| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 120/2022/0012/З |
| Дугаар | 120/ШШ2022/0012 |
| Огноо | 2022-05-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 120/ШШ2022/0012
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1-03 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, ******* сумын Мандах багийн Засаг даргаар У.*******ыг батламжлахыг ******* сумын Засаг даргад даалгуулах нэхэмжлэлээсээ бүхэлд нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч У.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА