| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00122/И |
| Дугаар | 304/ШШ2025/00151 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 304/ШШ2025/00151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Д*******гийн П*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00122/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.П******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Д.П******* миний бие 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн Барилга угсралтын конторт нормчоор ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ усанд норгосны улмаас дэвтэр маань зөрчилтэй болоод, аймгийн архивын тасгаас ажиллаж байх хугацааны лавлагаа авах гэтэл тушаал болон цалингийн цэс гарахгуй байна. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас хурсэн.
Иймд 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хуртэлх хугацаанд Булган аймгийн Барилга угсралтын конторт нормчоор ажиллаж байсныг тогтоож өгнө уу. гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр /хэргийн 3-р хуудас/.
3.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Б.Б*******, Л.Д******* нарыг асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь хугацаанд Булган аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нормчоор ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, цалингийн цэс олдохгүй байгаа тул ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч Д.П******* нь Булган аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нормчоор ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн бичилт болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
5.Иймд хүсэлт гаргагч Д.П******* нь Булган аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нормчоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.П******* нь Булган аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нормчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА