Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 304/ШШ2025/00145

 


 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч:  М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М*******ын Б*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,276,698 /нэг сая хоёр зуун далан зургаан мянга зургаан зуун ерэн найм/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00123/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Б******* нь М*******-ын мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1400000586172 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. М.Б******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 410,000 төгрөгийг сарын 3.1% хүүтэй, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагуй юм. М.Б******* нь хууль болон гэрээгээр заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй ба зээлийн гэрээний үүрэг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаарх нийт 1,276,698 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч М.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч М.Б******* холбогдуулан 1,276,698 /нэг сая хоёр зуун далан зургаан мянга зургаан зуун ерэн найм/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Б******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М******* ХХК нэхэмжлэлийн 1,276,698 /нэг сая хоёр зуун далан зургаан мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийг хариуцагч М.Б******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 17,595.5 /арван долоон мянга таван зуун ерэн таван төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч М.Б*******ээс 17,595.5 /арван долоон мянга таван зуун ерэн таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА