| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00068/И |
| Дугаар | 304/ШШ2025/00142 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 304/ШШ2025/00142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймгийн *******-******* сумын 1 дүгээр баг ******* хороонд оршин суух ******* овогт *******гийн ******* /ИБД:*******/-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.*******
Хүсэлт гаргагч Д.******* нь эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Миний бие 1965 онд Булган аймгийн *******-******* суманд төрсөн, 60 настай. Булган аймгийн *******-******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1981 оны 08 дугаар сарын 10-наас 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр цэрэгт татагдаж 3 жил цэргийн алба хааж ирээд 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал улсад гуталчнаар 7 жил 4 сар 6 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч Д.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгасан хүсэлтийн шаардлагадаа: Д.******* би хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар багасгаж байна. Булган аймгийн *******-******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1981 оны 08 дугаар сарын 10-наас 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гуталчнаар ажиллаж байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч Д.******* миний хөл хугархай тул дахин нааш цаашаа явахад хүндрэлтэй байна. Иймд миний ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.******* миний биеийг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас:
-Хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг,
-Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Х.*******ийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тодорхойлолт,
-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа” зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Хүсэлт гаргагч Д.*******ын хүсэлтээр Т., Д. нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/69 тоот нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14/107 тоот ХААТР-1, Маягт-1 лавлагаа,
-Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/207 тоот 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримт зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.*******ын Булган аймгийн *******-******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гуталчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Д.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн *******-******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гуталчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Даатгуулагч Д.******* //-ын холбогдолтой нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг хавсралтаар гарган хүргүүлж байна” гэх 01/69 тоот лавлагаа,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн даатгуулагч *******гийн *******ын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай мэдээлэл, хавсаргасан ирүүлсэн баримтууд,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гарган ирүүлсэн “аймаг-Булган, сум-*******, РД:, *******, *******, Иргэний баримтын нэр-Паспорт, сери-БУ, №, Төрсөн аймаг-Булган, сум-*******, он, сар, өдөр:1965-01-25, эрэгтэй, яс үндэс-Халх, нийгмийн бүлэг-албан хаагч, байнга оршин суудаг бригад-сумын төв, сууж эхэлсэн он: 1981, гэр бүлийн байдал-гэрлэсэн, хэддэх-1, он-1987, гэрч №44, боловсролын төвшин-бүрэн дунд, он-1988, мэргэжил-гуталчин, он-1987, Ажилладаг байгууллага-Нийтийн аж ахуй үйлчилгээ, ажилд орсон он-1985, эрхэлдэг ажил-Гуталчин, эрхэлж эхэлсэн он-1985, оршдог сум, район-*******, цэргийн алба-хаасан, Эцэг-ийн *******, Эх-гийн , Эхнэр-ын ” гэсэн ХААТР-1 маягт,
“*******гийн *******, Булган аймгийн ******* сумын төвд, эрэгтэй, халх, Булган аймгийн ******* сумын 1 дүгээр хороо, хаана ямар ажилтай-Булган аймгийн ******* сумын 10 жилийн сургуульд сурагч” гэсэн 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон Хаягийн хуудас №07,
-Батлан хамгаалах төв архивын 2019 оны 10 сарын 14-ний өдрийн “*******гийн ******* БХЯ-ны сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Булган аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 249 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1986.06.05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1986.06.15-ны өдөр 628076 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн “Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа”,
-Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын 111 дүгээр хуудсанд “... Булган аймгийн *******-******* сумын оршин суугч ******* *******, өрхийн тэргүүний хамаарал-тэргүүлэгч өөрөө, 23 настай, эрэгтэй, гэрлэлтийн байдал-гэрлэсэн, эрхэлдэг ажил-гуталчин...” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03-02/1474 тоот лавлагаа зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
-Гэрч Д.ийн: “Д. би 1974 оноос 1986 он хүртэл Булган аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд гуталчнаар ажиллаж байгаад 1986 оны 02 дугаар сард Булган аймгийн *******-******* сумын Ахуй үйлчилгээний төвд мастераар очиж ажиллаж байсан. Тэр үед Д.******* нь цэргээс халагдаж ирээд 1986 оны 06 дугаар сард гуталчнаар ажилд орж байсан. 1981-1983 оны хооронд намайг Булган аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд гуталчнаар ажиллаж байх хугацаанд Д.******* нь гуталчны дамжаанд ирж суудаг байсан. Тэгээд цэргийн албанд татагдаад халагдаж ирээд Булган аймгийн *******-******* сумын Ахуй үйлчилгээний төвд буцаад гуталчнаараа ажилд орж ирж байсан. Тухайн үед ажлын норм, төлөвлөгөөгөө биелүүлээд диплом баярын бичиг зэргээр л шагнуулдаг байсан. Би Д.*******ыг Булган аймгийн *******-******* сумын Ахуй үйлчилгээний төвд гуталчнаар ажиллаж байсныг сайн мэднэ” гэх,
-Гэрч Т.гийн: “Т. би 1981 оноос 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн *******-******* сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан. Тэгээд Булган аймгийн *******-******* сумын Ахуй үйлчилгээний төв нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Сэлэнгийн долгио хоршоо болж өөрчлөгдсөн. Хоршоо болж өөрчлөгдсөнөөсөө хойш бараг ажиллаагүй. Д.******* нь 1981 онд Булган аймгийн *******-******* сумын Ахуй үйлчилгээний төвд гуталчнаар ажиллаж байгаад 1983 онд цэргийн албанд татагдаад 3 жилийн хугацаанд цэргийн алба хаасан. Цэргээс 1986 онд халагдаж ирээд Булган аймгийн *******-******* сумын Ахуй үйлчилгээний төвд гуталчнаар буцаад ажилд ороод 1989 оныг дуустал ажиллаж байсан. Бид тухайн цаг хугацаанд хамт ажиллаж байсан нь үнэн.” гэх мэдүүлгүүдээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ын Булган аймгийн *******-******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА