| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00066/И |
| Дугаар | 304/ШШ2025/00132 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Хүсэлт гаргагч: Булган аймаг, С******* сум, 4 дүгээр багт оршин суух, Т******* овогт Д*******гийн Э*******ны хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай ******* индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Д.Э*******н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Э*******н нь цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь Булган аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар ******* дүгээр ангид цэргийн албанд татагдсан. 1988 онд халагдаж ирсэн. Тухайн онд цэргийн албанд байхдаа тусгай ангийн жолооч хийж байсан. Траас цэргийн алба хаасан лавлагаа авахад цэргийн албанаас халагдсан талаарх лавлагаа гараагүй. Иймд 1985-1988 онд С******* аймгийн цэргийн *******-ын ******* дүгээр ангид цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Трын Тусгай архивын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08/3456 дугаартай лавлагаа /хэргийн 2-р хуудас/,
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Д.Э*******ны иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-Д.Э*******ны нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 26-р хуудас/,
-Булган аймгийн Монгол-зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит И сангийн аж ахуйн даргын 1990 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 93 дугаартай Чөлөөлөх ба томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 27-р хуудас/,
-Булган аймгийн Монгол-зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит И сангийн аж ахуйн даргын 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 28-р хуудас/,
-Булган аймгийн Монгол-зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит И сангийн аж ахуйн даргын 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаартай Томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 29-р хуудас/,
-Булган аймгийн Монгол-зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит И сангийн аж ахуйн даргын 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 121 дугаартай Томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 30-32-р хуудас/,
3.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр И.Гр, Б.Г нараас мэдүүлгийг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Э*******ны хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь Хилийн ба *******-ын ******* дүгээр ангид 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр цэрэгт татагдаж 1988 онд халагдсан. Гэвч Трын Тусгай архиваас хугацаат цэргийн алба хаасан лавлагаа авахад тус цэргийн ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул Д.Э*******ны цэргийн албанаас халагдсан талаарх лавлагаа гарахгүй гэж мэдэгдсэн. Тиймээс шүүхээр цэргийн алба хаасан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Хүсэлт гаргагч Д.Э*******н нь Хилийн ба *******-ын ******* дүгээр ангид 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болох нь:
-Трын Тусгай архивын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08/3456 дугаартай Д.Э*******н нь Булган аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар ******* дүгээр ангид цэргийн албанд татагдсан. Хилийн ба *******-ын ******* дүгээр ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул Д.Э*******ны цэргийн албанаас халагдсан талаарх лавлагаа гарахгүй болно гэх бичиглэлтэй лавлагаа,
-Д.Э*******ны нэрээр нээсэн 1985 оны 06 дугаар сарын 21-ний өдөр цэргийн албанд татагдсан тул сангийн аж ахуйн барилгын нормчноос чөлөөлөв, 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдөр цэргийн албанд татагдсан хугацаа дуусч халагдаж ирсэн учир Булган аймгийн И сангийн аж ахуйд ажиллуулхаар шилжүүлэв гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Булган аймгийн Монгол-зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит И сангийн аж ахуйн даргын 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаартай 1985 онд цэргийн албанд татагдсан Д.Э*******н нарын хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай гэх бичиглэлтэй тушаалын хуулбар,
-Булган аймгийн Монгол-зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит И сангийн аж ахуйн даргын 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 121 дугаартай цэргээс халагдаж ирсэн Д.Э*******ныг 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажилд томилох тухай гэх бичиглэлтэй тушаалын хуулбар,
-гэрч И.Грын Би 1985 онд С******* сумаас цэргийн албанд татагдсан. Ардын армын 152 дугаар анги буюу С******* аймгийн төвд 3 жилийн хугацаанд цэргийн алба хаасан. Д.Э*******н бид хоёр 1985 онд Булган аймгийн С******* сумаас хамт цэргийн албанд татагдсан. Тухайн үед Улар хот ортол 1 машинд хамт сууж явсан. Д.Э*******н хязгаарын цэргийн алба буюу С******* аймгийн О сумын 184 дүгээр ангид хуваарилагдсан. 3 жилийн хугацаанд цэргийн алба хаасан. 1988 онд цэргээс халагдсан ба Д.Э*******н нь Булган аймагт түрүүлээд ирсэн байсан. Бид хоёр сум руугаа хамт явж байсан. Тухайн үед цэргийн батлахын дэвтэр өгч байсан. Д.Э*******н нь 3 жил алба хаасан. Хугацаанаас өмнө халагдаагүй. Д.Э*******ны халагдсан тушаал байхгүй нь тухайн үед ажиллаж байсан албан тушаалтны алдаа байх гэж бодож байна гэх мэдүүлэг,
-гэрч Б.Гын: Би 1985 онд С******* сумаас цэргийн албанд татагдсан. Ардын армын 184 дугаар анги буюу Д аймгийн Х гол сумын цэргийн ангид 3 жилийн хугацаанд цэргийн алба хаасан. Д.Э*******н бид хоёр 1985 онд Булган аймгийн С******* сумаас хамт цэргийн албанд татагдсан. Тухайн үед Улар хот ортол 1 машинд хамт сууж явсан. Д.Э*******н нь С******* аймгийн О сумын 184 дүгээр ангид хуваарилагдсан. 3 жилийн хугацаанд цэргийн алба хаасан. 1988 онд цэргээс халагдсан ба Д.Э*******н бид хоёр хамт ирж байсан. Тухайн үед цэргийн батлахын дэвтэр өгч байсан. Д.Э*******н нь 3 жил алба хаасан. Хугацаанаас өмнө халагдаагүй гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Т******* овогт Д*******гийн Э*******н /РД:ГИ/-ыг Хилийн ба *******-ын ******* дүгээр ангид 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ