зарим бичиг баримтад гэж бичсэн байх ба ын , Дэлгэрцогтын *******, ******* , ******* *******той холбоотой баримтууд нь хоорондоо ижил утга агуулгатай, баримтууд дээр бичигдсэн төрсөн он сар өдөр, регистрийн дугаар, эцэг эхийн нэр, эрхэлж байсан ажил албан тушаал, хугацаа, бусад үйл баримтууд нь зөрүүгүй байна.
6/.Иймд 00565 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн, 1980 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн, 1982 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 502437 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр ******* овогтой ******* мөн болохыг, *******ыг 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 01 хүртэл ******* аймгийн ******* сумын Туяа нэгдэлд малчнаар, 1985 оны 10 дугаар сарын 01-нээс 1990 оны 10 дугаар сарын 01 хүртэл нэгдлийн няраваар, 1990 оны 10 дугаар сарын 01-нээс 1991оны 12 дугаар сарыг дуустал Бичигт бригадын даргаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын Туяа Хувьцаат компанид бригадын даргаар ажиллаж байсныг тус тус тогтоон шаардлагаас 1992 оны 08 дугаар сарын 01-нээс 1993 оны 01 дүгээр сарын 30-ныг хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг нотлох баримтгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7/.Хэрэгт авагдсан баримтаар Туяа нэгдэл нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Туяа Хувьцаат компани болж өөрчлөгдсөнийг дурдав.
8/.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг үндэслэн хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар 1979 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 00565 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1980 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр, 1982 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 502437 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой ******* мөн болохыг, ******* овогтой *******ыг 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 01 хүртэл ******* аймгийн ******* сумын Туяа нэгдэлд малчнаар, 1985 оны 10 дугаар сарын 01-нээс 1990 оны 10 дугаар сарын 01 хүртэл няраваар, 1990 оны 10 дугаар сарын 01-нээс 1991оны 12 дугаар сарыг дуустал Бичигт бригадын даргаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын Туяа Хувьцаат компанид бригадын даргаар ажиллаж байсныг тус тус тогтоож, 1992 оны 08 дугаар сарын 01-нээс 1993 оны 01 дүгээр сарын 30-ныг хүртэл ажиллаж байснаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ