| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00042/И |
| Дугаар | 304/ШШ2025/00131 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, *******-******* сум, ******* дугаар баг, *******, *******04 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /иргэний бүртгэлийн дугаар: *******/-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Т.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Т.******* нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Миний бие Булган аймгийн *******-******* суманд 196******* онд төрсөн. Тухайн үед төрсний гэрчилгээ авахдаа *******ийн ******* гэж гэрчилгээ авсан байдаг. Цэргийн алба хаасан 3 жил нь гийн ******* гэж цэргийн батлахад бичигдсэн байсан. Тэтгэвэрт гарах гэсэн цэргийн алба хаасан 3 жил нь гийн ******* гэсэн байна. Тэгээд шүүхэд хандсан. Би Булган аймгийн *******-******* сумын 10 жилийн сургуулийг 1983 онд төгсөн хотын д суралцаж байгаад 198******* оны 6 дугаар сарын 26-ны өдөр цэрэгт татагдан Ардын армийн 124 дүгээр ангид 3 жил алба хаагаад 1988 онд халагдсан. *******ийн ******* нэрээр өнөөг хүртэл овоглон явж байна. Миний бие 202******* оны 3 дугаар сард тэтгэвэртээ гарах үед цэргийн батлахан дээр гийн ******* гэж буруу бичсэн нь миний ажилласан жилээс хасагдах магадлалтай байна. Мөн цэрэгт алба хаасан тухай лавлагааг Цэргийн төв архиваас авахад гийн *******оор гарч ирсэн. Нийгмийн даатгалын газар овгийн зөрчилтэй байна гэж хэлсэн. Иймд 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгогдсон *******39116 дугаарын цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь *******ийн ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-******* овогт *******ийн *******ын “Иргэний үнэмлэхийн лавлагаа”,
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 07 тоот лавлагаа,
-******* овогт *******ийн *******ын төрсний бүртгэлийн лавлагаа,
-Батлан хамгаалах төв архивын 2024 оны 11 сарын 27-ны өдрийн №08/202******* дугаар “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”,
-гийн *******од 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон “Цэргийн батлах”-ын эх хувь,
-Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн 202******* оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №6*******6, 6*******7 дугаар “Төрөл садангийн лавлагаа”-нууд,
-гийн ******* нэрээр олгосон 1983 оны 6 сарын 22-ны өдрийн №06*******192 дугаар Бүрэн дунд боловсролын үнэмлэх,
-гийн ******* нэрээр олгосон 1986 онд олгосон “Диплом”-ын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Т.*******ын хүсэлтээр С., Р. нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 202******* оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14/*******6 албан тоотын хамт ирүүлсэн ХААТР-1, Маягт-1, ХААТР-21 лавлагаа,
-Үндэсний төв архивын 202******* оны 01 сарын 29-ний өдрийн №03-01/836 дугаар 1989 оны хүн ам, орон сууцны лавлагаа, эх баримтын хамт зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч гийн ******* нэрээр 1993 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нээсэн № дугаар “Цэргийн батлах”-ын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
Үүнд:
-Батлан хамгаалах төв архивын 2024 оны 11 сарын 27-ны өдрийн “гийн ******* БХЯ-ны сайдын 198******* оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/23******* дугаар тушаалаар хотоос 198******* оны 06 дугаар сарын 08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 124 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар Булган аймгаар 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *******39116 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн “Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа”,
-гийн ******* нэрээр 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон “Цэргийн батлах”,
- Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 1983 оны 02 сарын 24-ний өдөр олгосон Хаягийн хуудас №7-д: “овог нэр-*******ийн *******, төрсөн он, сар, өдөр-196*******-03-14, хаана төрсөн-Булган аймаг, *******-******* сум, хаана ямар ажилтай-Булган аймаг, *******-******* сумын 10 жилийн сургуульд сурагч” гэж, Т.*******ын иргэний үнэмлэх авахад олгосон ХААТР-21 баримтад: “...Булган аймаг, *******-******* сум, регистрийн дугаар:ГМ6*******031411, ургийн овог-*******, эцэг, эхийн нэр-*******, өөрийн нэр-*******, төрсөн он, сар, өдөр-196*******-03-14, олгосон үнэмлэхийн сери: БУ, дугаар: 3*******12786, хүчинтэй хугацаа: 2010 оны 03 дугаар сарын 14, Үнэмлэх олгосон шалтгаан: сольсон, олгосон байгууллага: Засаг даргын Тамгын газар, эхнэр: Ойдовын *******жаргал /РД:ГМ70121*******09/, хүү: *******ын Лхагвадорж /ГМ90091217/, охин: *******ын Нямдарь /РД:ГМ93022700...” гэж, регистрийн дугаар авахад 2006 оны 4 сарын 27-ны өдөр олгосон ХААТР-1 баримтад: “... Аймаг: Булган, Сум: Булган, Овог: *******, Нэр: *******ийн *******, регистрийн дугаар: ГМ6*******031411, Иргэний баримтын нэр паспорт, сери: Бу, № 6*******8041, Төрсөн: Булган аймаг *******-******* сум, 196******* оны 03 сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, яс үндэс: халх, нийгмийн бүлэг: ажилчин, Гэр бүлийн байдал: Гэрлэсэн, хэддэх: 1, он: 1991 оны 08 дугаар сарын 1*******, №3, Боловсролын түвшин: Бүрэн дунд, мэргэжилгүй, ажилладаг байгууллага: үгүй, эрхэлдэг ажил: Байгаль хамгаалагч, эрхэлж эхэлсэн он: 2004, оршдог сум, район: *******-*******, Эцэг, эх, эхнэр, нөхөр, 16 хүртэл насны хүүхэд: Балдангийн ******* РД:ГМ46010*******29/” гэж тус тус бүртгэгдсэн.
- “он: 1989, Улаанбаатар, Ажилчны район, гийн *******, нас: 23, хүйс: эрэгтэй, эрхэлдэг ажил-ХААДС” гэж бүртгэгдсэн Үндэсний төв архивын 202******* оны 01 сарын 29-ний өдрийн №03-01/836 дугаар 1989 оны хүн ам, орон сууцны лавлагаа, эх баримт,
-Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн 202******* оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “...******* овогт *******ийн ******* нь Тавнан овогт гийн Ган-Эрдэнийн ах” гэсэн, “...******* овогт *******ийн ******* нь Өзөөд овогт гийн Ган-Өлзийгийн ах” гэсэн №6*******6, 6*******7 дугаар “Төрөл садангийн лавлагаа”-нууд,
-гийн ******* нэрээр олгосон 1983 оны 6 сарын 22-ны өдрийн №06*******192 дугаар Бүрэн дунд боловсролын үнэмлэх,
-гийн ******* нэрээр олгосон 1986 онд олгосон “Диплом”-ын хуулбар зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Р.ийн: “Би 1982-198******* онд Ардын армийн 126 дугаар Радио тагнуулын ангид цэргийн алба хаасан. Т.******* нь намайг халагдах жил буюу 198******* онд Ардын армийн 126 дугаар Радио тагнуулын ангид цэргийн албанд татагдан ирж байсан. Т.******* бид 2 хоёулаа Ардын армийн 126 дугаар Радио тагнуулын ангийн 1 дүгээр ротын цэргүүд байсан. 1 сар хүрэхгүй хугацаанд хамт цэргийн алба хаагаад би халагдах хугацаа болоод халагдсан. Тухайн үед манай Ардын армийн 126 дугаар Радио тагнуулын ангид Т.*******оос өөр ******* нэртэй хүн манай нутгаас байгаагүй. Бусад ротод тийм нэртэй хүн байсан эсэхийг мэдэхгүй байна. Т.******* бид 2 нэг нутгийн хүмүүс. Сургуульд байхад Т.******* манай доод ангид сурдаг байсан. Цэргээс халагдаж ирээд хамт жолооны курс төгсөж байсан. гийн ******* л гэж манай нутгийнхан дууддаг. Ээжийг нь ******* гэдэг” гэх,
Гэрч С.гийн: Т.******* нь , ******* нарын хүүхэд юм. Т.*******ын ээжийнх нь нэрийг *******, аавынх нь нэрийг гэдэг юм. , ******* нар дундаасаа ******* хүүхэдтэй. Т.******* нь 196******* онд төрсөн, , ******* нарын хамгийн том хүүхэд, доороо 3 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Төрсний гэрчилгээг нь тухайн үеийн бригадын дарга нь тухайн үед ээжээр нь овоглоод өгчихсөн юм байна лээ. Тэгээд цэрэгт явахад нь ааваар нь овоглоод явуулчихсан. Паспорт нь төрсний гэрчилгээгээр нь ээжийнх нь нэрээр овоглогдоод гарчихсан юм байна. , ******* нар нь бүх насаараа хамт амьдарсан хүмүүс” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр бичигдсэн гийн ******* нь одоо хүсэлт гаргаж буй *******ийн ******* биш гэж үзэх эргэлзээ төрүүлэх баримт гарсангүй гэж үзлээ.
3.Иймд үйл баримтын дараалал, хэрэгт авагдсан нотлох баримтаар гийн ******* гэх нэрээр 1993 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нээсэн № дугаар “Цэргийн батлах”-ын жинхэнэ эзэмшигч ******* овогт *******ийн ******* мөн болох нь тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.4-т заасныг баримтлан 1993 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нээсэн № дугаар “Цэргийн батлах”-ын жинхэнэ эзэмшигч ******* овогт *******ийн ******* мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА