Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2025/00128

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* *******ын гудамж ******* банкны төв байранд байрлах “******* банк” ХХК /Хувийн хэргийн дугаар: *******/, /РД:257*******697/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 4 дүгээр баг, дугаар гудамж 03 тоотод оршин суух овогт йн ,

Хариуцагч: Булган аймгийн сумын 1 дүгээр баг т оршин суух овогт ын нарт холбогдох

нийт үндсэн зээлийн төлбөр 11,770,767.15 төгрөг, хүү 2,250,275.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92,590.37 төгрөг, нийт 14,1,632.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд 100*******5677 дугаартай цалингийн зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 11,770,767.15 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаарх хүү 2,250,275.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92,590.37 төгрөг, нийт 14,1,632.59 төгрөгийг С., А. нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ******* банк ХХК-иас нэхэмжилсэн нийт 14,1,632.59 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч ******* банк ХХК-иас нэхэмжилсэн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч С., А. нарын хариу тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч С., А. нарт холбогдуулан нийт 14,1,632.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С., А. нар нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээлийн төлбөр 11,770,767.15 төгрөг, хүү 2,250,275.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92,590.37 төгрөг, нийт 14,1,632.59 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч С., А. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

******* банк ХХК-ийн Булган салбарын захирал Б.аас 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр банкир Б.д олгосон итгэмжлэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж оролцох эрхийг олгосон байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22*******,519 төгрөгөөс 114,260 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С., А. нараас 114,260 төгрөгийг, улсын орлогоос 114,260 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХКК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХКК-ийн нэхэмжилсэн нийт үндсэн зээлийн төлбөр 11,770,767.15 төгрөг, хүү 2,250,275.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92,590.37 төгрөг, нийт 14,1,632.59 /арван дөрвөн сая нэг зуун арван гурван мянга зургаан зуун гучин хоёр төгрөг тавин есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч С., А. нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22*******,519 төгрөгөөс 114,260 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С., А. нараас 114,260 төгрөгийг, улсын орлогоос 114,260 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч С., А. нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             Д.ЭЛБЭГЗАЯА