| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00078/И |
| Дугаар | 304/ШШ2025/00140 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 304/ШШ2025/00140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймгийн *******-******* сумын 4 дүгээр багт оршин суух ******* овогт *******ын ******* /иргэний бүртгэлийн дугаар: *******/-гийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ч.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.*******
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Би 1989 онд ******* хотын нэгдсэн эмнэлгийн ******* заслын тасагт *******аар ажиллаж байгаад 1996 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа гарсан. Тэгээд Булган аймгийн *******-******* суманд 4 жил мал малласан. 2001 оноос 2024 он хүртэл Булган аймгийн *******-******* сумын сум дундын т ажилласан. 2014 онд манай гэр шатахад ийн дэвтэр шатсан байгаа. ын газраас шүүхээр орж ажилласан жилээ баталгаажуулна гэж хэлсэн. Тэгээд шүүхэд хандсан. ******* насны тэтгэвэрт орох зорилготой. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдүүлсэн учраас шүүхэд хандсан. ын газраас 1995 оноос 1996 оны 7 дугаар сар хүртэл олдоогүй. 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1996 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* хотын нэгдсэн эмнэлгийн ******* заслын тасагт *******аар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
- аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* заслын тасгийн ******* ажилтай *******ын *******гийн 1989-1994 оны цалингийн жагсаалт,
-Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03/23 тоот тодорхойлолт,
-******* хотын Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Сургууль төгсөгчдийг ажилд хуваарилах тухай ” А/78 дугаар тушаал,
- аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1996 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Ажилд авах, чөлөөлөх, чөлөө тэтгэмж олгох тухай” Б/30 дугаар тушаал,
- аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 сарын 23-ны өдрийн №19 дугаар тодорхойлолт,
-гийн д 1984 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр олгосон “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирлын 2016 оны 08 сарын 31-ний өдрийн “Ц.гийн ийн гэрээг дуусгавар болгох тухай” Б/352 дугаар тушаал,
-Ц.гаас Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолт,
Я.гаас Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолт,
-Янживын д 1986 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгосон “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- аймгийн ын газрын Ч.*******гийн Нэгдсэн т 1995 онд ажиллаж байсан хугацааны шимтгэл төлөлтийн тухай архивын лавлагаа,
-Я.гийн Нэгдсэн т 1995,1997,1998,1999, 2000, 2001, 2002, 2003 онуудад шимтгэл төлж ажиллаж байсан тухай архивын лавлагаа,
- Хамт олонтой авахуулсан гэх “Гэрэл зураг”,
-Ч.*******д Дээд, тусгай дунд боловсролын улсын хорооноос 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон “Сувилагч хүмүүжүүлэгч” мэргэжил олгосон №1528 дугаартай “Дипломын хуулбар” зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Ч.*******гийн хүсэлтээр Ц., Я. нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.*******гийн ******* хотын нэгдсэн эмнэлгийн ******* заслын тасагт 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1996 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл *******аар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Ч.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ******* хотын нэгдсэн эмнэлгийн ******* заслын тасагт 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1996 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл *******аар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
- аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* заслын тасгийн ******* ажилтай *******ын *******гийн 1989-1994 оны цалингийн жагсаалт,
-Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын Тамгын газрын “Тус сумын Эрүүл мэндийн төвд багийн эмчээр ажилладаг *******ын *******гийн гэр нь 2014 оны 05 дугаар сард шатсан нь үнэн болно.” гэсэн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03/23 тоот тодорхойлолт,
-******* хотын Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Сургууль төгсөгчдийг ажилд хуваарилах тухай ” А/78 дугаар тушаал /Тушаалын 1 дэх хэсгийн “в”-д ******* ...Ч.*******г ******* заслын тасагт... тус тус 7 сарын 01-ний өдрөөс .../ гэсэн,
- аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1996 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Ажилд авах, чөлөөлөх, чөлөө тэтгэмж олгох тухай” Б/30 дугаар тушаал /Тушаалын Дөрөв. ...******* заслын ******* Ч.*******д 07 дугаар сарын 10-наас 1 сар ... цалингүй чөлөө олгосугай. .../ гэсэн,
- аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн “Тус архивын сан хөмрөгт “Нэгдсэн ”-ийн 1996 оны баримтуудад *******ын *******тэй холбогдох /ажлаас чөлөөлөгдсөн/ баримт гараагүй болно.” гэсэн 2025 оны 01 сарын 23-ны өдрийн №19 дугаар тодорхойлолт,
- аймгийн ын газрын Ч.*******гийн Нэгдсэн т 1995 онд ажиллаж байсан шимтгэл төлөлтийн тухай архивын лавлагаа,
-Хамт олонтойгоо авахуулсан гэх “Гэрэл зураг”,
-Ч.*******д Дээд, тусгай дунд боловсролын улсын хорооноос 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон “Сувилагч хүмүүжүүлэгч” мэргэжил олгосон №1528 дугаартай “Дипломын хуулбар” зэрэг баримтууд
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Ц.гийн: “Би 1984 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт ээлжийн асрагчаар ажилд орж байсан. Ч.******* нь 1989 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт ээлжийн *******аар ажилд орсон. Ч.******* бид хоёр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хамт ажилладаг байсан. 1989 оноос хойш нийт 7 жилийн хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт ээлжийн *******аар хамт ажилласан. Тэгээд Ч.******* ажлаасаа шилжээд гарсан. Эргэж орж ирнэ гэж яригдаж байсан. Би 2016 оныг хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт ээлжийн *******аар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан” гэх,
Гэрч Я.гийн: “Би 1989 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт ээлжийн *******аар ажилд орж байсан. Тэгээд 1995 оны 10 дугаар сард 2 дахь хүүхдээ төрүүлээд жирэмсний амралтаа авч байсан. Тэгээд 2003 онд мэргэжлээс шалтгаалах өвчнөөр группт ороод ажлаасаа гарсан. Ч.******* нь 1989 онд надтай зэрэг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт ээлжийн *******аар ажилд орж байсан. Ч.******* бид хоёр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хамт ажилладаг байсан ба би Ч.*******гээс ээлж авдаг байсан юм. Намайг хүүхдээ төрүүлээд 1997 онд ажилдаа орж ирэхэд Ч.******* ажлаасаа гарсан байсан” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******гийн ******* хотын Нэгдсэн эмнэлгийн ******* заслын тасагт 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл *******аар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА