| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00071/И |
| Дугаар | 304/ШШ2025/00130 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2025/00130
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* рестораны зүүн жигүүрт байрлах “******* *******” ХХК /Хувийн хэргийн дугаар: *******/, /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, Булган ******* дугаар байрны тоотод оршин суух овогт ийн /иргэний бүртгэлийн дугаар: /,
Хариуцагч: Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, Булган ******* дугаар байрны тоотод оршин суух овогт ийн /иргэний бүртгэлийн:/ нарт холбогдох
нийт 35,971,118.89 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б. нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 113007374 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. 2024 оны 07 сараас хойш төлөлт хийгдээгүй. 2025 оны 01 сарын 14-ний өдрийн байдлаарх төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 33,211,8*******.92, зээлийн хүү 2,688,455.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,830.77 төгрөг, нийт 35,971,118.89 төгрөгийг цалин болон бусад орлогоор барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... “******* *******” ХХК-тай 2023 оны 09 сарын 21-ний өдөр 113007374 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 15,6 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн тул нэхэмжлэлийн шаардлага 35,971,118.89 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* ******* ХХК-ийн салбарт 35,971,118.89 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй нь үнэн бөгөөд төлөх нь үнэн болно. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөв гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариу тайлбартай танилцаад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгч талаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б., О. нарт холбогдуулан нийт 35,971,118.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б., О. нар нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад зээлийн гэрээний үүрэгт нийт 35,971,118.89 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Б., О. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
******* ******* ХХК-ийн Эрдэнэт салбарын захирал Б.гаас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн менежер М.ад олгосон итгэмжлэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж оролцох эрхийг олгосон байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,808.60 төгрөгөөс 168,904 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б., О. нараас 168,904 төгрөгийг, улсын орлогоос 168,904 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХКК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХКК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 35,971,118.89 /гучин таван сая есөн зуун далан нэгэн мянга нэг зуун арван найман төгрөг наян есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б., О. нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,808.60 төгрөгөөс 168,904 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б., О. нараас 168,904 төгрөгийг, улсын орлогоос 168,904 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б., О. нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА