| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00104/И |
| Дугаар | 304/ШШ2025/00147 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 304/ШШ2025/00147
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, ******* дугаар баг, ******* ******* ******* 1 дүгээр гудамж, 119 тоотод байрлах ******* ХХК /Хувийн хэргийн дугаар: 901*******001007/, /РД:2578*******97/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, *******, ******* , 18 гудамж, 1822 тоотод оршин суух, овогт ийн /ИБД:*******30124781051/,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, *******, ******* , 18 гудамж, 1822 тоотод оршин суух овогт ын /ИБД:*******3021211414*******9/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: үндсэн зээлийн төлбөр 11,133,*******13.1******* төгрөг, хүү 1,444,814.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,*******05.94 төгрөг, нийт 12,*******51,033.25 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1310084**************9 дугаартай цалингийн зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 11,133,*******13.1******* төгрөг, хүү 1,444,814.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,*******05.94 төгрөг, нийт 12,*******51,033.25 төгрөгийг Д., Д. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ******* ХХК-аас нэхэмжилсэн 12,*******51,033.25 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ******* ХХК-аас нэхэмжилсэн 12,*******51,033.25 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д., Д. нарт холбогдуулан нийт 12,*******51,033.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д., Д. нар нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээлийн төлбөр 11,133,*******13.1******* төгрөг, хүү 1,444,814.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,*******05.94 төгрөг, нийт 12,*******51,033.25 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Д., Д. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
******* ХХК-ийн Булган салбарын захирал Б.аас 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр банкир Б.д олгосон итгэмжлэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж оролцох эрхийг олгосон байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,3*******7 төгрөгөөс 108,*******84 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д., Д. нараас 108,*******84 төгрөгийг, улсын орлогоос 108,*******84 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХКК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 11,133,*******13.1******* төгрөг, хүү 1,444,814.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,*******05.94 төгрөг, нийт 12,*******51,033.25 /ар******* хоёр сая зургаан зуун тавин нэгэн мянга гучин гур******* төгрөг хорин та******* мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Д., Д. нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,3*******7 төгрөгөөс 108,*******84 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д., Д. нараас 108,*******84 төгрөгийг, улсын орлогоос 108,*******84 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д., Д. нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА