Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/650

 

 

               
 

2023

 

6

 

22

 

2023/ДШМ/650

 

 

 

 

 


 

Э.Сд холбогдох
эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат,

хохирогч Э.Б,

шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Д.Батсүх,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/430 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Сы өмгөөлөгч Д.Батсүх, хохирогч Э.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Сд холбогдох эрүүгийн 1806 04116 1779 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн Э.С, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, ..., дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:..../.

Шүүгдэгч Э.С нь 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Бтой таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Сы үйлдлийг Эрүүгийн хуулийн

 

тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02- ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Э.Сд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж, хохирогч Э.Б нь цаашид гарах эмчилгээ болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Сы өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдлыг зөв тогтоож чадаагүй гэж үзэж буй үндэслэлийн талаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Сыг "...2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Бтой таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан...” гэх үйлдэлд буруутган Эрүүгийн хуулийн тусгай анги /цаашид ‘"ЭХТА” гэнэ/-ийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Энэхүү эрүүгийн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хянан шийдвэрлээд тус шүүх хуралдаанаас гарсан 789 дүгээр магадлалаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасны дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явагдсан.

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримт болон хэрэгт урд авагдаад байсан нотлох баримтуудаар "...2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Бтой таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хохирогч гэх Э.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэх миний үйлчлүүлэгчийг буруутгасан үйлдэлд ЭХТА-ийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг бүрэн бодитойгоор, эргэлзээгүй тогтоож чадаагүй гэж үзэх дор дурдсан үндэслэлүүд байна. Үүнд:

  1. ЭХТА-ийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан “санаатай үйлдэл” байхаар хуульчлагдсан. Э.С нь "...Э.Б бидний хооронд үүссэн маргааны явцад хохирогчийг огт цохиогүй, харин Э.Б нь өөрийн дүү С.Б-тай нийлж намайг зодож, миний биед хөнгөн гэмтэл учруулсан...” гэж мэдүүлдэг бөгөөд түүний энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар батлагдан тогтоогдсон.

Хохирогч Э.Бын “...Тэгээд байж байгаад урт үстэй залуу миний нүд рүү цохиод намайг тал тоосго мэт юмаар цохисон...” гэх /1хх 44/,

гэрч С.Б-ы "...Эхлээд машины жолооч бууж ирээд чирч буулгаад цээжрүү нь гараараа цохисон. Тэгсэн араас нь нэг нүдний шилтэй өндөр ах гарч ирээд зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Өөр хүн нүд рүү цохисныг бол хараагүй ... Жолооч залуу танай ах Бын биед халдсануу гэсэн асуултад, Машинаас бууж ирээд цээжрүүнь гараараа 2-3 удаа цохисон. Өөрөөр халдаагүй... " гэх

/1хх 54/,

гэрч Г.Б-ийн “...приусны хоёр хүн намайг хэл амаар өдөөд чи хүүхэн шиг пизда зодолдож чадахгүй гээд байхаар нь би та нартай зодолдох шаардлага байхгүй би хаана зодолдохоо мэднэ гэж хэлсэн..." гэх /1хх 59/,

гэрч Б.Т-ийн "...цагдаа ирэнгүүт гэнэт шууд бид нарыг зодсон гэж цагдаад худал хэлсэн. Миний мэдэхийн намайг очсоноос хойш бол тэр хүнд хэн ч гар хүрээгүй. Цагдаад худлаа хэлсэн. Магадгүй намайг очихоос өмнө тэр хүний нүд рүү цохисон бол зүүж явсан шил нь ямар нэгэн байдлаар гэмтэх байсан байх гэж бодож байна. Гэвч тэр хүний зүүж явсан шил нь зүгээр бас очиж салгахад тэр ах шилтэйгээ байсан. Цагдаа ирэхэд нүдний шилээ авсан. Шилээ авахад миний нүд рүү чулуугаар цохисон гэж худал хэлсэн. Нүд нь жаахан улайсан байсан. Гэхдээ тэр улаан цохиулсны дараах улаан биш байсан. Өөр улаан байсан. Хэрэв нүдийг нь улайтал цохисон бол хавдсан байх ёстой. Бас шил нь эвдэрсэн байх ёстой гэж бодож байна...” гэх/1хх 62/,

гэрч Б.Д-ийн “...Энэ маргааны гол эзэн бол тэр настайвтар хүн байсан. Залуучуудыг өдөөн хатгаж янз янзаар хэлж байсан. Тэр хүн үг хэл айхтар байсан. Би уул нь анх настайвтар ахмад хүн болохоор тэр хүний талд зогсоод залуучуудыг боль гэж хэлээд зогсож байхад харин ч эсрэгээрээ настайвтар хүн уриалаад хүмүүсийг маргалдуулаад байсан. Асуулт: Настайвтар хүнийг хэн нэгэн цохисон уу? Хариулт: Цохиогүй. Цагдаа ирсний дараа намайг цохисон гэж яриад байсан. Миний хувийн дүгнэлтээр ёс зүй маш муутай, худлаа ярьдаг, маш муу хүн шиг санагдсан...” гэх /1хх 64/ мэдүүлгүүдээр нотлогдож байгаа.

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим гэрч нараас дахин мэдүүлэг авагдсан бөгөөд тэдгээр гэрч нарын анх өгсөн мэдүүлэг өөрчлөгдөөгүй, олон жилийн дараа ч тогтвортой хэвээр байна.

  1. Бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тодорхойлох бас нэгэн үндсэн шинж бол “хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” байх явдал юм.

Хохирогч гэж үзээд байгаа Э.Бын эрүүл мэндийн талаар үйл явдал болсноос хойш 4 хоногийн дараа анхны шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг ШШҮХ-ийн шинжээч Б.Ундармаа гаргасан бөгөөд энэ шинжилгээний явцад хийсэн үзлэгээр “зүүн нүдний салст бага зэрэг улайсан” гэх шинж илэрч, "...Э.Бын зүүн нүдний алимны салстын улайлт’’ гэмтэл тогтоогдож, энэ гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн /1хх 79/ дүгнэлтийг гаргасан байдаг.

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр долоон шинжээчийн бүрэлдэхүүнтэй 163 дугаартай дүгнэлт гарсан бөгөөд энэ дүгнэлтээр хохирогч гэгдээд байгаа Э.Бын биед хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон байна.

Тус дүгнэлтэд хэрэг учрал болсон үед гарсан хамгийн анхны шинжээчийн дүгнэлт болох ШШҮХ-ийн шинжээч Б.Ундармаагийн гаргасан дүгнэлтийг ямар үндэслэлээр хэрхэн үгүйсгэж байгааг болон тухайн гэмтэл 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр авсан гэмтлээс үүдэлтэй болохыг ямар нотлох баримтаар хэрхэн тогтоосон талаар огт дурдаагүй байна.

Яллагдагчийн өмгөөлөгчдийн зүгээс дээрх шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан, тал бүрээс нь бодитойгоор хянаж үзвэл тухайн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх дараах үндэслэлүүд байна:

  1. Анхны буюу 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5981 дугаартай шинжээчийн дүгнэлтийн тухайд үйл явдал болсон даруйд Э.Бын биед үзлэг хийсний үндсэн дээр гарсан дүгнэлт бөгөөд тус үзлэгээр илэрсэн гэмтлүүд нь илүү бодитой, үнэн зөв тодорхойлогдсон гэж

үзэх үндэслэлтэй. Э.Б нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ "...араас ирээд намайг цохисон. Би нүдний шилээ аваад босоод ирэхэд дахиад намайг цохисон. ...Анх миний нүд хавдаад улайсан байдалтай байсан ...Миний нүд рүү цохисноос болоод нүдний ар талын судас тасарсан түүнээс үүдээд миний нүд хараагүй болсон ...С хоёр удаа нүд рүү цохисон. ...Хөхөрч хавдаад цус хуралттай байсан. ...Тухайн үед цохихоор нь би манараад доош суугаад шилээ аваад босоод ирэхэд дахиад цохисон..." гэхзэргээрмэдүүлсэн. Түүний энэхүү мэдүүлэгт дурдсан шиг үйл явдал болж, үүний улмаас “нүд нь хавдсан”, “нүдний ар талын судас нь тасарсан” гэмтэл учирсан бол энэ нь анхны шинжээчийн үзлэгээр илрэх бүрэн боломжтой байсан.

  1. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 163 дугаартай дүгнэлтэд "хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 163” гэснээс үзвэл дүгнэлт гаргасан долоон шинжээч хэргийн материалыг үндэслэж тухай дүгнэлтийг гаргасан гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан баримтуудаар Э.С нь хохирогчийг огт цохиогүй гэх хөндлөнгийн хэд хэдэн гэрчийн удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүд авагдсан байгааг шинжээч нар ямар баримтаар үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна.

Хохирогч Э.Бын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор анхан, дахин, бүрэлдэхүүнтэй, комиссын нийт 4 удаа шинжээч томилж, шинжилгээ хийлгэхэд учирсан гэмтлийн зэргийн талаар дөрвөн өөр дүгнэлт гарсан, энэ нь Э.Бын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаар шинжээч нарын хэн аль нь бодитой үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадаагүйг харуулж байх тул тэдгээр дүгнэлтийг нь нотлох баримтаар үнэлж,

прокурорын болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Тухайлбал, Хэрэг явдал болсон даруйд анх удаа буюу 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гаргасан, №5981 дугаартай шинжилгээгээр "...Э.Бын биед баруун нүдний алимны салстын улайлт гэмтэл тогтоогдсон боловч уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн, хоёр дахь удаа буюу 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан №744 дугаартай, 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээгээр “...Э.Бын биед тухайн үед зүүн нүдний алимны доргилт, гэмтлийн гаралтай зүүн нүдний салстын үрэвсэл гэмтэл учирчээ. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5981 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Э.Бын биед тухайн үед зүүн нүдний алимны доргилт, гэмтлийн гаралтай зүүн нүдний салстын үрэвсэл гэмтэл учирсан уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн, гурав дахь удаа буюу 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гаргасан, №856 дугаартай, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээгээр “...эхний хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, Э.Бод зүүн нүдний урьд солонго бүрхүүлийн гэмтлийн гаралтай үрэвслийн улмаас нүдний даралт ихдэн харааны мэдрэл хатангиршин хараагүй болсон, энэ гэмтэл нь 2018 оны 5 дугаар 07-нд үүссэн, нүдний даралт ихдэлт, хараа бууралт 0.04 нь хожуу, хүндрэлийн улмаас үүссэн, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн, дөрөв дэх удаа буюу 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гаргасан, 163 дугаартай, 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээгээр “...Э.Б нь 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гэмтэл авахаас өмнө 2014 оны 8 дугаар сард Фуксийн хам шинж, 2018 оны 3 дугаар сарын 16-нд зүүн нүд улайна гэсэн зовуурьтай үзүүлсэн зүүн нүдний хараа 0.4, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр болон 4 дүгээр сарын 30-ны өдрийн үзлэгээр зүүн нүдний хараа 0.5 гэж оношлогдож байжээ. Иймээс урьд нь 0.5 харааны бууралттай байсан зүүн нүдэндээ 2018 оны 5 дугаар сарын 07-нд дахин гэмтэл авснаас нүдний суурь өвчнийг сэдрээх, хоёрдогчоор нүдний даралтыг ихэсгэж харааны мэдрэл хатангиршиж, хараагүй болсон байх боломжтой ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7, 34.6-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 20%-иар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, Э.Бын зүүн нүдний фуксийн хам шинж өвчин нь хараа алдалтанд нөлөөлсөн байна...” гэсэн дүгнэлтүүд тус тус гарсан.

Үүнээс гадна шинжээч нарын дүгнэлтэд удаа дараа үзүүлэгч Э.Быг “...2018 оны 5 дугаар сарын 07-нд нүдэндээ гэмтэл авсны улмаас...” гэж бичсэн байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шинжээчийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах хүрээ, хэмжээ хязгаараас хэтэрсэн буюу мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох үйл баримтыг шууд өөрсдөө тогтоон дүгнэлтэд дурдаж, улмаар тэрхүү хийсвэрээр тогтоосон, төсөөлсөн үйл баримтдаа өөрсдөө хөтлөгдөж “...2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Э.Бын суурь нүдний өвчин сэдэрсэн мэтээр үндэслэлгүй, өрөөсгөл дүгнэлт хийсэн...” нь эргэлзээтэй, үндэслэлгүй гэж үзэх үндэслэл болно.

Анхны дүгнэлтэд Э.Бын баруун нүдний алимны салстын улайлт гэмтэл тогтоогдлоо гэсэн байхад, хоёр дахь дүгнэлтэд анхны буюу №5981 тоот дүгнэлт “тухайн үедээ үндэслэлтэй байна" гэсэн хэрнээ “Э.Бын биед тухайн үед зүүн нүдний алимны доргилт, гэмтлийн гаралтай зүүн нүдний салстын үрэвсэл гэмтэл учирчээ” гэсэн нь Э.Б нь 2009 оноос хойш 2019 оны 5 дугаар сарыг хүртэл 10 жилийн хугацаанд “...УНТЭ-н өвчний түүх №4119. Хэвтсэн 2009 оны 3 дугаар сарын 12. Онош: Зүүн нүдний алимны доргилт, нүдний алимны цус харвалт. Зовуурь: баруун нүд гайгүй, зүүн нүд юм харахгүй, цаанаа угтаа өвдөнө. Өвчний өгүүлэмжид 2009 оны 3 дугаар сарын 08-нд хөлөөр цохисон байх эхлээд дагзанд цохисон унаад ухаан алдсан. Баруун нүд 0.6, зүүн нүд гэрэл мэдэрнэ. Зүүн дээд зовхи хөхрөлттэй, салст улайсан цус харвалттай. Өмнөд таславч гун 18-19 цагт цус хуралттай 03/16-ны үзлэгт: баруун нүд 1.0, зүүн нүд 0.3, Зүүн нүдний өмнөд камерын цус харвалт шимэгдсэн, шилэнцэрийн бүдэгшил багассан, уг чөлөөтэй, 03/18-ны үзлэгт VOD-0.8, VOD-0.4, зовхи хаван хөхрөлт багассан, алимны улайлт I+/, гэрлийн систем тунгалаг, шилэнцэрийн бүдэгшил арилж байгаа тул зөвлөгөө өгөөд эмнэлгээс гаргав...” гэх, УНТЭ-н өвчний түүх №1545-д “...хэвтсэн 2016.01.25. зүүн нулимсны сүвний идээт үрэвсэл. Зүүн нүд нулимс гоожно, загатнана өвдөнө, ихээрхэг ялгадас гарна. 2009 оноос хойш зовуурь эхэлсэн. 2012 онд Увеит оношоор хэвтэж байсан. Зүүн нүд улайлттай, баруун нүд 6/6,6, зүүн нүд 6/7,5. Шилээр 6/6, 6/6...” гэх, “Болор мэлмий” эмнэлгийн картад “...2018.05.08. зүүн нүд хараа муу болсон өвдөнө, 1 хоногийн өмнө гараар цохиулсан шил /-/. Баруун нүд 1.0, зүүн нүд 0.1. Нүдний даралт баруун нүд 16, зуүн нүд 15. Зүүн нүдний салст улайлттай, зүүн нүдний хүүхэн хараа бага зэрэг сулавтар. Онош: Зүүн нүдний алимны доргилт, гэмтлийн дараах салстын үрэвсэл. 06/05-ны үзлэгт TOD-20 TOS- 29 2018.10.30 TOD-14 TOS-37. 2020.06.30-ны үзлэгт зүүн нүдний абсолют глауком гэмтлийн шалтгаантай хоёрдогчоор үссэн нүдний даралт ихсэлт, хараа алдалт...”, “Гэрэл” нүдний эмнэлгийн картад “...2018.10.29. VOD- 1.0 VOD-0.09. 2014 оны 8 сард Фуксын синдром. 2016 онд үзүүлээд дакроцистит 2018 оны 3 дугаар сарын 16, зүүн нүд улайна гэсэн зовуурьтай үзүүлсэн. Үзлэг: VOS-6/15 2018.04.18-нд давтан 04/30-нд VOS-6/20 TOS-18. 3үүн нүдний архаг увеит 2018.05.08. зүүн нүд цохиулсан үзүүлээд гэмтлийн дараах салстын үрэвсэл. 2018.06.05 TOS-42.. ”, “Орбита” эмнэлгийн картад "...2022.01.10. VOD-1.0 VOS-протез... 2021.02 сард зүүн талаар юм мөргөж УНТЭ-д нүдээ авхуулсан байдаг. Зүүн нүд хараагүй болж группт байдаг. Одоогийн зовуурь протез зүүдэг. Зүүн нүд фуксийн гетерохром увеиттэй энэ нь зовуурь шаналгаа, шинж тэмдэггүй байгаад гэмтлийн шалтгаанаар сэдэрч нүдний увеит үрэвсэл даралт хяналтгүй ихсэж, хараа алдалтанд хүргэсэн...” гэх өвчний түүхүүд байхад гурав дахь буюу №856 дугаартай дүгнэлтэд “...Зүүн нүдний урьд солонго бүрхүүлийн гэмтлийн гаралтай үрэвсэл нь 2018 оны 5 дугаар 07-нд үүссэн, нүдний даралт ихдэлт, хараа бууралт 0.04 нь хожуу, хүндрэлийн улмаас үүсжээ. Нүдний хараанд нөлөөлөх өвчин үгүй байна...” гэсэн нь Э.Б нь 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө 2018 оны 3 дугаар сарын 16-нд зүүн нүд улайна гэсэн зовуурьтай үзүүлсэн зүүн нүд хараа 0.4, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр болон 4 дүгээр сарын 30-ны өдрийн үзлэгээр зүүн нүдний хараа 0.5 гэж оношлогдож байсан 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Э.Б нь зүүн нүдэндээ гэмтэл авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Дөрөв дэх буюу 163 дугаартай дүгнэлтэд "...2018 оны 5 дугаар сарын 07-нд дахин гэмтэл авснаас нүдний суурь өвчнийг сэдрээх, хоёрдогчоор нүдний даралтыг ихэсгэж харааны мэдрэл хатангиршиж хараагүй болсон байх боломжтой 2018 оны 5 дугаар сарын 07-нд дахин гэмтэл авснаас нүдний суурь өвчнийг сэдрээх, хоёрдогчоор нүдний даралтыг ихэсгэж харааны мэдрэл хатангиршиж, хараагүй болсон байх боломжтой...” гэсэн нь эдгээр дүгнэлтүүд хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Нөгөө талаас Э.Бын биед учирсан, шинжээч эмч нарын дүгнэлтэд дурдсан зүүн нүдний алимны доргилт, гэмтлийн гаралтай зүүн нүдний салстын үрэвсэл гэмтэл 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө учирсан байж болзошгүй болох нь гэрч Б.Тийн “...Цагдаад худлаа хэлсэн. Магадгүй намайг очихоос өмнө тэр хүний нүд рүү цохисон бол зүүж явсан шил ямар нэгэн байдлаар гэмтэх байсан байх гэж би бодож байна. Гэвч тэр хүний зүүж байсан шил нь зүгээр бас би очиж салгахад тэр ах шилтэйгээ байсан. Цагдаа ирэхэд жаахан улайсан байсан. Гэхдээ тэр улаан цохиулсан дараах улаан биш бүр урьдын улаан байсан..”. гэх, гэрч С.Бы "Асуулт: Таны ахын биед тухайн үед ил харагдах шарх, гэмтэл байсан уу? Хариулт “...Яг ил харагдах шарх, гэмтэл гэвэл нүднээс нь ногоон нуух гарч байсан ба хүзүү нь улайсан байсан...” гэх мэдүүлгүүд болон түүний нүдийг эмчилж байсан эмнэлгийн өвчний түүхүүдээр тогтоогдсон.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид "ЭХХШТХ” гэх/-ийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокурорын тухайд “...хэргийн бодит байдлыг нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр тогтоох, хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохоор...” тус тус хуульчилсан.

Хяналтын прокурор Д.Бат-Эрдэнийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 79 дугаартай тогтоолд сүүлд гарсан 164 дугаартай шинжээчийн дүгнэлтээс өөр түүний гэм буруутай эсэхийг нотлох баримтыг огт дурдаагүй нь ЭХХШТХ-ийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурор тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана .. ” гэж заасныг зөрчсөн байсан.

Прокурорын зүгээс анх Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтдээ үндэслэл болгож байсан нотлох баримтуудын талаар дараах санал, дүгнэлтийг гаргаж байсан.

    1. Эдгээр нотлох баримтуудаас хохирогч гэх Э.Б, түүнтэй хамт явсан гэрч С.Б нарын мэдүүлгийг Э.С нь "...Э.Бын нүдэн тус газарт цохисон...” гэх санаатай үйлдлийг нотлох баримт гэж үзэхээр байгаа. Өөрөөр хэлбэл, Э.С нь “...Э.Бын нүдэн тус газарт цохисон...” гэх санаатай үйлдлийг нотолсон гэж үзэж болох өөр ямар нэгэн нотлох баримтыг нэрлэн заагаагүй. ЭХХШТХ-ийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгч байгаа этгээд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт Боггүй.

Хохирогч Э.Б, гэрч С.Б нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг өөрсдөө харсан гэж заадаг боловч тэд Э.Быг цохисон гэх хүний талаар өөр, өөрөөр мэдүүлдэг. Тухайлбал: Э.Б үйл явдал болсон даруйд буюу 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 18:45 цагт өгсөн мэдүүлэгтээ “...Тэгээд байж байгаад урт үстэй залуу миний нүд руу цохиод намайг тал тоосго мэт юмаар цохисон...” гэж /1хх 44/, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Таны зүүн талын нүд рүү хэн цохисон бэ? гэж асуухад С болон хамт явсан хүн нь цохисон...” гэж /1хх 45/ мэдүүлсэн бол 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс хойш өгсөн мэдүүлгүүддээ "...С миний нүд рүү хоёр удаа цохисон...” гэж өмнөх мэдүүлгээсээ өөрөөр мэдүүлэх болсон. Гэрч С.Б үйл явдал болсон даруйд буюу 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 19:49 цагт өгсөн мэдүүлэгтээ Э.Бын нүдэн тус газарт хэн нэгэн хүн цохисон...” талаар огт мэдүүлээгүй /1хх 44/ атлаа 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Эхлээд машины жолооч бууж ирээд чирч буулгаад цээж рүү нь гараараа цохисон. Тэгсэн араас нь нэг нүдний шилтэй өндөр ах гарч ирээд зүүн нүд рүүнь гараараа нэг удаа цохисон. Өөр хүн нүд рүүцохисныг бол хараагүй...”Жолооч залуу танай ах Бын биед халдсан уу...” гэсэн мөрдөгчийн асуултад “...Машинаас бууж ирээд цээж рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Өөрөөр халдаагүй..” гэж мэдүүлсэн /1хх 44/ бол үүнээс хойш нэг жил орчмын дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ /1хх 56/ “... С Э.Бын зүүн нүд рүү нэг удаа цохисон..” гэж өмнөх мэдүүлгээсээ өөрөөр мэдүүлсэн.

Э.Б болон С.Б нар удаа дараа өөр, өөр мэдүүлэг өгсний зэрэгцээ тэд мэдүүлэгтээ болсон үйл явдлын талаар зөрүүтэй мэдүүлсэн нь тэдний мэдүүлэг эргэлзээтэй, худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл болж байгаа. Жишээлбэл:

Э.Б шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэгтээ “...нүд рүү нь цохих үед нүдний шил нь унасан, шил нь бүр хагараагүй, мултарч унасан байсан...”гэсэн агуулгатай, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ өөрийнх нь нүд рүү “...Урт үстэй залуу цохисон...”, “...тэр үед би нүдний шилтэй байсан учраас шилэнд оноод нүдний шил хагараад газар унасан... ” гэж мэдүүлж байсан бол гэрч С.Б "...нэг удаа цохисон чинь нүдний шил нь газар унаад хагарчихсан... ”, “...араас нь нэг нүдний шилтэй өндөр ах гарч ирээд зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Өөр хүн нүд рүү цохисныг бол хараагүй... ” гэх зэргээр “нүдний шил”-ний талаар болон Э.Быг цохисон хүний талаар илтэд зөрүүтэй мэдүүлсэн байдаг. Гэрч Б.Т-т “...Намайг очихоос өмнө юу болсныг бол би мэдэхгүй. Харин намайг очсоноос хойш бол тэр хүнд хэн ч гар хүрээгүй. Цагдаад худлаа хэлсэн. Магадгүй намайг очихоос өмнө тэр хүний нүд рүү цохисон бол зүүж явсан шил ямар нэгэн байдлаар гэмтэх байсан байх гэж би бодож байна. Гэвч тэр хүний зүүж байсан шил нь зүгээр бас очиж салгахад тэр ах шилтэйгээ байсан. Цагдаа ирэхэд шилээ авсан. Шилээ авахад миний нүд рүү чулуугаар цохисон гэж худал хэлсэн. Нүд нь жаахан улайсан байсан. Гэхдээ тэр улаан цохиулсны дараах улаан биш бүр урдын улаан байсан. Хэрэв нүдийг нь улайтал цохисон бол хавдсан байх ёстой. Бас нүдний шил нь эвдэрсэн байх ёстой гэж бодож байна...”, “...Намайг гарч ирж салгаснаас хойш С гэх хүн Бын нүүрэн тус газар огт цохиогүй, нүдний шил нь хагарч унасан зүйл болоогүй...” гэж, гэрч Э.С-ийн “... Тэр нүдний шилтэй хүн ба хамт явсан хүний хэл яриа нь дээрэнгүй харьцаатай, өөрсдийгөө хаан гэж бодсон байдалтай харьцаж, намайг хэл үгээр доромжилсон. Нүдний шилтэйгээ байсан унаж хагарсан зүйл хараагүй, утас бариад бичлэг хийж гүйгээд байсан..." гэж тус тусмэдүүлсэн байдаг.

Прокурор Э.Б, С.Б нарын дээрх зөрүүтэй мэдүүлгүүдийг анхаарч үзээгүйн зэрэгцээ эдгээр илтэд зөрүүтэй мэдүүлгүүдээс ямар үндэслэлээр зөвхөн “Э.С нь Э.Быг цохисон” гэх мэдүүлгийг гэм буруутайд тооцох нотлох баримтаар тооцох болсон талаараа тодорхой үндэслэлийг тайлбарлаж чадахгүй байгаа.

    1. Бусад гэрчүүд болох Г.Б, Б.Т, Б.Д нарын мэдүүлэг. “Орбита”, “Гэрэл” зэрэг нүдний эмнэлгийн эмчлүүлэгчийн карт, Э.Бын эрүүл мэндийн дэвтэр зэрэг нотлох баримтууд нь Э.Сыг яллах биш эсрэгээрээ түүнийг цагаатгах нотлох баримтууд байхад прокурор тэдгээр баримтуудыг түүний гэм бурууг нотолсон баримт гэж үзсэн нь ЭХХШТХ-ийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх, шалгах шаардлагад нийцээгүй байна. Эдгээр нотлох баримтууд нь Э.С хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргийн шинжийг тодорхойлсон, нотолсон ямар ч мэдээлэл байхгүй, түүнчлэн бусад гэрчийн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байгаа тул хохирогч Э.Б, түүний дүү С.Б нарын мэдүүлгийг түүнийг буруутгах нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй юм.
    2. Прокурор Э.Сы гэм буруутайг тогтоосон гэж үзсэн нотлох баримтуудаас ШШҮХ-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 163 дугаартай дүгнэлтийг бодит байдалд нийцсэн гэж үзэхэд эргэлзэх олон нөхцөл байдлын талаар дээр дурдсан. Энэ шинжээчийн дүгнэлт нь Э.Сд холбогдуулаад буй ЭХТА-ийн 11.4 дүгээр зүйлд заасан “бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн тухайд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тодорхойлох баримт бөгөөд энэ нотлох баримтаар Э.С нь хохирогчийг цохисон гэдгийг нотлох баримт болохгүй.

Энэхүү хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Э.С нь хохирогчийн биед халдаагүй. Э.Бын зүүн нүд хараагүй болсон явдал нь Э.Сы хохирогчтой маргасан үйлдэлтэй шууд болон шууд бусаар шалтгаант холбоотой гэж үзэх хангалттай баримт байхгүй тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Э.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй байна. Иймд дээр дурдсан тайлбар үндэслэлүүдийн хүрээнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж өгөхийг хүсье.

Миний үйлчлүүлэгч Э.С нь хохирогч Э.Быг огт цохиогүй. Энэ талаарх үйл баримт тухайн хэргийн газарт болсон үйл явдлыг харж байсан гэрч нарын мэдүүлэг болон хохирогч Э.Бын өөрийнх нь өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа. Гэрч С.Б Э.Сыг цохиогүй гэдгийг мэдүүлж байсан. Мөн хөдлөнгийн гэрч болох Г.Б, Б.Т, Б.Б нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогддог. Энэ хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх явцад эдгээр гэрчүүдээс дахин мэдүүлэг авах ажиллагаа явагдсан. Олон жилийн турш мэдүүлэг авах ажиллагаа хийгдэхэд хөндлөнгийн гэрч нарын мэдүүлэг тогтвортой байдаг. Яллах дүгнэлтэд заасан нотлох баримтуудаас 2 нотлох баримт болох хохирогч Э.Б, түүний дүү С.Бы мэдүүлэг л Э.Сыг буруутай гэж үзэгдэхээр байгаа. Гэхдээ хохирогч Э.Б, түүний дүү С.Бы мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдоогүй. С.Бы удаа дараа өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Бын мэдүүлэгтэй зөрүүтэй. Хохирогч Э.Бын удаа дараа өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Мөн энэ хэрэгт гол нотлох баримт нь Шүүх эмнэлгийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүд байгаа. Уг дүгнэлтүүдээс хамгийн анх буюу хэрэг учрал болсон гэх өдрийн маргааш нь хийгдсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд "...хохирогчийн нүдэнд ноцтой гэмтэл байхгүй, гэмтлийн зэрэг тогтоогдох хэмжээний гэмтэл байхгүй...” гэж дүгнэгдсэн. Хохирогч Э.Б анх "миний нүд хавдсан, нүдний ард талын судас тасарсан” гэсэн агуулгатай мэдүүлэг өгдөг боловч анхны шинжээчийн дүгнэлтээр уг үйл явдал тогтоогдоогүй. Шүүх эмнэлгийн шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтүүдэд "хохирогч Э.Быг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нүдэндээ гэмтэл авсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан” гэдэг. Уг дүгнэлтүүдийн гол агуулга нь 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гэмтэл авсныг шинжээч нар юуг үндэслэж, хэрхэн тогтоосон болох нь эргэлзээтэй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлтээ гаргасан гэж байгаа боловч сая дурдсан баримтуудаар, гэрч нарын мэдүүлгүүдээр Э.С гэх хүн цохиж гэмтэл учруулаагүй гэдэг нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Гэрч нарын мэдүүлэг, хохирогч Э.Б, түүний дүү С.Бы мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг давж заалдах гомдолдоо дэлгэрэнгүй бичсэн учраас дэлгэрүүлж унших шаардлагагүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийн тухайд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тодорхойлох баримт, харин өөр нотлох баримтаар Э.С хохирогч Э.Быг цохисон гэх нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Цохисон эсэх нь хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үндэслэгдэх ёстой гэдгийг анхаарах ёстой байсан гэж үзэж байна. Э.С өөрөө Э.Б, С.Б гэх хоёр хүнд зодуулсан, хөнгөн гэмтэл авсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Гэтэл энэ хэрэгт ажиллагаа хийхгүй явсаар бүтэн жил гаруй хугацааны дараа гэнэт сэргээж гаргаж ирсэн. Уг хугацаанд Э.Сд хөнгөн гэмтэл учруулсан гэх хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Өөрөө зодуулсан байтлаа хүн зодсон хэргээр яллагдаж байгаа нь шударга бус гэж үзэж байна. Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан хангалттай нотлогдож тогтоогдсон үйл баримтыг бодитой үнэн зөв тогтоож чадсангүй гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хохирогч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Э.Сд цохиулсны улмаас хараагүй болсонд гомдолтой байна. Цохиулсан өдрөөс хойш нүдний эмнэлгүүдээр эмчлүүлж ирсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нүдний хараа маань улам муудаж улмаар цохиулсан нүд маань бүрэн хараагүй болсон. Энэ хугацаанд би боломжит бүх эмчилгээ хийлгэж 20.000.000 орчим төгрөгийн зардал гарсан ба 2019 оны 4 дүгээр сард Солонгос улс руу хүртэл явж эмчилгээ хийлгэж байсан. Эмчилгээ хийлгэх бүрд зарим тохиолдолд эм тариа эмчилгээний баримтуудаа авах цуглуулах боломж бүрдээгүй хэдий ч нэлээд хэдэн баримт мөрдөн байцаагчид өгсөн. Гэтэл хэргийн материалтай танилцахад уг баримтууд маань хэрэгт байхгүй, алга болсон, дутуу байсан. Анх ингэж хараагүй болно гэж бодоогүй, эмчлүүлээд зүгээр болчихно гэсэндээ, бас өмгөөлөгчгүй, хуулийн мэдлэг дутуугаас болж Э.Сд ашигтайгаар уг хэрэг шийдвэрлэгдэх нөхцөл бүрдсэн байсан. Миний хувьд эрүүл мэндээрээ хохирсон, хөдөлмөрийн чадвар алдсан нэлээд хэмжээний мөнгө эмчилгээнд зарцуулсан гээд маш их гомдолтой байна. Уг хэрэгт Э.С нь гэм буруутай нь тогтоогдсон байхад хохирол гэж юу ч өгөөгүйд гомдолтой байна. Би урьд нь барилгын гадна фасад дээврийн ажил гүйцэтгэдэг байсан ч хөдөлмөрийн чадвараа алдсанаас болж олон жил ажиллаж дадлагажсан мэргэшсэн ажлаа хийх чадамжгүй болсонд гомдолтой байна.

Хэрэг явдал 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр болсон. Тухайн үед Э.С намайг цохисон нь нотлох баримттай, бодитой байдаг. Э.Сы хувьд хамт явж байсан хүмүүстэйгээ үгсэн тохиролцсоны улмаас хэрэг ийм байдалд хүрсэн. Миний нүд тухайн үед гэмтэл авч цагдаагийн байгууллагад хандаж, маргааш нь Шүүх эмнэлэгт үзүүлж, шинжээч эмч бүх зовуурийг үзэж, тэмдэглэж авч үлдсэн байдаг. Гэтэл Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн алдаа болох зүүн нүдийг баруун нүд гэж бичсэн байсныг мөрдөгч дахин шинжилгээ хийлгэхээр болсон. Би 5 дугаар сарын 8-ны өдөр тэр даруй нүд эвгүй болж, “Болор Мэлмий” эмнэлэгт үзүүлсэн. Би тэр цагаас хойш нүдний бүхий л эмнэлгүүдээр явж үзүүлсэн. Солонгос Улс руу хүртэл явж эмнэлэгт үзүүлсэн. Э.С хүний эрүүл мэндэд халдсан, хөндлөнгийн гэрч гэх хүмүүстэй үгсэн тохиролцсон атлаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаад нь гомдолтой байна” гэв.

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэрэг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр бий болсон. Гэрч С.Б, Б.Т нар шүүгдэгч Э.С нь хохирогч Э.Бын эрүүл мэндэд халдсан талаар мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгч Д.Батсүх хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй гэж байна. Мэдүүлэг хоорондоо адил байх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Гэрч нар өөр өөрсдийнхөө өнцгөөс, байрлалаас харсан. Мөн шинжээчийн дүгнэлтийн талаар дурдаж байна. Хамгийн сүүлд буюу 2022 оны 02 дугаар сарын 24-ний 163 дугаар 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан дүгнэлтээр “хүндэвтэр гэмтэл” гэж гарсан. Уг дүгнэлтийн хүрээнд прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Э.Сыг "...2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Бтой таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан шийдвэрлэж, тухай зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Э.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Сы гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Тухайлбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо зааж дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтууд болох хэрэгт авагдсан хохирогч Э.Бын: “...Би 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр цагийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна дүү С.Бы хамтаар өөрийн ... улсын дугаартай улаан өнгийн “приус-20” маркийн машинаа би өөрөө унаад Баянзүрх дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны орцны урд талын нарийн зам дээр зүүн тийшээ буюу төв зам руу орох гээд явж байсан. Тэгтэл урдаас саарал өнгийн “Старикс” маркийн машин өөдөөс тулаад ирсэн. Тулаад ирэхээр нь би ухраад зам тавьж өгсөн. Нэлээн хойшоо ухарсан. Намайг ухарч байхад өөдөөс ирсэн машины жолооч огцом ухас хийж байгаад машины зүүн талын толийг шүргэчихсэн. Тэгэхээр нь би жолоочийн эсрэг талын цонхоо онгойлгоод стариксийн хойд талын дугуй орчмын хэсгийн кузовыг нь гараараа тогшоод "машин шүргээд байна зогсооч ээ” гээд хашхирсан. Тэгсэн тэр машин тэр чигээрээ өнгөрч зогссон машинаас жолооч гэх залуу бууж ирсэн тухайн үед нэрийг нь мэдэхгүй байсан Э.С гэх залуу бууж ирсэн намайг машинаас шууд татаж буулгаад бид машины гадна бие биенээ заамдалцаад барьсан. Тэгтэл цаанаас машинаас нь өндөр биетэй 40 гаруй насны залуу мөн урт үстэй 40 гаруй насны хоёр залуу бууж ирээд бид хоёрыг салгах оролдлого хийхэд Э.С гэх залуу миний нүүр болон цээжин тус газар гараараа хэд хэдэн удаа цохисон. Би бол тухайн үедээ гар хүрээгүй. Тэгсэн машинаас манай дүү С.Б гарч ирсэн. Намайг барьж аваад нөгөө хүмүүсээс салгаад машинд суулгах гэтэл Э.С болон дараа нь бууж ирсэн урт үстэй өндөр биетэй залуу гурав нийлээд над руу дайраад цээж, нүүр рүү гараараа цохисон. Тэр үед С.Б салгасан. "Одоо тайван ярьцгаая” гээд больсон. Тэгээд би машины зүүн талд урт үстэй өндөр биетэй хоёр залуутай ярилцаад зогсож байсан. Тэр үед С.Б бид нарын голд хорьсон маягтай зогсож байсан. Э.С гэх залуу миний араас ирээд гараараа зүүн талын нүд рүү 1 удаа хүчтэй цохисон. Тэр үед би нүдний шилтэй байсан учраас шилэнд оноод нүдний шил хагараад газар унасан. Би нүдний шилээ авах гээд доошоо тонгойгоод дээшээ өндийсөн чинь Э.С дахиад гараараа 1 удаа зүүн талын нүдэнд маш хүчтэй цохисон. Тэр үед байрны хүмүүс хүрч ирээд бид нарыг салгасан удалгүй цагдаа нар ирээд хэлтэс дээр авчирсан.” гэсэн /1хх-42-51/,

гэрч С.Бы: "...2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед ахтайгаа Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны дундах замаар ахын машинтай цуг явж байсан. Тэгсэн чинь урдаас нэг машин гарч ирээд ах бид хоёр зам тавьж өгөх гээд баруун тийш шахаж зогсох гэж байсан чинь урдаас тэр машин тулж ирж зогссон. Тэгэхээр нь ах "байж бай” гээд гараараа дохисон. Тэгээд маневрлах боломжгүй болгоод тэр машин шахаад тулж зогсоод байсан. Тэгээд ах арай хийж ухарсан. Тэгэхэд урдаас тэр машин хажуугаар орж ирсэн. Тэгэхэд нь ах "яаж яваад байгаа юм бэ” гэхэд тус машины жолооч "хуц гөлөг минь” гэж заналхийлсэн. Тэгээд ах хариуд нь "юу гэнээ чи” гэж хэлсэн чинь тус машины жолооч бууж ирээд ахын талын хаалгыг онгойлгоод ахыг татаж буулгаж ирээд заамдаад тэр үед хамт явж байсан ахлах гээд байсан хүн нь миний хаалгыг онгойлгохоор нь би ах руу очоод салгасан чинь тус машины жолооч намайг "мангар бацаан хойшоо бай” гээд мангасдаж түлхсэн. Тэр жолооч залуу ахын нүүр хэсэгт цохисон.” /1хх 52-57/ гэсэн,

гэрч Г.Бийн: "...2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 16 цаг 15 минутын үед их сургуулийн багш нарын хогийн савны зургийг авах гэж ирсэн. Тэгсэн чинь 2 эгнээтэй замын 1 эгнээгээр машин тавьсан байсан учир 1 эгнээтэй болсон байсан. Тэгээд урдаас улаан өнгийн "приус-20” маркийн машин орж ирээд баруун шахаад зогссон. Тэгээд манай машин багтахгүй байсан. Тэгээд приус ухарсан. Тэгээд манай жолооч өөдөөс нь шахаад зөрөх гээд урагшаа шахсан. Тэгээд 2 машин 10 см зайтай зөрсөн. Тэгээд зөрөхдөө приусийн жолооч “пизда минь чи ухарсангүй” гэж орилсон. Тэгсэн чинь манай жолооч өөдөөс нь “хуцаад бай би замаараа явж байна” гэсэн. Тэгээд хажуу талд нь байсан залуу “ална шүү, буугаад ир” гэсэн. Тэгсэн чинь приусийн жолооч машины хажуу тал руу цохисон. Тэгээд машинууд зөрж өнгөрөөд приусийн хоёр хүн, манай жолооч гурав машинаасаа буусан. Тэгээд би нөгөө талын хаалгаар буугаад машины араар тойроод очсон. Тэгсэн чинь манай жолоочийг тэр хоёр хүн зодож байсан. Тэгээд би тэр залууг татаад авсны дараа хажуугаар эхнэртэйгээ хамт өнгөрч явсан урт үстэй залуу хоёр жолоочийг салгаад голд нь орсон зодооны үеэр манай жолоочийн хамар урагдсан байсан.” /1хх 58-60, 3хх 67-68/ гэсэн,

гэрч Б.Тийн: "...Тэр өдөр би эхнэр С-ийн хамт Жуковын 1 дүгээр байрны 50 тоотоос гараад бид хоёр “Богд ар” хороолол руу явах гээд орцноос гарахад нэг жижиг биетэй бор залууг 2 талаас нь нэг нь тарган, нөгөө нь шар 2 залуу барьж аваад цохиж байх шиг байсан. Би дөхөж очоод тарган биетэй залууг нь тэвэрч аваад “боль, нэг хүнийг нийлж зодлоо” гэж хэлсэн. Зодуулж байсан залуу нь надад хандаж “наад залуутай чинь машин зөрөлцөх асуудлаас болж маргалдлаа” гэж хэлсэн. Надтай харьцаж байхад зодуулж байсан залуугийн хамар дээр шалбарсан байсан. Олон хүмүүс тойроод харж байхаар нь би тухайн залуучуудыг салгатал өндөр том биетэй махлаг залуу нь зодож байсан хүнийг “ална” гээд байсан.” /1хх 62­63, 65- 67/ гэсэн,

гэрч Б.Бгийн: “...Би одоо таны асуусан зүйлийн он сарыг сайн санахгүй байна. Ямар ч байсан би тэр өдөр гэрээсээ дэлгүүр орох гээд гартал гадаа гудамжинд аав хүү хоёр уу, ах дүү хоёр уу, 2 залуу нэг залуу руу дайраад зогсож байсан. Би зодолдох гээд байхаар нь “боль” гээд хажуугаар нь гарсан. Би дэлгүүр ороод буцаад хүрээд иртэл 2 залуу дайраад байсан залуу дээр нэг залуу нэмэгдээд дөрвүүлээ хоорондоо маргалдаж байсан. Миний харахын нэг нэгнээ сүртэй цохисон зүйл байгаагүй. Хэн хэн нь хаана яаж цохисныг бол огт хараагүй маргаан болж байсныг бол хэлж чадна.” /1хх-64/ гэсэн,

шинжээч эмч Т.А-ийн: “...Э.Бын биед үзлэг хийж хавтаст хэргийн материалаар хийж дүгнэлтээр хүндэвтэр гарсан шалтгааныг дүгнэлтэд тодорхой дэлгэрэнгүй дурдсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь хараа алдалтай байсан учраас хөдөлмөр чадвар тогтонги алдалтыг тогтоох хүснэгт, журмын дагуу тооцоход 20 хувь алдагдуулж байгаа тул хүндэвтэр зэрэгт хамаарч байна. Хэрэв эрүүл бууралтгүй байсан бол хүнд зэрэгт хамаарах байсан. Хэрэг гарахаас өмнө Э.Бын зүүн нүд 0.5 хараатай байсан нь фокусын хам шинж өвчин нь хараа алдалтанд нөлөөлсөн гэж үзэж байна...” /3хх-109-110/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 163 дугаартай 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан: “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 856 дугаартай дүгнэлтийн 5, 6 дугаар заалттай санал нийлэхгүй байна. Учир нь 856 дугаарын тоот бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэд 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нээсэн Гэрэл нүдний эмнэлгийн үзлэгийн зарт тусгагдаагүй байна. Уг картад бичигдсэнээр Э.Б нь2018 оны 5 дугаар сарын 7- ны өдөр гэмтэл авахаас өмнө 2014 оны 8 дугаар сард Фуксын хам шинж, 2018 оны 3 дугаар сарын 16-нд зүүн нүд улайна гэсэн зовуурьтай үзүүлсэн зүүн нүдний хараа 0.4 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр болон 04 дүгээр сарын 30-ны өдрийн үзлэгээр зүүн нүдний хараа 0.5 гэж оношлогдож байжээ. Иймээс урьд нь 0.5 харааны бууралттай байсан зүүн нүдэндээ 2018 оны 5 дугаар сарын 7-нд дахин гэмтэл авснаас нүдний суурь өвчнийг сэдээх, хоёрдогчоор нүдний даралтыг ихэсгэж харааны мэдрэл хатангиршиж хараагүй болсон байх боломжтой ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.6-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 20 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Э.Бын зүүн нүдний фокусын хам шинж өвчин нь хараа алдалтанд нөлөөлсөн байна." гэх дүгнэлт /3хх-104-108/,

Э.Бын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1хх 113, 162/, "Орбита” нүдний эмнэлгийн өвчтөний түүх/1хх-114-128/,

“Солонго” эмнэлгийн өвчтөний түүх /1хх-129-133/,

“Гэрэл” нүдний эмнэлгийн үзлэгийн карт /1хх-134-146/,

Э.Бын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /1хх 147-161, 163-169, 3хх 78-96/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Э.Сыг хохирогч Э.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэснийг, 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэснийг тус тус зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, Э.Сыг гэм буруутайд тооцохдоо гол нотлох баримт болгосон хохирогч Э.Б, гэрч С.Б нарын мэдүүлэг тогтвортой бус, удаа дараа өөрчлөгдөж байсан байхад өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй тэдний өгсөн мэдүүлгийг шүүгдэгчийг гэм буруутайд тооцох гол нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй болжээ. Харин хэргийн газар байсан гэрчүүд болох Г.Б, Б.Т, Б.Б нарын мэдүүлгүүдийг тогтвортой бөгөөд харилцан биенээ нотолсон гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх эдгээр мэдүүлгүүдийг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Гэрч Г.Бийн “...приусны хоёр хүн намайг хэл амаар өдөөд чи хүүхэн шиг пизда зодолдож чадахгүй гээд байхаар нь би та нартай зодолдох шаардлага байхгүй би хаана зодолдохоо мэднэ гэж

хэлсэн... ” гэх /1хх 59/,

гэрч Б.Тийн "...цагдаа ирэнгүүт гэнэт шууд бид нарыг зодсон гэж цагдаад худал хэлсэн. Миний мэдэхийн намайг очсоноос хойш бол тэр хүнд хэн ч гар хүрээгүй. Цагдаад худлаа хэлсэн. Магадгүй намайг очихоос өмнө тэр хүний нүд рүү цохисон бол зүүж явсан шил нь ямар нэгэн байдлаар гэмтэх байсан байх гэж бодож байна. Гэвч тэр хүний зүүж явсан шил нь зүгээр бас очиж салгахад тэр ах шилтэйгээ байсан. Цагдаа ирэхэд нүдний шилээ авсан. Шилээ авахад миний нүд рүү чулуугаар цохисон гэж худал хэлсэн. Нүд нь жаахан улайсан байсан. Гэхдээ тэр улаан цохиулсны дараах улаан биш байсан. Өөр улаан байсан. Хэрэв нүдийг нь улайтал цохисон бол хавдсан байх ёстой. Бас шил нь эвдэрсэн байх ёстой гэж бодож байна...” гэх/1хх 62/,

гэрч Б.Бгийн “...Энэ маргааны гол эзэн бол тэр настайвтар хүн байсан. Залуучуудыг өдөөн хатгаж янз янзаар хэлж байсан. Тэр хүн үг хэл айхтар байсан. Би уул нь анх настайвтар ахмад хүн болохоор тэр хүний талд зогсоод залуучуудыг боль гэж хэлээд зогсож байхад харин ч эсрэгээрээ настайвтар хүн уриалаад хүмүүсийг маргалдуулаад байсан. Асуулт: Настайвтар хүнийг хэн нэгэн цохисон уу? Хариулт: Цохиогүй. Цагдаа ирсний дараа намайг цохисон гэж яриад байсан. Миний хувийн дүгнэлтээр ёс зүй маш муутай, худлаа ярьдаг, маш муу хүн шиг санагдсан...” гэх /1хх 64/ мэдүүлгүүдээс үзэхэд хэрэг учрал болсон тухайн үе буюу 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт шүүгдэгч нь иргэн Э.Бтой таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Мөн түүнчлэн давж заалдах шатны шүүхээс хэргийг тодорхой үндэслэлээр прокурорт буцаасны дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим гэрч нараас дахин мэдүүлэг авагдсан байх бөгөөд тэдгээр гэрч нарын анх өгсөн мэдүүлэг өөрчлөгдөөгүй, тогтвортой хэвээр байсан байх ба магадлалд заасан ажиллагааг бүрэн хийж ирүүлээгүйг дурдаж байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байхыг шаарддаг.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг ба хохирогч Э.Бын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч

Э.Сы “зүүн нүд рүү цохисон” үйлдлийн улмаас үүссэн нь нотлогдохгүй, түүний үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй бөгөөд тухайн цаг хугацаанд Э.С хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Мөн анхны шинжээчийн дүгнэлт буюу 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5981 дугаартай шинжээчийн дүгнэлтэд "...Э.Бын биед баруун нүдний алимны салстын улайлт гэмтэл тогтоогдсон боловч уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн бөгөөд үүний дараа хэргийн материалд тулгуурлан хийсэн шинжээчдийн 856, 163 дугаар дүгнэлтүүд дээрх дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байхаас гадна 856, 163 дугаар дүгнэлтүүдийг гэмт хэргийг нотолсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Э.Бод учирсан гэмтэл нь Фуксийн хам шинж өвчний гаралтай болох нь 163 шинжээчийн дүгнэлт, Э.Бын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, "Орбита” нүдний эмнэлгийн өвчтөний түүх, “Солонго” эмнэлгийн өвчтөний түүх, “Гэрэл” нүдний эмнэлгийн үзлэгийн карт, Э.Бын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Хэрэг явдал болсон даруйд анх удаа буюу 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гаргасан, №5981 дугаартай шинжилгээгээр "...Э.Бын биед баруун нүдний алимны салстын улайлт гэмтэл тогтоогдсон боловч уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн, хоёр дахь удаа буюу 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан №744 дугаартай, 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээгээр “...Э.Бын биед тухайн үед зүүн нүдний алимны доргилт, гэмтлийн гаралтай зүүн нүдний салстын үрэвсэл гэмтэл учирчээ. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5981 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Э.Бын биед тухайн үед зүүн нүдний алимны доргилт, гэмтлийн гаралтай зүүн нүдний салстын үрэвсэл гэмтэл учирсан уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн, гурав дахь удаа буюу 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гаргасан, №856 дугаартай, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээгээр “...эхний хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, Э.Бод зүүн нүдний урьд солонго бүрхүүлийн гэмтлийн гаралтай үрэвслийн улмаас нүдний даралт ихдэн харааны мэдрэл хатангиршин хараагүй болсон, энэ гэмтэл нь 2018 оны 5 дугаар 07-нд үүссэн, нүдний даралт ихдэлт, хараа бууралт 0.04 нь хожуу, хүндрэлийн улмаас үүссэн, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн, дөрөв дэх удаа буюу 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гаргасан, 163 дугаартай, 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээгээр “...Э.Б нь 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гэмтэл авахаас өмнө 2014 оны 8 дугаар сард Фуксийн хам шинж, 2018 оны 3 дугаар сарын 16-нд зүүн нүд улайна гэсэн зовуурьтай үзүүлсэн зүүн нүдний хараа 0.4, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр болон 4 дүгээр сарын 30-ны өдрийн үзлэгээр зүүн нүдний хараа 0.5 гэж оношлогдож байжээ. Иймээс урьд нь 0.5 харааны бууралттай байсан зүүн нүдэндээ 2018 оны 5 дугаар сарын 07-нд дахин гэмтэл авснаас нүдний суурь өвчнийг сэдрээх, хоёрдогчоор нүдний даралтыг ихэсгэж харааны мэдрэл хатангиршиж, хараагүй болсон байх боломжтой ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7, 34.6-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 20%-иар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, Э.Бын зүүн нүдний фуксийн хам шинж өвчин нь хараа алдалтанд нөлөөлсөн байна...” гэсэн дүгнэлтүүд тус тус гарсан бөгөөд хамгийн сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтэд...” Иймээс урьд нь 0.5 харааны бууралттай байсан зүүн нүдэндээ 2018 оны 5 дугаар сарын 07-нд дахин гэмтэл авснаас нүдний суурь өвчнийг сэдрээх, хоёрдогчоор нүдний даралтыг ихэсгэж харааны мэдрэл хатангиршиж, хараагүй болсон байх боломжтой...”гэж тухайн нөхцөл байдлыг харсан мэтээр заасан нь шүүгдэгчийг уг гэмтлийг учруулсан гэж буруутгах боломжгүйгээс гадна дээр дурдсан гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогч Э.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар са 28-ны өдрийн 2023/ШЦТ/430 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Э.Сд холбогдох хэргийг "гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Э.Сыг цагаатгасугай.
  2. Шүүгдэгч Э.Сы өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан давж заалдах гомд хүлээн авч, хохирогч Э.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ

Б.АРИУНХИШИГ

 

 

 

 

ШҮҮГЧ

Н.БАТСАЙХАН

 

 

 

ШҮҮГЧ

Б.БАТЗОРИГ