Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 304/ШШ2025/00136

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: О******* аймаг, Б******* сум, Э******* баг, Ж*******т 3 дугаар гудамж, 8 тоотод оршин суух, О******* овогт Б*******гийн М******* /рд:ФБ*******/,

Нэхэмжлэгч: О******* аймаг, Б******* сум, Э******* баг, Ж*******т 3 дугаар гудамж, 8 тоотод оршин суух, Б*******н Дгийн Г /рд:ФМ0/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Х сум, 1 дүгээр баг, С, Га хаягт байрлах ,

Хариуцагч: О******* аймаг, Б******* сум, З баг, 1 дүгээр хороолол, байр, 17 тоотод оршин суух, Бйн Э /рд:ШБ/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 56,572,438 /тавин зургаан сая таван зуун далан хоёр мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, -ийн эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан хоолны газар, нийтийн бие засах газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М*******, Д.Г нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.М*******, Д.Г бид эхнэр, нөхөр бөгөөд 2008 оноос эхлэн М.Алийн "" ХХК-ийн "Х эко" гэх саам амралтанд гэр бүлээрээ ажилладаг байсан. Энэ саам амралт нь зуны 6 дугаар сарын сүүлээс эхлэн 8 сарын сүүл хүртэл саам, болон амралтын гол үйл ажиллагаагаа явуулж 8 сарын сүүлээс үйл ажиллагаа зогсдог. Энэ амралтанд Б.М******* тогооч Д.Г менежер буюу зохион байгуулалтын ажлыг хариуцдаг байсан. Амралтанд хөлсөөр ажилласнаар бид 2008 - 2014 хүртэл сард Д.Г 500 000 төгрөг, Б.М******* 1 000 000 төгрөгийн хөлс авдаг, амралт саам нь ид ажиллаж байхдаа орлого сайн олдог байсан. Ингээд М.Ал санал тавьснаар 2014 оноос бид хоёр саам амралтыг түрээслэн 2018 оны 9 сар хүртэл ажилласан. Ингэж ажиллахдаа компани М.Алд 6-8 сард 3-4 сая төгрөгийн түрээсийн төлбөр төлдөг, саам амралт ажиллаагүй үед сахиулаар Баярсайханыг ажиллуулж хөлс төлдөг байсан. Эхний нэг жилийн түрээсэнд 3 зуны шовгор барьж өгсөн. Нэгэнт хүнд үйлчилж байгаа үйлчилгээний газар тул түлээ мод, хоолны материал, хоолны үйлдвэрлэл, гэр байшингийн зөөлөн эдлэл, ариун цэврийн/угаалга, ариун цэврийн байгууламж/ гээд өдөр тутмын зардал байнга гардаг, Х сумын малчин Ц.М*******ынхтай аман гэрээ хийж сүү, цагаан идээ, саамыг нь худалдан авч амрагчдад үйлчилдэг байсан. Энэ амралтын газрын газар эзэмших эрх нь М.Алийн "" ХХК-ийн нэр дээр, саам эмчилгээ нь мөн компанийн нэр дээр байдаг. Амралтын газарт нийт 11 байшин байдаг ба үүнээс 8 нь "" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, бидний барьж өгсөн 3 шовгор байр, сүүлд бидний барьсан хоолны заал, ариун цэврийн байр нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлгүй байдаг.

Ийм байдалтай явж байтал 2020 оны 4 дүгээр сард М.Ал нь бид хоёрыг "Ирж уулзаач" гэж дуудаад "Та хоёр ажиллуулаад сурчихсан юм чинь "Х эко" амралтыг ахаасаа худалдаж ав, та хоёрт 50 саяд өгье. Ахдаа урьдчилгаанд яаралтай 15 сая төгрөг олоод өгчих. Аавынхаа 0024 дугаартай Ланд круйзер-100 машиныг УБ-т ломбарданд тавьчихсан чинь хугацаа болоод хураалгах гээд" байна гэсэн. Б.М*******, Д.Г бид хоёр хоорондоо ярилцаад "Саам амралтыг цаашид засвар, тохижилт хийгээд өөд нь татаад явчихвал, хүмүүс зундаа их амардаг, сааманд ирдэг болж байгаа юм чинь болох юм биш үү, яваандаа өвөл өдрөөр хүн авдаг болсон ч болно" тооцоод М.Алийн саналыг зөвшөөрсөн.

Ингээд М.Алийн машин нь барьцаалагдсан Э*******т хотын "М" төвд байх ломбарын эзний тоот дансанд 2020 оны 04 сарын 08-нд 3,650,000 төгрөг /1,650,000 төгрөгийг М.Алийн эхнэр Б.Э төлсөн/ шилжүүлж, М.Эийн ХААН банкны 5 тоот дансанд 2020 оны 04 сарын 09-нд 2,000,000 төгрөг, 04 сарын 10-нд 2,000,000 төгрөг, 04 сарын 12-нд 4,000,000 төгрөг, 04 сарын 13-нд 1,000,000 төгрөг бүгд 11,000,000 төгрөг тус тус шилжүүлж, 4,000,000 төгрөгийг М.Эд бэлнээр өгч нийт мөнгөн хэлбэрээр 15,000,000 төгрөг өгсөн.

Бид нэгэнт авахаар тохирсон, мөнгө төлбөр дуусахаар газар, байшингуудаа шилжүүлэх юм чинь Саам амралтыг ер нь өөд нь татъя гээд 2020-2022 онд өөрсдийн зардлаар тогооны байрны хажууд 11.2 х 7.2 метрийн хэмжээтэй хоолны заалыг /банз, прусс, сендчивин хавтан, хөөстэй фасад/ барьж үйлчилгээний шаардлага хангахаар болгосон, мөн 4 суултууртай бие засах газар/дороо бетон кольцо суурьтай, угальник төмөр рамтай/ барьж, хуучин байсан 8x6 метрийн хэмжээтэй 2 давхар модон байшинг бүрэн модон рекээр доторлон, чийг тусгаарлагч шилэн хөвөнгөөр дулаалан/ засварласан.

Энэ ажлыг газар дээр нь хэмжүүлж мэргэжлийн төсөвчнөөр үнэлгээ гаргуулахад шууд зардал нь 41,572,438 төгрөг болсон. Биднийг энэ Саам амралтыг олон жил хариуцан ажиллуулж байгаа болохыг Х сумынхан, төр захиргааны байгууллага нь бүгд мэдэж байгаа. Саам амралтанд энэ байшин барилгыг барихад Б.М******* надтай хамт сахиул Баярсайхан, найз Түмэндэмбэрэл, нутгийн малчин Б, хамаатан Б. Лж, О.Лж, Э нарын хүмүүс тусалж барилцсан. Ингээд амралтаа бидэнд шилжүүлнэ, бид түүнийг нь барьцаанд тавиад зээл авч мөнгийг нь төлнө гэсэн яриа ойлголттой байтал 2022 оноос Э*******т-Хялганатын хооронд хатуу хучилттай замын ажил эхэлж Хялганат чиглэлд хүмүүсийн хөдөлгөөн, газар, амралт сувиллын газрын сонирхол 2023 оноос эрс ихэссэн. Үүнтэй холбоотой байх 2022 оны 04 сард М.Ал амралт сувилалаа зарахаа болилоо гэж бүх түлхүүр юмаа хүлээж авсан.

Үүнээс болж тогтсон бизнесгүй амьдрах гэж янз бүрээр оролдож яваа бид мөнгө, хөрөнгө, бодож төлөвлөсөн амьдралаараа хохирсон. М.Ал мөнгө төлөөд тэр хэмжээгээрээ амралтанд хувь эзэмшээд яв гэдэг боловч амралтын газрын хувьцаа гэж юм байхгүй худал юм билээ.

Иймд "" ХХК, М.Алээс Саам эмчилгээ, амралтыг худалдан авах урьдчилгаа болгон өгсөн 15 000 000/Арван таван сая/ төгрөг, тус Саам эмчилгээ, амралтанд зарцуулсан хөрөнгийн зардал 41,572,438/Дөчин нэг сая таван зуун далан хоёр мянга дөрвөн зуун гучин найман/ төгрөг, бүгд 56,572,438 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Энэхүү эвлэрлийн гэрээг О******* аймаг дахь сум дундын шүүхэд хянагдаж буй М.Ал, Б.Э нарын нэхэмжлэлтэй, Б.М*******, Д.Г нар холбогдох иргэний хэрэг болон Булган аймаг дахь Сум дундын шүүхэд хянагдаж буй Б.М******* Д.Г нарын нэхэмжлэлтэй М.Алийн хувьцааг нь 100 хувь эзэмшдэг -д холбогдох иргэний хэргүүдийн хүрээнд харилцан тохиролцож дараах нөхцөлөөр байгуулав.

Нэгдүгээрт, О******* аймаг дахь Сум дундьн анхан шатны шүүхэд хянагдаж буй М.Ал, Б.Э нарын нэхэмжлэлтэй, Б.М*******, Д.Г нарт холбогдох иргэний хэргийн тухайд;

1.1. Нэхэмжлэгч М.Алийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгч Б.Э нар бид уг хэрэгт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох ӨМӨ 73-79 машин, түүгээр олсон орлого дундын хөрөнгө болохыг тогтоолгох, уг ачааны автомашинаар 21 сарын турш олсон орлогоос нэхэмжлэгчид ногдох 143.000.000 /нэг зуун дөчин гурван сая/ төгрөг гаргуулах шаардлагаас, мөн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 66.000.000 /жаран зургаан сая/ төгрөгийн хохирол гаргуулах шаардлагаас тус тус татгалзаж, хамтран ажиллах гэрээний хураамжид оруулсан 44.972.302 /дөчин дөрвөн сая есөн зуун далан хоёр мянга гурван зуун хоёр/ төгрөг гаргуулах анхны нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэнг хариуцагч Б.М*******, Д.Г нар бүхэлд хүлээн зөвшөөрч уг төлбөрөөс 20.000.000 /хорин сая/төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны дотор, үлдэх 24,972.302 /хорин дөрвөн сая есөн зуун далан хоёр мянга гурван зуун хоёр/ төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр тохиролцов.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгч Б.Э нар бид Зл ХХК, Э., Б.С нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг хангуулахтай холбоотой бүх захирамжийг хүчингүй болгохыг талуудыг хүлээн зөвшөөрч байна.

1.3.3охигчдын энэхүү эвлэрлийн гэрээ нь Зл ХХК, Э., Б.С нарьн эрх, хууль ёсны ашиг сонирхолд болон бусад этгээдийн эрх, ашиг сонирхолд харшлахгүй ба нэхэмжлэгч нар нь эдгээр байгууллага, хүмүүсийг хариуцагчаар татсанаасаа татгалзахаар тохиролцсон болно.

Хоёрдугаарт: Булган аймаг дахь Сум дундын шүүхэд хянагдаж буй Б.М*******, Д.Г нарын нэхэмжлэлтэй, М.Алийн 100 хувь хувьцаа эзэмшдэг -д холбогдох иргэний хэргийн тухайд:

2.1. М.Ал, Б.Э нарын нэхэмжлэлтэй Б.М*******, Д.Г нарт холбогдох иргэний хэрэгт эвлэрэн хэлэлцэж байгаатай холбогдуулан тэдний нэхэмжилсэн гэрээний хохиролд саам эмчилгээний амралтын үнэ гэж Б.М*******, Д.Г нараас шилжүүлсэн 15.000.000 /арван таван сая/ төгрөг болон уг амралтын газарт бүтээн байгуулалтад зориулж зарцуулсан гэж нэхэмжилсэн 41.572.438 /дөчин нэгэн сая таван зуун далан хоёр мянга дөрвөн зуун гучин найман/ төгрөг нийт 56.572.438 /тавин зургаан сая таван зуун далан хоёр мянга дөрвөн зуун гучин найман/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

2.2. Мөн хариуцагч -ийн өөрийн эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан хоолны газар, нийтийн бие засах газар /жорлон/-ыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г би бүхэлд нь татгалзаж байна.

2.3. Энэ хэрэгт үндсэн нэхэмжлэлээс татгалзсан тухай хүсэлтийг нэхэмжлэгч Б.М*******, Д.Г, -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нар хамтран гаргаж энэ гэрээний хамт Булган аймаг дахь Сум дундын шүүхэд хүргүүлэхээр тохиролцов.

Жич: Уг эвлэрлийн гэрээг байгуулснаар талууд хэн аль нь уг асуудлуудаар дахин нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй байх эрх зүйн үр дагаврыг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр О******* аймаг дахь Сум дундьн анхан шатны шуухэд хянагдаж буй М.Ал, Б.Э нарын нэхэмжлэлтэй Б.М*******, Д.Г нарт холбогдох иргэний хэрэгт эвлэрэн хэлэлцэж байгаатай холбогдуулан тус шүүхэд хянагдаж байгаа Б.М*******, Д.Г нарын нэхэмжилсэн гэрээний хохиролд саам эмчилгээний амраптын үнэ гэж Б.М*******, Д.Г нараас шилжүүлсэн 15,000,000 /арван таван сая/ төгрөг болон уг амралтын газарт бүтээн байгуулалтад зориулж зарцуулсан гэж нэхэмжилсэн 41,572,438 /дөчин нэгэн сая таван зуун далан хоёр мянга дөрвөн зуун гучин найман/ төгрөг нийт 56,572,438 /тавин зургаан сая таван зуун далан хоёр мянга дөрвөн зуун гучин найман/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч -ийн өөрийн эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан хоолны газар, нийтийн бие засах газар /жорлон/-ыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г би бүхэлд нь татгалзаж байна. Энэ хэрэгт үндсэн нэхэмжлэлээс татгалзсан тухай хүсэлтийг нэхэмжлэгч Б.М*******, Д.Г, -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нар хамтран гаргаж энэ гэрээний хамт Булган аймаг дахь Сум дундын шүүхэд хүргүүлэхээр тохиролцож, хүлээн зөвшөөрч талууд гарын үсэг зурсан байна.

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар О******* аймаг дахь Сум дундьн анхан шатны шүүхэд хянагдаж буй М.Ал, Б.Э нарын нэхэмжлэлтэй Б.М*******, Д.Г нарт холбогдох иргэний хэрэгт эвлэрэн хэлэлцэж байгаатай холбогдуулан тус шүүхэд хянагдаж байгаа Б.М*******, Д.Г нарын нэхэмжилсэн гэрээний хохиролд саам эмчилгээний амралтын үнэ гэж Б.М*******, Д.Г нараас шилжүүлсэн 15,000,000 /арван таван сая/ төгрөг болон уг амралтын газарт бүтээн байгуулалтад зориулж зарцуулсан гэж нэхэмжилсэн 41,572,438 /дөчин нэгэн сая таван зуун далан хоёр мянга дөрвөн зуун гучин найман/ төгрөг нийт 56,572,438 /тавин зургаан сая таван зуун далан хоёр мянга дөрвөн зуун гучин найман/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч -ийн өөрийн эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан хоолны газар, нийтийн бие засах газар /жорлон/-ыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г бүхэлд нь татгалзсан. Энэ хэрэгт үндсэн нэхэмжлэлээс татгалзсан тухай хүсэлтийг нэхэмжлэгч Б.М*******, Д.Г, -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нар хамтран гаргаж энэ гэрээний хамт Булган аймаг дахь сум дундын шүүхэд хүргүүлэхээр тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,813 /дөрвөн зуун дөчин мянга найман зуун арван гурав/ төгрөгөөс 220,406.5 /хоёр зуун хорин мянга дөрвөн зуун зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 220,406.5 /хоёр зуун хорин мянга дөрвөн зуун зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч , Б.Э нараас 220,406.5 /хоёр зуун хорин мянга дөрвөн зуун зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгөөс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг, нэхэмжлэгч Б.М*******, Д.Г нараас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, хариуцагч -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ