Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 304/ШШ2025/00141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                              

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Булган аймгийн С******* сумын ******* ******* дугаар багт оршин суух, ******* овогт *******гийн ******* /иргэний бүртгэлийн дугаар:63317*******670107/-гийн хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Л.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.*******

                                                                                                                                                                                                                                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1.Хүсэлт гаргагч Л.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

-Би 198******* онд Булган аймгийн ******* сумын “******* ” нэгдэлд засварчнаар томилогдож ирж байсан. 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс засварчин трактор комбайнчаар ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэрэгт татагдсан. Барилгын цэргийн 016 дугаар ангид 2 жил алба хаагаад 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр халагдсан. 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Булган аймгийн С******* сумын “ ” нэгдэлд трактор комбайнчаар ажилласан. 1992 оноос хойш одоог хүртэл мал маллаж амьдарч байна. Өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд шүүхэд хандсан. Булган аймгийн ******* сумын “******* ” нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, Булган аймгийн С******* сумын “ ” нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж байгаа. Өмнө шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байгаагүй. Ажилд орсон тушаал байхгүй байгаа гэв.

2.Хүсэлт гаргагчаас:

-1988 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Л.*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Булган аймгийн ******* сумын “******* ” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Ажилд томилох тухай” 100 тоот тушаал,

-Булган аймгийн ******* сумын “******* ” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 1*******-ны өдрийн “Ажилд томилох тухай” 10******* тоот тушаал,

-Булган аймгийн С******* сумын -******* багийн Засаг даргын 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 0*******/98 дугаар тодорхойлолт,

-Булган аймгийн Архивын тасгийн 202******* оны 01 сарын 13-ны өдрийн 19 дугаар тодорхойлолт,

-Батлах хамгаалахын төв архивын 2023 сарын 0******* сарын 24-ний өдрийн 02/2******* дугаар “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа” зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

            3.Хүсэлт гаргагч Л.*******гийн хүсэлтээр Т., Б., Г. нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

            -Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 202******* оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/66 албан тоотын хамт ирүүлсэн *******гийн *******гийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай архивын лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд зэргийг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Хүсэлт гаргагч Л.*******гийн Булган аймгийн ******* сумын “******* ” нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл засварчин, комбайнчаар, Булган аймгийн С******* сумын “ Эхлэлт” нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч Л.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн ******* сумын “******* ” нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл засварчин, комбайнчаар, Булган аймгийн С******* сумын “ Эхлэлт” нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-1988 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Л.*******д олгосон “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн хуулбар

Хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсэгт: ”Захирлын 198******* оны 10 дугаар сарын 2*******-ны өдрийн 70 тоот тушаалаар дахь ХАА-н техник мэргэжлийн дунд сургуульд сурагчаар элсүүлэн суралцуулав, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр бичилт хийгдсэн Захирлын 1988 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 43 тоот тушаалаар Трактор комбайнч мэргэжлээр 3 жил суралцаж төгсөв, Нэгдлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 100 тоот тушаалаар Цагаан толгойн ХАА-н ТМС-ээс хувиарлагдаж ирсэн тул засварчнаар авч ажиллуулав, Нэгдлийн даргын 1988 оны 08 дугаар сарын 1*******-ны өдрийн 10******* тоот тушаалаар засварчин ажлаас чөлөөлж комбайнчнаар томилон ажиллуулав, Эхлэлт нэгдлийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдрийн 06 тоот тушаалаар Нэгдэл татан буугдсан тул тракторын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 2002 оны 08 дугаар сарын 08-ны өдөр улсын үзлэгээр нийт 6 жил 6 сар үүнээс 2 жил 10 сар ажилласныг тооцов” гэсэн агуулга бүхий бичилтүүдтэй,

-Булган аймгийн ******* сумын “******* ” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “...н ХАА ТМС төгссөн ******* овогтой *******г слесрээр 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн томилсугай.” гэсэн “Ажилд томилох тухай” 100 тоот тушаал,

-Булган аймгийн ******* сумын “******* ” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 1*******-ны өдрийн “... *******гийн *******г 08 сарын 1*******-аас эхлэн селесрийн ажлаас чөлөөлж комбайнчнаар томилсугай...” гэсэн “Ажилд томилох тухай” 10******* тоот тушаал,  

-Булган аймгийн С******* сумын хүрэмт багийн Засаг даргын “Тус багийн иргэн *******гийн ******* /РД:ГЗ69062419/ нь багийн нутаг болох Асгат, хүрэмтийн голоор 1992 оноос 1994 оны хооронд хувийн мал аж, ахуй эрхлэн амьдардаг байсан нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 0*******/98 дугаар тодорхойлолт,

-Булган аймгийн Архивын тасгийн “Булган аймгийн ******* сумын ******* нэгдлийн 1988 оны тушаал архивт байгаа боловч ******* овогтой *******гийн чөлөөлсөн баримт архивт байхгүй болохыг тодорхойлов” гэсэн 202******* оны 01 сарын 13-ны өдрийн 19 дугаар тодорхойлолт,

-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын “*******гийн ******* БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/*******24 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 017 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 6*******7089 дугаарын цэргийн батлахтай халагдсан.” гэсэн 2023 сарын 0******* сарын 24-ний өдрийн 02/2******* дугаар “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”,

            -Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 202******* оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/66 албан тоотын хамт ирүүлсэн *******гийн *******гийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай архивын лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,

 

            -Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Г.ын: “Г. би Булган аймгийн ******* сумын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны бичээчээр 1987 онд ажилд орж байсан. Булган аймгийн ******* сумын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга болон Булган аймгийн ******* сумын “******* ” нэгдлийн дарга нь нэг хүн байсан. Тухайн үед ******* сумын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга, нэгдлийн дарга гэж тус тусдаа албан тушаал байгаагүй. Сум, нэгдлийн даргыг н.Даваасүрэн гэж хүн хариуцан хийдэг байсан юм. Би тухайн үед ******* сумын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны бичээчээр тушаал гарсан байсан боловч ******* сумын “******* ” нэгдлийн ажил мөн хариуцсан бичиг хэргийн ажлыг  хамт хийдэг байсан. Л.******* нь 1988 онд Булган аймгийн ******* сумын ******* нэгдэлд трактор комбайнчнаар ажилд орж байсан. Сарыг нь сайн санахгүй байна. Тухайн үед манай ангийн хүүхдүүдтэй хамт Хөдөө аж ахуйн ТМС төгсөж ирээд Булган аймгийн ******* сумын “******* ” нэгдэлд трактор комбайнчнаар ажилд орж байсан учраас санаж байна. Ажлаасаа хэзээ гарсныг нь санахгүй байна. Манай үеийнхэн 1988 он, 1989 онуудад цэрэгт явж байсан. Хэзээ цэрэгт явсныг нь санахгүй байна. Ямар ч гэсэн Булган аймгийн ******* сумын “******* ” нэгдэлд трактор комбайнчнаар ажиллаж байсан” гэх,

 

            Гэрч Т.гийн: “Т. би 1987 онд Булган аймгийн С******* сумын “ Эхлэлт” нэгдэлд токарьчноор ажилд ороод 1990 оныг хүртэл тасралтгүй ажилласан. Тэгээд 1990 онд нэгдэл тарах гээд бужигнаад би Тал булгийн 2 дугаар бригадын үр тарианы тасагт трактор комбайны жолоочоор ажилд орсон. Тал булгийн 2 дугаар бригадын үр тарианы тасагт 1992 оныг дуустал трактор комбайны жолоочоор тасралтгүй ажиллаж байтал 1993 онд тариа бригад маань дампуураад би ажилгүй болсон. Л.******* 1990 онд Булган аймгийн С******* сумын “ Эхлэлт” нэгдлийн 1 дүгээр салаанд трактор комбайны жолоочоор ажилд орж байсан. Л.******* нь Булган аймгийн С******* сумын “ Эхлэлт” нэгдлийн 1 дүгээр салаанд 1990 оноос 1992 оныг дуустал тасралтгүй ажилласан. “ Эхлэлт” нэгдэл тараад тариа бригадын компаниуд дампуураад Т. би болон Л.******* бид бүгд ажилгүй болсон. Тухайн үед цалинг гурилаар өгдөг байсан” гэх,

 

Гэрч Б.гийн: “Б. би 1987 оноос 1988 он хүртэл Булган аймгийн С******* сумын “ Эхлэлт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1988 онд цэрэгт яваад 1990 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1990 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал Булган аймгийн С******* сумын “ Эхлэлт” нэгдэлд малчнаар ажиллаж байтал нэгдэл тараад хувиараа өнөөдрийг хүртэл мал маллаж байна. Л.******* бид хоёр 1990 онд цэргээс цуг халагдаж ирээд Булган аймгийн С******* сумын “ Эхлэлт” нэгдэлд Б. би малчнаар, Л.******* тариа бригадад жолоочоор 1991 оны эхэн үе хүртэл ажилласан. Тэгээд нэгдэл тараад Л.******* бид 2 хувиараа мал маллаж эхэлсэн гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

 

            3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

           4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:                                  

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******гийн Булган аймгийн ******* сумын “******* ” нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл засварчин, комбайнчаар, Булган аймгийн С******* сумын “ Эхлэлт” нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЭЛБЭГЗАЯА