| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00146/И |
| Дугаар | 304/ШШ2025/00150 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 304/ШШ2025/00150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: В*******ийн Ц*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Цэргийн алба хааж байсан болохоо тогтоолгох тухай 304/2025/00146/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч В.Ц*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч В.Ц******* нь цэргийн алба хааж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Булган аймгаас1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэт хотын хялганат хорооноос Өмнөговь аймгийн Барилгын цэргийн 223 дугаар ангид хуваарилагдаж цэргийн албанд татагдсан. 1988 оны 08 дугаар сарын 12-ны 225 дугаар тушаалаар цэргийн албанаас халагдан ирсэн. Тухайн цэргийн албанд байхдаа хөгжимчин байлдагч алба хаасан. Батлан хамгаалахын Төв архивын газраас цэргийн алба хаасан лавлагаа автал цэргийн албанаас халагдсан тушаал байхгүй байна.
Иймд 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн 223 дугаар Барилгын цэргийн ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-В*******ийн Ц******* нэрээр 2000 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр олгосон цэргийн батлахын хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-Барилгын цэргийн албанаас даргын 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олгосон Мужааны 4 дүгээр зэрэг олгосон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хэргийн 8-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь Өмнөговь аймгийн Барилгын цэргийн 223 дугаар ангид 1987 оноос 1989 онд 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал цэргийн алба хааж байсан болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч В.Ц******* нь Өмнөговь аймгийн Барилгын цэргийн 223 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан болох нь цэргийн батлах, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, Барилгын цэргийн ерөнхий газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олгосон Мужааны 4 дүгээр зэрэг олгосон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байна.
4.Иймд хүсэлт гаргагч В.Ц*******ыг Өмнөговь аймгийн Барилгын цэргийн 223 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан болохыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар В*******ийн Ц*******ыг Өмнөговь аймгийн Барилгын цэргийн 223 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА